Варриорс баг гурван MVP-тай баг боллоо

Варриорс баг гурван MVP-тай баг боллоо

Энэ зун Кэвин Дюрантыг багтаа нэгтгэж чадсан Голден Стэйт Варриорс одоогийн байдлаар 14 тоглогчтой байгаа. Тэгвэл 15 дахь буюу хамгийн сүүлийн тоглогчоороо Шактин Фүүл нэвтрүүлгийн Үнэ Цэнэтэй Тоглогч Жавал МакГийг сонгожээ. Гэрээний хувьд баталгаат бус зөвхөн бэлтгэлийн баазад хамрагдах гэрээ юм.

 

Гэсэн ч олон оддыг багтаа нэгтгэж цалингийн цэсгүй болсон Варриорсын хувьд олдож болох хамгийн сайн төвийн тоглогч нь Жавал МакГи болоод байгаа юм. Тэд энэ зун Дюрантыг авчрах гэж олон чухал тоглогчдоо өөр баг руу явуулах хэрэг гарсан.

МакГигийн хувьд бэртэл гэмтлийн асуудлаас болж сүүлийн жилүүдэд олон тоглолт өнжсөн билээ. Гэхдээ Варриорс багийн сэлгээний төвийн тоглогчийн үүргийг гүйцэтгэх хангалттай нөөц боломж бий гэж мэргэжилтнүүд үзэж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.