Аваргуудын лиг: Мбаппэ дубл хийж, Барселонаг мулталлаа

Аваргуудын лиг: Мбаппэ дубл хийж, Барселонаг мулталлаа

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шилдэг найман багийн хариу тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Испаниа Барселона талбайдаа Францын Парисын Сен-Жермен клубыг хүлээн авч тоглож Францын баг 1-4 харьцаагаар хожлоо. Улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4-6 харьцаагаар ПСЖ клуб дараагийн шатанд шалгарлаа. Улмаар шөвгийн дөрөвт тэдний өрсөлдөх баг нь Германы Боруссия Дортмунд клубтэй тоглохоор боллоо.

Тус тоглолтын салхийг Барсагаас Рафинья Диас 12 дахь минутад гоолджээ. Гэвч 40 дэх минутад Дембеле гоолдож тэнцүүлсэн бол 54 минутад Витинью гоолдож Парисын баг тэргүүлж эхэлжээ. Улмаар Мбаппэ 61 минутад торгуулийн цохилтоор гоолдож гоолдож тэргүүллээ баталгаажуулсан бол эцсийн цэгийг 89 минутад Мбаппе гоолдсон байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ