Неймар Барселонад иржээ

Неймар Барселонад иржээ

Испанийн "Барселона" клубын  довтлогч Неймар өнөөдөр эхлэх багийн бэлтгэлд оролцох ажээ.  Уг нь түүнийг Хятадаас шууд Катар руу нисэж, "ПСЖ" клуб руу шилжих асуудлаа шийднэ гэсэн таамаг мэдээлэл гарч байсан. Мөн тэнд эмчийн үзлэгээр орох байх гэсэн ч таамаг гарч байлаа.

Гэвч өчигдөр Неймар Барселона хотын "Эль Прат" нисэх онгоцны буудалд газардсан талаар түүний фэнүүд нь AS сонинд мэдээлжээ.  Тэрбээр энэ сарын 13 болон 17-нд "Реал"-ын эсрэг хийх Испанийн супер цомын тэмцээнд өнөөдрөөс эхлэн шинэ дасгалжуулагч Эрнесто Вальвердегийн удирдлага дор  бэлтгэл хийж эхлэх аж.

Үүний зэрэгцээ "Барселона" багийн хөгжөөн дэмжигчид "Камп Ноу" цэнгэлдэхийн эргэн тойронд "Неймар урвагч" гэсэн бичигтэй зурагт хуудсыг нааж байгаа юм байна.   

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.