• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ж.Хорлоо: Түрүү булчирхай бол эрэгтэйчүүдийн хамгийн их хайрлаж явах ёстой эрхтэн

Үр удам, улс, үндэстэнг ч сүйрүүлэх хүчтэй аюулт өвчин аль хэдийнэ манай улсад бий болсон нь үргүйдэл. Үргүйдэл гэх энэхүү өвчин залуу гэр бүлийн толгойны өвчин болсон тухай эмч, мэргэжилтнүүд сануулж буй. Тэр дундаа эрэгтэйчүүдээс шалтгаалсан үргүйдэл сүүлийн жилүүдэд ихэсч байгаа аж. Гэвч манай улсад эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйг судалж, эмчилдэг эмнэлэг тун ховор. Аль 1964 онд 50 гаруй ортой байгуулагдсан Улсын клиникийн I төв эмнэлгийн урологийн тасаг эдүгээ ч 60 орчим ортой байгаагаас энэ салбарын хөгжлийг харж болно. Тухайн үед нийслэлийн хүн ам 300 мянгаар тоологдож байсан бол эдүгээ 1.5 саяд хүрчээ. Гэвч Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах иргэд төдийгүй шинээр мэндэлж буй хүүхдүүдээ ч хамгаалах хяналтын тогтолцоо тун сул байгаа юм. Энэ мэтчилэн эрчүүдийн үргүйдлийг тойрсон асуудлаар “Godsend” эрэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмч Ж.Хор­лоо­той ярилцлаа. Тус эмнэлэг өнгөрсөн нэг­дүгээр сард нээгд­сэн бөгөөд эрэг­тэй­чүү­дийн нөхөн үржихүйн болон шээс бэлгийн замын өвчин, бөөрний өвчинг оношлодог байна.

-Сүүлийн үед эрэгтэй­чүү­дийн дунд үргүйдэл ихэссэн. Үүний шалтгааныг янз бүрийн хүчин зүйлийн нөлөө­тэй гэж зарим эмч, мэр­гэ­жилт­нүүд тайл­барлаж байна. Таны хувьд эрэгтэйчүүдийг үргүй­дэлд хүргэж байгаа гол шалт­гааныг  юу гэж харж байна вэ?

-Юуны түрүүнд үргүйдлийн талаар тайлбарлая. Бэлгийн чадвар хэвийн бөгөөд тогтмол бэлгийн харьцаатай гэр бүл хүүхэдгүй байхыг үргүйдэл гэж анагаах ухаанд үздэг. Өнөөгийн нийгэмд хосуудыг зовоож буй асуудлын нэг бол үргүйдэл юм. Нэг жишээ дурьдахад, ДЭМБ гэр бүл болсон хосуудын 25 хувь буюу гэрлэсэн 100 хосын дөрөвний нэг нь эхний жилдээ үр хүүхэдтэй болдоггүй гэсэн судалгааг гаргасан. Эдгээр хосын 15 хувь нь эмчид хандаж, шинжилгээ эмчилгээ хийлгэснээс таван хувь нь хэзээ ч үр дүнд хүрдэггүй. Өөрөөр хэлбэл, эрэгтэйгээс шалтгаалж үр, хүүхэдтэй болж чаддаггүй. Үүнээс үзэхэд, үргүйдэл үүсэх маш олон шалтгаан бий. Хамгийн том шалтгаан бол шүүрлийн буюу дааврын шалтгаан юм. Энэ нь дотроо анхдагч болон хоёрдогч гэж хоёр хуваагддаг. Анхдагч шалтгаан гэдэг нь төрөлхийн ямар нэгэн шалтгаанаар дотоод шүүрлийн булчирхай өөрчлөгдсөнийг хэлдэг. Мөн төрөлхийн төмсөгний дутагдалтай бол үргүйдэл үүсэх шалтгаан болдог. Ер нь өвчин гэдэг их сонин. Чимээгүй байж байгаад нэг төрлийн өвчин туссан хүмүүс зэрэг эмчид үзүүлэхээр ирдэг. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын эмч нараас асуухад энэ сард олгойтой хүн ирсэнгүй гэдэг. Гэтэл дараагийн сард нь хоногт гурав, дөрвөн олгойтой хүн ирж байх жишээтэй. Үүнтэй нэгэн адил надад үзүүлэхээр үргүйдлийн шалтгаантай дөрвөн ч хүн ирсэн. Тэр дөрвөн хүний гурав нь төмсөгний дутагдалтай байсан. Өөрөөр хэлбэл, жижиг төмсөгтэй гэсэн үг. Эрэгтэй хүний төмсөг тодорхой том хэмжээтэй байж, хэвийн ажиллаж, үр тогтох боломж нээгдэнэ. Хэтэрхий жижиг байвал үр тогтох боломжгүй. Мөн хоёр төмсөгний буруу байрлал гэж бий. Тухайлбал, төмсөг нь цавиндаа, хэвлий дотроо байрласан байдаг. Төмсөг бөөрнөөс доош аялж явсаар эхээс төрөхөд юм уу, эхээс төрснөөс нэг жилийн дараа хуйхнаг гэж зүйл дотор орох ёстой юм. Хэрвээ тэр үйл явц замдаа саатчихвал үргүйдлийн шалтгаан болно. Үргүйдлийн шалтгаанаас гадна маш аймшигтай нэг зүйл нь хорт хавдар. Эрэгтэй хүний төмсөг хөргөгчинд байх ёстой эрхтэн л дээ. Хүнийг хөргөгчтэй юу гэж асуувал үгүй гэж хэлэх байх. Гэхдээ хүн хөргөгчтэй. Нэг үгээр хэлбэл, хоёр төмсгийг байрлуулж байгаа уут бол хөргөгч юм. Тэр уут нь хүний биеийн температураас 1-3 градусын бага температуртай байх ёстой. Зарим хүмүүс төмсгөө барьж үзчихээд минийх хүйтэн байна гэдэг. Гэтэл төмсөг хүйтэн байх ёстой. Тэгж байж төмсөг хэвийн үйл ажиллагаа явуулж, эр бэлгийн эс ялгаруулна. Хэрвээ төмсөг дулаан газар байрлавал хорт хавдар болдог юм. 20 настайдаа л хорт хавдартай болох аюултай. Мөн олдмол гажигаас болж үргүйдэл үүсдэг. Үүнд янз бүрийн шалтгааны улмаас төмсгөө гэмтээх тохиолдлууд ордог. Монголчууд морь их унадаг. Сүүлийн үед дугуй унах нь их болж. Эдгээрээс шалтгаалж төмсгөө гэмтээж, үргүй болсон тохиолдлууд байдаг. Мөн халдварт өвчнүүд ордог. Гахайн хавдар туссан хүүхдийн төмсөг нь хавдсан бол дараа нь үргүй болох магадлал маш өндөр. Түүнчлэн витамины дутагдал, цацраг идэвхт туяаны нөлөө, архи, тамхи, мансууруулах бодис  зэрэг хорт зуршил болон ямар нэгэн химийн бодистой байнга ажилладаг хүмүүст сөргөөр нөлөөлнө. Үүнээс гадна төмсгөнд эр хүний эс боловсорсон ч гэсэн эмэгтэй хүний үтрээ хүрэхгүй байх нь үргүйдэл үүсэх нэг шалтгаан. Жишээлбэл, Эрээн дээр Монгол руу гаргах бараа их байхад Хятад хилээ хаачих юм бол өнгөрнө шүү дээ. Түүнтэй яг адилхан. Үүнийг ялгаруулалтын буюу гадагшлуулалтын шалтгаан гэж хэлээд байгаа юм. Энд төмсөгний дайвар, үрийн хүүдий, үр дамжуулах суваг, түрүү булчирхай гэх мэтчилэн саатлын төрлийн өвчнүүд ордог. Ер нь эр бэлгийн эс маш урт замыг туулж байж эмэгтэй хүний үтрээнд хүрдэг. Эр бэлгийн эс төмсөгнөөс дайварт, дайвраас 35 см урт үр дамжуулах сувгаар дамжаад түрүү булчирхайнд очдог. Түрүү булчирхайнд ялгарсан шингэн 25 см шээсний сүвийг дамжина гээд 70-80 см зайг туулж байж сая нэг үр тогтдог. Энэ завсар саад учирвал гадагшлуулалтын шалтгаан болдог. Үүнийг оношлохын тулд үрийн шингэнийг зохих журмын дагуу шинжлэх, төмсөгний эдийн шинжилгээ, дааврын шинжилгээг авдаг. Би маш олон хүнд үрийн шингэний шинжилгээ хийж үзсэн. Асар олон хүн үр тогтоох чадваргүй гарсан. Ямар шалтгаантайг нь хэлэхэд маш хэцүү. Учир нь манай улсад үрийн шингэний шинжилгээн дээр хүртэл эмч нар хоёр тал болон хуваагдчихсан. Үүнээс болж  ном журмынх нь дагуу шинжилдэггүй. Зөвхөн үрийн шингэний шинжилгээ хийхэд л нэг хэсэг нь микроскопоор шинжилнэ гэж байхад нөгөө нь машинаар шинжилнэ гээд хоёр тал болчихдог.

-Энэ төрлийн зарим мэргэшсэн эмч нарын чадвар муу, буруу ойлголттой байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Түүнээс болж иргэдэд буруу ойлголт өгдөг.

-Эрэгтэйчүүдэд үргүйдэл үүсгэх олон шалтгааныг хэл­лээ. Ихэвчлэн ямар шалт­гаан­тай хүмүүс ирж байна вэ?

-Би үйлчлүүлэгчдээ үзэж байхдаа дүгнэлт хийнэ шүү дээ. Ирж байгаа үйлчлүүлэгчдийг ажиглаж байхад архаг үрэвсэлтэй хүмүүс их байна. Түрүү булчирхайн архаг үрэвсэл, төмсөгний архаг үрэвсэл, зодоон хийж байгаад төмсгөө өшиглүүлсэн, гахайн хавдар туссан хүмүүс их ирдэг. Энэ бүгдээс хамгийн аюултай нь үрэвсэл. Учир нь ямар ч үрэвсэл эрэгтэй хүний шодойны үзүүрээс эхэлдэг. Гэхдээ ихэвчлэн бэлгийн замын халдвартай залуус ирдэг. Тодруулбал, эрэгтэй хүний шээсний сүвний эхний хэсэг буюу түрүү булчирхайн сарьсны хэсгээс нааш үрэвсвэл асуудал арай гайгүй. Яг энэ үед нь эмчилгээ хийж, эмчлэх ёстой. Харин сарьсны хэсгийг л давчихвал түрүү булчирхайн нарийн хүүдийн 40-50 ширхэг салбан руу орчихдог. Ийм тохиолдолд  бөх бат цайзандаа шивээлж авсан герман цэрэг гэгчээр эм хүрч үйлчлэхэд тун бэрх болдог. Ингээд л түрүү булчирхайн архаг үрэвсэл үүсдэг. Түрүү булчирхайн шүүрэл байхгүй бол эр бэлгийн эс хөдөлгөөнгүй үхждэг. Түрүү булчирхайн шүүрэл нь тэжээл, амин дэм, энерги өгдөг. Тэр тэжээл амин дэмээ өгч чадахгүй болчихоор эр бэлгийн эс үхжиж, үргүйдэл үүсдэг. Тиймээс түрүү булчирхай бол эрэгтэйчүүдийн хамгийн их хайрлаж явах эрхтэн. Зарим эрэгтэйчүүд шодойн үрэвслийг хүний дам яриагаар буруу эмчилдэг. Тэр бүү хэл зарим эмч нар ч дутуу эмчлээд архагшуулчихсан тохиолдол бий. Архаг үрэвслийн хамгийн гол шалтгаан нь замбараагүй бэлгийн харилцаа. Манай зарим залуучууд маш олон бэлгийн хавьтагчтай байна. Би бэлгийн замын өвчин авсан олон хүнийг эмчилдэг учраас тэр байдлыг сайн мэддэг. Нэг жишээ дурьдахад, нэг удаа надад үзүүлэхээр залуухан эрэгтэй хүн ирсэн. Өөр эмнэлэгт үзүүлж байгаад эмчилгээ нь бүтэхгүй болохоор ирж эмчлүүлсэн юм. Тэр хүн ирээд “Миний эмчилгээ нэг их сайн үр дүнтэй болж өгөхгүй юм. Би яагаад ийм өвчтэй болсон юм бэ” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би “Онолын хувьд олон бэлгийн хавьтагчтай хүн өвдөх магадлал өндөр гэж ярьдаг юм. Гурваас дээш бэлгийн хавьтагчтай хүн бол асуудал их хэцүү” гэсэн чинь “Өө тэгвэл би аргагүй юм байна” гэж хариулсан. Би “Чи хэдэн бэлгийн хавьтагчтай юм бэ” гэж асуутал “20 гаруй бий” гэж билээ. Нэгхэн жишээ дурьдахад л ийм байна. Монгол Улсын малын тоо ихсээд ирэхээр шүлхий өвчин дэгдэж байна шүү дээ. Дээр үед цөөхөн малтай байхад шүлхий гэж байгаагүй. Үүнтэй адил бэлгийн хавьтагч их болоод ирэхээр л өвчин авах магадлал өсөөд байгаа юм. Үүнээс гадна манай улсад зонхилон тохиолддог бэлгийн замын зургаан төрлийн өвчний талаар би хөдөө, орон нутагт лекц тавихаар бэлтгэсэн. Үүнээсээ сонирхуулахад, нэгдүгээрт, манай улсын хамгийн түгээмэл бэлгийн замын халдварт өвчинд тэмбүү ордог. Тэмбүү гэдэг өвчин 21 хоногийн нууц үетэй. Заримдаа 30-90 хоногийн нууц үетэй байдаг. Маш аюултай. Энэ 21 хоног дотор тэмбүү авсан хүн өөрийгөө тэмбүү авсан гэж мэдэхгүй шүү дээ. Энэ хугацаанд хэчнээн ч хүнд халдааж болно. Үүгээрээ маш аюултай. Дараа нь заг хүйтэн байна. 2-5 хоногийн нууц үетэй. Ихэнх эрэгтэйчүүд эхнэртээ халдаадаг. Энэ өвчний тээгч нь эмэгтэй хүн байдаг бол трихомониазийн тээгч эрэгтэй хүн байдаг. Хламидиоз гэж өвчин бий. Мөн 50 хувь нь оношлогддоггүй. Маш сайн туршлагатай эмч л оношилно. Сүүлийн шатандаа үе мөч рүү ордог аюултай өвчин. Энэ мэтчилэн өвчнийг залуучууд маш их тусч, архагшуулж байгаа учраас үргүйдэлд хүрдэг. Тэгэхээр энэ төрлийн шалтгаантай хүмүүс их ирж байна гэж ойлгож болно.

-Төрөлхийн жижиг төмсөг­тэй эрэгтэй хүн үргүй байдаг гэлээ. Үүнийг эмчлэх арга байдаг уу?

-Нас биед хүрсэн бол эмчлэх арга байхгүй. Бага насанд нь эмчлэх ганцхан боломж бий. Ихэнх бэлгийн замын төрөлхийн өвчнүүдийг бага насанд нь оношлох боломжтой байдаг. Харин үүнд зөвхөн хяналт л хэрэгтэй. Манай улсад бага насны хүүхдийг хүүхдийн болон өрхийн эмч үзэж, хяналтандаа байлгадаг. Гэвч тэд уушгийг нь чагнахаас бусдыг нь үздэггүй. Ядаж л эрэгтэй хүүхэд байвал хоёр төмсөг нь хуйхнагтай байна уу, үгүй юу гэдгийг тэмтрээд үзчих хэрэгтэй. Арагшаа шамарч байна уу гэдгийг нь үзчих л ёстой юм. Эндээс л хяналт эхэлнэ. Хэрвээ хүүхэд 7-8 нас хүртлээ төмсөг нь зохих хэмжээнд томроогүй тохиолдолд долоон настайгаас нь эхлэн орлуулах дааврын эмчилгээг хийлгэх ёстой байдаг. Хар ухаанаар ойлгуулахад, тухайн хүүхдийн тархи төмсгийг нь томруулдаг даавар ялгаруулахгүй байна л гэсэн үг. Харин түүнийг нь эрт оношлоод даавар дэмжих эмчилгээ хийгээд өгвөл төмсөг аяндаа томорно. Эмчилгээ хийлгэсний дараа бэлгийн бойжилтын насан дээрээ ирэхэд хэвийн төмсөгтэй болдог. Төмсөг томорсон тохиолдолд бэлгийн хоёрдогч шинж тэмдгүүд буюу төвөнх томрох, сахал ургах, суга, цавины үс ургах гэх мэтчилэн илэрдэг. Ингэсэн тохиолдолд ямар ч асуудал байхгүй. Үүнийг өрхийн эмч, хүүхдийн эмч, эцэг, эх нь ч мэдэхгүй өнгөрөөснөөс болж тэр хүүхэд насан туршдаа үргүй явдаг. Манай улсад үүнийг мэддэг нарийн мэргэжлийн эмч гарын таван хуруунд л багтаж байгаа юм. Нэгдүгээр эмнэлгийн эмч нарыг л нэрлэж болох байх. Тэгэхээр гурван сая хүнийг тавхан эмч үзэж чадахгүй шүү дээ. Олон залуус цэргийн албанд татагдаж очсон хойноо төмсөгний дутагдалтай гэдгээ мэдэж байна. Цэрэгт очсон хойно нь бусад цэргүүд “хүүхэн тэр” гээд шоолж, дээрэлхдэг. Цэргээс ирээд үзүүлэхээр төмсөгний дутагдалтай байх жишээтэй. Ингээд л хяналт сул байгаагаас болж олон залуус хожуу оношлогдож байна. Эсвэл хэзээ хойно эцэг, эх нь хүүхдээ авч ирж үзүүлдэг. Төмсөгний дутагдалтай дөрвөн ч хүүхдийг ээж, аав нь надад үзүүлэхээр ирсэн. “Та манай хүүг үзээд өгөөч. 19 нас хүрсэн хэрнээ жаахан дүү нартайгаа хамт усанд ороод байх юм. Уг нь өдий насны хүүхэд ичих гэдэг зүйлийг мэдэх болсон” гэж байгаа юм. Тэгээд үзтэл төмсөг нь хурууны үе шиг жижиг, ямар ч үс байхгүй. 18-19 нас хүртлээ тэгж явна гэдэг чинь эмчилгээ авахад оройтчихож байгаа юм. Дааврын эмчилгээ хэчнээн хийгээд ч дахиж сэргэхгүй. Нэмэр байхгүй. Тэгэхээр эрүүл мэндийн тогтолцоо, эмч нарын мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй. Үүнийг харьяа яам огт анхаарахгүй байна. Ард түмэн ч анхаардаггүй. Мөнгө дуудах лекцэнд 10 мянган төгрөгөөр оруулна гэхэд Бөхийн өргөөнд багтахгүй олон хүн очиж байна. Гадна талаар нь тойрчихсон суудал олдохгүй, зогсоод ч багтахгүй. Нэг их том том хоосон түрийвч бариад оччихсон, нүдээ аниад л эргүүлээд байдаг. Өөрийгөө эмчид үзүүлье гэхээр гэрээсээ ч хамраа цухуйлгадаггүй. Нэг ийм үг байдаг шүү дээ. Англи хүн өвчин тусахаас 10 хоногийн өмнө эмчид очдог. Орос хүн өвчин туссанаас 10 хоногийн дараа эмчид очдог. Монгол хүн үхэхээсээ 10 хоногийн өмнө эмчид ханддаг гэж үг байдаг. Түүн шиг л хэзээ хойно буюу өвчнөө архагшуулсан хойноо л эмчид хандаж байна. Ард түмний оюун санаа ингэж л эргэж. Хэрвээ үргүйдлээс хамгаалъя гэвэл ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Зохих хэмжээнд бэлгийн боловсролыг олгох хэрэгтэй. Хүн төрөлхтний үржил хөгжил тасралтгүй явагдаж байдаг. Энэ нь зогсох юм бол нэг ч хүнгүй болно гэдгийг ойлгуулчих ёстой юм.

-ЕБС-ийн сурагчдад эрүүл мэндийн нэгдсэн үзлэг зохион байгуулдаг. Гэхдээ чих, нүд цээжийг нь үздэг. Энэ үзлэгээр дамжуулан таны хэлж байгаачлан эрэгтэй хүүх­дүү­дийг нарийн үзвэл олон өвч­нийг эрт илрүүлэх юм шиг санагдлаа. Та АНУ-д 10 гаруй жил мэргэжлээрээ ажил­ла­сан хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Манай улсын ЕБС-ийн сурагчдад үзлэг хийж байгаа эмч нар дотор эрэгтэйчүүдийн нөхөн үржихүй судлалаар мэргэшсэн нэг ч эмч байхгүй. АНУ-д бол мэргэшсэн эмч нар үзлэг хийдэг. Хэрвээ хүүхдүүдэд үзлэг хийнэ гэвэл би ч очиж үзэхгүй. Хүүхдийн урологоор мэргэшсэн эмч нар очно. Жишээлбэл, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн н.Энхравдан үзнэ гэсэн үг. Тийм олон Энхравдан бий болж, аймаг болгон нэг Энхравдантай болчихвол үргүйдлийг маш хурдан багасгаж чадна. Гэтэл манай улсад байхгүй байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн өөрсдийнхөө ирсэн хүүхдүүдэд хагалгаа хийж дийлэхгүй байхад яаж аймагт очиж хагалгаа хийх вэ дээ. Нийслэлийн сургуулийн хүүхдүүдийг ч үзэж чадахгүй. Энэ л манай эрүүл мэндийн тогтолцооны гол дутагдал байгаа юм.

-Хүн бүр л үргүйдэл залуужсан гэж яриад байна. Энэ үнэн үү?

-Тийм. Хоёр хүүхэдтэй болчихсон хүмүүс бол дахиад хүүхэд гарахгүй юм байна гээд энэ тухай нэг их ярилгүй өнгөрдөг. Огт хүүхэд гарахгүй гэр бүл бол маш хэцүү. Ямар нэгэн байдлаар шалтгааныг эрэлхийлэх л хэрэгтэй болж байгаа юм. Хүн чинь залуудаа л үүнийг анзаарч, гэрлэнэ. Залуудаа ганцаараа явж байгаад нас ахисан хойноо гэрлэх хүн цөөхөн шүү дээ. Тэгэхээр энэ чинь залуучуудын л өвчин болоод байгаа юм. Гэхдээ үргүйдэл ихсээд байна уу гэвэл тийм. Миний бодлоор хүн ам нэмэгдэхийн хэрээр ямар нэгэн өвчин нэмэгдэх хандлагатай байдаг. Энэ бол дэлхийн статистик. Үүнийг дагаад мэргэжлийн эмч нарыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгж байж урьдчилан сэргийлнэ. Тухайлбал, манай бөөрний эмч нарыг их шүүмжилдэг. Биднийг оюутан ахуйд хиймэл бөөрний хагалгаанд багш дагуулж ороход 1-2 хүн л байдаг байсан. Улсын хэмжээнд нэгдүгээр эмнэлэгт ганцхан гемодиализын тасаг­тай. Заримдаа хэвтэх хүн байдаггүй. Зарим үед биднийг диализд орох хүн байхгүй байна, аппарат нь энэ байна гээд буцаадаг байлаа. Одоо диализид орох гэсэн хүмүүс гудамжинд дугаарлаж байна. Саяхан гэхэд Увс аймагт диализын тасаг нээгдлээ гэж байна. Үүнээс харахад мэргэжлийн эмч нарыг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг нь харагдаж байгаа юм.

-Ихэвчлэн фм радиогоор бэлгийн сулрал, түрүү булчирхайд тустай эм гээд л их сурталчилдаг. Энэ эмийг авч хэрэглэх нь хэр үр дүнтэй юм бэ. Үргүйдэл үүсэхэд ийм төрлийн эм нөлөөлөх үү?

-Маш буруу. АНУ-д ард иргэд нь хэрэглэдэггүй элдэв зүйлийг манайхан түүж ирээд мундаг сурталчилж байгаад л зардаг. АНУ-д ч сайн сурталчилдаг. Гэхдээ иргэд нь огт авдаггүй. Айлын шуудангийн хайрцганд өч төчнөөн зар, сонин, сэтгүүл хийдэг. Хүмүүс нь хаягийг нь хараад задлах ч үгүй хогийн савандаа хийчихдэг. Тийм л зүйлийг манайхан эх орондоо оруулж ирээд зардаг. Тэгэхээр манай иргэд гэнэн болохоор сайн юм байна гэж хууртагдаад л авч хэрэглэдэг. Сүүлд нь ямар ч үр дүн байхгүй, хэдэн төгрөгөө үрээд дуусдаг. Үргүйдэл үүсэх шалтгаанд эмийн бодисын нөлөөлөл гэж бий. Нэг эмийг хэт удаан хэрэглэвэл үүсэх магадлалтай. Гэх мэтчилэн цэгцлэх зүйл олон байна. Үүнийг хэлж ярьдаг нь ч, сонсдог нь ч цөөхөн байна. Ялангуяа эрх мэдэл бүхий, зохицуулах үүрэг хүлээсэн хүмүүс нь үүнийг сонсохыг ч хүсдэггүй.

-Эрэгтэйчүүдийн эмнэлэг манайд их цөөхөн байдаг. Ер нь эрэгтэйчүүд өвдсөн ч түүнийгээ хэлдэггүй, дотроо нууж явдаг гэдэг. Тэгвэл “Godsend” эрэгтэйчүүдийн эмнэлэг үүд хаалгаа нээлээ. Та эмнэлгийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Манай “Godsend” эрэгтэй­чүүдийн эмнэлэг бөөр, шээсний замын үрэвсэл, шээсний замд чулуу үүсэх, түрүү булчирхайн өвчнүүд, эрэгтэйчүүдийн бэл­гийн сулрал, үргүйдэл, бэлгийн замаар дамжих хурц болон архаг халдварт өвчнүүдийг лабораторийн бүх төрлийн шинжилгээгээр оношилж, эмчилж байна. Мөн түрүү булчирхайн архаг үрэвслийг эмчлэх хамгийн сүүлийн үеийн аппаратаар эмчилгээ хийж байгаа. Удаан жил үргэлжилсэн архаг явцтай түрүү булчирхайн үрэвсэлд эмчилгээний үр дүн маш сайн байгаа. “Godsend” эрэгтэйчүүдийн эмнэлэг маань Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ард, “Авзага трейд”-ийн зургаан давхарт байрлаж байна.

Эмчилгээ, оношилгооны талаархи дэлгэрэнгүй мэдээл­лийг 77117177, 80123807 зэрэг утсаар авах боломжтой.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан
6 удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдлээ
Автобусан хулгайлаад баригджээ
Ослын газрыг орхин зугтаасан 86 жолоочид хариуцлага тооцсон байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Нийтлэл
  • •Засгийн газар
  • •Намууд
  • •Гэмт хэрэг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Шүүхийн танхимаас
  • •Ерөнхийлөгч
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Видео мэдээ
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Тээврийн зургаан жолооч үл...
Кристапс Порзингсын гайхалтай...

Ж.Хорлоо: Түрүү булчирхай бол эрэгтэйчүүдийн хамгийн их хайрлаж явах ёстой эрхтэн

Батзаяа 2017-03-13

Сэдвүүд : #Ярилцлага   #Эрүүл мэнд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан
6 удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдлээ
Автобусан хулгайлаад баригджээ
Ослын газрыг орхин зугтаасан 86 жолоочид хариуцлага тооцсон байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: Нийтэд түгээхгүй байх “Нууц эвлэрлийн гэрээ”-г шалгуулахаар шилжүүлэв

6 цагийн өмнө өмнө

Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

6 цагийн өмнө өмнө

Ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан

6 цагийн өмнө өмнө

6 удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдлээ

6 цагийн өмнө өмнө

“Сүүн дархлаа” хөтөлбөрт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

11 цагийн өмнө өмнө

Автобусан хулгайлаад баригджээ

12 цагийн өмнө өмнө

ЭЗБӨЧСТ-ийн Гүйцэтгэх захирлаар доктор Ч.Отгочулуу томилогдлоо

13 цагийн өмнө өмнө

Ослын газрыг орхин зугтаасан 86 жолоочид хариуцлага тооцсон байна

13 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

13 цагийн өмнө өмнө

Хүнсний хувьсгалын дүнд “Грийн групп” үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

13 цагийн өмнө өмнө

Нипах вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөв

14 цагийн өмнө өмнө

"Насны хишиг" анх удаа авах ахмадуудын бүртгэл эхэллээ

14 цагийн өмнө өмнө

Ц.Санжаачойпэл нарт зорчих эрхийг хязгаарлах шийтгэл оноолоо

16 цагийн өмнө өмнө

АН албан ёсны ротацидаа бэлдэж, МАН жам ёсны “ротаци”-аа хийгээд эхлэв үү?!

16 цагийн өмнө өмнө

АН: Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцохгүй бол Засгийг огцруулах акц хийнэ

16 цагийн өмнө өмнө

Оюу толгойн авлигыг “сөхсөн” сөрөг нэхэмжлэлээ татаж “Рио Тинто”-д буулт хийх үү?!

16 цагийн өмнө өмнө

Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

16 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр

16 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Ахлах ангийн сурагчид зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх:Цэргийн хөгжлийн стратегийг шинэчлэн батлуулах шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

1 өдрийн өмнө өмнө

Увс аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг

1 өдрийн өмнө өмнө

Улсын аварга малчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа

1 өдрийн өмнө өмнө

Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг шалгаруулна

1 өдрийн өмнө өмнө

Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй харагчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна

САНАЛ БОЛГОХ
2026-01-23 өмнө

Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарвал дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана

2026-01-23 өмнө

Т.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!

2026-01-23 өмнө

АН-ын түүхэнд ийм “аядуу зөөлөн” дарга байсан уу?

2026-01-23 өмнө

Ханын материал хот орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай байна

2026-01-23 өмнө

Нийслэлийн 117-р сургуулийн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, хийн түлшинд шилжүүллээ

2026-01-23 өмнө

Нийт нутгийн 87 хувьд цастай байна

2026-01-26 өмнө

Таксины жолоочтой маргалдаж, нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ

2026-01-24 өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

2026-01-24 өмнө

Ц.Дагвадоржид шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо

2026-01-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

12 цагийн өмнө өмнө

ЭЗБӨЧСТ-ийн Гүйцэтгэх захирлаар доктор Ч.Отгочулуу томилогдлоо

2026-01-23 өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

2026-01-27 өмнө

Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа”

2026-01-27 өмнө

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ЕБС-ийн хүүхдэд сүү өгч эхэллээ

2026-01-23 өмнө

Цэлмэг, зөөлөн салхитай, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

2026-01-26 өмнө

Толгойт орчимд агаар бохирдолтой байна

2026-01-27 өмнө

“Б”, “Н” нарыг БНХАУ-аас албадан авчирлаа

2026-01-23 өмнө

Ц.Цогтбаатар Улсын аваргад долоо дахиа түрүүлэв

2026-01-25 өмнө

С.Баяр:Ийм юмнуудыг төрийн ажлаас хол байлгахыг би сануулах үүрэгтэй

2026-01-27 өмнө

А.Баяр: Түргэний эмч өвчтөн дээр 20 минутын дотор очдог болох зохицуулалт хийе

2026-01-27 өмнө

А.Миеэгомбо: Сайд дарга нар л сандалтайгаа зууралдаж үлдэх гээд байгаа

2026-01-27 өмнө

Бүсийн “босс”-ууд

2026-01-27 өмнө

ДЦС-4-ийн долоодугаар зуухыг өчигдөр 21.30 цагт зогсоожээ

2026-01-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 зөрчил бүртгэгдлээ

2026-01-26 өмнө

У.Хүрэлсүх:Тэмээ 2 дахин өссөн нь тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн

2026-01-24 өмнө

Т.Ариунзаяа насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

П.Даваасүрэн: Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

2026-01-23 өмнө

Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй байна

2026-01-24 өмнө

Жүдо бөхийн УАШТ Чингис хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна

2026-01-23 өмнө

Монгол Улс АНУ-ын энхийн зөвлөлд албан ёсоор нэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах