• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

С.Цогтсайхан: Ээжийгээ эрхлүүлэх юмсан л гэж боддог

ҮУИТ-ын уртын дуучин, МУГЖ С.Цогтсайхантай ярилцлаа. Тэрбээр өдгөө гадны улс орны хүндтэй зочдыг ирэхэд ая дууны мялаалга өргөдөг “төрд данстай дуучин” болжээ. Дуу хууртай Дундговь нутгийн бүсгүй тэрбээр хэдэн жилийн өмнө Их аварга Дагвадоржийг дэмбээдэж ялж байсан билээ. 
 
-Монголын ард түмний хайртай дуучин танд   МУГЖ  хэмээх цол   хүртсэн явдалд тань баяр хүргэе?
-Баярлалаа.  Улиран одож буй бичин жил миний хувьд, Үндэсний урлагийн их театрын хамт олны  хувьд уран бүтээлийн  олз омог их байлаа.  Шинэ хуучин он солигдох торгон мөчид  Монголын төр их урлагт хүчин зүтгэж буй зүтгэлийг минь өндрөөр үнэлж, Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх нэр хүндтэй сайхан цолыг хүртээлээ. Миний сэтгэл өндөр байна, Илүү ихийг бүтээж туурвих юмсан гэсэн хүсэл тэмүүлэлтэйгээр шинэ оныхоо ажилд орсон доо. Ард түмэндээ баярлаж суугааг минь та бүхэн дамжуулж өгөөрэй. 
 
-Би тантай уулзахаар ирж явах замдаа дуучин хүнд онгод орох үе гэж байдаг болов уу. Тийм үед нь ямар мэдрэмж төрдөг бол хэмээн бодож явлаа? 
-Тайзны  урлагийн цөм нь  мэргэжлийн  дуучид,  жүжигчид байдаг.  Тиймээс алдаа гаргах эрх байхгүй.  Дуучдын тухайд  дуулж буй  дуугаа сэтгэл зүрхээрээ  дамжуулан үзэгчдэд  хүргэх ёстой.   Миний бодлоор уртын дуу тухайн дуучнаас   ур чадвар, хөдөлмөр ихээхэн шаарддаг байж мэднэ.  Уртын дуу хүний сэтгэл зүрхэнд хүрэхдээ   байгалийн сайхныг, хүний мөн чанарыг, эх үрийн  нандин холбоог жинхэнэ утгаар нь мэдрүүлж чаддаг.  
 
Ерөөсөө монгол хүн л уртын дууны хөг, аялгуу, айзам хэмнэлийн  сайхныг мэдэрч хүлээж авдаг.  Дашрамд өгүүлэхэд,   эмэгтэй  уртын дуучдын ихэнх нь  манай Дундговь аймгийнх байдаг. Тэгсэн мөртөө эрэгтэйчүүд нь Өвөрхангайнх байх жишээний. Сүүлийн үед  Архангай, Говь-Алтайгаас шинэ залуу дуучид   төрж  байна. Энэ  сайн хэрэг.  Үүнд байгаль дэлхий ямар нэг байдлаар нөлөөлдөг байж таарна.  Би эгэл малчны хүүхэд. Ухаан орж, орчлонд мөрөө гаргасан тэр үеэс ижийн дуунд уярч өссөн нэгэн. Ижий минь  хаврын хаварт  эхдээ гологдсон  хурга, ишгийг авахуулах гэж  өглөө, үдэшгүй тойглодогсон.  Бид ижийг дуурайна. Жаахан том болоод хонь хариулж явахдаа хонины бэлчээрт өдөржин дуулна.  
 
Наадмын өдрүүдэд хурдан морины уяа тойрон гийнгоолох хүүхдүүдийг хараад тэдэн шиг  болохыг хүснэ. Энэ бүхэн надад нөлөөлсөн гэж хэлж болно.  Эдүгээ хурдан морины уяан дээр тэр бүр очиж чадахгүй болоод тэр байх, зурагтаар гийнгоолж байгаа хүүхдүүдийг  харахад  миний анх сонсч байсан тэр  үеийг гүйцэхгүй байгаа юм шиг санагддаг юм.  Гийнгоолж сурах нь уртын дуу сурахын эхлэл юм шүү дээ. 
 
-Танайх  хэдэн үеэрээ дуулж байна вэ. Уртын дуучдыг анзаарч байхад голдуу үе дамжсан байдаг юм билээ?
-Энэ талаар тоймтой зүйл хэлж чадахгүй нь. Миний мэдэхийн эмээ маань л найранд залагддаг, нутаг усандаа хүндлэгдсэн сайхан дуучин байв.   Найрын гэрийн хойморт эрчүүдийг голдуу залдаг байхад манай сумынхан эмээг маань залдаг  байлаа. Эмээ их сайхан дуулна.  Ер нь бол манай Дэлгэрхангайнхан дууч ард түмэн.  Ижий бас сайхан дуулна. Ах, эгч нар  маань  мэргэжлийн дипломгүй л болохоос биш надаас дутахгүй дуулна шүү. 
 
-Өөрийн тань анхны тайзаар хамтдаа аялбал ямархан сонирхолтой дурсамж өгүүлэх бол. Олон арван нэртэй дуучид   орны хөшиг ярж  гарч ирээд л дуулдаг байсан тухай эргэн дурсдаг.Таны тухайд? 
-Тийм шүү. Миний хүүхэд насны  хойморт ч  мөн ялгаагүй, ийм л нандин дурсамж   заларна.  Дээр болоогүй ээ, ээжийнхээ оёдлын машины тагийг дүү нартайгаа тоглож байж эвдчихээд хажуу бөөрийг нь салгаж аван мяндсан утас гүйлгээд түүнийгээ хөгжим хэмээдэгсэн. Нөгөөтэйгүүр, миний их урлагт өдий дайны яваад минь  ангийн багш нарын  маань  нөлөө их.  
 
Тэд л миний дуулах авъяастай болохыг илрүүлж, хөгжүүлсэн хэрэг.  Би багш нартаа маш их баярлаж явдаг. Миний бага ангийн багшийг   Сумьяа,  дунд ангийн багшийг маань  Гүндэгмаа гэдэг байсан.  Гүндэгмаа багш маань анх  “Шалзат  баахан  шарга”  хэмээх  бэсрэг  уртын дууг зааж өгч  байлаа.  Манай сумын Соёлын төвийн тайз  их гоё.  Сургууль хамт олноо төлөөлөн аймгийн театрын тайзнаа, Улаанбаатар хотын Хүүхдийн ордны тайзан дээр дуулж, “Шилдэг сурагч” алтан медалиар энгэрээ мялаалж явлаа.  Ер нь би урлаг, спортын аль алинд нь авъяастай хүүхэд байсан.
 
Гар бөмбөг  гайгүй сайн тоглочихно.  Спорт, урлаг хоёрын нэгийг нь сонго  гээд секцэнд явахаар уртын дууны дугуйлангийн  багш уурлаад, дугуйланд явахаар гар бөмбөгийн секцийн  багш маань уурлаад  сүйд болдог байж билээ.  Дундговь аймгийн гар бөмбөгийн шигшээ багт  нэрт дасгалжуулагч Доржсүрэн багшийнхаа удирдлага дор 1988,1989 онд тоглож байлаа. 
 
-Та ээжээсээ ямар дууг хамгийн анх сурч байсан бэ. Түүнийгээ хүүхдүүдээ өвлүүлсэн үү?
-Ээж маань бидний хэнд ч дуу зааж өгөөгүй. Сургуульд орохоосоо өмнө найран дээр дуулж байгаа хүмүүсийг чагнаж байгаад л сурчихна.  Ижий их бүрэг, дуу цөөтэй хүн. Насаараа нэгдлийн мал малласан малчин эмэгтэй.   Мал тооллогынхон ирэхэд ч малынхаа тоог төд гээд чанга дуугаар хэлж чаддаггүй, тэрүүхэндээ амандаа бувтнаж суудагсан. Тэгсэн мөртөө худаг ус гаргах,  адуу, тэмээ услах,  эмнэг сургах мэтийн эр хүний хүнд хүчир  ажилд хэнийг ч дагуулахгүй. Эр хүн шиг л адуундаа тэв хийтэл мордоод л явж өгнө.   Ижий бид хоёр аргал их түүнэ.
 
Тийн явж байхдаа  эсвэл  малынхаа хотонд цангинуулах шиг болно шүү. Бас их сайхан исгэрнэ. Ижий исгэрэхээр  санаа дагаад  тэр үү, салхи сэвэлждэгсэн. Хөөрхийдөө муу ээж минь ид залуу сайхан насандаа ханиасаа хагацаж, олон өнчин хүүхэдтэй хоцроод дотогшоо бодолтой болсон байх.   Намайг юмны учир гадарлах болсон үед ээж маань нэгэнтээ найздаа “ Сэтгэл санаа тавгүйтэхээр аргал түүнгээ сэтгэлээ онгойтол хээр суугаад уйлдаг юм” хэмээн ярьж байсан нь өдгөө миний сэтгэлд үлджээ.  
 
-Та гавьяат цол хүртэх үедээ ижийгээрээ гоёж очсоныг тань санаж байна. Ижий тань тэр үед юу гэж хэлээд үнсч байв?  
-Миний ижий баярлаж суугаагаа, зовж яваагаа  үр хүүхэд бидэндээ ер хэлдэггүй.  Бид харин харцнаас нь мэдэрдэг. Ижийнхээ уйлж суухыг бид хараагүй өдий хүрсэн.  Мэдээж охиноо Монгол Улсын гавъяат цол  хүртэхэд хөл нь газар хүрэхгүй баярласан байж таарна. Шагнал хүртэх болсон тухайгаа дуулгасан даруйд шөнөжин довтолгосоор хүрээд ирсэн байсан. Одоо ижий минь ная гарч яваа шүү дээ.   
 
-Би  ижийгээ  хөтлөөд  дэлгүүр хэсч,  дээлийн торго авч өгч чадаагүй юм. Таны хувьд ижийгээ баярлуулж чадсан сайн охин. Та надтай санал нийлж байна уу?   
-Ажил алба хашиж яваагаа л ижийнхээ ачыг хариулж байна хэмээн боддог үрсийн нэг нь би мөн.  Ижийгээ дэргэдээ байлгаж, ачилж энэрэх юмсан гэж боддог ч ижий хөдөөнөө, малынхаа дэргэд байхыг илүүд үздэг.   Хотод , миний дэргэд хэд хонооч гэхээр өнөө хэд маань хэцүүднэ гээд л яараад л яваад өгнө. Ээжийгээ эрхлүүлэх юмсан л гэж боддог. Ээжээсээ хол болохоор даанч чадахгүй юм аа.  
 
Сүүлийн жилүүдэд би ижийгээ зорьж очих бус  ижий минь охиноо  зориод ирдэг болоод байгаа.  Ямар сайндаа л ээжтэйгээ  золгосон уу гэхээр арай амжаагүй байна,  ээж  ирээд надтай  золгочихдог юм гэж хариулж суух вэ дээ. Миний өдий зэрэгтэй явж байгаа нь ижийн минь л ач. Би ижийнхээ  хуулбар. Манай ах дүү нар, найз нөхөд, сумынхан маань  Цогтсайхан өтлөхөөрөө яг ээж шигээ хөгшин болно гэдэг юм. Царай зүснээс гадна хөдөлж, ярьж байгаа минь ч адилхан юм гэнэ лээ.  
 
-Хүн хамгийн хайртай хүнээсээ их эмээдэг гэдэг. Танд  үзэгчдийн дунд суугаа ижийгээ олж харах мөчид  эсвэл ижийгээ концерт үзэж суугааг мэдэх мөчид ямар  мэдрэмж төрдөг вэ? 
-Охин нь гоё дуулдаг болсон шүү. Үзэгчид охиныг хэрхэн хүлээн авч байгааг хараарай гэхээс илүү олон сайхан зүйлийг үзээд аваасай. Радиогоор дандаа сонсдог дуучдаа сайн хараад аваг гэх бодол л төрдөг дөө.  Тайлан тоглолтоо хийгээд ижийдээ үнсүүлэхээр  очиход ч “ сайн байна, миний охин” гэж магтаагүй шүү. Таалагдаагүй бол түүнийгээ бүр ч хэлэхгүй, тийм хүн.  
 
-Ээжийнхээ өвөрт  хамгийн сүүлд хэзээ унтав. Сайхан байгаа биз?
-Боломж гарч бор гэртээ очих бүрийд ижийнхээ өвөрт унтахыг хичээдэг. Сая сар шинээр ижийдээ золгож очихдоо өглөө үүрээр  хүүхдүүдийнхээ өврөөс гарч ижийнхээ өвөрт хэсэг хэвтсэн. Жижигхэн ч болсон юм шиг санагдаад гоё байсан шүү. 
 
-Хоёулахнаа   аргалд явсан уу?
-Сүүлийн үед ижийгээ дагаад аргалд  явсангүй дээ. Зуны  дэлгэр цагт аргалд явах юмсан гэж боддог ч ажлаас болоод нутагтаа  тухтай амрахгүй юм даа.  дайраад өнгөрөх нь л их болж.  Би багадаа эршүүд хүүхэд байсан болоод тэр байх, ижий намайг энд тэнд дагуулж явах дуртай. Бид хоёр нэгдлийн мал туугаад сумын төв олонтоо орсон доо. Ижий исгэрээд л. Одоо чухам  эсгэрэх нь юу л бол.  Ижийгээсээ холдоод 20 гаруй жил болсон болохоор тэр бүр мэдэхээ больдог юм билээ.   
 
-Ханиа дагуулаад очиход  тань юу гэж байсан бэ?
Ээж минь их баярласан гэсэн.  Тэгээд ашгүй муу охин минь харж , хамгаалах хүнтэй болж гэж суусан гэдэг.   Ямар хүн байгааг нь ч мэдэхгүй хэрнээ  шүү дээ. 
 
-Яагаад танд Цогтсайхан  нэрийг хайрласан юм бол? 
Манай ах, эгч нар  бүгдээрээ Цог гэдэг нэртэй. Тэгээд явсаар  над дээр Цогтсайхан  нь  таарсан хэрэг л дээ. Цогсүрэн, Цогзолмаа гээд л . 
 
-Ижийгээ баярлуулж яваа охиноороо бахархаж суудаг нь дамжиггүй. Та манай сониноор дамжуулан ижийдээ  сэтгэлийнхээ үгийг илгээгээч гэвэл?
Би ээжийгээ одоо, 40 гарсан хойно оо л  ойлгож байна шүү дээ.  Ээжийгээ үргэлж баярлуулж байвал хэрэгтэй.  Өнжөөд  утсаар ярихаар миний ээж өөдөөс ” баярлалаа “гэж хэлдэг  юм, их хөөрхөн. Болж л өгвөл хайртай шүү гэдэг үгийг хэлж л байх хэрэгтэй. Ижий минь та урт насалж удаан жаргаарай гэж хэлье дээ.  Миний адил олон  мянган үрс ижийдээ тийм ерөөл  талбих нь гарцаагүй. Та бүхэндээ ч Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ
Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр
Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
  • •Байнгын хороо
ХУРААХ
Монголчууд архинаас татгалзаж,...
“Челси” онооны зөрүүгээ...

С.Цогтсайхан: Ээжийгээ эрхлүүлэх юмсан л гэж боддог

Чулуунцэцэг 2017-03-07

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ
Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр
Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
21 цагийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

21 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

22 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

22 цагийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

22 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

22 цагийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

22 цагийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

22 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

22 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

22 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

2 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

2 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах