• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

АШУҮИС-ийн оюутнууд сэтгэлзүйн үйлчилгээг үнэ төлбөргүй авна

Жижигхэн хэрнээ тав тухтай, амар амгаланг мэдрүүлсэн өрөөнд хэн нэгэнтэй сэтгэлээ онгойтол ярьж суух ийм нэгэн агшин дэлхийн өндөр хөгжилтэй оронд ихээхэн таарна. Өөрөөр хэлбэл, хүн хоорондын харилцаа болон шийдвэр гаргахад, хүндрэл гарахад, стрeсс, сэтгэл санааны хямрал, гутрал, биeийн болон сэтгэлзүйн хүчирхийлэлд өртсөн, салалт, үхэл хагацал гэх мэт сэтгэл санаанд нь сөргөөр нөлөөлсөн үед тэр тохилог өрөөнд суух сэтгэлзүйчийг хүмүүс зорьж очдог.

Харин тэд асуудалтай хүмүүст тодорхой сэтгэлзүйн тeхник, сэтгэл заслын тодорхой аргуудаас хэрэглэн үйлчлүүлэгчийн асуудлыг шийдвэрлэхэд нь тусладаг. Ийм арга барил өнөөгийн Монголын нийгэмд ихээхэн дутагдаж байгаа хоосон орон зай. Тэр дундаа их, дээд сургуулиудад сэтгэлзүйч гэх том орон зай хоосон ханхайж буй.

Учир нь их, дээд сургуульд элсэн суралцаж буй оюутнууд дөнгөж сурагчийн ширээнээс босч, аливаад өөрийнхөө үзэл бодлоор хандаж, бие даан шийдвэр гаргахад хүрдэг. Шинэ орчин, шинэ найз нөхөд, шинэ хичээл, шинэ багш нар гээд шинэ бүхэнд дасах гэснээс болж нэлээд сэтгэлзүйн дарамтад ордог байна. Үүнээс болж гэрээ санах, хичээлдээ муудах зэрэг сөрөг үр дагаварууд гардаг. Харин энэ хоосон орон зайг дүүргэсэн нэгэн үйл явдал өчигдөр боллоо. тодруулбал, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх төв”-ийн нээлт болсон юм. Нээлтэд тус сургуулийн захирал Г.Батбаатар болон сургуулийн удирдлага, оюутнууд оролцов.

Оюутны сэтгэл зүйн төвийг нээж, тус сургуулийн захирал Г.Батбаатар “Залуучуудад зориулсан сэтгэлзүйн зөвлөгөө өгөх төвийг нээж байна. Энэ бол олон улсад тавигддаг шаардлагуудын нэг нь. Манай сургууль олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц бүсийн шилдэг их сургууль болно гэсэн эрхэм зорилгынхоо хүрээнд сэтгэлзүйн төвийг заавал байгуулах ёстой.

Тийм учраас сургуулийнхаа Оюутны холбооны хүсэлт болон Сэтгэцийн төвийн шууд оролцоотойгоор энэхүү төвийг байгууллаа. Ахлах бүлгийн төгсөх ангийн сурагчид сургуулиа төгсөөд огт өөр орчинд ирдэг. Их сургууль хэмээх биеэ даадаг, өөрийгөө дайчилдаг, маш олон оюутнуудтай орчинд орж ирдэг. Манай сургуулийн оюутнуудын хийсэн судалгаагаар оюутнуудад сэтгэлзүйн асуудал их тулгардаг. Нийт оюутнуудын 20 орчим хувь нь сэтгэл санааны ямар нэгэн асуудалтай тулгарч байдаг.

Тэгэхээр тэд энэ асуудлаа яаж шийдэх юм. Үүнд хэн туслах вэ гэж бодохоор энэ зөвлөгөө өгөх төв зайлшгүй шаардлагатай. Бид зөвхөн эрдэм мэдлэгтэй оюутнуудыг бэлтгэн гаргах ёсгүй. Манай сургууль оюутнуудаа эрдэм мэдлэгийг заахаас гадна хүн болгох, нийгэмшүүлэх, ирээдүйн аав, ээж болоход нь бэлдэх гэсэн их том үүргээ умартаж явсан юм билээ.

Тиймээс бид хожуу ч гэсэн умардсан зүйлээ санаж оюутнуудаа зөв төлөвшүүлэх, боловсруулах, хүмүүжүүлэх, өөрийгөө нийгэмд зөв авч явж, таниулахад нь туслахын тулд энэ төвийг байгуулж байна” гэв. Энэхүү төв нээгдсэнээр оюутнууд өөрт тулгамдсан сэтгэлзүйн асуудлаа шийдвэрлүүлж, үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломж бүрдэж байгаа аж. Энэ үеэр тус сургуулийн сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш, анагаах ухааны доктор Д.Оюунсүрэн “Миний хувьд энэ салбарт 20 гаруй жил ажиллан судалгаа хийж байна.

Энэ хугацаанд оюутнуудад сэтгэлзүйн зөвлөгөө нэн шаардлагатай болох нь харагдсан. Ялангуяа шинэ оюутны хувьд их сургуулийн амьдралд дасахын хажуугаар нийгэмд бие хүн болж төлөвших явц зэрэгцдэг. Орон нутгийн оюутан л гэхэд наад зах нь олон чиглэлтэй автобусаар төөрөхгүй явах, хүмүүстэй харилцахаас эхлээд сэтгэлийн хямралд ордог.

Сэтгэлзүйн наад захын асуудлуудаа хүндээр тусгаж, хуримтлуулсаар сүүлдээ сэтгэлзүйн ноцтой асуудалд ордог. Энэ мэтчилэн асуудал тулгамдсан оюутан энэхүү төвөөр үйлчлүүлж зөвлөгөө авах боломжтой. Одоогоор орон тооны сэтгэлзүйч ажиллахгүй. Манай тэнхимийн залуу багш н.Энхтүвшин хариуцаж ажиллана” гэв. Энэхүү төв нь Монголд анх удаа оюутанд зориулсан сэтгэлзүйн төв гэдгээрээ онцлогтой ажээ. Мөн сэтгэлзүйн төвөөр дамжуулан  оюутнууддаа үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, үйлчлэх бөгөөд тус сургуулийн анагаахын мэргэжлийн багш, сэтгэл засалч нар ажиллах юм байна.

Эхний ээлжинд Анагаахын сургуулийн оюутнууд үйлчлүүлэх аж. Харин дараагийн ээлжинд бусад их, дээд сургуулийн оюутныг ч хамруулахаар төлөвлөжээ. Нээлтийн үеэр энэхүү төвийг бусад их дээд сургуулиудад түгээн дэлгэрүүлэх, байгуулах зорилготой гэдгийг тус сургуулийн захирал онцолсон юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
Үс засуулбал өлзийтэй сайн
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна
БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Степпе Арена
ХУРААХ
Олуул явсныхаа хэрээр мөнгө...
Д.Оюунхорол: Улаанбаатарт...

АШУҮИС-ийн оюутнууд сэтгэлзүйн үйлчилгээг үнэ төлбөргүй авна

Батзаяа 2016-12-27
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
АШУҮИС-ийн оюутнууд сэтгэлзүйн үйлчилгээг үнэ төлбөргүй авна

Жижигхэн хэрнээ тав тухтай, амар амгаланг мэдрүүлсэн өрөөнд хэн нэгэнтэй сэтгэлээ онгойтол ярьж суух ийм нэгэн агшин дэлхийн өндөр хөгжилтэй оронд ихээхэн таарна. Өөрөөр хэлбэл, хүн хоорондын харилцаа болон шийдвэр гаргахад, хүндрэл гарахад, стрeсс, сэтгэл санааны хямрал, гутрал, биeийн болон сэтгэлзүйн хүчирхийлэлд өртсөн, салалт, үхэл хагацал гэх мэт сэтгэл санаанд нь сөргөөр нөлөөлсөн үед тэр тохилог өрөөнд суух сэтгэлзүйчийг хүмүүс зорьж очдог.

Харин тэд асуудалтай хүмүүст тодорхой сэтгэлзүйн тeхник, сэтгэл заслын тодорхой аргуудаас хэрэглэн үйлчлүүлэгчийн асуудлыг шийдвэрлэхэд нь тусладаг. Ийм арга барил өнөөгийн Монголын нийгэмд ихээхэн дутагдаж байгаа хоосон орон зай. Тэр дундаа их, дээд сургуулиудад сэтгэлзүйч гэх том орон зай хоосон ханхайж буй.

Учир нь их, дээд сургуульд элсэн суралцаж буй оюутнууд дөнгөж сурагчийн ширээнээс босч, аливаад өөрийнхөө үзэл бодлоор хандаж, бие даан шийдвэр гаргахад хүрдэг. Шинэ орчин, шинэ найз нөхөд, шинэ хичээл, шинэ багш нар гээд шинэ бүхэнд дасах гэснээс болж нэлээд сэтгэлзүйн дарамтад ордог байна. Үүнээс болж гэрээ санах, хичээлдээ муудах зэрэг сөрөг үр дагаварууд гардаг. Харин энэ хоосон орон зайг дүүргэсэн нэгэн үйл явдал өчигдөр боллоо. тодруулбал, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх төв”-ийн нээлт болсон юм. Нээлтэд тус сургуулийн захирал Г.Батбаатар болон сургуулийн удирдлага, оюутнууд оролцов.

Оюутны сэтгэл зүйн төвийг нээж, тус сургуулийн захирал Г.Батбаатар “Залуучуудад зориулсан сэтгэлзүйн зөвлөгөө өгөх төвийг нээж байна. Энэ бол олон улсад тавигддаг шаардлагуудын нэг нь. Манай сургууль олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц бүсийн шилдэг их сургууль болно гэсэн эрхэм зорилгынхоо хүрээнд сэтгэлзүйн төвийг заавал байгуулах ёстой.

Тийм учраас сургуулийнхаа Оюутны холбооны хүсэлт болон Сэтгэцийн төвийн шууд оролцоотойгоор энэхүү төвийг байгууллаа. Ахлах бүлгийн төгсөх ангийн сурагчид сургуулиа төгсөөд огт өөр орчинд ирдэг. Их сургууль хэмээх биеэ даадаг, өөрийгөө дайчилдаг, маш олон оюутнуудтай орчинд орж ирдэг. Манай сургуулийн оюутнуудын хийсэн судалгаагаар оюутнуудад сэтгэлзүйн асуудал их тулгардаг. Нийт оюутнуудын 20 орчим хувь нь сэтгэл санааны ямар нэгэн асуудалтай тулгарч байдаг.

Тэгэхээр тэд энэ асуудлаа яаж шийдэх юм. Үүнд хэн туслах вэ гэж бодохоор энэ зөвлөгөө өгөх төв зайлшгүй шаардлагатай. Бид зөвхөн эрдэм мэдлэгтэй оюутнуудыг бэлтгэн гаргах ёсгүй. Манай сургууль оюутнуудаа эрдэм мэдлэгийг заахаас гадна хүн болгох, нийгэмшүүлэх, ирээдүйн аав, ээж болоход нь бэлдэх гэсэн их том үүргээ умартаж явсан юм билээ.

Тиймээс бид хожуу ч гэсэн умардсан зүйлээ санаж оюутнуудаа зөв төлөвшүүлэх, боловсруулах, хүмүүжүүлэх, өөрийгөө нийгэмд зөв авч явж, таниулахад нь туслахын тулд энэ төвийг байгуулж байна” гэв. Энэхүү төв нээгдсэнээр оюутнууд өөрт тулгамдсан сэтгэлзүйн асуудлаа шийдвэрлүүлж, үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломж бүрдэж байгаа аж. Энэ үеэр тус сургуулийн сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш, анагаах ухааны доктор Д.Оюунсүрэн “Миний хувьд энэ салбарт 20 гаруй жил ажиллан судалгаа хийж байна.

Энэ хугацаанд оюутнуудад сэтгэлзүйн зөвлөгөө нэн шаардлагатай болох нь харагдсан. Ялангуяа шинэ оюутны хувьд их сургуулийн амьдралд дасахын хажуугаар нийгэмд бие хүн болж төлөвших явц зэрэгцдэг. Орон нутгийн оюутан л гэхэд наад зах нь олон чиглэлтэй автобусаар төөрөхгүй явах, хүмүүстэй харилцахаас эхлээд сэтгэлийн хямралд ордог.

Сэтгэлзүйн наад захын асуудлуудаа хүндээр тусгаж, хуримтлуулсаар сүүлдээ сэтгэлзүйн ноцтой асуудалд ордог. Энэ мэтчилэн асуудал тулгамдсан оюутан энэхүү төвөөр үйлчлүүлж зөвлөгөө авах боломжтой. Одоогоор орон тооны сэтгэлзүйч ажиллахгүй. Манай тэнхимийн залуу багш н.Энхтүвшин хариуцаж ажиллана” гэв. Энэхүү төв нь Монголд анх удаа оюутанд зориулсан сэтгэлзүйн төв гэдгээрээ онцлогтой ажээ. Мөн сэтгэлзүйн төвөөр дамжуулан  оюутнууддаа үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, үйлчлэх бөгөөд тус сургуулийн анагаахын мэргэжлийн багш, сэтгэл засалч нар ажиллах юм байна.

Эхний ээлжинд Анагаахын сургуулийн оюутнууд үйлчлүүлэх аж. Харин дараагийн ээлжинд бусад их, дээд сургуулийн оюутныг ч хамруулахаар төлөвлөжээ. Нээлтийн үеэр энэхүү төвийг бусад их дээд сургуулиудад түгээн дэлгэрүүлэх, байгуулах зорилготой гэдгийг тус сургуулийн захирал онцолсон юм.

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
Үс засуулбал өлзийтэй сайн
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна
БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 минутын өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

21 минутын өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

25 минутын өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

27 минутын өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

30 минутын өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

32 минутын өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

12 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

12 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

12 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

12 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

12 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

23 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

23 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

23 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

23 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

23 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

23 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

23 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

2 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

2 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах