• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Өдрийн цагаар гэр байшинг дулаанаар хангах төхөөрөмж нэвтрүүлэхээр төлөвлөсөн

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаас агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-2017 оны улсын төсөвт агаарын бохирдлыг бууруулахад нэг ч төгрөг төсөвлөсөнгүй. Гэтэл нийслэлийн агаарын бохирдол дэлхийн дунджаас 5-6 дахин ихэссэн гэсэн судалгаа гарсан. Агаарын бохирдлыг бууруулахад нийслэлээс хэрхэн анхаарч ажиллах вэ?

- Шинэ нийслэлийн удирдлага дөрвөн зүйлд анхаарч ажиллана. Юун түрүүнд бид эрх зүйн шинэчлэлийг хийх хэрэгтэй. Хэрэв эрх зүйн шинэчлэлийг хийхгүй бол Улаанбаатар хот тулгамдаж буй чухал асуудлаа шийдэх ямар ч боломжгүй болно. Эдийн засгийн хувьд ч боломж байхгүй. Гэхдээ бид тийм байлаа гээд үйл ажиллагаагаа зогсоохгүй. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд олон асуудлыг шийдэж байж бид агаарын бохирдолттой тэмцэнэ.

Мөн агаарын бохирдлыг бууруулахын тулд урт хугацааны туршид тууштай цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Дулаан хуримтлуулах, цахилгаан инновацийг бий болгох, эрчим хүчний шөнийн хөнгөлөлт үзүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан байгуулж ажиллах зэргээр дорвитой арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөсөн. Мөн нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Агаарын бохирдлыг бууруулах "Утаагүй хот-2030" төслийг шинэ хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Энэ дагуу хөтөлбөр боловсруулан хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлагатай байна.

-Дулаан хуримтлуулах цахилгаан инновацийг бий болгоно гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Ер нь байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэхийн тулд төр иргэн хоёр хамтарч зөв технологийг хэрэглэх бодлого барьж ажиллаж байна. Тиймээс өмнө нь хэрэгжүүлж байсан бүрэн шаталттай зуух, сайжруулсан түлшний хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зөв системтэй үргэлжлүүлнэ. Өөрөөр хэлбэл, олон улсын байгууллагын санхүүжилт татаж агаарын бохирдлыг бууруулах шинэ техник технологийг нэвтрүүлэх юм. Энэ хүрээнд шөнийн цагт эрчим хүч хурааж, өдрийн цагаар гэр байшинг дулаанаар хангах төхөөрөмж нэвтрүүлэхээр төлөвлөж байна. “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан” (НАББС) байгуулж, түүгээр дамжуулан төхөөрөмжөө иргэдэд хөнгөлөлттэй үнээр хүргэхээр төлөвлөсөн.

-Өнгөрсөн дөрвөн жил ч гэсэн “Цэвэр агаар сан”-гаас “Утаагүй зуух” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Сүүлдээ энэ сангийн хэсэг хүмүүс мөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдож, нийслэлийн утаа ч багасаагүй шүү дээ?

-Одоо нэг зүйлийг ойлго. Утаагүй зуух гэдэг нэрнээс салах хэрэгтэй. Утаагүй зуух гэж байхгүй. Гал түлж байгаа тохиолдолд тодорхой хэмжээгээр утаа гарсаар л байна. Шөнийн цагаар хямдралтай тариф хэрэгжиж байгаа энэ хугацаан дахь эрчим хүчийг дулааны эрчим хүч болгон хуримтлуулж маргаашийн бүтэн өдрийг дулаанаар хангах технологи нэвтрүүлнэ. Энэ технологийг Монгол Улсад туршаад нутагшуулчихсан. Бид уг технологийг иргэдэд хямдралтай, эдийн засагт нь хүндрэл учруулахгүй байхад чиглэсэн шийдлийг гаргасан. Тиймээс нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сантай болно. Айл бүхэн дулаан байхын тулд нүүрс түлдэг. Нүүрсээ авахын тулд мөнгө зарцуулдаг шүү дээ. Тэгвэл тэр мөнгөө АББС-д шингээж, тэр сангаараа дамжуулан агаарын бохирдлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ. Энэ бол Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хэрэгжүүлж буй хамгийн том бодлого гэдгийг онцолж хэлмээр байна. Өмнө нь иргэд халамжийн бодлогоор тараасан зуухыг авч хэрэглэсэн. Харин одоо иргэн ч гэсэн хариуцлага хүлээж, төр иргэн хоёр агаарын бохирдлыг бууруулахад хамтарч ажиллана.

-Иргэдээс тодорхой хэмжээнд мөнгө гарна гэсэн үг үү. Ойролцоогоор хэдэн төгрөг гарах вэ?

-Инноваци шингэсэн байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний эхний гаргаж байгаа зардал бусад төхөөрөмжтэй харьцуулахад өндөр үнэтэй. Жишээлбэл, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажиллаж байгаа бүх технологийн гарааны өртөг өндөр үнэтэй байдаг. Мөн агаарын бохирдлыг бууруулах газарт танилцуулаад хоёр жил туршилт хийсэн “Тулга” гэдэг төхөөрөмж нь өнөөдрийн ханшаар хоёр сая 500 мянган төгрөгийн үнэтэй. Нийслэлийн барьж байгаа бодлогын хүрээнд энэхүү төхөөрмжийн үнийг 50 хувь бууруулах болмжтой. Өөрөөр хэлбэл, иргэд өөрсдөө 50 хувийг нь гаргана. Харин төрөөс үлдсэн 50 хувьд хөнгөлөлт үзүүлэх юм.
 
-Хаанаас нийлүүлэх вэ?

-Энэ бол Германы төхөөрөмж. Гэхдээ энэ зөвхөн жишээ болгож буй төхөөрөмж шүү.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •ММ-ын тодруулга
  • •Фото мэдээ
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Ядуу байж ямбаар яадгын
Харумафүжи Д.Бямбадорж Тамаваши...

Өдрийн цагаар гэр байшинг дулаанаар хангах төхөөрөмж нэвтрүүлэхээр төлөвлөсөн

Батзаяа 2016-11-14
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Өдрийн цагаар гэр байшинг дулаанаар хангах төхөөрөмж нэвтрүүлэхээр төлөвлөсөн

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаас агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-2017 оны улсын төсөвт агаарын бохирдлыг бууруулахад нэг ч төгрөг төсөвлөсөнгүй. Гэтэл нийслэлийн агаарын бохирдол дэлхийн дунджаас 5-6 дахин ихэссэн гэсэн судалгаа гарсан. Агаарын бохирдлыг бууруулахад нийслэлээс хэрхэн анхаарч ажиллах вэ?

- Шинэ нийслэлийн удирдлага дөрвөн зүйлд анхаарч ажиллана. Юун түрүүнд бид эрх зүйн шинэчлэлийг хийх хэрэгтэй. Хэрэв эрх зүйн шинэчлэлийг хийхгүй бол Улаанбаатар хот тулгамдаж буй чухал асуудлаа шийдэх ямар ч боломжгүй болно. Эдийн засгийн хувьд ч боломж байхгүй. Гэхдээ бид тийм байлаа гээд үйл ажиллагаагаа зогсоохгүй. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд олон асуудлыг шийдэж байж бид агаарын бохирдолттой тэмцэнэ.

Мөн агаарын бохирдлыг бууруулахын тулд урт хугацааны туршид тууштай цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Дулаан хуримтлуулах, цахилгаан инновацийг бий болгох, эрчим хүчний шөнийн хөнгөлөлт үзүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан байгуулж ажиллах зэргээр дорвитой арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөсөн. Мөн нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Агаарын бохирдлыг бууруулах "Утаагүй хот-2030" төслийг шинэ хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Энэ дагуу хөтөлбөр боловсруулан хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлагатай байна.

-Дулаан хуримтлуулах цахилгаан инновацийг бий болгоно гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Ер нь байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэхийн тулд төр иргэн хоёр хамтарч зөв технологийг хэрэглэх бодлого барьж ажиллаж байна. Тиймээс өмнө нь хэрэгжүүлж байсан бүрэн шаталттай зуух, сайжруулсан түлшний хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зөв системтэй үргэлжлүүлнэ. Өөрөөр хэлбэл, олон улсын байгууллагын санхүүжилт татаж агаарын бохирдлыг бууруулах шинэ техник технологийг нэвтрүүлэх юм. Энэ хүрээнд шөнийн цагт эрчим хүч хурааж, өдрийн цагаар гэр байшинг дулаанаар хангах төхөөрөмж нэвтрүүлэхээр төлөвлөж байна. “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан” (НАББС) байгуулж, түүгээр дамжуулан төхөөрөмжөө иргэдэд хөнгөлөлттэй үнээр хүргэхээр төлөвлөсөн.

-Өнгөрсөн дөрвөн жил ч гэсэн “Цэвэр агаар сан”-гаас “Утаагүй зуух” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Сүүлдээ энэ сангийн хэсэг хүмүүс мөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдож, нийслэлийн утаа ч багасаагүй шүү дээ?

-Одоо нэг зүйлийг ойлго. Утаагүй зуух гэдэг нэрнээс салах хэрэгтэй. Утаагүй зуух гэж байхгүй. Гал түлж байгаа тохиолдолд тодорхой хэмжээгээр утаа гарсаар л байна. Шөнийн цагаар хямдралтай тариф хэрэгжиж байгаа энэ хугацаан дахь эрчим хүчийг дулааны эрчим хүч болгон хуримтлуулж маргаашийн бүтэн өдрийг дулаанаар хангах технологи нэвтрүүлнэ. Энэ технологийг Монгол Улсад туршаад нутагшуулчихсан. Бид уг технологийг иргэдэд хямдралтай, эдийн засагт нь хүндрэл учруулахгүй байхад чиглэсэн шийдлийг гаргасан. Тиймээс нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сантай болно. Айл бүхэн дулаан байхын тулд нүүрс түлдэг. Нүүрсээ авахын тулд мөнгө зарцуулдаг шүү дээ. Тэгвэл тэр мөнгөө АББС-д шингээж, тэр сангаараа дамжуулан агаарын бохирдлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ. Энэ бол Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хэрэгжүүлж буй хамгийн том бодлого гэдгийг онцолж хэлмээр байна. Өмнө нь иргэд халамжийн бодлогоор тараасан зуухыг авч хэрэглэсэн. Харин одоо иргэн ч гэсэн хариуцлага хүлээж, төр иргэн хоёр агаарын бохирдлыг бууруулахад хамтарч ажиллана.

-Иргэдээс тодорхой хэмжээнд мөнгө гарна гэсэн үг үү. Ойролцоогоор хэдэн төгрөг гарах вэ?

-Инноваци шингэсэн байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний эхний гаргаж байгаа зардал бусад төхөөрөмжтэй харьцуулахад өндөр үнэтэй. Жишээлбэл, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажиллаж байгаа бүх технологийн гарааны өртөг өндөр үнэтэй байдаг. Мөн агаарын бохирдлыг бууруулах газарт танилцуулаад хоёр жил туршилт хийсэн “Тулга” гэдэг төхөөрөмж нь өнөөдрийн ханшаар хоёр сая 500 мянган төгрөгийн үнэтэй. Нийслэлийн барьж байгаа бодлогын хүрээнд энэхүү төхөөрмжийн үнийг 50 хувь бууруулах болмжтой. Өөрөөр хэлбэл, иргэд өөрсдөө 50 хувийг нь гаргана. Харин төрөөс үлдсэн 50 хувьд хөнгөлөлт үзүүлэх юм.
 
-Хаанаас нийлүүлэх вэ?

-Энэ бол Германы төхөөрөмж. Гэхдээ энэ зөвхөн жишээ болгож буй төхөөрөмж шүү.

Сэдвүүд : #ММ-ын тодруулга  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
53 минутын өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

54 минутын өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

11 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

11 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

11 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

12 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

12 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

12 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

12 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

12 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

12 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах