• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Номын ертөнцийн олон өнгө алагласан гурван өдөр өнгөрлөө

Номын хуудсыг эргүүлэх чимээ, шинэ номын үнэр, дуртай зохиолчтойгоо уулзах хүсэлтэй уншигчид гээд энэ бүхнийг номын баярын талбайд мэдрэх, харах боломжтой байлаа. Хэн нэгэн шинэ номын эрэлд явж, нөгөө нь хүүхдийнхээ сонирхсон номыг барин зогсоно. Харин зарим нь олон жилийн өмнө уншсан номоо дахин эрж, зохиолчдоос гарын үсэг авах гэж дугаарлаж байв.

НЗДТГ, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран 20 дахь жилдээ зохион байгуулж буй 40 дэх удаагийн Номын баяр буюу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” энэ сарын 18-20-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор болж өндөрлөлөө.

Энэ удаагийн Номын баяр зөвхөн ном худалдаалах, зохиолчид уншигчидтай уулзах хүрээнээс өргөжиж, залуу хэвлэн нийтлэгчдийн гадаад хамтын ажиллагааг дэмжих, олон улсын хэвлэн нийтлэгчидтэй соёлын солилцоо хийхэд чиглэснээрээ онцлог байлаа.

Япон, БНСУ, БНХАУ, БНЭУ, Киргиз зэрэг 10 орны 30 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгч, номын соёлын төлөөлөл номын баярт хүрэлцэн ирж, гадаад оролцогчдын хэсэгт бүтээлээ танилцуулсан юм. Түүнчлэн байгууллага, компаниуд хоорондоо шууд уулзаж, хамтын ажиллагаа, түншлэл, бизнесийн боломжийн талаар ярилцах “Business-to-Business” уулзалтыг зохион байгуулжээ.

Номын баярын гурван өдрийн турш талбайд Зохиолчдын хэсэг, Гадаад  оролцогчдын гудамж, Хэвлэлийн газруудын тусгай гудамж, залуу хэвлэн нийтлэгчдийн “Indie Street”, Зурагт номын гудамж зэрэг олон хэсэг ажиллав.

Шинэ номын нээлт, зохиолч уншигчдын уулзалт, гарын үсэгтэй худалдаа, хүүхдийн номын уншлага, шатрын тэмцээн, урлагийн тоглолт гээд номын баярт ирсэн хүн бүрийн сонирхлыг татах зүйл цөөнгүй байлаа.

Уламжлал ёсоор “Мэргэн ном” цомыг гардуулж, номын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан зохиолч, уран бүтээлч, хэвлэн нийтлэгчдийг дэмжих “Улаанбаатар грант”-ыг олгосон юм. Энэ жилийн грантад дөрвөн бүтээл нэр дэвшжээ.

Номын баяр гэдэг зөвхөн ном худалдаж авах газар биш. Ном бүтээдэг, бичдэг, хэвлэдэг, борлуулдаг, уншдаг, хамгийн гол нь номыг дээдэлдэг хүмүүс нэг дор цуглаж, туршлага, санаа бодлоо хуваалцдаг соёлын томоохон уулзалт болжээ.

Хүүхдүүдэд түүхээ сонирхолтой байдлаар ойлгох боломжтой картыг гаргажээ

Энэ жилийн баярт 26 дахь удаагаа оролцож буй “Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан номын баярын талаар сэтгэгдлээ хуваалцсан юм.

Тэрээр “Өнөөдөр их эмо өдөр байна. Жил бүр хүлээж, их ач холбогдол өгч оролцдог. Энэ намрын номын баярт дөрвөн төрлийн номтой ирлээ. Тэдгээрээс хамгийн сүүлд “Түлээ” номоо гаргасан. Түлээ бол мод. Мод бас цаас. Цаас бол ном” хэмээн ярив.

Харин Бурхан урлаач Д.Ухаанзаяа Номын баярт 10 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд Буддын шашны талаарх мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор оролцдог байна.

Түүний хэлснээр сүүлийн жилүүдэд залуус аливаа зүйлийг мухар сүсгээр бус, учир шалтгаан, шинжлэх ухааны талаас нь ойлгож мэдэхийг илүү сонирхох болжээ.

Тухайлбал, Цагаан Дарь эх бурхныг шүтэх л ёстой гэж бодохоос илүүтэй түүний үүсэл түүх, насны барцдыг хэрхэн амирлуулах, нас уртасгахтай холбоотой ойлголтуудыг номоос уншиж, учрыг нь ойлгохыг хүсдэг болсон аж.

“Залуучууд маань тарнийн утга агуулгыг судалж, уншдаг болсон байна” хэмээн тэр ярьсан юм.

Номын баярын үеэр зөвхөн ном төдийгүй хүүхдэд зориулсан түүх, танин мэдэхүйн бүтээлүүд ч олны анхаарлыг татаж байв.

Мөн Номын баяр дээр номын асруудаас гадна төрөл бүрийн тоглоом, хүмүүсийн сонирхолыг татах дуу хөгжим, картын асрууд гарчээ. Тэдгээрийн нэг Монголын их хаадын түүхийн картыг зорин ирсэн уншигчдад танилцуулж буй асраас зочиллоо.  Тус картаар бага насны хүүхдүүдэд түүх, өв соёлоо сонирхолтой хэлбэрээр түргэн сурах боломж олгохыг зорьжээ.

Монголын их хаадын түүхийн картыг санаачлагч Б.Булган “Бага насны хүүхдүүд картаар тоглох их дуртай. Тиймээс энэ насны хүүхдүүдэд монголын түүхийг хэрхэн сонирхолтойгоор ойлгуулах вэ гэдгээс төслийн санаа төрсөн. Жишээлбэл, Чингис хааны карт байлаа гэхэд төр барьсан хугацаа, цол хэргэм, өмнөх болон дараагийн хаан, Хамаг Монгол болон Их Монгол Улсыг байгуулан удирдаж байсан тухай мэдээллийг түлхүүр үгээр цээжлэх боломжтой байдлаар багтаасан” гэлээ .

Номууд 1000 төгрөгөөс эхлээд 1.6 сая төгрөгийн үнэтэй байлаа

Номын баярын бас нэгэн чухал зүйл нь номын үнэ, сонголт байдаг.

Хуучин номын худалдаа 1000 төгрөгөөс эхэлж байсан бол хүүхдийн номын үнэ 10 мянган төгрөгөөс эхэлж байлаа. Бусад номын үнэ төрөл, хэвлэл, агуулгаасаа хамааран харилцан адилгүй байна.

Харин өв соёл, түүхийн дурсгалтай холбоотой томоохон боть номуудын үнэ 1.6 сая орчим төгрөг хүрч байв. Ийнхүү номын баярын талбайд халаасанд нийцэх хямд номоос эхлээд цуглуулгын үнэ цэнтэй бүтээл хүртэл зэрэгцэн дэлгэгджээ. 

Хүн бүр авсан номынхоо эхний хуудсыг эргүүлэн унших тэр мөч номын баярын хамгийн үнэ цэнтэй хэсэг юм 

Ном сонирхогчдын хувьд Номын баяр бол хүссэн номоо нэг дороос олох боломж байдаг. Ялангуяа хүүхэд, залуусын хувьд хичээлийн даалгавараа хийхэд хэрэглэх, сонирхлоороо дуртай номоо сонгох боломж бүрддэг байна.

Энэ үеэр номын баяраар үйлчлүүлж буй сурагч Б.Итгэл “Жил бүр Номын баярт ирдэг. Манай багш авсан номоор маань номын тэмдэглэл хөтлүүлдэг. Номын баярын өдрүүдээр ном хямдралтай, олон төрлөөр, сонголт сайтай дэлгэгддэг нь хүссэн номоо авахад амар байдаг. Би “Монте-Кристо гүн”-г 10 мянган төгрөгөөр худалдаж авлаа” хэмээн ярьсан юм. 

Ийнхүү гурван өдрийн турш үргэлжилсэн Номын баяр амжилттай өндөрлөсөн юм.  Номын баярын хамгийн үнэ цэнтэй хэсэг нь талбай дээрх хөл хөдөлгөөн бус, хүн бүр гэртээ авч харьсан тэр нэгэн номыг нээж, эхний хуудсыг эргүүлэх мөч билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 177 (7919)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна
Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
ХУРААХ
Иргэд ерөнхий сайдын 9...
Томуугийн дэгдэлтээс хамаарч,...

Номын ертөнцийн олон өнгө алагласан гурван өдөр өнгөрлөө

БЯМБАХАЖИД 2026-09-21

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна
Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

11 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

11 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

11 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

11 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

11 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

11 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

11 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

11 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах