• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлшээр өвлийг давна”

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд Н.Номтойбаяр,  Хотын дарга Б.Пүрэвдагва нар танилцууллаа.  Тэдний байр суурийг хүргэе. 

Шадар сайд Н.Номтойбаяр:

-10 аймгийн дулааны станцын бүтээн байгуулалттай холбоотой ажил 40-42 хувийн гүйцэтгэлтэй явж байгаад санхүүжилтийн асуудал тулгарсан. Зарим нэг хууль эрх зүйн орчин, эрүүгийн гэмт хэргийн шинж чанартай байдал байхыг ч үгүйсгэхгүй. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэж шийдэх хоёр арга замыг тодорхойлсон.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг удирдлага болгож хувийн хэвшлүүдтэй үнэ тарифаа тохирч гүйцэтгүүлэх нэгдүгээр арга зам бий.  Зарим аймаг нь түүхий эдийн хангамж байхгүй. Үүнээс үүдэлтэй эдийн засаг, бизнесийн зарчмын хувьд үр ашигтай байх боломжгүй байгаа тул улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэх ажлыг холбогдох сайд нарт үүрэг даалгавар болгосон.

Орон нутгаар ажиллахад автомашинтай холбоотой асуудал их гарч байна. Ялангуяа орон нутаг дахь эрүүл мэндийн олон байгууллага автомашингүй байна.Техникийн томоохон шинэчлэлийг Эрүүл Мэндийн Яамны сайдын багцад хийж, холбогдох хууль тогтоомжийн дагуу тендер нь зарлагдсан боловч шалгарсан хоёр компанийн хооронд маргаан үүссэнээс болж өнөөдрийг хүртэл шүүхдэлцэж байгаа.

Автомашин техник хэрэгслийг хэрэгцээтэй газар нь яаралтай өгөх ажлууд гарч байна.Зарим нутгаар зуншлага тааруу, хуурайшилт ихтэйгээс үүдэн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хадлан тэжээлийн асуудал хүнд тусахаар байна.   Дорнод, Төв аймгаас зуншлага тааруу байгаа орон нутгуудад хадлан тэжээл татах зохицуулалтыг хийнэ. Орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжсэн дундын зуучлагч бүхий ченжүүдийн оролцоогүйгээр үнэ өртгийг тодорхой хэмжээнд төрийн зохицуулалтаар тогтоож шийдвэрлэх ажлууд бий.

Ерөнхий сайд Н.Учрал Сэлбэ төв дээр очиж ажилласан. Үүнтэй холбогдуулан хотын дарга бид хоёрт эдийн засгийн тусгай бүсийн чиглэлээр Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг даалгаврыг өгсөн.Энэхүү тогтоолын гол үр дүн нь гэр хорооллын бүсэд хөрөнгө оруулалт хийх, үйлдвэр үйлчилгээний бизнес эрхлэх ААН-үүдэд татварын тодорхой хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах дэмжлэгийн хүрээнд эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчинд хамаарах байдлаар шийдэж байгаа" гэлээ. 

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва: 

-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бид жил бүрийн нэгдүгээр сараас төлөвлөж, үе шаттай хэрэгжүүлдэг. Урин дулааны улирал, бүтээн байгуулалтын ажлын үеэр хамгийн түрүүнд өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор бохир, цэвэр ус, дулаан, цахилгааны шугам сүлжээг шинэчлэх ажлыг хийж байна.

Зуны улиралд халуун усны хязгаарлалт хийхээр иргэдээс шүүмжлэл их ирдэг. Гэхдээ Улаанбаатар хотын газар доорх инженерийн дэд бүтцийн 60 орчим хувь нь ашиглалтын өндөр насжилттай, элэгдэж муудсан учраас шинэчлэлийг үе шаттай хийхээс өөр аргагүй болсон. Мөн урин дулааны улиралд автозамын бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Энэ жил Улаанбаатар хотод нийт 111 км шинэ авто зам барьж, 31 км авто замд засвар хийхээр ажиллаж байгаа.

Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө, аль болох наймдугаар сарын 15-наас, хамгийн сүүлдээ есдүгээр сарын 1-нээс өмнө газар шорооны бүх ажлыг дуусгах чиглэл өгсөн. Өвөлжилтийн бэлтгэлийн хамгийн чухал ажлын нэг нь агаарын бохирдол, утааг бууруулах асуудал юм. Өнгөрсөн өвөл сайжруулсан түлш болон хагас коксыг хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэ өвөл 280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлш нөөцлөхөөр бэлтгэж байна.

Нийтдээ өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байгаагаас өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 57 хувьтай байна.Мөн өвлийн хүнсний хангамжийг тогтвортой байлгах хүрээнд хаврын мах, төмс, хүнсний ногооны нөөцийг бүрдүүлэх ажил эхэлсэн. Өмнөх жилүүдийн арга барилаас өөрөөр хамтын сан байгуулж, тусгай зориулалтын компанийг хөрөнгө оруулагчдын оролцоотой байгуулан, зах зээлийн өгөөжтэй тогтолцоогоор махны нөөц бүрдүүлэх боломжийг судалж байна. Дулаан, эрчим хүчний салбарын хувьд өнгөрсөн өвөл тодорхой хэмжээнд хэрэглээний хязгаарлалт хийсэн.

Харин энэ өвөл аль болох хязгаарлалт хийхгүй байхаар Эрчим хүчний яамтай хамтран шаардлагатай бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт энэ зун 23 барилга байгууламжид засвар хийж, зургаан шинэ барилга барьж байна. Мөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн гурван амаржих газрыг хүүхдийн төрөлжсөн эмнэлэг болгон хөгжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Түүнчлэн жил бүр хэрэгжүүлдэг авто замын хөдөлгөөний зохицуулалтын хүрээнд наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны хооронд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих зохицуулалт үйлчилнэ” гэлээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 140 (7882)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •ММ-ын тодруулга
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
ХУРААХ
Таван шар мэнгэтэй хөхөшчин...
Төв Азийн хамгийн анхны төр...

“280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлшээр өвлийг давна”

БАТСАЙХАН 2026-07-30
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
“280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлшээр өвлийг давна”

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд Н.Номтойбаяр,  Хотын дарга Б.Пүрэвдагва нар танилцууллаа.  Тэдний байр суурийг хүргэе. 

Шадар сайд Н.Номтойбаяр:

-10 аймгийн дулааны станцын бүтээн байгуулалттай холбоотой ажил 40-42 хувийн гүйцэтгэлтэй явж байгаад санхүүжилтийн асуудал тулгарсан. Зарим нэг хууль эрх зүйн орчин, эрүүгийн гэмт хэргийн шинж чанартай байдал байхыг ч үгүйсгэхгүй. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэж шийдэх хоёр арга замыг тодорхойлсон.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг удирдлага болгож хувийн хэвшлүүдтэй үнэ тарифаа тохирч гүйцэтгүүлэх нэгдүгээр арга зам бий.  Зарим аймаг нь түүхий эдийн хангамж байхгүй. Үүнээс үүдэлтэй эдийн засаг, бизнесийн зарчмын хувьд үр ашигтай байх боломжгүй байгаа тул улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэх ажлыг холбогдох сайд нарт үүрэг даалгавар болгосон.

Орон нутгаар ажиллахад автомашинтай холбоотой асуудал их гарч байна. Ялангуяа орон нутаг дахь эрүүл мэндийн олон байгууллага автомашингүй байна.Техникийн томоохон шинэчлэлийг Эрүүл Мэндийн Яамны сайдын багцад хийж, холбогдох хууль тогтоомжийн дагуу тендер нь зарлагдсан боловч шалгарсан хоёр компанийн хооронд маргаан үүссэнээс болж өнөөдрийг хүртэл шүүхдэлцэж байгаа.

Автомашин техник хэрэгслийг хэрэгцээтэй газар нь яаралтай өгөх ажлууд гарч байна.Зарим нутгаар зуншлага тааруу, хуурайшилт ихтэйгээс үүдэн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хадлан тэжээлийн асуудал хүнд тусахаар байна.   Дорнод, Төв аймгаас зуншлага тааруу байгаа орон нутгуудад хадлан тэжээл татах зохицуулалтыг хийнэ. Орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжсэн дундын зуучлагч бүхий ченжүүдийн оролцоогүйгээр үнэ өртгийг тодорхой хэмжээнд төрийн зохицуулалтаар тогтоож шийдвэрлэх ажлууд бий.

Ерөнхий сайд Н.Учрал Сэлбэ төв дээр очиж ажилласан. Үүнтэй холбогдуулан хотын дарга бид хоёрт эдийн засгийн тусгай бүсийн чиглэлээр Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг даалгаврыг өгсөн.Энэхүү тогтоолын гол үр дүн нь гэр хорооллын бүсэд хөрөнгө оруулалт хийх, үйлдвэр үйлчилгээний бизнес эрхлэх ААН-үүдэд татварын тодорхой хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах дэмжлэгийн хүрээнд эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчинд хамаарах байдлаар шийдэж байгаа" гэлээ. 

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва: 

-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бид жил бүрийн нэгдүгээр сараас төлөвлөж, үе шаттай хэрэгжүүлдэг. Урин дулааны улирал, бүтээн байгуулалтын ажлын үеэр хамгийн түрүүнд өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор бохир, цэвэр ус, дулаан, цахилгааны шугам сүлжээг шинэчлэх ажлыг хийж байна.

Зуны улиралд халуун усны хязгаарлалт хийхээр иргэдээс шүүмжлэл их ирдэг. Гэхдээ Улаанбаатар хотын газар доорх инженерийн дэд бүтцийн 60 орчим хувь нь ашиглалтын өндөр насжилттай, элэгдэж муудсан учраас шинэчлэлийг үе шаттай хийхээс өөр аргагүй болсон. Мөн урин дулааны улиралд автозамын бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Энэ жил Улаанбаатар хотод нийт 111 км шинэ авто зам барьж, 31 км авто замд засвар хийхээр ажиллаж байгаа.

Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө, аль болох наймдугаар сарын 15-наас, хамгийн сүүлдээ есдүгээр сарын 1-нээс өмнө газар шорооны бүх ажлыг дуусгах чиглэл өгсөн. Өвөлжилтийн бэлтгэлийн хамгийн чухал ажлын нэг нь агаарын бохирдол, утааг бууруулах асуудал юм. Өнгөрсөн өвөл сайжруулсан түлш болон хагас коксыг хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэ өвөл 280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлш нөөцлөхөөр бэлтгэж байна.

Нийтдээ өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байгаагаас өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 57 хувьтай байна.Мөн өвлийн хүнсний хангамжийг тогтвортой байлгах хүрээнд хаврын мах, төмс, хүнсний ногооны нөөцийг бүрдүүлэх ажил эхэлсэн. Өмнөх жилүүдийн арга барилаас өөрөөр хамтын сан байгуулж, тусгай зориулалтын компанийг хөрөнгө оруулагчдын оролцоотой байгуулан, зах зээлийн өгөөжтэй тогтолцоогоор махны нөөц бүрдүүлэх боломжийг судалж байна. Дулаан, эрчим хүчний салбарын хувьд өнгөрсөн өвөл тодорхой хэмжээнд хэрэглээний хязгаарлалт хийсэн.

Харин энэ өвөл аль болох хязгаарлалт хийхгүй байхаар Эрчим хүчний яамтай хамтран шаардлагатай бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт энэ зун 23 барилга байгууламжид засвар хийж, зургаан шинэ барилга барьж байна. Мөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн гурван амаржих газрыг хүүхдийн төрөлжсөн эмнэлэг болгон хөгжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Түүнчлэн жил бүр хэрэгжүүлдэг авто замын хөдөлгөөний зохицуулалтын хүрээнд наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны хооронд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих зохицуулалт үйлчилнэ” гэлээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 140 (7882)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо
ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

6 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

6 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

6 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

6 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

6 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

6 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

6 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

6 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

6 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах