• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Татварын багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Дараа нь “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцсэн бол Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүнээс 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Ингээд Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ гишүүн нараас 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2026 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2026 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүнээс 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2026 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснийг онцлов.

Улсын Их Хурлын даргын 2026 оны 248 дугаар захирамжаар дээрх татварын хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Д.Батбаяр, Р.Батболд, Э.Болормаа, П.Ганзориг, Б.Жавхлан, Ц.Мөнхбат, Б.Пунсалмаа, Л.Соронзонболд, Р.Сэддорж, Г.Тэмүүлэн, Г.Хосбаяр, Д.Энхтүвшин, М.Энхцэцэг нар ажиллаж байгааг дурдлаа.

Ажлын хэсэг татварын хуулийн төслүүдэд туссан асуудлыг нарийвчилан судалж, холбогдох судалгаа, тооцоолол, мэдээлэл, татвар төлөгчдөөс болон Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн саналтай танилцсан бөгөөд хуулийн төсөлд туссан асуудал бүрийг нэг бүрчлэн хэлэлцсэн гээд дараах асуудлыг танилцуулсан.

1.Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ гишүүн нараас 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд аж ахуйн нэгж, байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд олимп, тивийн наадмын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг албан татвараас хасаж, хөнгөлөх зохицуулалтыг тусгах,

2. Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд татварын өр барагдуулах ажиллагаанд татвар төлөгчийн санхүүгийн чадамж, бизнесийн үйл ажиллагаанд учирч болзошгүй хүндрэл, эрсдэлийг харгалзан дансыг бүхэлд нь битүүмжлэх бус, дансанд орох орлогын 20 хувийг дансанд нь үлдээх зохицуулалтыг 30 хувь болгон нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгах,

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд туссан НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх зохицуулалтыг иргэн, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдээс өнгөрсөн 2 жилийн хугацаанд ирүүлсэн саналд үндэслэн хасах, 

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд туссан өндөр үнэлгээтэй суудлын автомашинд татвар ногдуулах босго үнийг 100,000 ам.доллар буюу гадаад валютаар тогтоосныг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгтэй нийцүүлэх асуудлыг тусгасан.

3.Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүнээс 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.26-д заасны дагуу хууль санаачлагчид нэгтгэн хэлэлцэхийг зөвшөөрсөн тул нэгтгэн хэлэлцүүлэхээр болсон. Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хуулийн нэр томьёог хоёрдмол утгагүй, товч тодорхой илэрхийлэх нийтлэг шаардлагын хүрээнд зарим саналыг томьёолсон гэдгийг танилцуулгадаа дурдлаа.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд туссан хугацаа хойшлуулахтай холбоотой заалтыг Татварын ерөнхий хуулийн төсөлд тусгаагүй шалтгаан нөхцөлийг, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа татварын ерөнхий хуулийн төсөл хэлэцэж байгаа энэ үед Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай гэх мэт бусад хуультай уялдаа холбоог хангах, шаардлагатай зохицуулалтыг хийгээгүй шалтгааныг, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар хөдөө аж ахуйн салбарт татаас дэмжлэг олгох зохицуулалтыг тусгаж болоогүй эсэхийг лавлаж, хариулт авсан. Ингээд ажлын хэсгээс бэлтгэсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай хуулийн төслийн талаарх саналын томьёолол хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналаар нэг бүрчлэн санал хураав. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т  заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн.

Хуулийн төсөлтэй холбогдуулан  Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал 6-10 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж хэд байгааг тодруулахын зэрэгцээ татварын шатлал нь жижиг, дунд орлоготой аж ахуйн нэгжийг дэмжих бодлоготой нийцэж буй эсэхийг лавласан.

Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд төсөлд 2.5 тэрбум төгрөгийг хялбаршуулсан байдлаар зохицуулахаар төсөлд тусгасан байсан. 2.1 тэрбум төгрөг байсныг 2.5 тэрбум төгрөг болгож, 90 хувийн буцаалт олгохоор зохицуулсан байсныг хариултдаа онцлов. Мөн 6-10 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн татварын шатлалын тухайд уул уурхайн бус чиглэлийн 300 гаруй аж ахуйн нэгж уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчидтэй адилхан 25 хувийн татвар төлөхөөр хуримтлал үүсгэж чадахгүй, хямралаас хямралын хооронд ажиллаж байна гэсэн саналуудыг үндэслэн энэ 15 хувийн шатлалыг оруулж ирсэн хэмээн Засгийн газраас тайлбар өгсөн хэмээн хариулж байлаа.  

Үргэлжлүүлэн хуулийн төслийн талаарх ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал, Б.Жаргалан нараас гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулав. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын 6 дахь заалтын “Их хэмжээний өгөгдлийг өндөр хурдтай хадгалах, автоматаар боловсруулах зориулалттай тоног төхөөрөмж, график процессор бүхий сервер, супер компьютер” гэснийг “Сервер, өгөгдөл хадгалах болон боловсруулах зориулалтын тоног төхөөрөмж, график болон тусгай зориулалтын процессор бүхий тооцоолон бодох төхөөрөмж” гэж өөрчлөх, мөн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын 22.5.23 дахь заалтын “виртуал бүсэд бүртгүүлсэн” гэснийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Хуулийн төслийн нэгдүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан санал хэлсэн. Тэрбээр нэмэгдсэн өртгийн албан татварын үндсэн суурь, үзэл баримтлал, агуулга, зорилго буюу энэ бүртгэлийн тогтолцоог үндсээр нь байхгүй болгох ноцтой үр дагавартай учраас дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлэв. Ингээд төслийн 1 дүгээр зүйлийн 161.5 дахь хэсгийн тайлбарын “Барааг” гэснийг “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д  заасан барааг” гэж өөрчилж, мөн зүйлийн 161.11 дэх хэсгийн “бол тухайн албан татварын” гэсний өмнө “шийдвэр гарсан” гэж нэмэх ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.  

Харин төслийн 2 дугаар зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Х.Булгантуяа, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, Л.Мөнхбаясгалан, П.Ганзориг, Ж.Золжаргал нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын  Их Хурал П.Сайнзориг НӨАТ-ын босгыг 400 сая болголоо гээд өнөө маргаашдаа сайхан сонсогдох хэдий ч цаашдын үр дагаврыг тооцох нь чухал гээд татварын асуудалд шударга зарчмаар хандах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа энэ удаагийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголттой холбоотой харилцаа нь аж ахуйн нэгжүүд, иргэдийн алийг нь дэмжих гээд байгаа вэ гэдгийг хөндсөн бол  Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхсоёл НӨАТ татвар биш бүртгэл юм бол 50 хувийн буцаалт буюу 10 хувиа шийдээгүй байж зөвхөн төсвийн орлого талаа хараад босгогүй болгоё гэдэг чинь шударга биш байна гэсэн санал хэлсэн.

Харин Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг ажлын хэсгийн гишүүний хувьд байр сууриа илэрхийлэв. Татварын багц хуулийн асуудалд 2024 оны парламент үйл ажиллагаагаа явуулснаас хойш 3 дахь удаагаа ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд аж ахуйн нэгж, ард иргэдийн татварын дарамт ачааг бууруулъя гээд Засгийн газраас тодорхой төслүүдээ өргөн бариад Улсын Их Хурлаас ажлын хэсэг гараад төсвийнхөө боломж, орон зайн хэмжээнд хөнгөлөлт, чөлөөлөлтийг тултал нь өгөх чиглэлийг барьсан гэдгийг онцолж байлаа.  

Ингээд төслийн 2 дугаар зүйлийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн  1 дүгээр зүйлийн 6.10 дахь хэсгийн “100.0 мянган америк доллароос” гэснийг “360 000 000 төгрөгөөс” гэж өөрчлөх ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.2 хувиар дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын   гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нараас 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул төслийн талаарх зарчмын зөрүүтэй хоёр саналаар санал хураалт явууллаа. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийг “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.6 дахь заалтын “олимпын төрлийн спортын холбоо,” гэснийг “олимп, тивийн наадмын төрлийн спортын холбоо,” гэж өөрчлөх ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн  52.6 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
ХУРААХ
Н.Учрал: Баталгаат тэтгэврийн...
Бэлхийн авто замыг хааж,...

Татварын багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Kuzmo 2026-06-11

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо
ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

7 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

7 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

7 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

7 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

7 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

7 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

7 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

7 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

7 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах