• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Бодлогыг сайжруулснаар 150 тэрбум төгрөг хэмнэж, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэг шатлалтай болгоно

Эрүүл мэндийн ажилтан, эмч нарын цалинг нэмснээр хоёр шатлалаас боддог болсон байна.  Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал эмч, эмнэлгийн ажилтнуудын цалингийн нэмэгдлийг бодит болгох үүргийг Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт өгсөн.   Нэг шатлалтай болгоход 150 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар таван арга замаар энэ эх үүсвэрийг бүрдүүлэх тооцоо хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Улмаар бодлогыг хэрэгжүүлснээр ирэх сарын 1-ээс эрүүл мэндийн байгууллагын ажилтан, эмч нарын цалинг нэг болгох боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо. Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын байр суурийг хүргэе.

“Хатуу зохицуулалттай улс орнуудын эмийг хөнгөлөлтөд түлхүү оруулна”

- Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувь, наймдугаар сарын 1-нээс есөн хувь, есдүгээр сарын 1-нээс есөн хувиар нэмж, арваннэгдүгээр сарын 1-нээс цалингийн нэмэгдлийг 75 хувьд хүргэх шийдвэр гаргасан. Гэтэл нэмэгдэл цалинг өмнөх нэмэгдээгүй цалингаас бодож байгаа. Харин татвар шимтгэлийг үндсэн том цалингаас нь тооцож байгаа. Засгийн газрын тогтоолоор нэмэгдэл цалинг өмнө нь авдаг байсан цалингаас тооцно гэчихсэн. Ингээд хоёр цалинтай болсон. Нэг болгоход 150 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. Тиймээс дараах арга хэмжээг авч эх үүсвэрийг бий болгоно.Лавлагаа шатлалын эмнэлгүүдээс зарим тусламж үйлчилгээг анхан шат руу шилжүүлнэ. Лавлагаа шатлалын эмнэлэгт нэн шаардлагагүй иргэд очиж байгааг анхан болон дунд шатанд эмчилдэг болно. Эндээс 40 орчим тэрбум төгрөг хэмнэнэ.Эмийн үнийн хөнгөлөлтийг оновчтой болгоно. Үүнээс 20-40 тэрбум төгрөг хэмнэгдэнэ. 300 тэрбумын эмийн худалдан авалт эмнэлгүүд хийдэг. Ингэхдээ эмнэлэг бүхэн тендер зарлаад эмээ худалдан авдаг. Гэтэл нэг эмийг өөр, өөр үнээр авч байна. Мөн 669 эмийг ЭМДС-аас хөнгөлдөг. Үүнд ДЭМБ-д бүртгэлгүй эмүүдийг хөнгөлж байна. ЭМДС-ын Үндэсний зөвлөлийг хуралдуулаад эмийн хатуу зохицуулалттай улс орнуудаас ирж байгаа эмүүдийг эмийн хөнгөлөлтөд түлхүү оруулна. Эрүүл мэндийн байгууллагын зардлын үр ашгийг дээшлүүлнэ. Эмнэлгүүдийг харахад менежмент нь харилцан адилгүй байна. Яг ижилхэн үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүдийн зарим нь ашигтай зарим нь алдагдалтай ажиллаж байна.Эрүүл мэндийн байгууллагуудын сонгон шалгаруулалтыг ил тод болно. Хүн амын 90 хувь нь улсын эмнэлгээс тусламж үйлчилгээ авдаг. Тиймээс лавлагаа шатлалын эмнэлгийн ачааллыг бууруулна. Ингэхдээ анхан шатны эмнэлгүүдийнхээ санхүүжилтийг нэмэгдүүлнэ. Хавтгайруулж, бөөнд нь мөнгө өгөхгүй. Цахимжуулалтыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлнэ. 20-40 тэрбум төгрөг хэмнэнэ. Эдгээр арга хэмжээг авснаар 150 тэрбум төгрөг хэмнэгдэнэ. Ингээд ирэх сарын 1-ээс эмч нарынхаа цалинг нэг болгоно” гэлээ.

“Төрийн аль ч байгууллага төсвийн болон урсгал зардлаар программ хангамж хөгжүүлэхгүй”

ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг:

-Нийслэлээс олгодог байсан 146 төрлийн зөвшөөрлийг мэдэгдээд эхэлдэг болох тогтоолын төслийг "Чөлөөлье" санаачилгын хүрээнд өнөөдөр баталлаа. Энэ тогтоол хэрэгжсэнээр фитнес, кофе шоп, гуталчин, оёдолчин зэрэг эрсдэл багатай бизнесийн үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа иргэд e-business.mn зөвшөөрлийн нэгдсэн системд хүсэлтээ өгмөгц тухайн бизнесийг эрхлэхэд шаардлагатай хууль, тогтоомж, холбогдох мэдээллийг иргэний өөрийнх нь бүртгэлтэй хувийн имэйлээр, и-монголиагаар хүргүүлдэг болно.  Бизнес эрхлэхтэй холбоотой төрийн байгууллагаас аливаа дүгнэлтийг төрийн байгууллага өөрөө иргэнд очиж үйлчилдэг болж байна.  Энэ тогтоол шууд хэрэгжинэ. Монгол Улсын төрийн аль ч байгууллага төсвийн болон урсгал зардлаар программ хангамж хөгжүүлэхгүй. 2015 оноос хойш улсын төсвийн 100 гаруй тэрбум төгрөг, гадаадын зээл, тусламжийн 230 гаруй сая ам.долларыг мэдээлэл технологийн салбарт программ хангамж, систем хөгжүүлэхэд зарцуулсан байна.  Монгол Улсын 59 агентлаг, яам, нийслэлийн 9, түүний харьяа 99 байгууллагын ажилчин, албан хаагчид цагийн уян хатан менежментэд шилжиж, нэг өдөр зайнаас ажиллаж эхлээд байна.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Эх оронч үйлдвэрлэлийг дэмжих тогтоол гаргалаа

-Аж ахуйн нэгжүүдээс Засгийн газарт хандаж гурван асуудлыг яаралтай шийдэж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Үүнийг нь Засгийн газрын зүгээс албажуулаад хаврын тариалалтад шаардлагатай байгаа 10 мянган тонн түлшийг 3,400 төгрөгөөр нийлүүлэх шийдвэрийг гаргасан юм. Өнөөдрийн байдлаар 7000 гаруй түлш нийлүүлсэн байна. Түлш нийлүүлдэг компаниудаас зарим нь хэлсэн ярьсандаа өгдөг бол бас хагас дутуу нийлүүлж байгаа нь ч бий. Тиймээс бид зарим аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлээд төлөвлөсөн түлшиндээ хүргэнэ гэдэг зорилготой ажиллаж байна. Дараагийн асуудал нь Монгол Улсын 2026 оны төсөв батлагдахдаа газар тариалангийн салбарт 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө олгох зээл олгож эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт зээлийн олголт удаашралтай, хэмжээ нь ч хүртээмжтэй бус байсан. Ингээд Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Монгол Банкны Ерөнхийлөгчтэй уулзаж, бид ч арилжааны банкнуудтай зөвшилцсөн. Үүний үр дүнд хөнгөлөлттэй олгох 130 тэрбум төгрөгийн зээлийн хэмжээг 200 тэрбумд хүргэхээр болсон. Мөн иргэдийн зүгээс төмсний үрийг нэмэгдүүлэх талаар санал ирүүлсэн. Энэ дагуу өнөөдрөөс Төв аймгийн Жаргалант суманд ОХУ-аас хоёр сортын төмсний үр бууж байгаа. Хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор Засгийн газрын зүгээс тогтоол гаргасан. Үүний хүрээнд нэр бүхий дөрвөн хүнсний ногооны үрийг ₮1 тэрбумд багтааж худалдана авах ажлыг зохион байгуулсан. Удахгүй орон нутаг руу хүргэгдэнэ. Энэ салбарт ажиллах хүчний хомсдол их байгаа тул техникжүүлэх тал дээр илүү анхаарч байна.  Мөн Засгийн газрын хурлаар эх оронч үйлдвэрлэлийг дэмжих тогтоол гарсан. Энэ тогтоолын гол агуулга нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлсэн "Хүнсний хувьсгал", "Цагаан алт" зэрэг хөтөлбөрийн зорилго нь манай улсын хүсний аюулгүй байдал, тэр тусмаа манай хөдөө аж ахуйн салбарын бараа бүтээгдэхүүнийг нэг дор цуглуулдаг болсон. Цуглуулсан түүхий эдээ дараагийн шатанд гаргадаг болоод буй. Тиймээс бид энэ үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор төсвийн хөрөнгөөр худалдаж авдаг төрийн албан хаагчдын хувцсыг Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ хангадаг болох зорилго тавьсан. Түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас авдаг зээлийн хугацаа таван жил байсныг долоо болгохоор ажиллаж байна. Ингэснээр ийм төрлийн зээл авсан бизнес эрхлэгчдийн сар бүрийн төлөлтийн хэмжээ багасна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 72 (7814)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн зарим сумдад түрргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Байнгын хороо
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Олимпизм
  • •Эрүүл мэнд
  • •Кино, театр
  • •Бөхийн төрлүүд
ХУРААХ
Анхан шатны тусламжийн...
"Баейрн Мюнхэн" талбайдаа хожил...

Бодлогыг сайжруулснаар 150 тэрбум төгрөг хэмнэж, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэг шатлалтай болгоно

БАТСАЙХАН 2026-04-16

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн зарим сумдад түрргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

4 цагийн өмнө өмнө

Дуучин шиг дуучин

12 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

12 цагийн өмнө өмнө

Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн зарим сумдад түрргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

12 цагийн өмнө өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

12 цагийн өмнө өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

12 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр

12 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 19-21 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монголын эмэгтэй волейболын баг хэсгийн анхны хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Баньд: Иргэд нийслэлийн суурьшлын бүсэд баавгай харсан тохиолдолд 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

1 өдрийн өмнө өмнө

Амари Робинсон 25 оноог авч багаа тэргүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

1 өдрийн өмнө өмнө

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал нас уртасна

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

2 өдрийн өмнө өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2 өдрийн өмнө өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно

2026-09-17 өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

2026-09-17 өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

2026-09-17 өмнө

Л.Болдбаатар: "Муу уран бүтээл хийгээгүй юм байна” гэж өөрөөрөө жаахан ч гэсэн бахархах сэтгэл төрж байна

2026-09-17 өмнө

Монгол Хьюндай эмнэлгийн үүсгэн байгуулагч Ким Бү Соб Казахстан улсын Төрийн одон хүртлээ

САНАЛ БОЛГОХ
2026-09-15 өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-13 өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2026-09-14 өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2026-09-15 өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

2026-09-14 өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2026-09-14 өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2026-09-17 өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-14 өмнө

Л.Энх-Амгалан: А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

2026-09-17 өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

2026-09-13 өмнө

Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна

2026-09-13 өмнө

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

2026-09-17 өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-14 өмнө

Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

2026-09-14 өмнө

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ

2026-09-14 өмнө

КОЙКА байгууллага ШУТИС-ийн МТИС-д бодит хөрөнгө оруулалт хийлээ

2026-09-17 өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

2026-09-13 өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бар өдөр

2026-09-13 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2026-09-15 өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

2026-09-15 өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

2026-09-13 өмнө

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өчигдөр дууслаа

2026-09-14 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2026-09-16 өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

2 өдрийн өмнө өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2026-09-15 өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах