• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ад үзэгдсэн ч албандаа үлдсэн дэд сайд нар

Засгийн газрын тухай хуулийн 18.4-т “... сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна” гэж заасан байдаг.  Энэ хуулийн дагуу Г.Занданшатарын Засгийн газар 16 дэд сайдыг томилсон.  Гэвч дэд сайд нар томилогдсон цагаасаа “ад” үзэгдэж, Засгийн газрын “хувь заяа”-г шийдэх хэмжээнд хүртэл яригдаж байв.  Одоо ч “ад” үзэгдсэн хэвээр байгаа бөгөөд дэд сайд нарын томилгоотой холбоотойгоор Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах АН-ын дарга О.Цогтгэрэлийн бичигт 32 гишүүн гарын үсэг зурсан байна.  Улмаар огцруулах асуудлыг хаврын чуулганы эхэнд өргөн барина гэж О.Цогтгэрэл дарга өчигдөр мэдэгдэв.  Хамгийн гол нь Төрийн өмчийн компаниудын хяналтын болон бүтээмжийн менежерүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томилсон нь асуудал дагуулсан. Учир нь хяналтын болон бүтээмжийн менежерүүдийн олонх нь АН-аас томилогдоод байв. Ад үзэгдсэн ч албандаа үлдсэн дэд сайд нарыг “Хэн нь хэн бэ” буландаа онцолж байна. 

Зам тээврийн дэд сайд Г.Ганболд

Тэрээр Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байв.  Улмаар 2024 оны УИХ-ын сонгуульд Архангай, Өвөрхангай, Баянхонгорын тойрогт нэр дэвшээд унасан. Энэ оны нэгдүгээр сараас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад ийнхүү дэд сайдаар томилогдон ажиллаж байна.

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ

Тэрээр Г.Занданшатарын Засгийн газрын ХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад ХЗДХ-ийн дэд сайдаар томилогдсон байдаг.  Өмнө нь Хотын дарга асан Д.Сумъяабазар,  ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын зөвлөхөөр ажиллаж байсан. Удам дамжсан хуульч, эрх зүйч.  Аав Д.Дэмбэрэлцэрэн нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхны дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн байсан юм.  Улсад 21 жил ажиллаж буй бөгөөд төрийн албаны Тэргүүн түшмэлийн гутгаар зэрэгтэй.

Сангийн дэд сайд Б.Хулан

Тэрээр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. Улмаар Дархан хотод сууршиж, 2001-2006 онд Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургууль, 2006-2011 онд Монгол Улсын Их сургууль, 2013-2015 онд Люксембургийн Их сургуулийг төгсжээ. Эдийн засгийн математик загварчлал мэргэжилтэй. Банк, санхүүгийн магистр зэрэгтэй, Олон улсын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч цолтой байна. МАН-ын дарга Н.Учралыг ЗГХЭГ-ын дарга, Тэргүүн шадар сайд байх үед Б.Хулан зөвлөхөөр нь ажиллаж байсан гэдэг. Б.Хулан ХОМ-тээ  жилдээ 2.3 тэрбумын орлоготой, 1.4 тэрбум төгрөгийн хоёр орон сууц, 318 сая төгрөгийн Land cruiser 300 автомашинтай, 344 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ.

ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав

 Төв аймгийн Баян сумын уугуул бөгөөд УИХ-ын дарга асан М.Энхболдын хүн гэгддэг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдыг  нэр дэвшихэд түүний сонгуулийн штабт гол үүрэг гүйцэтгэж ажилласан.  Монголын морин спорт уяачдын холбооны дэд тэргүүнээр ажиллаж байсан Манлай уяач цолтой.  Сая дэд сайдын томилгоо яригдах үед Б.Нямжавын бизнесүүд нэлээд анхаарал татсан гэхэд болно.  Тэрээр  “Peace tower” барилгын “Set club”, “Choco Metropolis club” баар, “Castle club” гэсэн гурван цэнгээний газрыг ажиллуулдаг гэжээ.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн

С.Даваасүрэн 2013-2016 онд МАН-ын дарга М.Энхболдын Эдийн засгийн бодлогын зөвлөх байсан. 2016 оны УИХ-ын сонгуульд МАН ялж, М.Энхболд УИХ-ын дарга болоод С.Даваасүрэнг  Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилж байв. Гэвч 2019 онд ФАТФ-ын саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор тухайн үеийн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудад хариуцлага тооцож, чөлөөлж байв. 2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт бие дааж нэр дэвшээд унасан. 2021 оноос Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэргэд буюу ҮАБЗ-д Ахлах шинжээчээр ажилласан байдаг.

Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин

Г.Номин хүний их эмч мэргэжилтэй.  Анагаах ухааны болон бизнесийн удирдлагын магистр.  Эрүүл мэндийн салбарт гадаад, дотоодын 100 гаруй судалгааны бүтээлтэй залуу эрдэмтэн, судлаач юм. Ажлын туршлагыг авч үзвэл Анагаахын сургуульд 2015 онд туслах судлаачаас эхлээд үндсэн судлаач, багш, мэргэжилтнээр ажиллаж сүүлд Эрүүл мэндийн яаманд ажиллажээ.  Аав Д.Ганбаатар нь ОХУ-ын “Роснефть” компанийн Монгол дахь охин компани болох “Роснефть монголия” ХХК-ийн захирлаар ажилладаг нь дэд сайд нарын томилгооны үеэр нэлээд яригдсан билээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин

Б.Энхтүвшин нь Ерөнхий сайд Г.Занданшатарын нутгийн хүн.  Тэрээр Баянхонгор аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр МАН-аас сонгогдон ажиллаж байсан. Аймагтаа “Буянт богд трейд” таван давхар худалдааны төв ажиллуулдаг. 1992-2002 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн татварын хэлтэст татварын улсын байцаагч, 2002-2004 онд Үндэсний татварын ерөнхий газарт татварын улсын байцаагч, 2004-2008 онд Үндэсний татварын ерөнхий газарт татварын улсын ахлах байцаагч, 2008-2013 онд Нийслэлийн татварын газарт хэлтсийн дарга, 2017-2025 онд “Буянт богд трейд” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад ийнхүү дэд сайдаар томилогдоод байна. 

Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн

Тэрээр Өвөрхангай аймгийн уугуул.  УИХ-ын гишүүн асан С.Чинзориг, Д.Тогтохсүрэн нартай ойр ажилладаг. С.Чинзоригийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан. 2020 онд Д.Тогтохсүрэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга болж, бүлгийнхээ Ажлын албаны даргаар С.Далхаасүрэнг тавьж байв. Өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтын 27-д бичигдэж нэр дэвшээд байв.

Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд Г.Дашням

“Магнай трейд”-ын эзэн Р.Ганзоригийн хүү. Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, тэрээр МАН-ын дарга Н.Учралыг найзаа, багшаа хэмээн хүндэтгэдэг. Н.Учралыг МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны ерөнхийлөгч байхад Удирдах зөвлөлийн гишүүнээр нь ажиллаж байсан. Мөн өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуульд Н.Учрал Г.Дашнямыг дагуулан Сүхбаатар, Чингэлтэйн тойрогт хамтдаа нэр дэвшсэн. Гэвч “Магнай трейд”-ийн өв залгамжлагч, “Жи-мобайл”-ын ТУЗ-ийн дарга, “Жет скүүтер”-ийн эзэн Г.Дашням унасан юм.  Харин тэр энэ удаа дэд сайдын албан тушаалтайгаар эргэн ирээд байна.

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин

Тэрээр Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэнгийн хүү. 2021 оноос Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх, “Монцамэ” агентлагийн захирлаар ажиллаж байгаад 2022 оны арваннэгдүгээр сард Гадаад харилцааны дэд сайдаар томилогдож, 2024 оны долдугаар сард чөлөөлөгдсөн байдаг.  Улмаар энэ удаа дахин  Гадаад харилцааны дэд сайдаар томилогдоод байгаа нь энэ юм.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайд С.Энхболд

Тэрээр 2024 оноос Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарын зөвлөхөөр ажиллаж байсан.  Улмаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайдаар томилогдоод байна. Мөн дэд сайд  С.Энхболд “Материал импэкс” ХХК-ийг 12 жил удирдсан бөгөөд барилгын салбарт бизнес эрхэлж байсан. Түүний томилгоог ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн шүүмжилж байв.

Байгаль, орчин, уур амьсгал, өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир

Б.Мөнхтамир МАН-ын дарга Н.Учралыг НАМЗХ-ны ерөнхийлөгч байхад дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж улс төрийн карьераа эхлүүлсэн.  2021 оны аравдугаар сард “МИАТ” ТӨХК-ийн захирлаар томилогдон дөрвөн жил ажиллаад захирлаас чөлөөлөгдсөн. Ажлаа өгөхдөө Б.Мөнхтамир “Дараагийн ажлын санал ирсэн учраас энэ ажлаа өгч байгаа. Би МАН-ын бага хурлын гишүүн. Цаашид улс төрийн карьераа хөөж, намынхаа түвшинд ажилламаар байна” гэж байлаа.  Тэгэхээр түүний дараагийн карьер Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдын албан тушаал байв.

Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба

Д.Баасандамба бригадын генерал цолтой. Батлан хамгаалахын их сургуульд Тэргүүн дэд захирлаар ажиллаж байгаад  2020 онд У.Хүрэлсүх Засгийн газраа байгуулахдаа найз Г.Сайханбаярыг Батлан хамгаалахын сайдаар томилсон. Харин Г.Сайханбаяр нь яамныхаа Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар Д.Баасандамбыг томилж байв. Улмаар 2021 оноос Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагчаар ажиллаж байгаад 2023 оны есдүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр томилогдсон.

Гэр бүл, хүүхэд, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга зэрэг албан тушаал хашиж байсан Б.Солонгоо энэ удаад Т.Аубакир сайдтай гар нийлэн ажиллах болжээ.  Тэрээр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс Дандийгийн их сургууль, АНУ-ын Харвардын хуулийн сургууль төгссөн.   Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй нэгэн.

Цахим, хөгжил инновац, харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү

Дэд сайд Г.Баярхүү нь  Нийслэлийн 18 дугаар дунд сургууль, Олон улсын эдийн засаг, бизнесийн их сургууль, МУИС-ийг төгссөн. Улс төр судлал, Олон улсын харилцааны мэргэжилтэй. “АПУ”-гийн Борлуулалт, маркетинг хариуцсан захирал байгаад  2020 оноос МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилогдож ажилласан. 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтын 29-т бичигдэж нэр дэвшээд унасан. Улмаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын зөвлөхөөр ажиллаж байгаад ЦХИХХ-ны дэд сайдаар томилогдлоо.

Боловсролын дэд сайд Д.Гантулга

ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга Боловсролын дэд сайдаар томилогдон ажилллаж байна. 2020 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас нэр дэвшээд унасан. 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намын жагсаалтын 7-д бичигдээд байсан ч гишүүн болж чадаагүй юм.  Ийнхүү  Боловсролын сайд П.Наранбаярын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад дэд сайдаар дэвшин томилогдоод байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 10 (7752)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа
А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Степпе Арена
ХУРААХ
2025 оны IV улирлын НӨАТ-ын...
“Нэг монгол- Нэг зүг, Цэгцрэх...

Ад үзэгдсэн ч албандаа үлдсэн дэд сайд нар

БАТСАЙХАН 2026-01-16

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа
А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

11 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

11 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

11 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

22 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

22 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

22 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

22 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

22 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

22 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

22 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

22 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

22 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

22 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах