• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ч.Хурц: Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын талаар бүтэн 10 гаруй хоног маргалдсан

Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Улсын Бага Хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.

Ч.Хурц: Бүх ард түмний төлөөлөл болох Ерөнхийлөгчтэй байх тухай Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийг оруулахаар тохиролцсон

Улс үндэстний оршин тогтнох, өрнөн хөгжих, ирээдүйд бат итгэлтэй байхын үндсийн үндэс бол соёл иргэншлийн уламжлал, нийгмийн гишүүн иргэдийн түүхэн хариуцлага, оюун санааны нэгдмэл ухамсрын өсөлт байсан, цаашид ч байх нь ойлгомжтой билээ.

Суут ухаант мэргэдийн ертөнцөөс ундран гарч баяжсан, нийгмийн хөгжлийн ахиц өсөлтийн айзам тутамд баталгаажиж ирсэн монгол хүн суурьшсан тогтолцоо, нийгмийн байгууллын бүтэц, төрт ёсны эрх зүйн нэгдмэл хөгжил нь тухайн нутаг дэвсгэрийн онцлог, амьдрах орчин нөхцөл, байгалийн зохицолдолд хэвшсэн үндэстэн ястнуудаас хүн нийгмийн түүхэн хөгжилд оруулсан гайхамшигт гавьяа хэмээн үнэлэгдэж, буурал түүхийн шарласан шадар сударт мөнхрөн үлдсэн билээ.

Төв Азийн өндөрлөгийг эзэгнэнхэн суурьшигч-Монгол түмний мянга мянган жилийн туршид улс үндэстэн хэвээр оршин тогтносон түүх бол монголчуудын бүрдүүлж цогцлуулсан нүүдэлчний иргэншлийн хөгжил цэцэглэлттэй салшгүй холбоотой юм.

Хүний нийгмийн тогтолцооны үе шат болгонд монголчуудын амьжиргааны эх сурвалж болсон бэлчээрийн мал аж ахуй, тэдгээрийг адуулах асар уудам нутаг дэвсгэр, морио унасан монгол хүний чөлөөт ертөнц, сэтгэлгээгээр баяжиж ирсэн түүхэн өөрчлөлтийн нүсэр ачаалал дунд жаргал зовлон, нүгэл буян, үнэн худлын мөн чанарын давуутай болгоныг хэвшүүлж өөрийн болгосоор, аугаа их тэсвэр тэвчээрийг гарган, хүний хөгжлийн өнөөгийн гэрэлт ирээдүйтэй олгосон ажгуу.

К.Марксын материалист үзэл, Гегелийн диалектик хөгжлийн замналын номлолыг төгөлдөржүүлэн хөгжүүлэх гүн ухааны сургаалийг удирдлага болгон нийгмийн орлого ололтыг олон түмэнд тэгш тэнцүү хүртээх социалист нийгмийг цогцлуулан байгуулахаар бараг бүтэн зуун жил тэмцэж, нүүдэлчний соёл иргэншлийн хэвшилд нутагшуулахаар ажиллаж өнөөгийн хөгжлийн түвшинд хүрч, ухамсарт амьдралын мөн чанарыг гүнээ ойлгож, дэлхий хөгжлийн нэгдмэл чиг хандлагад шилжиж чадсан юм.

1989-1992 он бол социалист нийгмийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих улс орон даяар шинэлэг улс төрийн уур амьсгал бүрэлдэж ардчиллын чиг хандлага тогтоох бүх ард түмний хүсэл эрмэлзэл өрнөсөн үе байв. Энэ үйл ажиллагаа ардчилсан шударга ёс, хүний эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, төр, түүх, соёлынхоо уламжлалыг өвлөж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлон хөгжүүлэх үзэл бодлогоо баталгаажуулахаар шинэ ардчилсан сонгууль явуулахаас эхэлсэн.

1990 оны ардчилсан сонгууль маш өвөрмөц, шударга, ард иргэн бүр ардчиллыг хэн, хэрхэн баталгаажуулж чадах депутатыг маш хариуцлагатай сонгон оролцуулах, хэнийг сонговол улс төрд биднийг төлөөлөх боломжтойг судалж доороос иргэд дундаасаа нэр гарган хэлэлцүүлж сонголт хийсэн юм. Миний бие гэхэд Баянзүрх дүүргийн 1,2 дугаар хорооны хөдөлмөрчдийн хурлаас, мөн Сүхбаатар аймгийн Талбулагийн уурхай, Баруун-Уртын тэжээлийн аж ахуй, цэргийн ... дугаар ангийг хамарсан 287 дугаар тойргийн хөдөлмөрчдийн хурлаас зэрэг нэр дэвшиж, уугуул нутгаа сонгон сонгуульд оролцож, 83 хувийн саналаар АИХ-ын депутатаар сонгогдсон билээ. Энэ нь Үндсэн хууль хэлэлцэхэд намайг хурцалж, идэвх санаачилгатай ажиллах боломжийг нээсэн юм.

Шинэ Үндсэн хуулийн эх барих нэг төслийг АИХ-ын депутатууд тараасан боловч хэлэлцүүлэг эхлэхэд “ерөнхийлөгч-засгийн газар-парламент-шүүх” гэсэн нэг урсгал, нөгөө нь “парламент-ерөнхийлөгч-засгийн газар-шүүх” гэсэн хоёр дахь урсгал зэрэгцэн хэлэлцэж 400 гаруй хүн зарим үед өглөө 09.00 цагаас 19.00-20.00 цаг хүртэл хуралдаж байлаа. Нэг үгээр хэлбэл, ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын талаар бүтэн 10 гаруй хоног маргалдсан санагдана.

Үүний үр дүнд зохиолч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Очирбатын Дашбалбар ахалсан "бие даасан депутатын бүлэг" 186 хүний бүрэлдэхүүнтэй үүсэж, зохион байгуулалтын хэлбэрт орсон. Тэд Хүннү гүрний төрийн тогтолцоо, төрт ёсны үүсэл хөгжлөөс эхлэн их Чингис хааны ба Монгол хаадын төрт ёс, Жавзандамба богд гэгээнтэн хааны засаглалын овоос сургамж ишлэл авч монгол засаглалын загварыг Үндсэн хуульд тусгах, зарлан тунхаглах, сахиж мөрдөх зориг шулуудан ажилласан юм. Миний хувьд эл бүлгийн ажлыг зохион байгуулахад идэвх зүтгэлтэй оролцохоор зориг шулуудан мэргэжлийн эрх зүйч хуульчдаас зөвлөгөө авах, эх сурвалж материалтай танилцах, хэлэлцүүлэг, ярилцлага бүлгийн гишүүдээр хийлгэж байв. Тэр үед миний эрх зүйн боловсрол гэж юу байхав. Гэвч миний охин Х.Оюунцэцэг Удирдлагын хөгжлийн хүрээлэнд төр, эрх зүйн лекц уншигч багш байсны дээр герман, англи хэлийг боломжийн эзэмшсэн учир өрнөдийн тэр үеийн төрийн тогтолцооны давуу гол, эерэг, сөрөг нөлөөллийн талаар өдөр бүр лавлагаа авч, түүнийг бүлгийн депутатад чадан ядан тайлбарлан хэлэлцүүлэгт оролцож байсан.

Бие даасан депутатын бүлгийн гишүүдийн үзэл баримтлал АИХ-ын явцад бүрэлдэн тогтож, гүйцэтгэх засаглалаа толгойлсон “ерөнхийлөгч-засгийн газар-парламент-шүүх” гэсэн засгийн эрх мэдлийн хуваарилалтын төлөө ажилласан. Үүний үр дүнд бүх ард түмний төлөөлөл болох Ерөнхийлөгчтэй байх тухай Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийг оруулахаар тохиролцсон. Энэхүү тохиролцоог эцэслэн шийдэх бичиглэлийн төслийг хурал тарсны дараа МАХН-ын дарга Б.Даш-Ёндонгийн өрөөнд Даш-Ёндон, Г.Очирбат, Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Да.Ганболд, Б.Чимид, С.Төмөр, О.Дашбалбар, Ч.Хурц нар тохиролцон маргааш нь чуулганаар хэлэлцэн баталсан.

Энэхүү бичиглэлийг хийж дуусаад, хэзээ нэгэн цагт Монгол Улсад Ерөнхийлөгчийн засаглал болон бие даасан шүүх засаглал тогтоход анхны алхам боллоо гэж үзсэн юм. Миний хувьд бол энэ нь үеэс үед дамжих монголын төрт ёсны өвлөн залгамжлах үйлс болно гэж өнөөдөр ч мөрөөдсөөр явна.

Улс оронд аливаа асуудалд эцсийн үгийг айлдах төрийн тэргүүний эрхийг түүнтэй тэнцүү, магадгүй илүү эрх мэдэлтэй УИХ-ын 76 гишүүн, 10 гаруй Засгийн газрын гишүүн-сайд, түүний дээр шүүх засаглал хүчний байгууллагын хуулиар олгосон эрх мэдэлтнүүдийг нэмбэл төрийг 99 толгой хөтлөх мэт санагдана.

Миний бие 1992-1996 онуудад УИХ-ын гишүүн, Байнгын хорооны даргын үүрэгт ажлыг гүйцэтгэх хугацаанд хууль тогтоох эрх зүйн боловсрол, төрт ёсны тухай түүний дотор Томас Майерын социал демократын “Өнөө ба ирээдүй” хэмээх ном, номлолтой нөхөрлөж, гүнзгийрүүлэн судлах явцад хариуцлагатай, ил тод нөхцөлийг хангах эрх зүйн орчинтой, шударга нийгмийн төлөө гэсэн үзэл баримтлал баттай орших хэв хэмжээнд төлөвшжээ.

С.Ганболд: Хуулийн цоорхой байхгүй болгох гэж их нарийн хэлэлцсэн

Анхны ардчилсан сонгуулиар Ардын Их Хурлын депутат гэж сонгогдоод Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцах завшаантай хэрэг тохиолдсонд одоо хэр нь бэлэгшээж, баярлаж, бахархаж явдаг. Сэлэнгэ аймгаас 22 депутат сонгогдон очиж байсан. Улсын хэмжээнд 430 депутат шинэ Үндсэн хуулиа батлалцах их ажилд оролцсон. Монгол Улсын хөгжлийн бас нэг түүхэн хөгжил эхэлж байсан тэр үед ардчилсан Үндсэн хуулиа хэлэлцэх үед цоо шинэ нийгмийн тогтолцоо бүрэлдэж байсан үе учраас мэдэхгүй, чадахгүй, будилах асуудал байсан. Гэвч олон хүний оюун ухаан шингэсэн олон эрдэмтэн, мэргэдийн хэлсэн ярьсан бүгдээр хэлэлцвэл буруугүй гэдэг утгаараа Үндсэн хуулиа 76 хоног хэлэлцэж баталсан.

Төв, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн депутатууд их ойр байсан. Шинэ ардчилсан Үндсэн хууль харьцангуй амьдралд зохицсон хууль болсон. Алдаатай зүйл байх нь байдаг. Тэр үед хоёр, гурван ч улс төрийн хүчин байсан. Аль аль нь буулт хийхгүй байхаас юм у,  санаанд хүрээгүй баталсан зүйл байдаг. Жишээ нь хот, тосгоны статусын тухай байна. Хот гэдэг байхгүй болсон аймаг гэж нэрлээд. Монгол Улсын хэмжээнд ганц нийслэл хоттой юм шиг болсон алдаа дутагдал байсан. Ард түмнээсээ санал аваад хууль санаачлагчид цаашид засах байлгүй дээ. Манай Сэлэнгэ аймгийн депутатууд харьцангуй боловсрол өндөртэй, сангийн аж ахуйн болон намын дарга, удирдах албан тушаал хашиж явсан хүмүүс байсан. 430 депутатуудаас хоёр механикжуулагч, таван малчин байсан. Тэр хоёр механикжуулагч нь Дэлгэрмөрөн бид хоёр байлаа. Бусад нь удирдах ажил хийж байсан хүмүүс байсан.

Анхны Улсын Бага Хурлын гишүүд энэ хуулийг хэлэлцэж, анхныхаа төслийг гаргахдаа чанартай сайн төсөл гаргасан гэж боддог. Бид аймаг дээрээ урьдчилан ярилцаад их зөв хууль болж, бараг гар өргөөд баталчих болов уу гэж ярьцгааж байсан. Очоод нарийн ширийнийг хэлэлцэхээр үнэхээр их цаг орсон. Хуулийн цоорхой байхгүй болгох гэж их нарийн хэлэлцсэн дээ. Газрын хувьчлалын асуудал, төрийн сүлд, Засаг захиргааны нэгжтэй асуудлууд илүү цаг зарсан.

Санаанд хүрээгүй буултад хүрсэн зүйл ч бий. Ялангуяа сүлдний асуудал байна. хоёр талын маргаанаас болоод дундын хувилбар нь санаанд хүрэхгүй, оновчтой биш үлдсэн хэд хэдэн асуудлууд байдаг юм. Миний бодлоор шаардлагатай бол маргааш ч гэсэн хуулиа өөрчилж засаж болно гэж боддог. Анхны Их хуралтай, Бага хуралтай байсан нь одоогийн 76 гишүүн сонгогдож байснаас хамаагүй дээр хувилбар байсан гэж боддог. Яагаад гэвэл өнөөдөр 76 хүн дотроо лобби бүлэг байгуулаад юуг ч шийдэж болж байна. Ард түмэнд эргээд тайлагнах юм байхгүй. 430 депутат нутаг орноосоо очоод Үндсэн хуулиа хэлэлцээд эргээд ард түмэндээ тайлагнахад ойр байсан.

Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ц.Сандаг-Очир: “Туулын хурдны зам” төслийг хоёр жил тутамд аудитын хяналт хийнэ
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Эрчим хүчний үнийг иргэдэд гэнэтийн дарамтгүйгээр үе шаттай шинэчилнэ
Л.Энх-Амгалан: Үе тэнгийн болон цахим дээрэлхэлтийн эсрэг шийдэл, тогтолцоо алга

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •Нийслэл
  • •Хөлбөмбөг
  • •Гадаад харилцаа
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
  • •Намууд
  • •Ерөнхийлөгч
  • •Уул уурхай
  • •Боловсрол
  • •Улсын Онцгой Комисс
ХУРААХ
Энэ онд 20218 нэгж талбарт газар...
NBA-ын 11 дэх долоо хоногийн...

Ч.Хурц: Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын талаар бүтэн 10 гаруй хоног маргалдсан

Kuzmo 2026-01-06

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ц.Сандаг-Очир: “Туулын хурдны зам” төслийг хоёр жил тутамд аудитын хяналт хийнэ
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Эрчим хүчний үнийг иргэдэд гэнэтийн дарамтгүйгээр үе шаттай шинэчилнэ
Л.Энх-Амгалан: Үе тэнгийн болон цахим дээрэлхэлтийн эсрэг шийдэл, тогтолцоо алга
ШУУРХАЙ МЭДЭЭ
20 минутын өмнө өмнө

Ц.Сандаг-Очир: “Туулын хурдны зам” төслийг хоёр жил тутамд аудитын хяналт хийнэ

23 минутын өмнө өмнө

“Туулын хурдны зам” баригдсанаар хөдөлгөөний ачаалал 5-30 хувиар буурах боломжтой

25 минутын өмнө өмнө

Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна

27 минутын өмнө өмнө

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

1 цагийн өмнө өмнө

Орлондо Межик баг бүсийг тэргүүлсэн Детройт Пистонсыг хожлоо

1 цагийн өмнө өмнө

“Лаг хатааж, шатаах үйлдвэр”-ийн төсөл хэрэгжих бодит нөхцөл бүрдэж байна

2 цагийн өмнө өмнө

Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна

4 цагийн өмнө өмнө

Эрчим хүчний үнийг иргэдэд гэнэтийн дарамтгүйгээр үе шаттай шинэчилнэ

4 цагийн өмнө өмнө

Монгол Улсын шигшээ баг ААШТ-ий холимог багийн төрөлд алтан медаль хүртлээ

4 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал баялаг төгөлдөр болно

4 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Л.Энх-Амгалан: Үе тэнгийн болон цахим дээрэлхэлтийн эсрэг шийдэл, тогтолцоо алга

1 өдрийн өмнө өмнө

Люк Кеннард багаа оноогоор тэргүүлж, хожилд хөтөллөө

1 өдрийн өмнө өмнө

Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварлаа

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Финикс Санс өрнөд бүсийн наймдугаар байрт орж, Тандертай учраа таарлаа

2 өдрийн өмнө өмнө

"UB food festival” өдөрлөгт 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна

2 өдрийн өмнө өмнө

А.Баяр: Амин хайртай хүүхдэдээ амь эрсдэх зэвсэг бүү авч өгөөрэй

2 өдрийн өмнө өмнө

Дорнод бүсийн 8-р байраар Орлондо Межик баг гарлаа

2 өдрийн өмнө өмнө

Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Үүлэрхэг. Бороо, нойтон цас орно

2026-04-17 өмнө

Төв цэнгэлдэх хүрээлэнг иргэдэд нээлттэй болгоно

2026-04-17 өмнө

“Ачит-Ихт” ХХК нь Химийн иж бүрэн тоноглол, хэрэгсэл бүхий кабинет жил бүр байгуулж өгдөг

2026-04-17 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ

2026-04-17 өмнө

"Номын баяр"-ыг ирэх сарын 15-17-нд зохион байгуулна

2026-04-17 өмнө

НҮБ: Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй

САНАЛ БОЛГОХ
2026-04-13 өмнө

Боловсролын яам МУИС-ийн нэрийг дахин булаалдах боломжийг МҮИС-д өгчээ

2026-04-13 өмнө

Ногоон нуурын тохижилтын ажил энэ сарын 20-нд эхэлнэ

2026-04-13 өмнө

Хугацаандаа төлөөгүй 517 тээврийн хэрэгслийн татварыг нөхөн төлүүллээ

2026-04-13 өмнө

Орон сууцны хороолол доторх замыг засах ажлын зургийг боловсруулж байна

2026-04-13 өмнө

АНУ, Иран 21 цагийн хэлэлцээний дараа энхийн тохиролцоонд хүрсэнгүй

2026-04-13 өмнө

Ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо

2026-04-14 өмнө

52.9 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ

2026-04-13 өмнө

25 дахь илтгэл: Хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдалд ахиц гараагүй байна

2026-04-14 өмнө

“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах УИХ-ын 23 дугаар тогтоолыг “гацаасан” шүүхийн гурван шийдвэр

2026-04-13 өмнө

Баянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа

2026-04-14 өмнө

Өнөөдрийн байдлаар таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна

2026-04-16 өмнө

"UB food festival-2026" өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

2026-04-16 өмнө

А.Баяр: Өнөөдрийн байдлаар нийслэлийн 9 дүүрэгт 1551 байршилд камер ажиллаж байна

2026-04-15 өмнө

Хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

"UB food festival” өдөрлөгт 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна

2026-04-15 өмнө

“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр хорт хийн ялгарал эрс багасна

2026-04-13 өмнө

Алба хаагчид 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

2026-04-14 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.14/

2026-04-17 өмнө

Төв цэнгэлдэх хүрээлэнг иргэдэд нээлттэй болгоно

2026-04-13 өмнө

Гандангийн тохижилтын ажлын хүрээнд нийт 160 нэгж талбарыг чөлөөлнө

2026-04-15 өмнө

“Эрдэнэс критикал минералс” захирлаа “зайлуулдаг” матаасчинтай болсон уу?

2026-04-14 өмнө

Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 40 мянган хүүхэд суралцана

2026-04-16 өмнө

Таван шарын гүүрэн байгууламжийг 2-р улиралд ашиглалтад оруулна

2026-04-16 өмнө

Барьцаа хөрөнгө чөлөөлөх үйл явц

2026-04-13 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.13/

2026-04-16 өмнө

Бага тойруугийн 86 байршилд 185 албан хаагч скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавьж ажиллана

2026-04-16 өмнө

Анхан шатны тусламжийн эргэлзээтэй байдлыг засаж, тодорхой болгох хэрэгтэй

2026-04-17 өмнө

"Номын баяр"-ыг ирэх сарын 15-17-нд зохион байгуулна

2026-04-17 өмнө

О.Цогтгэрэл С.Баярцогтын “сүүдэр”-т яваад орчихлоо

2026-04-17 өмнө

“Ачит-Ихт” ХХК нь Химийн иж бүрэн тоноглол, хэрэгсэл бүхий кабинет жил бүр байгуулж өгдөг

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах