• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Занданшатар: Төсвийг танаснаар зөв голдиролд нь оруулж чадсан

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.11.28/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын асуулгын цагаар эхлэв.

Улсын Их Хурлын асуулгын цагийг ээлжит чуулганы хугацаанд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хийх бөгөөд Улсын Их Хурлын гишүүд Ерөнхий сайдад хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөөний биелэлт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон бусад асуудлаар асуулт тавьж, хариулт авахаар заажээ. Ерөнхий сайдад тавих асуултаа гишүүд Улсын Их Хурлын даргад бичгээр долоо хоногийн өмнө, түүнийг Улсын Их Хурлын дарга Ерөнхий сайдад ажлын хоёр өдрийн дотор хүргүүлэхээр, мөн Улсын Их Хурлын асуулгын цагт Ерөнхий сайд өөрөө биечлэн хариулт өгөхөөр хуульчилсан. Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авах хугацаа цөөнхийн бүлэгт 75 минутаас, олонхын бүлэгт 15 минутаас, цөөнхийн гишүүдэд 30 минутаас хэтрэхгүй, мөн Ерөнхий сайдаас асуух, түүнд хариулах, үг хэлэх хугацаа хоёр минутаас хэтрэхгүй байх юм.

Улсын Их Хурлын асуулгын цагийн эхэнд хуульд заасны дагуу Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан асуулт асуув. Тэрбээр иргэдийн бодит амьдрал хүнд байгааг сануулаад томуу,  томуу төст өвчнөөр хүүхдүүд эмнэлгийн хонгилд хэвтэж, хятад улсаас нэг тонн нүүрсийг сая орчим төгрөгөөр авч байгаа ч утаа багасахгүй байгааг дурдаад МАН-ын улс төрийн дотоод хямрал намжиж дууссан бол үндсэн ажилдаа орохыг анхааруулав. Мөн “Атар” талх 2600 төгрөгийн үнэтэй байгааг дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэнийг хөндөөд Засгийн газраас богино хугацаанд өрхийн өдөр тутмын зардал, амьжиргааны өртөг, санхүүгийн дарамтыг бууруулахын тулд бодитой авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тодорхой шийдэл нэрлэхийг хүсэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Засгийн газар хүнд нөхцөлд ажилласан. Гадаад зах зээл дээр манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ хоёр дахин унаж, төсвийн орлого тасарч, дотооддоо улс төрийн тэмцэлтэй, парламент нь улстөржилттэй, шатахуун, нефть зэрэг биднээс шалтгаалахгүй олон сорилтуудтай тулсан ч, амжилттай давж ажилласан. Засгийн газар гадаад зах зээлийн хүндрэлийг даван туулж, ард түмнийхээ нуруун дээр ачаа дарамт үүрүүлэхгүйн тулд төсвийн тодотголыг хийсэн. Энэ бол бодитой ажил. Монгол Улсын түүхэнд анх удаа улсын төсвийн үрэлгэн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр танаснаар төсвийг зөв голдиролд нь оруулж чадсан. Ингэснээр ам.долларын ханш 4000 төгрөгт хүрэх тооцооллыг бууруулж, өнөөдөр валютын ханш 50,60 төгрөгөөр буураад байна хэмээн хариулав.

Мөн авлигатай тэмцэх ажлыг зохион байгуулж, үүний үр дүнд 300 гаруй хэргийг шүүхэд шилжүүлээд байгааг Ерөнхий сайд хариултдаа дурдахын зэрэгцээ сүүлийн 8,9 дүгээр сард төсвийн тэнцэл дараалан 70, 240 сая ам.долларын ашигтай гарч, гадаад валютын ханш тогтворжиж, түүхэндээ анх удаа 6.0 тэрбум ам.долларын нөөцтэй болсон гэв. Инфляц буурсны үр дүнд иргэдийн амьдралыг доройтуулж байсан үнийн өсөлт, орлогын дутагдлыг хязгаарлаж, бодит өсөлт анх удаа 4.0 хувьд хүрсэн. Энэ бүхэн иргэддээ чиглэсэн бодлогуудын үр дүн гэж байлаа.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан импортлогч улс биш, үйлдвэрлэгч улс орон болохын тулд дотоодын үйлдвэрлэлийг дэмжинэ гэж Засгийн газрын тэргүүн мэдэгддэгийг сануулаад үндэсний үйлдвэрлэлээ бодитоор хэрхэн дэмжиж буй талаар тодруулав.

Засгийн газрын тэргүүн хариултдаа, аливаа үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг нураахад нэг жил, харин бүтээн байгуулах, сэргээн босгоход олон жил шаардагддаг юм байна гэлээ. Тэрбээр, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг хөтөлбөрүүдийн үр дүнд өнөөдөр манай ноолуурын салбар 247 сая ам.доллароор самнасан ноолуур нэмэгдэж, тэр хэмжээгээр ажлын байр нэг шат ахисан. Дахин нэг шат ахивал эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болж, ингэснээр ухдаг шар алтнаас, ургадаг цагаан алт, ноос, ноолуураа дэлхийн валют болгох бололцоотой. Үүний тулд шинэ зах зээлийг нээж Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэхэд 1.0 тэрбум ам.доллар хүртэлх ноолуур угаагдаж, жил бүр энэ баялгаа эргэлтэд оруулах бололцоотой гэв. “Хүнсний хувьсгал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 56 шинэ үйлдвэр байгуулагдаад байгаа бөгөөд энэ тоог 100 хувьд хүргэж, эхний ээлжинд дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангадаг болбол иргэдийн амьжиргаанд тустай гэлээ.  

Үргэлжлүүлэн Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Ө.Шижир, Ц.Баатархүү, С.Цэнгүүн, Дав.Цогтбаатар, Ж.Баярмаа нар асуулт асууж, хариулт авсан. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд урьдчилж асуултаа өгөхөөр мэтгэлцээн биш болж буйд цаашид анхаарах нь зүйтэй гээд ирэх зургаан сарын дотор иргэдийн амьжиргааны зардлыг бууруулах, орлогыг нэмэгдүүлэх, халамжийг зорилтот бүлэгт нь хүргэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд ямар арга хэмжээ авах талаар тодруулав.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хавтгайрсан халамжаар иргэдийн амьжиргааг шийдэж чадахгүйг онцлоод халамжийг оновчтой болгох шинэчлэлийг хийхээр Т.Аубакир сайдаар ахлуулсан салбарын яам ажиллаж байна гэж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир монголчууд орлого нь амьжиргааны өртөг, амьдрах зардалд нь нийцэх маш энгийн зүйл хүсэж байгааг уламжилсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү Монгол төрийн шат шатанд  сүүлийн 10 жилд хулгай цэцэглэж, өнөөдрийн амьжиргааны өртөг, инфляц, үнийн өсөлтийн үндсэн шалтгаан болж, үүний ачааг ард түмэн үүрч буйг тэмдэглээд төрийн өмчит компанийг нээлттэй болгох шинэчлэлийг яаралтай хийх хэрэгтэйг сануулав.

Дараа нь Улсын Их Хурал дахь олонхын бүлэг болон цөөнхийн гишүүдийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, Г.Лувсанжамц, О.Саранчулуун, П.Ганзориг нар асуулт асууж, Газрын тухай хуульд оруулсан цахим шилжилттэй холбоотой өөрчлөлтийн хүрээнд иргэд өмчилсөн газрынхаа зөвшөөрлийг авахад хүнд суртал үүсэж буй талаар, татварын хуулийн төсөлд гэр, байшингаа дулаалсан өрхөд татварын буцаан олголтыг олгох асуудал тусгагдсанд талархаад үүнийг намрын чуулганаар хэлэлцүүлэх эсэх, хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дөнгөж 10 хувь нь хөдөлмөр эрхэлж буйд Засгийн газраас ямар арга хэмжээ авах, эдийн засгийнн бүтцээ төрөлжүүлэх, ялангуяа уул уурхайн салбарт нэлээдгүй хэмжээний хөнгөлөлт, татаас өгсөний үр дүн хэр байгааг хөндөж, Монгол Улсын Ерөнхий сайдаас хариулт авсан.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •ММ-ын тодруулга
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
ХУРААХ
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн...
“Эрдэнэс тавантоглой” ХК-д...

Г.Занданшатар: Төсвийг танаснаар зөв голдиролд нь оруулж чадсан

Kuzmo 2025-11-29

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган   #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо
ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

11 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

11 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

11 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

11 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

11 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

11 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

11 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

11 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах