• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Энхбаяр: Дэлхийн оюун санааны төв бол Хархорум хот

Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Оюуны есөн туг Их хуралдай эрдмийн чуулган”-ыг зохион байгуулсан билээ. Тус чуулганд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Дэлхийн оюун санааны төв бол Хархорум хот” нэртэй илтгэлээ хүргэсэн.  Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

“Москва бол гурав дахь Ром”

-Сүүлийн үед хамгийн их уншигдаж байгаа бестселлер номыг та бүхэн мэдэж байгаа байх.  Энэ бол Израилын түүхч судлаач Юваль Харари гэж хүний бүтээлүүд юм. Тэр хүн бүтээлээрээ дамжуулж хүн төрөлхтний түүхийг бодитой амьдрал биш харин хүний оюун ухаанаас гарсан түүх залдаг юм гэж хэлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, домог гэх юм уу, өгүүлэмж гэх юм уу, энэ бол хүн төрөлхтний түүхийг залж байна гэжээ. Үүнийг бодоод байхад их үнэн байгаа юм. Тэгвэл Оросын түүхийг ямар өгүүлэмж залаад байна вэ гэдгийг бүгдээрээ хамт бодъё. Оросын удирдлагууд, түүхчид,  соён гэгээрүүлэгчид нэгэн зүйлийг их ярьдаг. Тэр нь юу вэ гэхлээр Москва бол гурав дахь Ром гэдэг.  Бид магадгүй Христийн шашнаас хол учраас гурав дахь Ром юу юм бол гэж бодож байгаа. 
Европын, Европ төвтэй соёл иргэншилд Ромын соёл бол суурь соёл нь байдаг. Ромын эзэнт гүрэн мандан бадарч байхдаа өөрийнхөө соёлыг дэлхий дахинд түгээж байсан.  Харамсалтай нь, сүүлдээ хэтэрхий тансаг амьдралд умбаад бүдүүлгүүд буюу Барбарууд Ромын эзэнт гүрнийг эзэлж сөнөөсөн байдаг. Тэр үед буюу Ромын эзэнт гүрэн сөнөхийн өмнөхөн христийн шашин дэлгэрсэн. Ромд дэлгэрснээрээ энэ шашин дэлхийд түгэх том байлдан дагуулалт эхэлсэн гэдэг. Ромын эзэнт гүрэнд христийн шашныг түгээн дэлгэрүүлж байсан христийн өөрийнх нь гарын шавь Петр гэж хүн байсан. Петр гэдэг нь чулуу гэсэн утгатай үг. Ингээд Христийн шашны манлай 12 апостын нэг нь болох тэрээр цовдлуулсан. Тэгээд Петрийн нэрэн дээр,  тэр чулуун дээр одоогийн Ватикан үүссэн гэсэн домогтой байдаг.  
Дараа нь Зүүн Ром буюу Визант улс сэргэн мандаж,  Христийн шашин төрийн шашин болж, тэгээд Визант улс энэ шашнаараа дэлхийд хамгийн хүчтэй улс хэмээн хүлээн зөвшөөрөгдөж байсан. Тэгтэл Туркууд очоод эзлээд авчихсан. Одоо тэр үеийн хамгийн алдартай сүм болох Ариун Софиягийн сүм лалын шашны сүм болсон. София гэдэг нь оюун ухаан гэсэн үг. Ингээд эртний Ром сөнөсөн байна.  Хоёр дахь Ром сөнөсөн байна. Тэгэхлээр оросууд энэ сайхан уламжлалыг, жинхэнэ христийн язгуур шашныг авч яваа үндэстэн гэж өөрийгөө үзэж Москва бол гурав дахь Ром гэдэг онолыг гаргаж ирсэн. 
Одоо энэ онолоороо амьдарч байгаа. Сүүлийн үед Орос Укрианы хооронд болж үйл явдлыг Орос дэлхийд өөрийнхөө байр суурийг олох гэж оролдож байгаа хэмээн өнгөцхөн харж, дайн байлдаан юм шиг тайлбарладаг.  Харин цаанаа Орос бол Москва.  Москва бол гурав дахь Ром гэсэн том өгүүлэмж байгаа болов уу.  Үүндээ итгэсэн улсуудын хийж байгаа ажил гэж ойлговол илүү ойлгомжтой болно. 

“Хятадууд түүхээ тасралтгүй 5000 жил үргэлжилж байгаа гэж дэлхийд хүлээн зөвшөөрүүлж чадсан”

-БНХАУ-ын оюун санааны өгүүлэмж юу вэ. Хятадын түүх тасралтгүй 5000 жил үргэлжилж байгаа гэж  түүхчид үздэг. Би ШХАБ-ын Төрийн тэргүүнүүдийн уулзалтад оролцож байхад Хятадын удирдагч Ху Жиньтао даргаас Узбекстаны тэр үеийн ерөнхийлөгч Ислам Каримов “Монголчууд бол дэлхийг эзэлсэн, Хятадыг ч эзэлсэн. Тийм биз дээ. Дарга аа” гэж 2-3 дахин асуусан. Каримов Ерөнхийлөгч жаахан халамцуу байсан. Яагаад гэвэл энэ уулзалт албан ёсны уулзалт биш нөхөрсөг уулзалт байсан. Төрийн тэргүүнүүд хоорондоо ярилцах, санаа бодлоо хуваалцах боломжтой байдаг. Ер нь төр засгийн тэргүүнүүд дандаа ширээний ард зангиатай номхон суугаад ярьдаг улс биш, зангиагаа тайлаад ярилцдаг юм. 
Каримов Ерөнхийлөгчийг асуухад Ху Жиньтао дарга эхлээд хоолоо идэж байгаа царай гаргаад ерөөсөө сонсохгүй байсан. Тэгээд Каримов дахин асуусаар байгаад хариултаа авсан юм. Ху Жиньтао дарга хариулахдаа яг Хятадын өгүүлэмжийг гаргасан. Ямар өгүүлэмж гэхээр "Хятадын түүх тасралтгүй 5000 жил үргэлжилж байгаа. Тийм учраас энэ түүх дотор янз янзын үйл явдал болсон. Энэ бол Хятадын түүхийн нэг хэсэг” гэж хариулж байна лээ. Хятадууд өөрсдөө эндээ итгэж амьдардаг ард түмэн. 
Юань гүрэн, Монгол гүрэн, Хятадын түүх гэж үздэг.  Чин улс, Манжийн улс, Хятадын түүх гэж үздэг. Бид ч гэсэн тэрэнд нь автчихсан. Юань гүрнийгээ бид Монголын гүрэн гэдэггүй Хятадын гүрэн гэж боддог.  Чин улсыг Хятад улс гэж боддог.  Манж, Чин, Хятад хоёр адилхан гэж боддог.  Гэтэл тэр чинь шал өөр хоёр улс,  шал өөр хоёр үндэстэн. Синьхайн хувьсгал гарахдаа хятадууд харийн түрэмгийллийг хөөе гэж Чин улсыг сөнөөж, нурааж байсан түүхтэй.  Энэ бол Хятадын түүх.  Хятад энэ түүхээ, энэ өгүүлэмжээ дэлхийд хүлээн зөвшөөрүүлж чадсан байна. 5000 жилийн турш тасралтгүй үргэлжилж байгаа өндөр соёлт иргэншил гэж итгүүлж чадсан байна. 

“Иерусалим хот бол гурван шашны хувьд ариун хот”

 -Гурав дахь түүх.  Би энэ яриагаа Израилын алдартай түүхчийн тухай эхэлсэн. Израилын өгүүлэмж бол тэр юм. Израилын өгүүлэмжтэй холбоотой исламын өгүүлэмж байна. Христийн шашны өгүүлэмжүүд байна.  Гэхдээ зарим нь фактаар батлагдана,  зарим нь фактаар батлагдахгүй. Жишээлбэл, Хятадын 5000 жилийн тасралтгүй түүх гэдэг бол фактаар батлагдахгүй шүү дээ. Яагаад гэвэл факт бол Юань гүрэн бол Монгол гүрэн.  Хамгийн наад захын жишээ гэвэл Чин гүрэн бол Манжийн гүрэн. Тэгтэл фактаар батлагдахгүй ч гэсэн өгүүлэмжээрээ тэд хүлээн зөвшөөрөгдсөн байна. Тэрэнтэй адилхан Израилын түүх ялангуяа түүний Иерусалим хот бол бас л гурван чулууны тухай өгүүлэмжээр тогтож байгаа хот. 
Эхнийх нь Израилын түүхэн дэх алдартай хаан Давид сүм барьсан. Түүнийг нь сүүлд нь нураачихсан.  Нураагаад израилчуудыг, еврейчүүдийг бүгдийг нь дэлхий даяар хөөгөөд тараасан. Тэр Давидын сүмээс нэг л хана үлдсэн. Тэр хана бол одоо Иерусалим хотод байгаа.  Энэ ханандаа очиж мөргөдөг.  Төр засгийн тэргүүнүүд Израйлд очиход заавал тэр ханан дээр очиж мөргүүлдэг.  
Хоёрдугаарт, Христийн шашин.  Христ бурхан Иерусалимд цовдлогдож, нас барсных нь дараа түүнийг нэг гантиг чулуун дээр бие цогцсыг нь хэвтүүлсэн байдаг. Тэгээд тэндээсээ гурав дахь хоног дээрээ дахин амилаад тэнгэрт хөөрсөн гэсэн домог байдаг. Тэр чулуу нь одоо байгаа. Тэр чулууныхаа төлөө христийн шашныхан амь өгөхөд бэлэн гэдэг. Давид хааны сүм хийдийн үлдсэн хананы төлөө Израилчууд амь өгөхөд бэлэн. Энэ нь өгүүлэмж ямар хүчтэй гэдгийг харуулж байна.  
Гурав дахь нь зөнч мэргэн Мухамед Иерусалимд байдаг хадан дээр зогсож байтал Лха тэнгэр Габриэл Мухамедыг аваад тэнгэрт аялаад, тэнд диваажинг үзүүлсэн гэдэг. Тэгээд Мухамед тэнгэрт диваажинг үзэж ирчхээд Аллахын шашин бол жинхэнэ шашин мөн байна гэдгийг би өөрийн нүдээр үзлээ гэж ярьдаг. Тэр хадан дээр нь Аль-Ахса гэж исламын шашны сүм байдаг. Аль-Ахса сүмийн төлөө исламын шашныхан амиа өгөхөд бэлэн. Гуравхан чулууны төлөө,  энэ чулууг тойрсон өгүүлэмжийн төлөө бүхэл бүтэн хоёр тэрбум, христийнхэн, тэрбум гаруй исламынхан, хэдэн сая еврейчүүд амиа өгөхөд бэлэн байна.  
Энд ямар нэгэн факт байна уу, үгүй юу гэдэг дээр маргалдаж болно. Гэхдээ фактаас илүү, баримтаас илүү, өгүүлэмж тэр шашныханд, тэр үндэстнүүдэд шингэсэн байна. Иерусалим хот бол одоо гурван шашны хувьд ариун хот. Еврейчүүд Иерусалим хотод ирэх жил уулзъя гэж шинэ жил угтахдаа дандаа хундага тулгадаг. 

“Бидний өгүүлэмж ялагдах биш ялах ёстой” 

 -Монголчууд бид ямар өгүүлэмж­тэй юм бэ. Бид нарт өгүүлэмж байгаа.  Тэр бол “Монголын нууц товчоо”. Бидний ариун ном судар “Монголын нууц товчоо”-нд байгаа зүйлд би итгэдэг. Жишээлбэл, гэрлийн хүн орж ирж Алунгоогийн  хэвлийг нь элэхэд давхар биетэй болж, тэнгэрийн хүүх­дүүдийг төрүүлсэн гэдэгт би итгэ­дэг. Манай зарим эрдэмтэд итгэ­­дэг­­гүй. Зарц, барлаг байж магадгүй гэж ярьдаг. Үгүй бол, цэргийн жанжин байж магадгүй гэж ярьдаг. Тэгтэл “Библи” сударт,  “Бурхан багшийн сургаал”-д, “Маяа Их Бурхан багшийн сургаал”-д ч заан зүүдлээд давхар биетэй болсон байдаг. Христийн шашинд Мария эхэд тэнгэрийн элч бууж ирээд “Чи бурхны хүүхдийг төрүүлнэ” гэж хэлсэн. Тэгээд одоо хүртэл бараг онгон эмэгтэй давхар биетэй болж, Христ бурхан төрсөн гэж Христийн шашныхан итгэдэг, бид итгэдэггүй. Тэгэхээр бидний өгүүлэмж өөрөө бидний итгэлд байхгүй учраас сул дорой болчихсон байна. Бид өөрсдөө тэнгэрийн хүүхдүүд гэдгээ мэдэх юм бол Монгол Улс хөгжинө. Тэнгэрийн хүүхдүүд биш, бид Оросоос хараат, Хятадаас хамааралтай, бид өөрсдөө юу ч хийж чадахгүй гэж бодох юм бол бид хөгжиж чадахгүй.  Бидний өгүүлэмж ялагдаж байна гэсэн үг. Бид өгүүлэмжээр ялах ёстой. Тэр утгаараа энэ Хархорум хоттой холбоотой асуудлыг ярихын тулд хамгийн эхлээд Монголын өгүүлэмжийг гаргаж ирэх ёстой.  Тэгж байж бид Иерусалим хоттой адилхан ариун хотыг босгож чадна. Тэгэхгүй зүгээр овоолсон хэдэн шавар байшин босгохоор Дархан хот шиг, Эрдэнэт хот шиг болоод л, утаа униарт хучигдсан хот болно. 

“Орхон гол бол жирийн гол биш энэ бол тэнгэрийн гол”

-Тэнгэрийн гаралтай гэдгээ өөр улс оронд, өөрийнхөө ном сударт баталсан орон маш олон байна. Үүнийг би өөрөө зохиож яриагүй.  Манай “Нууц товчоо”-нд байгаа зүйлийг би ярьж байгаа шүү. Японы эзэн хаан энэ жил манай улсад айлчилсан.  Японы эзэн хаан бол нарны бурхан Амитарасүгийн үр сад гэж өөрсдийгөө үздэг.  2500 гаруй жил тасралтгүй Японы хаан ширээнд энэ удмынхан залран суусаар байгаа гэж үздэг. Амитарасү бурхан, нарны бурхан, гэрлийн бурхан гэсэн үг.  Тэгээд Япончууд үүндээ итгэдэг, ерөөсөө эргэлздэггүй. Японы өгүүлэмж хүчтэй байгаа учраас Япон үндэстэн хүчтэй байна.  
Монголчуудын ертөнцийг үзэх үзэл бол тэнгэрийн үзэл. Чингис хаан өөрөө тэнгэрийн үзэлтэй байсан.  Тийм учраас бүх шашныг хүлээн зөвшөөрдөг байсан. Яагаад гэвэл тэнгэрийн үзэл өөрөө бүх шашныг хүлээн зөвшөөрдөг үзэл. Тэр битгий хэл Чингисхаан өөрөө тэнгэрийн элч байсан гэж би үздэг, итгэдэг. Тэнгэрийн элч байсан учраас энэ агуу түүхийг бүтээж чадсан. 1220 онд Чингис хаан зарлиг буулгаж, Хархорум хотыг барих шийдвэрийг гаргаж, түүний хүү Өгөөдэй хаан энэ хотыг барьж босгох ажлыг гардан биелүүлсэн.  Би эрдэмтдээсээ асуудаг, санаа бодлоо уралдуулдаг. Яагаад чухамхүү Хархорумын хөндийг Чингис хаан сонгож, нийслэл хотоо байгуулахаар шийдсэн юм бол. Та бүхэн ямар нэгэн хариулттай байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Зарим эрдэмтэд, ялангуяа гадаадын эрдэмтэд энэ бол дайн байлдаан явуулахад стратегийн хувьд ч хамгийн ашигтай байрлалтай цэг мөн гэсэн байдаг. Би үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ бол Чингис хаан зүгээр дайн байлдаан хийдэг. Монголчууд үйлдвэрлэгчид биш нүүдэлчид учраас юм бүтээдэггүй. Бусдын зүйлийг дээрэмдэж амьдардаг гэдэг онолыг баталж байгаа буруу дүгнэлт. Харин тайлбарыг олохын тулд дэлхийн бусад орнуудад хотуудын тухай, хотуудын дэргэд урсаж байгаа голын тухай,  бусад орнуудад үндэстнүүдэд байдаг түүхэн домог, өгүүлэмжүүдийг харах нь зүйтэй гэж бодсон. 
Ингээд эртний египетүүд гэж том соёл иргэншил байсан. Египетүүд бол Нил мөрнийг тэнгэр дээр урсдаг мөрөн, газар дээр урсаж байна гэж үздэг. Тэрэнтэй адилхан монголчууд тэнгэр дээр урсаж байгаа Орхон голыг газар дээр урсаж байгаа Орхон гол гэж таньсан байна. Монголд олон гол бий. Тэгэхдээ Орхон гол бол үнэхээр учиртай гол. Сүүлд нь монголчууд бид Орхон голдоо Гүн гэдэг цол хайрлаад жил болгон цалинг нь өгдөг байсан гэсэн түүхэн эх сурвалж байдаг. Орхон гол бол жирийн гол биш энэ бол тэнгэрийн гол. 
Хүн төрөлхтөн Чингис хаан ч гэсэн мөнх амьдрахын тухай боддог байсан. Үхлээс дандаа айдаг, мөнх амьдралыг эрж хайдаг. Чингис хаан Чанчун бумбыг урьж авчраад хамгийн түрүүнд “За чи мөнхийн ус авчирсан уу” гэж асуусан байдаг. Чанчун Бумба хариуд нь “Үйл хэргээрээ та мөнхөрнө өө” гэж хэлсэн байдаг. 
Тэгэхээр Орхон гол бол ариун устай, мөнхийн устай гол. Чингис хаан улсаа мөнх оршоосой. Хархорум хотыг мөнх оршоосой гэж бодсон учраас чухамхүү ариун устай, тэнгэрийн гол газар дээр буусан Орхон голын эрэг дээр Хархорум хотынхоо нийслэлийг барьсан байна.  Энэ бол дайн байлдаанд огт хамаагүй байрлал. Дайн байлдаан хийвэл Хубилай хаантай адилхан Бээжинд очоод суусан ч болно.  Дайн байлдаанд ашигтай л цэг шүү дээ. Кабулд очоод суусан ч ашигтай л цэг. Харин ч Хархорумд суух нь энэ говийг туулж дайн байлдаан хийхэд амаргүй шүү дээ. 
Харин тэнгэрийн үзэлтэй Чингис хааны дотоод сэтгэлийг ойлгох юм бол ард түмнээ, улс орноо, Хархорум хотыгоо мөнх оршоохын төлөө байсан. Үүнийг батлах гэж оролдъё. 
Тэнгэрт урсаж байгаа гол гэж нэг хэсэг нь ярьдаг. Англичууд гэхэд тэнгэрийн заадсыг Милки Вэй гэдэг. Махчлан орчуулах юм бол сүүн зам гэсэн үг. Оросын болон олон орны үлгэр домогт диваажинд сүүн гол урсана гэж үздэг. Тэгэхээр тэнгэрийн гол бол сүүн зам байх нь.  
Энэ сүүн гол газарт буухдаа Нил мөрөн болдог юм байна, Орхон гол болдог юм байна. Германы эрдэмтэн Эрих Хэйниш гэж хүн 1970-аад оны эхээр “Сарны бурхан” гэсэн ном бичсэн байдаг. Би оюутан байхдаа уншиж байсан юм. Тэнд эрт дээр үед хүн төрөлхтөн мөнх амьдрахын төлөө маш их боддог байж. Ингээд сартай адилхан алга болоод үхчихдэг юм болов уу гэсэн чинь харин сар дахиад шинээр төрчихдөг юм байна. Тэгвэл хүн үхдэггүй юм байна шүү дээ гэсэн. Сар хаашаа алга болоод хаанаас төрөөд байна гээд харахлаар тэнгэрийн заадас руу орж алга болоод тэнгэрийн заадсаас ахин мэндлээд байсан юм шүү дээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тай албан ёсны хэлэлцээ хийв
У.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм
Тост, тосон бумбын нурууг шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Гэмт хэрэг
  • •Ярилцлага
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Гадаад харилцаа
  • •Видео мэдээ
  • •Байнгын хороо
ХУРААХ
Өнөөдөр хаана юу болох вэ
“Рио Тинто”-д арбитр дээр буулт...

Н.Энхбаяр: Дэлхийн оюун санааны төв бол Хархорум хот

Ирээдүй 2025-11-27

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тай албан ёсны хэлэлцээ хийв
У.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм
Тост, тосон бумбын нурууг шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тай албан ёсны хэлэлцээ хийв

9 цагийн өмнө өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

9 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

9 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Америкийн хоккейн нөхөрсөг тэмцээн боллоо

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм

1 өдрийн өмнө өмнө

Тост, тосон бумбын нурууг шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй шар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно

2 өдрийн өмнө өмнө

Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно

2 өдрийн өмнө өмнө

Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсооно

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

2 өдрийн өмнө өмнө

“Бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт хоёрыг тусад нь хуульчлах ёстой”

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 18-20 хэм дулаан байна

2026-06-11 өмнө

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа

2026-06-11 өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

2026-06-11 өмнө

Татварын багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

2026-06-11 өмнө

Н.Учрал: Баталгаат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ

2026-06-11 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2026-06-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-10 өмнө

Малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлнэ

2026-06-10 өмнө

2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ

2026-06-10 өмнө

Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө ажиллаж байна

2026-06-10 өмнө

Г.Лувсанжамц:Хууль гарснаар асуудал шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал

2026-06-10 өмнө

Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно

2026-06-10 өмнө

Нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр

2026-06-10 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-06-08 өмнө

Боловсролын дэмжигч

2026-06-08 өмнө

Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов

2026-06-08 өмнө

167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

2026-06-09 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгдлээ

2026-06-09 өмнө

Г.Дамдинням, О.Батнайрамдал нар ойлголцож, АН Засгийн газрыг огцруулах акц эхлүүлнэ гэв

2026-06-09 өмнө

Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо

2026-06-09 өмнө

Бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна

2026-06-08 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-06-08 өмнө

COP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслаа

2026-06-08 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 17-19 хэм дулаан байна

2026-06-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй хөх бар өдөр

2026-06-08 өмнө

Барилга угсралтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

2026-06-09 өмнө

Гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан 10 настай явган зорчигчийг мөргөжээ

2026-06-10 өмнө

Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө ажиллаж байна

2026-06-09 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-10 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-06-10 өмнө

Нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр

2026-06-11 өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

2026-06-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-11 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно

2 өдрийн өмнө өмнө

Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсооно

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 18-20 хэм дулаан байна

2026-06-09 өмнө

С.Бямбацогт:Бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна

2026-06-08 өмнө

Парламент хар тамхины хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийг хэлэлцэж эхлэв

2026-06-08 өмнө

Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо

2026-06-10 өмнө

Малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлнэ

2026-06-09 өмнө

Вэмбаняма 32 оноог авч цувралыг ойртууллаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах