• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

У.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төслийн гол хөдөлгөгч хүч нь нийтийн эрх ашиг юм

Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, 50 орчим мянган иргэн аюулгүй, тав тухтай, эрүүл, ногоон байгууламж бүхий орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх “Сэлбэ 20 минутын хот” төсөл хэдийн эхлэлээ тавьж, бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Монгол Улсад анх удаа бүтээн босгож байгаа нийгэм, эдийн засаг, байгаль орчин гээд олон талын ач холбогдолтой энэхүү томоохон төслийг удирдан хэрэгжүүлэгч “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Баатартай ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд “20 минутын хот” гэх нэр томьёо багагүй яригдах боллоо. Энэ нь ямар утга агуулгатай ойлголт юм бэ?

-“20 минутын хот” гэдгийг энгийнээр тайлбарлавал, тухайн бүсэд амьдарч байгаа хүн өдөр тутмын болон өөрт хэрэгтэй бүхий л нийгэм, соёл, төрийн үйлчилгээнд 20 минутад явганаар хүрч очих боломжийг бүрдүүлсэн төлөвлөлт, зохион байгуулалт юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон хотууд яг л манайх шиг түгжрэл, утаа, дуу чимээ гээд төвлөрлөөс үүсдэг олон хүчин зүйлийг давахын тулд дэд төвүүдийг бий болгож ирсэн. Олон улсад анх 15 минутын хот гэсэн концепцтэй гарч байсан. Одоогоор дэлхий нийтэд 100 орчим хот энэ концепцын дагуу төлөвлөлтөө хийгээд хэрэгжүүлчихсэн байна. Хэрэгжүүлэх шатандаа явж байгаа 50 орчим хот байгаа юм билээ. Энэ жишгээр “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалтыг эхлүүллээ.

-Нийслэлчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудал бол утаа, замын түгжрэл, орчны бохирдол, хэт төвлөрөл. “Сэлбэ 20 минутын хот” төсөл эдгээр асуудлыг шийдвэрлэхэд ямар хувь нэмэр оруулах вэ?  

-Улаанбаатар нэг саяас дээш хүн амтай том хот болчихлоо. Сүүлийн 20 гаруй жил хотын хүн амын төвлөрөл хурдацтай нэмэгдэж байна. Улаанбаатар хотод гол ажлын байрууд төвлөрсөн, ДНБ-ий дийлэнх хувийг үйлдвэрлэж байна. Хүн амын төвлөрөл нэмэгдээд эхлэхээр нийгмийн үйлчилгээ болон дэд бүтэц хүртээмжгүй болж байна. Хүн амын нягтралын өсөлтийг бүтээн байгуулалт нь гүйцэхгүй байна гэсэн үг. Мөн дэлхийн бүхий л томоохон хотуудад байдаг түгжрэлийн асуудал болон эрс тэс уур амьсгал, дэд бүтцийн хүртээмжгүй байдлаас шалтгаалсан агаарын бохирдол зэрэг хүчин зүйлүүд ар араасаа гарч ирж байна. Эдгээрээс гадна соёл, боловсролын үйлчилгээ бүгдэд тэгш хүрч чадахгүй байна. Ийм учраас эдгээр асуудлыг богино хугацаанд зөв голдиролд нь оруулах томоохон сорилт бий болсон. Манай хотын хувьд Сүхбаатарын талбайгаа тойроод урлаг соёл, төрийн захиргаа, сургууль, бизнесүүд төвлөрчихсөн учраас яах аргагүй төв рүү чиглэсэн урсгал ихтэй.

Улаанбаатар хотын төлөвлөлт, хөгжил нь өнгөрсөн зуунд социалист нийгмийн үзэл баримтлалаар бий болсон учраас нийтийн төлөвлөлтөөр хязгаарлагддаг байлаа.  40, 50 мянгат гэсэн томоохон хорооллын төлөвлөлт нь тухайн цаг үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж байсан ч өнөөдрийн амьдралын хэмнэлд тохирохгүй байгааг бүгд харж байна. Бүх хүн нийтийн тээврээр ажилдаа очдог байсан үетэй харьцуулахад айл бүр автомашинтай, хороолол болгон үйлчилгээний төвтэй болж, үүнийг дагаад үйлчилгээний талбай, бизнесийн нэгж, газар ашиглалт, автомашины зогсоол зэрэг хүртээмжийн асуудал гарч ирж байна. Цаашлаад хувийн өмчтэй байх ойлголт өнгөрсөн нийгэмд байгаагүй бол ардчилсан, чөлөөт нийгмийн өөрчлөлтөө дагаад хот төлөвлөлтөд хүний хөгжил, орчны чанар, нийтийн ба хувийн орон зайн зөв зохицлыг илэрхийлэх ёстой болжээ. Сүүлийн жилүүдэд барилгын салбарт бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, шинэчлэгдэж байгаа ч цогцоор нь хараахан шийдэж чадаагүй байна.

“Сэлбэ 20 минутын хот”-ын төлөвлөлт нь барилга байгууламжаас гадна тээврийн системийг хөгжүүлэх, хотыг бүрэн шинэчилж, нийгмийн өөрчлөлттэй холбож сайжруулж байгаагаараа ялгаатай. Одоогоос арваад жилийн өмнө хотын төвлөрлийг сааруулах, инженерийн дэд бүтэц бий болгох, алслагдсан дүүргүүдэд шинэ төвүүд бий болгох зорилгоор Сэлбэ, Баянхошуу дэд төвийг байгуулах эхлэл тавигдаж байсан. Тухайн үед Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр багагүй хөрөнгө оруулалт хийж, дэд бүтцийн ажил нэлээн хийсэн байдаг. Гэсэн хэдий ч амжилттай хэрэгжээгүй энэ ажлыг “Сэлбэ 20 минутын хот” концепцоор үргэлжлүүлж байна. 2023 оны сүүлч 2024 оны эхэн үеэс Чингэлтэй дүүргийн 14, 18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14-р хорооны 158 га газрыг чөлөөлөхөөр одоогийн хотын удирдлагууд шийдэж, нийт газрын 92 хувийг нь чөлөөлөөд байна. Энэ хугацаанд ТЭЗҮ, зураг төсөл, судалгаа, хөрөнгө оруулалт гээд маш олон ажил хийсэн. 2025 онд тендер сонгон шалгаруулалт болон бүтээн байгуулалт, барилгын ажлууд эхэлсэн.

-Та төслийг хэрэгжүүлэх ажлаа хэзээ хүлээн авсан бэ?

-Хотын иргэдийн хамгийн тулгамдсан асуудал болсон түгжрэлийг бууруулах нэгдсэн нэгжийг удирдаж байгаад “Сэлбэ 20 минутын хот” төсөл рүү томилогдож ирээд хагас жил гаруй болж байна. Миний хувьд барилга, бүтээн байгуулалтын салбарт 20 гаруй жил ажилласан. Ажлын туршлага, арга барил гээд салбарынхаа жаргал, зовлонг ойлгож мэддэг учраас энэ ажил маань илүү ойр дөхөм санагдаж байгаа. Төслийг эхлүүлээд дуусах хүртэл нь хугацаанаас илүү чанарт анхаарч ажиллах мэргэжлийн баг бүрдүүлж, нягт хамтран ажиллах итгэл үнэмшил,  зорилго бидэнд бий.

-Төслийн онцлог давуу тал юу вэ, яг хөрсөн дээрээ дэлхийн жишиг шиг бүтээн байгуулалт хийгдэх үү?

-Манай төсөл олон жил дэд бүтэц муутай байсан суурьшлын бүсийг шинэчлэн зохион байгуулж, одоо байгаа дэд бүтцийг нь өргөтгөж, иргэдийн амьдрах орчныг илүү сайжруулна. Амьдралын чанарт нь эергээр нөлөөлнө. Зөвхөн төсөл хэрэгжиж буй 158 га-гаар хязгаарлагдахгүй, зуслангийн ногоон бүс тэр чигтээ бизнес, эдийн засгийн хувьд дам нөлөөлөлд өртөнө. Төслийн үндсэн байршил Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт боловч Баянзүрх дүүргийн зарим хороо, 100 айл, Чингэлтэй, Хайлааст, Дамбадаржаа, Бэлх, Сэлх орчмын иргэд, оршин суугчид тэр чигтээ энэ дэд төвөөс үйлчилгээ авахаар зорьж ирэх төлөвлөлттэй.

Төслийн цар хүрээг тоон утгаар илэрхийлбэл, 1974-1982 оны хооронд барьж байгуулсан 3, 4 дүгээр хороололтой зүйрлэхээр хэмжээний том бүтээн байгуулалт, орон сууцны хорооллын бие даасан хот босох юм. Төсөл хэрэгжүүлж буй бүсэд 45-50 мянган хүний төвлөрөл бий болно. Бусад ойр орчмын бүсээс 300-400 мянган хүн дамжин өнгөрөх, зорин ирэх төв болгосноор бизнес эрхлэгчдэд зах зээлийн боломж олгож байна. Эдгээрээс гадна тухайн бүсэд амьдарч байгаа хүмүүсийн ая тухтай, аюулгүй байдлыг хангаж, сургууль цэцэрлэг болон бусад үйлчилгээг ойроос авах нөхцөлийг бүрдүүлэх нь бидний гол зорилго. Үндсэн төлөвлөлтөөрөө улсын гурван сургууль, таван цэцэрлэг барина. Цаашид ч хувийн сургуулиудыг оруулж ирнэ. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж, боловсролын чанарыг сайжруулахаас гадна авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад эерэг нөлөөтэй.

Үндсэндээ “Сэлбэ 20 минутын хот” бол Улаанбаатарын 14 дагуул хотын хамгийн эхний бүтээн байгуулалт болж, хүн амьдрахад таатай орчныг бүрдүүлж байгаа гэж ойлгож болно. Энэ төслөөс дараа дараагийн дагуул хотуудын жишиг, загварыг гаргаж ирэх боломжтой. Эхний юм бүхэн төгс болохгүй байж мэдэх ч алдаа оноогоо цэгнэж сайжруулаад явах боломжтой.

-“20 минутын хот” концепцыг харвал, нийгэм, эдийн засаг, байгаль орчин гээд олон салбарт эерэг нөлөөтэй юм билээ. Тухайлбал, байгаль орчин, нийгмийн хувьд ямар үр ашиг гарах вэ?   

-Тэнд амьдарч байсан 2000 орчим айлын газрыг чөлөөлж байгаа. Урьд нь тэнд байсан өрхүүд гал түлдэг, модон жорлонтой, усаа зөөдөг байсан бол энэ нөхцөл байдал шууд өөрчлөгдөж байна. Амьдралын чанар нь сайжирна гэсэн үг. Дараагийн нөлөө нь бусад үйлчилгээ буюу эрүүл мэнд, боловсрол, урлаг соёлын хүртээмж нэмэгдэнэ. Сургууль, төрийн үйлчилгээ, худалдаа, үйлчилгээний төвүүд, кино театр зэрэг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжууд нэмэгдэнэ.

Байгаль экологийн хувьд, төсөл бүрэн хэрэгжсэнээр 15 мянган яндан, 12 мянган нүхэн жорлонг буулгана. Тоо хэлэх амархан хэдий ч чанар, зорилго нь чухал учраас илүү том утга агуулгаар нь харж байна. Яг өнөөдрийн байдлаар бид 2500-3000 айлын янданг буулгасан. Зөрүүлээд 12-13 мянган айлын орон сууц барьж байна. Тэгэхээр шууд утгаараа 15-16 мянган яндангаас утаа гарах дайны агаарын бохирдлыг бууруулж байна гэж болно. Хамгийн чухал нь гэр хороолол, зуслангийн бүсэд эрүүл мэндийн ноцтой эрсдэл үүсгэж буй хөрсний бохирдлоосоо сална. Он удаан жил суурьшлын бүсэд байсан уламжлалт нүхэн жорлонг боломжит бүх хэлбэрээр зөөж, оронд нь цэвэр шороогоор булж ариутгасан. Ер нь бид нүдэнд харагддагаар нь утааг яриад байгаагаас биш халдварт өвчний эх үүсвэр болж ундны усыг бохирдуулж байгаа хөрсний бохирдол үнэхээр гамшгийн хэмжээнд байна. Тиймээс гэр хорооллыг орон сууцжуулах нь зөвхөн утааг бууруулж, янданг цөөлөхөөс гадна олон төрлийн эрсдэлийг үүсгэж байгаа хөрсний бохирдлыг шийдэж, хөрсийг ариутгах, цэвэрлэх боломжийг бий болгож байна.

-Эдийн засгийн үр өгөөж нь юу байх вэ? 

-20 минутын хот концепц бүрэн утгаараа хэрэгжиж хүмүүс түгжрэлд зарцуулах цагаа багасгаад эхлэхээр алдагдсан боломжийн өртгийг бууруулна. Нэг судалгаанаас дурдахад, хүн өдөрт дунджаар 2.5 цагийг түгжрэлд зарцуулж байна. Үүнийг мөнгөн дүн рүү шилжүүлбэл, нэг хүн жилдээ 2,4-2,5 сая төгрөг, нэг өрх 10-11 сая төгрөгийг зөвхөн түгжрэлд үргүй зарцуулж байна. Тэгэхээр энэ алдагдсан боломжийн өртгийг бууруулахад үлэмж хэмжээний нөлөөтэй. Мөн 10 орчим мянган айлын орон сууц баригдахаар 40-50 мянган иргэний төвлөрөл бий болно. Үүнийг дагаад хэрэглэгч, зах зээлийн эрэлт хэрэгцээ үүснэ. Бизнесийн энэ орон зайд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татна. Орон сууц, үйлчилгээ, оффис бусад худалдааны төвүүдийг хувийн хэвшлийн шууд хөрөнгө оруулалтаар хийх ажил ирэх 2026 онд эхэлнэ. Мөн улсын цирк, спорт цогцолбор, кино театр зэрэг урлаг спортыг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтыг төлөвлөсөн. Бидний тооцооллоор бүтээн байгуулалтын хугацаанд 20 мянган шууд ажлын байр бий болно. Дараагийн шатанд тухайн бүсэд дахиад 8 мянга орчим ажлын байр шинээр бий болох юм. 

-Төслийн явц хэр байна, төлөвлөсөн хугацаандаа хэрэгжиж байна уу?

-Тухайн орчинд дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээ болон замын ажлууд хийгдсэн. Шинээр нэмж хийнэ. Одоогийн байдлаар эхний ээлжийн 8565 айлын 113 блок барилгын ажлаас 82 блокийн суурийн ажил эхэлсэн явж байна. Хоёр жилийн дараа буюу 2027 оны 7-р сар гэхэд эхний ээлжийн айлууд орон сууцандаа орчихсон байх юм. Иргэд байрандаа ороод хүн амын төвлөрөл үүсэх учраас 2027 оны намар гэхэд нийгмийн дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэгийг мөн ашиглалтад оруулна гэж төлөвлөж байна. Бидний олон нийтэд зарлаад байгаа 24 сар гэдэг нь орон сууцны болон инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэх хугацаа. Энэ хугацаанд амжиж 8500 айлын орон сууцыг барих юм.

-Энэ төсөлд оролцох сонирхолтой бизнесийн байгууллагуудтай хэрхэн хамтарч байгаа вэ? 

-Өнгөрсөн 5 сараас хойш компаниудаас саналыг нь авах хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулсан. Хувийн хэвшил юу хүсэж байна, тэд хөрөнгө оруулалт хийвэл ямар эрсдэл байна, юунд хамтарч оролцох зориг байна, төр болон нийслэлийн зүгээс юуг анхаарах ёстойг мэдэх зорилгоор 2-3 удаагийн уулзалт зохион байгуулж, нээлттэй саналууд авсан. Энэ ондоо багтааж зарим байршилд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, хувийн хэвшлүүдийг татан оролцуулах ажлууд эхэлнэ. Удаашралтай байгаа нэг шалтгаан нь зам дагуу байршлуудад газар чөлөөлөлт 100 хувь хийгдээгүй байна. Энэ асуудлыг нэг талдаа шийдэж байж, хөрөнгө оруулагч талтайгаа тохирох ажлуудаа хийнэ.

-Төсөл хэрэгжүүлэх явцад ямар эрсдэл, бэрхшээл, сорилт тулгарч байна?

-Биднээс буюу дотоодоос шалтгаалах зүйл ч байна. Бусад хүчин зүйлээс шалтгаалах зүйл ч байна. Том хэмжээний бүтээн байгуулалт учраас тэр хэрээр асуудал том байдаг. Манай хамт олон энэ болгоныг цаг тухайд нь шийдэхээр ажиллаж байна. Мэдээж 100 хувь бүх хүний хүсэл сонирхолд нийцэх зүйл гэж үгүй. Эсэргүүцэл бий. Энэ төсөл зарим нэг хүний эрх ашгийг хөндөж байгаа тохиолдолд ч байна. Үүнд улс төрийн өнцөг ч орж ирж байна. Янз бүрийн бэрхшээлүүд байгаа. Гэхдээ эцсийн дүндээ нийтээрээ хожно, Улаанбаатар хот хожно. Тэнд орон сууц аваад амьдраагүй ч гэсэн тэнд байсан яндангаас утаа гардаг байсан, түүгээр нийслэлчүүд бид бүгд амьсгалж байсан, хөрсний бохирдол хүн бүрд нөлөөлж байсан. Үүнийг тодорхой хэмжээнд бууруулна гэдэг нь нийтээрээ хожно гэсэн үг. Тиймээс нийтийн эрх ашиг бол энэ төслийн гол хөдөлгөгч хүч юм.

Ер нь Улаанбаатарт газар чөлөөлөхөөс илүү газар олголт хамгийн том асуудал болсон байна. Орон сууцны хороолол төлөвлөөд барилаа гэхэд хажууд нь дахиад л газар олгоод байшин барьчихдаг. Тэгвэл энэ эрсдэлээс сэргийлж төр маш зоригтой шийдвэр гаргалаа. Хөрөнгө мөнгийг богино хугацаанд шийдвэрлэж түүхэнд байгаагүйгээр 158 га талбайг хамарсан газрыг чөлөөллөө. Өөрөөр хэлбэл, энэ 158 га-г чөлөөлсөн орчинд дахиад нэг ч газар олгохгүй, дараа нь хэн нэгэн ирээд хажууд нь байшин барихгүй. Зүй нь үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг хаана баригдах, хажууд нь юу байх вэ гэдэг нь эхнээсээ тодорхой байх юм. Бид тухайн бүсдээ хотын стандартад нийцүүлсэн ерөнхий төлөвлөгөө гаргаж, ТЭЗҮ батлуулсан. Аль болох алдаа, эрсдэл гаргахгүйн тулд нарийн төлөвлөгөөтэй, холыг харж ажиллахыг хичээж байна.

-Сэлбэ хотод баригдах орон сууцны чанарт хэрхэн анхаарч байгаа вэ?

-Технологийн хувьд олон давуу тал байгаа. Чанарын хувьд, Монгол Улсад мөрдөгдөж байгаа норм, дүрмийг хангасан, түүнээс дээш үзүүлэлттэй төслийг бид хэрэгжүүлнэ. Ирээдүйгээ уртаар харж чанартай, үзэмжтэй, зөв төлөвлөлттэй бүтээн байгуулалт хийхийг зорьж байна. 

-Энэ төсөл анхных гэдгээрээ нэлээн онцлог бас өндөр хүлээлттэй байгаа. Амжилттай хэрэгжүүлбэл дараагийн байршлуудад хэрэгжүүлэх эхлэл хурдан тавигдана. Иргэд, олон нийт илүү итгэл үнэмшилтэй болно. Төслийн хүлээгдэж байгаа үр дүн юу вэ?

-15 мянган яндан, 12 мянган нүхэн жорлонг буулгана гэсэн тоон үзүүлэлтүүд хангагдана. Хамгийн гол нь Сэлбэ хот шиг нийгэм болон эдийн засагт нөлөөлөхүйц хэмжээний дэд төв бий болсноор хувь хүн, иргэд, өрхийн маш олон зүйл өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байгаа. Төсөл амжилттай хэрэгжсэний дараа Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа бүх хүмүүсийн итгэл сэргэх болов уу  гэж бодож байна. Мэдээж процессын хувьд сайжруулах зүйл их бий. Бүх ажлыг төр хийгээд байх биш газраа чөлөөлж, дэд бүтцээ шийдэж өгөөд бусад ажлыг хувийн хэвшилд өгч, хувийн хэвшлийн хүчээр явуулах зэргээр сайжруулах зүйлс ажиглагдаж байгаа. Дараа дараагийн төслүүд “Сэлбэ 20 минутын хот”-ыг бүтээн байгуулсан туршлагад үндэслэн хувийн хэвшлийн хүч бололцоонд тулгуурлан хэрэгжиж, хөгжих ёстой гэж бодож байна.

-“Сэлбэ 20 минутын хот” төсөл нь хотын бусад бүтээн байгуулалттай хэрхэн уялдаж байна вэ?

-Сэлбэ төсөл нь нийслэлийн хөгжлийн том зурганд багтаж байгаа цогц ажил юм. Трамвай, тойрог зам, инженерийн дэд бүтцийн шинэчлэл зэрэг томоохон төсөл бүгд энэ бүсийн хөгжилтэй уялдан хэрэгжиж байна. Том хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө, төлөвлөлт их шаарддаг. Энэ цаг үед зайлшгүй авч хэрэгжүүлэх зөв стратеги бол асуудлыг цогцоор нь харж, шийдвэрлэх юм. Ингэснээр хотын хөгжлийн үр дүн илүү өргөн хүрээнд, илүү хурдан мэдрэгдэнэ. Нийгмийн болон эдийн засгийн өгөөжийг иргэд, аж ахуйн нэгжүүд жигд хүртэж, хотын хөгжлийн хэмнэл нэгэн зэрэг урагшилна гэж бид итгэж байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өчигдөр дууслаа
Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Боловсрол
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Яам, Агентлаг
  • •Ярилцлага
  • •Чуулган
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •E-Sport
  • •Эрүүл мэнд
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сонгууль
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Долоон улаан мэнгэтэй цагаагчин...
“Хог шатааж эрчим хүч гаргах...

У.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төслийн гол хөдөлгөгч хүч нь нийтийн эрх ашиг юм

Kuzmo 2025-11-18

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага   #ММ-ын тодруулга  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өчигдөр дууслаа
Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

5 цагийн өмнө өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

5 цагийн өмнө өмнө

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өчигдөр дууслаа

5 цагийн өмнө өмнө

Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна

6 цагийн өмнө өмнө

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

6 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бар өдөр

6 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

1 өдрийн өмнө өмнө

Долоон жилийн үр дүнгээ танилцууллаа

2 өдрийн өмнө өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2 өдрийн өмнө өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2 өдрийн өмнө өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

2 өдрийн өмнө өмнө

Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2 өдрийн өмнө өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

САНАЛ БОЛГОХ
2026-09-07 өмнө

“Өндөр түвшний лабораториуд зөвхөн манай сургуулийн бус, Монголын мэдээлэл, холбооны салбарын нийт судлаачдад нээлттэй”

2026-09-08 өмнө

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-07 өмнө

Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо

2026-09-08 өмнө

Н.Учрал: 2026 оны төсвийн тодотгол бол төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм

2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-08 өмнө

Эсрэг тэсрэг байр суурь

2026-09-08 өмнө

Төсвийн алдааг засах ээлжит бус чуулган эхэллээ

2026-09-07 өмнө

Монголын сагсан бөмбөгийн “Оюутны лиг” ирэх улиралд “Степпэлинк холдинг” компанитай хамтран ажиллана

2026-09-07 өмнө

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

2026-09-06 өмнө

Төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлыг эрчимжүүллээ

2026-09-07 өмнө

ШУТИС-ийн МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх KOICA-гийн төслийн үр дүн, цаашдын өгөөж

2026-09-08 өмнө

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-08 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд “FISSURE Playground 3” тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-09-06 өмнө

Цогтцэций-Ханги чиглэлд нэг удаад 1.2 сая төгрөгийн авто замын төлбөр төлж байна

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-06 өмнө

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

2026-09-10 өмнө

Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

2026-09-08 өмнө

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа

2026-09-08 өмнө

Эмнэлэг, сургууль, цэцэрлэг болон айл өрхийн халаалтыг ирэх долоо хоногт өгч эхэлнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-07 өмнө

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-08 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-08 өмнө

16 дахь удаагийн Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум болж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах