• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

“Манай хүүхэд бага ангийн сурагч. Бүх хичээлийн сурах бичиг хангалттай байдаг гэж хэлэхэд хэцүү. Зарим хичээлийн ном хүүхэд бүрд байдаг боловч зарим нь хүрэлцээгүйгээс хоёр хүүхэд нэг сурах бичиг хэрэглэх үе гардаг. Мөн хүүхэд гэрийн даалгавраа хийхдээ сурах бичгээ ашиглах шаардлагатай байдаг. Ном нь байхгүй үед номтой хүүхдээс зургийг нь авах болон цахим номоос хайх зэрэг арга хэрэглэдэг. Зарим номыг нь хувиараа худалдаж авах шаардлага ч гардаг. Нэг ном  үнэ худалдаж авахад 20-30 мянган төгрөг. Сургуулиас хэзээ сурах бичиг ирэх талаар тодорхой мэдээлэл өгвөл эцэг эхчүүдэд илүү ойлгомжтой байх болов уу” гэх кейсүүд жил бүрийн намар давтагдаж, эцэг эхчүүд, сурагчид, багш нарын “Толгойны өвчин” болсон гэлтэй байдаг. 
 
Хичээлийн шинэ жил эхлээд хэдийнэ хоёр дахь долоо хоногтойгоо золгож байна. Гэтэл хичээлийн гол хэрэглэгдэхүүн болсон сурах бичгийн хүрэлцээгүй байдал эцэг, эхчүүдийн дунд бухимдал дагуулж эхэлжээ. Сурах бичгийн хүрэлцээгүй байдлын улмаас сурагчид сугалаагаар, амьдралын бололцоо, сургуульд нэг айлаас хэдэн хүүхэд сурдаг зэрэг олон янзын байдлаар  сурах бичигтэйгээ золгох нь бий. Тэгвэл энэ хичээлийн жилд сурах бичгийн хүрэлцээ, хангамж ямар байгаа талаар сурвалжиллаа.    
 
“Сурах бичиг аравдугаар сарын 1-нээс түгээгдэж эхэлнэ”
 
Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн сурагчдын сургалтын үйл явцад нэлээд өөрчлөлтүүд гарсан.
 
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очирын мэдээлснээр  "Сурах бичиг аравдугаар сарын 1-нээс түгээгдэж эхэлнэ. Сурах бичиг нь хөтөлбөрөө дагаж гардаг зарчимтай. 2026 оны хоёрдугаар сард 1-5 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийг Үндэсний зөвлөл болон мэргэжлийн зөвлөлүүд хэлэлцэн баталсан. Энэ хүрээнд нэгдүгээр ангийн хөтөлбөрийн агуулга, арга зүйд гарсан өөрчлөлтийг тусгасан сурах бичгүүд зохиогдож байна. Ажлын даалгаварт сурах бичгийн зургийн эзлэх хувь, агуулга, жишиг даалгаврыг нарийн зааж өгсөн. Өмнөх жилүүдэд сургуульд ороход 60–80 цагийн бэлтгэл хөтөлбөр хэрэгждэг байсан бөгөөд хүүхдүүд шууд зурлага, татлага зэрэг хичээлдээ ордог байсан. Харин энэ жил бэлтгэл хөтөлбөрийг эрс өөрчиллөө. Хичээлийн эхний дөрвөн долоо хоногт дараах үе шатаар хүүхдүүдийг бэлтгэж байна. Үүнд, эхний долоо хоногт сургуулийн орчинтойгоо танилцах, хоёр дахь долоо хоногт анги хамт олон гэдгийг ойлгох, өөрийн үүрэг оролцоог мэдрэх, гурав дахь долоо хоногт “Би сурагч боллоо” гэдгээ ухамсарлах, дөрөв дэх долоо хоногт “Би сурч чадна” гэсэн өөртөө итгэх итгэлийг олж авах, айдсаас ангижрах юм. Энэхүү сэтгэл зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр багш нарт зориулсан алхамчилсан удирдамж, зөвлөмжийг гарган ажиллаж байна. Ингэж хүүхдийг сэтгэл зүйн хувьд бүрэн бэлтгэсний дараа аравдугаар сараас эхлэн сурах итгэлтэй болсон сурагчдад зурлага, татлага болон бусад үндсэн хичээлийг оруулахаар зохицуулсан” гэв.
 
Шинээр тендер зарлаж, шалгарсан компаниуд 62 мянган багцыг хэвлэнэ
 
Энэ жил II-V ангийн хичээлийн төлөвлөгөө өөрчлөгдөөгүй тул хуучин сурах бичгүүдээ хэрэглэх юм. Сурах бичгүүд хүүхдүүдийг 100 хувь хангах боломжтой нөөцтэй байгаа гэж БЕГ-ын дарга Х.Тамир мэдээлж байв. Харин VI-XII ангийн 71 хувийг түрээсийн сурах бичгээр хангах тооцоо байгаа. Үүн дээр шинээр тендер зарлаж, шалгарсан компаниуд 62 мянган багцыг хэвлэж, хүргэх ажил явагдаж байна. Ингэснээр сурах бичгийн 85 хувийг хангана. Харин үлдсэн 15 хувийг зах зээлд зарагдаж байгаа сурах бичгүүдээс компаниудын тогтоосон жишиг үнээр худалдан авах зохицуулалт хийж ажиллаж байгаа аж. 
 
Гэвч сүүлийн өдрүүдэд цахим сүлжээгээр “Нэр бүхий сургуулиудад сурах бичгийг хүүхдүүдийн дунд сугалаа байдлаар хангаж байна” гэх асуудал яригдсан. Энэ талаар тодруулахад “Ийм асуудал байхгүй. Сурах бичгийг бүрэн хангахаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа хэмээн Боловсролын яамны ЕББГ-ын дарга Л.Ганбат мэдээлэв. Ийм байдлаар сурах бичгийн хүрэлцээ, хангамж асуудал дагуулсаар байх уу.
 
“Бид гэрийн даалгавар хийхдээ номынхоо зургийг дараад ангийн групп чат руу явуулдаг”
 
Энэ жил сурах бичгийн хүрэлцээ ямар байх нь эцэг  эхчүүдийн санааг зовоосон асуудал болж буйг тэд хэлж байна.
 
Иргэн Д.Ганзориг “Манай хүүхэд дунд ангид сурдаг. Хүүхдийнхээ хичээл сурлагад анхаарч, шаардлагатай хичээлийн хэрэгсэл болон ном сурах бичгээр хангахыг хичээдэг. Гэвч хичээлийн сурах бичгийн хүрэлцээ нь хангалтгүй байсаар олон жил болж байна. Намар бололхоор л асуудал дагуулдаг. Хүүхэд бүр өөрийн гэсэн сурах бичигтэй байвал сайн. Өмнө нь бид хувиараа хүүхдэдээ сурах бичиг худалдаж авах шаардлага гарч байсан. Дутагдалтай сурах бичгүүдийг худалдаж авахад ойролцоогоор 80-100 мянган төгрөг зарцуулсан. Сургуулийн зүгээс сурах бичгийн хүрэлцээ болон хуваарилалтын талаар мэдээлэл өгч байсан. Зарим номын тоо хүрэлцэхгүй байгаа, шинэ сурах бичиг ирэхийг хүлээж байгаа гэх мэт мэдээлэл сонсдог. Сургуулийн зүгээс арга хэмжээ авч байгаа гэж боддог ч энэ асуудлыг системтэй шийдэх хэрэгтэй санагддаг” гэлээ. 
 
Сурагч Н.Мөнхсаруул “Би нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн V ангид сурдаг. Манай ангид сурах бичгийг маргаашаас бүх хүүхдүүдэд тарааж өгнө гэж багш хэлсэн.  Одоогоор анги дээрээ нэг сурах бичгийг хоёр хүүхэд дундаа ашиглаж байгаа. Сурах бичгээ гэр лүүгээ авч явдаггүй. Гэрийн даалгавраа номгүй болохоор хаанаас харж хийхээ мэдэхгүй байдаг. Заримдаа гэрийн даалгавраа дутуу хийх ч үе гардаг. Номоо гэр лүүгээ авч явж болохгүй болохоор хичээлээ хийхэд хүндрэлтэй байгаа. Сурах бичигтэй бол гэрийн даалгавраа илүү сайн хийх боломжтой гэж бодож байна. Энэ асуудлыг сургууль, багш нартаа хэлдэггүй” гэж байв.   
 
Харин Нийслэлийн ерөнхий боловсролын VI сургуулийн 7Б ангийн сурагч Г.Рэнцэнханд "Одоогоор сурах бичгээ аваагүй байгаа. Манай ангийн зарим хүүхдүүд сурах бичээ хувиараа худалдаж авсан. Харин би улсаас түрээсийн сурах бичиг тарааж өгөхийг хүлээж байгаа. Өөрсдөө худалдаж авахад үнэ нь өндөр санагдсан. Бид гэрийн даалгавар хийхдээ номынхоо зургийг дараад ангийн групп чат руу явуулдаг болохоор гар утаснаасаа хараад гэрийн даалгавраа хийдэг. Би зарим үед цахим сурах бичиг medlee.nm -ээс хараад хичээлээ хийдэг. Гэхдээ гар утсаар удаан хугацаанд ном үзэхэд нүд ядрах, анхаарал сарних зэрэг хүндрэл гардаг. Тиймээс сурах бичгээ хэвлэмэл байдлаар аваад, хичээлээ хийх нь илүү амар гэж бодож байна” гэсэн юм.
 
Сурах бичгийн хүрэлцээгүй байдал нь сурагчдын хичээлийн идэвхийг бууруулах, хичээлээс “цалгардах”, анхаарал сарних зэрэг олон сөрөг шалтгааныг бий болгодог. Түүнчлэн хувиараа сурах бичиг худалдаж авах нь олон хүүхэдтэй эцэг эхчүүдэд санхүүгийн дарамт ч олдог талаар ярьж байна. Иймд сурах бичгийн хангамжийн асуудлыг системтэйгээр шийдвэрлэх нь чухал гэдгийг жил бүрийн энэ асуудал харуулж байна. 
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 170 (7912)
 
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
 
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
 
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа
Үс засуулбал эд мал арвидна
Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •ММ-ын тодруулга
  • •Байнгын хороо
ХУРААХ
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг...
“Улстөрчид авлигын мөнгөө яаж...

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

Kuzmo 2026-09-10

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа
Үс засуулбал эд мал арвидна
Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

12 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

14 цагийн өмнө өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

14 цагийн өмнө өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

14 цагийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

14 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

14 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

15 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

15 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал арвидна

15 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

1 өдрийн өмнө өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2 өдрийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2 өдрийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2 өдрийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2 өдрийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-20 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-20 өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-20 өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-20 өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2026-10-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-20 өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах