• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Оюун-Эрдэнэ:Парламентын засаглал олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Эрх чөлөөт Монгол Улсын ард иргэд ээ,

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, 

Өнөөдөр Та бид Монгол Улсын ирээдүйг шийдвэрлэх түүхэн эгзэгтэй мөчид ирээд байна. 

Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 126 төлөөлөл бүхий шинэ парламентын байгуулсан анхны Засгийн газар тогтвортой ажиллаж чадах эсэх тухай шийдвэрийг хамтдаа гаргах гэж байна. 

Энэ асуудал Хамтарсан Засгийн газар, Ерөнхий сайдын асуудал гэхээс илүү Монгол Улсын ирээдүйг аль замаар, хаашаа хөтлөх вэ гэдэг салаа замын эхэнд байна.  Яагаад гэвэл, 126 гишүүнтэй парламентын шинэ тогтолцооны анхны кэйс юм.

Монгол Улс бол хоёр том гүрний дунд оршин тогтнодог парламентын засаглалтай ардчилсан улс. 

Парламент цаашдаа бүрэн эрхт байдал, ардчилсан үнэт зүйлээ хамгаалах гадна, дотны олон сорилттой нүүр тулах болно. 

Амьдралаа ямар байхыг сонгох, хувь тавилангaa өөрөө тодорхойлох эрх бол ард түмний төлөөлөл болсон парламентын онцгой бүрэн эрхийн асуудал. 

Бид өөрсдийн үзэл бодлоо хэнээр ч заалгахгүй байх эрх чөлөөтэй бөгөөд өнөөдрийн нээлттэй хурлын үр дүнд олон нийтийн нийтлэг хүсэл эрмэлзэлд тулгуурлан төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал эцсийн шийдвэрээ гаргаж чадна гэдэгт итгэж байна. 

Ардчилал бол тэнгэрээс унаж ирдэг зүйл биш харин хамтдаа тэмцэж босгодог үнэт зүйл билээ. Тиймээс миний бие өнөөдөр ард түмний төлөөлөл болсон  парламентын гишүүдийн бүхий л асуултад ил тод, нээлттэй хариулах болно.

Үнэнийг бид нээлттэй ярьж чадахгүй бол, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй бол энэ парламентын ардчилал биш болно. Ил тод биш байдал, айдас хүйдэс, хөшигний цаадах тохироо, улмаар ард түмний эрх чөлөөг хумьж, эрх мэдэл, эд хөрөнгийг тойрсон дарангуйллын тогтолцоо бий болж, ардчиллыг устгадгийг олон улсын түүх нотолдог. 

Дэлхий даяар ардчилал аюулд өртөж, сорилтод орж буй энэ цаг үеийг даван туулахын төлөө улс төрийн намууд нэгдэж, парламентын төлөөллийн тоог нэмж, 126 гишүүнтэй цоо шинэ парламентыг сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдүүлсэн. 

100 жилд нэг тохиолдох цар тахал, дайны үед улс орнуудын хилийг хааж, итгэл найдвар бүдгэрч байсан цаг үед миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хариуцлагатай үүргийг хүлээж авсан. Бид хамтдаа эдийн засгаа сэргээн тэлж, Монголын улс төрд цоо шинэ салхи оруулж чадсан. 

Сонгодог парламентын засаглалтай жинхэнэ ардчиллыг бий болгохын төлөө үе үеийн Улсын Их Хурлын гишүүд бууж өгөлгүй тэмцсээр ирсэн. 

Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн онцлог бол Монголын ард түмэн бидэнд ардчиллыг улам бэхжүүлэх, улсаа хөгжүүлэх шинэлэг, дэвшилтэт бодлогыг хэрэгжүүлэх эрх, хариуцлагыг хамтад нь хүлээлгэсэн явдал юм. 

Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй, таван намын төлөөлөл бүхий парламенттай болсон. Энэ нь парламентын засаглалыг бэхжүүлэх, ард түмний саналыг гээхгүй байх, бодит төлөөллийг хангах түүхэн алхам болсон.

Үр дүнд нь нийт гишүүдийн 64 хувь буюу 81 нь шинээр сонгогдсон гишүүд, 25 хувь нь буюу 32 эмэгтэй гишүүн сонгогдсоноор Ази тивийн дундаж үзүүлэлтүүдээс давсан. Улс төрийн уламжлалт сэтгэлгээнээс ангид экспертүүд, шинэ үеийнхэн парламентад жагсаалтаар сонгогдох боломж анх удаа бүрдсэн. 

Түүхэндээ Монголчууд өөр өөр санаа бодол, үзэл баримтлалтай хүмүүс зөвшилцөлд хүрэх сонгодог парламентын сонгуулийн тогтолцоог бүрдүүлсэн. Сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэнээр хамтарсан Засгийн газар байгуулах үндэс, суурь бүрдсэн гэж үзэж болно. 

Харин өнөөдөр Та бид хамтдаа эхлүүлсэн энэ шинэчлэл зөв байсан эсэхийг Монголын ард түмэндээ нотлох сонголтын өмнө ирээд байна. 

Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулж, улмаар ардчилсан парламентын засаглалыг мөхөлд хүргэх эрсдэлийг дагуулж болзошгүйг Улсын Их Хурлын чуулганд нэг бус удаа илэрхийлж байсныг минь Та бүхэн санаж байгаа биз ээ. 

Шинэ парламентын түүхэн дэх анхны хамтарсан Засгийн газар “Алсын Хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор, улс орны эрх ашгийг намын болон хувийн эрх ашгаас дээгүүр тавьж, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг”уриан дор гэрээ байгуулж, хамтран ажиллаад 10 сарын хугацаа өнгөрч байна. 

Жил хүрэхгүй хугацаанд,

  • 60 гаруй жил яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл,
  • 30 жил яригдсан эрчим хүчний реформ,
  • 28 жил гацсан Монгол-Францын хамтарсан ураны төсөл, 
  • 20 гаруй жил улс төржсөн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийг эхлүүлж чадсан нь Монголчууд бид том эрх ашгаа харж, нэгдэж чадвал ямар их боломж байгаагийн бодит илэрхийлэл юм. Энэ бол хамтарсан Засгийн газрын давуу тал юм. 

Сул талын хувьд хамтарсан Засгийн газрын хувьд аль аль намд гомдол үүсэж, хардалт дагуулж, томилгооноос үүдсэн маргаан дэвэрч, нийгмийн хувьд ч олонх, цөөнхийн хяналт тэнцэл алдагдаж байна гэх бодит шүүмжлэл өрнөснийг хүлээн зөвшөөрөх учиртай. Гэвч эвлэлдэн нэгдэх хэцүү, харин бусниулах амархан. 

Том төслүүдийг хөдөлгөх хэцүү, гацаах амархан. Засгийн газар огцрох амархан, гагцхүү улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн ирээдүйд үүсэж болох алдагдсан боломжийн өртөг ямар хэмжээнд байхыг бид өнөөдөр олон талаас нь шүүн хэлэлцэх учиртай. 

Хамтарсан Засгийн газар 

  • Үндэсний баялгийн санг бүрдүүлэх стратегийн ордуудын 34 хувь, түүнд ногдох баялгийн төлбөрийг Хуримтлалын сангаар дамжуулан ард түмэнд тэгш хуваарилах хэлцэл, бас тэмцэл ид үргэлжилж байх үед, 
  • Ухаа худаг ордын асуудлыг Засгийн газраас өргөн барьж, Улсын Их Хурлын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхлээд долоо хоног болж байхад, 
  • Есдүгээр сард болох Оюутолгойн арбитрын маргаан, Онтрегийн ордын хөрөнгө оруулалтын гэрээг хийх ажил ид дундаа өрнөж байх үед, 
  • Нийгмийн даатгал, татварын цогц реформыг намын бүлгүүдэд танилцуулан, дэвшилтэт буюу шаталсан татварын тогтолцоогоор орлогын тэгш бус байдлыг засах улс төрийн шийдвэр гарсан цаг хугацаанд, 
  • Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн бариад, хэлэлцэх эсэхийг шийдэх үед, 
  • Хөгжлийн мега төслүүдийн тавыг нь бодитоор хөдөлгөж, Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замыг гурав дахь талуудын ашиг сонирхолгүйгээр хөдөлгөж, бүтээн байгуулалтыг эхлүүлж буй цаг хугацаатай давхцан улс төрийн олон үйл явдал өрнөлөө. 
  • Сүүлийн өдрүүдэд Ерөнхий сайд, хамтарсан Засгийн газарт ирэх улс төрийн дайралт, энэ хүрээнд хийж буй кампанит ажил сонгуулийн өрсөлдөөний халуун өдрүүдээс илүү эрчимжиж байгаа нь ил, далд ямар том эрх ашиг нэгдсэнийг харуулсан тод илэрхийлэл гэдгийг саруул ухаант Монголын ард түмэн харж байгаа гэдэгт итгэж байна. 

Өнөөдөр судалгаагаар Монголын ард түмний 65-аас дээш хувь нь тогтвортой байдлыг дэмжиж, Үндэсний Баялгийн сан иргэдэд шууд өгөөжөө өгөөсэй хэмээн хүсэж байна. Ил тод байдлын төлөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж буй, залуучууддаа, өөр өөрийн өнцгөөс үзэл бодлоо илэрхийлж буй иргэддээ талархаж байна. Харин үүнийг улс төрийн шалтаг болгож, улс төрийн тогтворгүй байдлын суурь шалтгааныг үүсгэж буйд харамсаж байна. 

Миний бие төрийн өмчийн компаниудын нэг ч томилгоо, төрийн нэг ч тендер, Засгийн газрын тусгай сангийн болон төрийн санхүүжилттэй банкны нэг ч зээлд хамрагдаж, өөрийгөө өршөөх хууль санаачилж явсангүй ээ. 

Харин энэ бүхнийг илчилж, цахим засаглал, ил тод байдал, авлигын эсрэг, эрх ашгийн бүлэглэлийн эсрэг тууштай тэмцсээр ирсэн. 

Хэрэв би өөртөө болон хөрөнгө орлогын мэдүүлэгтээ эргэлзэж байсан бол олон галтай сэдвүүдтэй нэгэн зэрэг нүүр тулж, Монгол Улсын нийтийн эрх ашгийн төлөө тэмцэхгүй, тайван замаар амьдрах сонголт хийх боломж байсан. 

“Хэтэрхий олон дайсантай болсноос чинь боллоо” хэмээн тавлан хэлэх улстөрчид байгаа ч хувь хүний биш Ерөнхий сайдын хувьд түүхэнд эс үйлдэл хийхийг хүсээгүй билээ. 

Хэрэв миний хувьд өөртөө болон хөрөнгө орлогын мэдүүлэгтээ эргэлзэж байсан бол  

·      “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мөнгөөр хувьдаа авсан хууль бус худалдан авалтын схемийг ажлын хэсгийн ахлагчийн хувьд илчилж,  

·      “Хөтөлийн цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, Бор-Өндөрийн хувьчлалыг буцаахгүй байх байсан, 

·      “Эрдэнэс Тавантолгой компанийн нүүрсний худалдан авалт” оффтейк гэрээг илчилж, биржийн худалдааг зохион байгуулж, гаднын менежментийг зарлахгүй байх байсан,  

·      Чингис, Самурай бондуудын өрийг төлөхийн төлөө “Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийн зээлийг олон нийтэд ил тод болгож чадахгүй байх байсан, 

·      E-Mongolia болон нээлттэй мэдээллийн цахим хуудсанд “Төрийн тусгай сангуудын мэдээллийг хаалттай хэвээр үлдээх байсан, 

·      Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлж, Оюутолгойн Дубайн гэрээг цуцалж, 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлэх олон улсын шүүхийн асуудлыг эхлүүлэхгүй байх байсан, 

·      Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлуулж, стратегийн ордуудын 34 хувьтай холбоотой гал атгасан хэлцлийг ч эхлүүлж чадахгүй байсан биз ээ. 

Энэ бүхэн Улсын Их Хурлын эрхэм гишүүд болон олон нийтийн дэмжлэгтэйгээр хийгдсэн зүйл бөгөөд гүйцэтгэх засаглалын тэргүүнээс чамгүй их хэмжээний сэтгэлийн тэнхээ шаарддаг юм билээ. 

Алдаа оноо, чадсан чадаагүй олон зүйл бий. Буруу зөрүү ойлгогдсон олон асуудал байгааг ч хүлээн зөвшөөрч байна. Том төсөлдөө хэт их цаг гаргаж, нийгмийн асуудал, улс төрийн дотоод асуудалд анхаарал бага хандуулсан алдаа ч бас байна. 

Баримтлах ёстой зарчим дээрээ хатуу зогссоноос болж, улс төрийн хүчний харьцааг алдагдуулсан зүйл ч бий. Засгийн газар танхимын зарчмаар ажиллах үнэт зүйл, үндсэн хуулийн зарчмаасаа хазайсан асуудал ч бас байна.

Гэхдээ л энэ тэмцлийн үр дүнд  

·      Монгол Улсын экспортын орлого хоёр дахин өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 37.4 их наяд төгрөгөөс 80.0 их наяд төгрөг болж эдийн засаг хоёр дахин тэлжээ, 

·      Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 4,128 ам.доллараас сүүлийн гурван жилд тогтмол өсөж, 6,898 ам.доллар болсон байна. 

·      2024 онд Монгол Улсын зээлжих зэрэглэл нэг шат ахиж, “B+, тогтвортой”  ангилалд шилжсэн нь олон улсын санхүүгийн байгууллагын өмнө Монгол Улсын Засгийн газрын нэр хүнд өсөж, хөрөнгө оруулагчид Монгол Улсыг сонирхож, жилд дунджаар 5-6 хувийн өсөлттэйгээр хуртай хөгжиж буй дэлхийн эдийн засагтай улсын нэг болж чадсан. 

Монголчууд бид энэ амжилтаа ухраах биш ахиулах учиртай.

Улсын Их хурлын дарга, эрхэм гишүүд ээ, 

Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлд “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг

сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасны дагуу та бүхэн ард түмнийг төлөөлөх онцгой бүрэн эрхтэй билээ. 

“Ялалт бол мөнхийн зүйл биш, ялагдал ч бас сүйрэл биш. Гагцхүү үнэт зүйлдээ үнэнч үлдэх л жинхэнэ ялалт гэдэг үг бий” 

Ард түмний элч болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхнийг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэлээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
ХУРААХ
“Монгол Улсын Ерөнхий сайдад...
Цахилгаан хязгаарлах газрууд...

Л.Оюун-Эрдэнэ:Парламентын засаглал олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна

Kuzmo 2025-06-03

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо
ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

6 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

6 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

6 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

6 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

6 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

6 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

6 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

6 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

6 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах