• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоол баталлаа

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.01.22)-ийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Юуны өмнө Улсын Их Хурлын гишүүн М.Сарнай тус Байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар байгуулсан “Тавантолгой түлш” ХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаар шалган судлах, холбогдох санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсэгт орж ажиллах санал ирүүлснийг хэлэлцэв. Уг асуудлаарх Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолыг батлагдсанд тооцлоо.

Дараа нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрийн бүрдүүлэлт, зээл олголт, эргэн төлөлт, зээлийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээллийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэнтэй холбогдуулан өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамжийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн ахалж буй тус ажлын хэсгийг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2025 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар байгуулсан юм. Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамжийг батлах тухай тогтоолын төсөлд хяналт, шалгалтын ажлын танилцуулга, санал, дүгнэлт, шийдвэрийн төслийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу бэлтгэж Байнгын хороонд 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд танилцуулахыг үүрэг болгохоор тусгасан байна.

Байнгын хорооны ажлын хэсэг болон Улсын Их Хурлын даргын 82 дугаар захирамжаар байгуулагдсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн зорилго, чиглэл, ажлын цар хүрээг хэрхэн тойдорхойлох талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут асуув. Тэрбээр Улсын Их Хурлын даргын 82 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа юм. Түүний асуултад Байнгын хорооны дарга С.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нар хариулт өгөхдөө, жижиг, дунд үйлдвэрлэл хамаарахгүй, оролцоогүй салбар гэж байхгүй тул энэхүү өргөн хүрээнд Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллана. Харин Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэнгийн ахалж буй ажлын хэсэг Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд ажиллана гэсэн юм. Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хүнд, хөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэрлэл болон үндэсний бүтээмжийн асуудлыг хариуцан ажилладаг талаар Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн дурдаж, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлутын ахалж буй ажлын хэсэгтэй нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

“Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн олон дэмжиж баталлаа.

Тус байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төсөл байлаа. Тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалангийн ахлан ажиллаж байгаа “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-йн бүтээн байгуулалтад хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгээс боловсруулсан байна.

Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан тогтоолын төслийн талаарх танилцуулгадаа, ажлын хэсэг ажиллаж байх явцад Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банкнаас нэмэлт зээл авах хэлэлцээрийг яаралтай горимоор соёрхон батлуулахаар Улсын Их Хуралд өргөн барьсныг дурдаад, хэдийгээр Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд тайлангаа танилцуулах удирдамжтай боловч дээрх асуудалтай холбогдуулан ажлаа шуурхайлж тогтоолын төслийг боловсруулсан гэсэн юм. Тогтоолын төсөл, газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн зардлын хяналтыг сайжруулах зорилгоор Монгол Улсын өндөр түвшний мэргэжилтнүүдээс бүрдсэн баг томилж, Бүгд Найрамдах Энэтхэг Улс болон бусад улсад хэрэгжиж байгаа зураг төсөл, худалдан авалт, барилга угсралтын ажилд хяналт тавьж оролцуулах, "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр"-ийг тухайн жилийн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх хугацаанд Улсын Их Хуралд танлцуулж, дүгнэлт гарган, бүтээн байгуулалтын ажилд улсын төсвөөс нэмж санхүүжилт гаргахгүй, мөн дотоод, гадаадын зээл авахгүйгээр 2028 оны нэгдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах, үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах ажлын төлөвлөгөөг жил бүрээр баталж, тухайн жилд төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлсэн ажлын явц, зээлийн зарцуулалтад байнгын хяналт, үнэлгээ хийж, тухайн жилийн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах, тухайн жилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлт хангалтгүй тохиолдолд холбогдох албан тушаалтанд ажлын хариуцлага тооцох, үйлдвэр ашиглалтад ороход шаардагдах дотоодын түүхий тосооp бүрэн хангах бодлогыг хэрэгжүүлэх, төслийн 2020-2024 оны бүтээн байгуулалтын ажилд гүйцэтгэлийн аудит хийлгэж, дүнг Улсын Их Хуралд тайлагнах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгохоор тусгасан байна. Мөн тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, хэрэгжилтийн талаар Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд танилцуулахыг үүрэг болгожээ.

Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, С.Замира, Х.Жангабыл, Д.Батбаяр, Д.Пүрэвдаваа, Б.Тулга, Г.Ганбаатар, Д.Үүрийнтуяа нар болон Байнгын хорооны дарга С.Ганбаатар нар асуулт асууж, үг хэлж, санал гаргасан юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга үйлдвэрийг 2028 оны нэгдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах боломж хэр байгаа болон ашиглаагүй зээлийн хүүгийн төлбөрийн талаар асууж Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа болон сангийн сайд Б.Жавхлангаас хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Замира өнгөрсөн 30 жилд хийгдсэн гэрээнүүдийг эргэж харах талаар санал хэлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл Монголын ард түмний хүсэн хүлээж байгаа үйлдвэр тул соёрхон батлах асуудлыг дэмжихийг Улсын Их Хурлын гишүүдэд уриалсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр газрын тос боловсруулах үндэсний үйлдвэртэй байх нь Монгол Улсын эрх ашгийн асуудал боловч төслийн ажлын гүйцэтгэл хангалтгүй, техник, эдийн засгийн үндэслэл болон 2020 оны аудитын тайлангуудыг улсын нууцад оруулсан зэрэг олон тодорхойгүй асуудлууд байгаа учир Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол баталж хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэх шаардлагатай гэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа үйлдвэртэй байхыг бүрэн дэмжиж байгаа гэдгээ хэлж, зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудлыг Засгийн газар татаж авах ёстой гэв. Тэрбээр газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн нөөц ямар байх, дотоодын хэрэгцээний хэдэн хувийг хангах, бүтээгдэхүүний үнэ ямар байх зэргийг асуусан юм. Сангийн сайд Б.Жавхлан нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон баталснаас хойш болон үйлдвэр ашиглалтад орсноос хойш улсын төсвөөс хөрөнгө гаргаж түүхий эд худалдаж авах асуудал байхгүй, үйлдвэр ашиглалтад ормогцоо өөрөө зээлээ төлж, өөрөө түүхий эдээ аваад явна гэсэн хариулт өгөв.

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Хамтарсан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл хяналттай явна гэдэгт итгэлтэй байна гэлээ. Тэрбээр Байнгын хорооны тогтоолын төсөл дэх “2028 оны нэгдүгээр улиралд багтаан” гэснийг нэмэлт зээлийн хэлэлцээртэй уялдуулан “гэрээ батлагдсанаас хойш 36 сарын хугацаанд багтаан” гэж томъёолох найруулгын санал гаргав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар төслийн бүтээн байгуулалт хугацаандаа амжихгүй бол Энэтхэгийн гүйцэтгэгч компанид ямар хариуцлага ногдуулах, Хятадын Норико компанийн барьж буй 530 км урт нефтийн хоолойн зардал өсөх эсэх, мөн газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах сонголтыг яагаад хийсэн талаар асуулт асууж хариулт авсан юм. Мөн тэрбээр Байнгын хорооны тогтоолын төслийн эхний заалтад “Төслийн зардлын хяналтыг сайжруулах зорилгоор Монгол Улсын өндөр түвшний мэргэжилтнүүдээс бүрдсэн баг томилж...” гэснийг “Монгол Улсын болон олон улсын өндөр түвшний мэргэжилтнүүдээс бүрдсэн баг” гэс өөрчлөх санал аграгасан юм. Үүнийг Байнгын хорооны дарга С.Ганбаатар дэмжиж “бие даасан баг” гэж нэмэх саналаа илэрхийлэв.

Мөн ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа өнөөгийн нөхцөлд Байнгын хорооны тогтоол гаргахаас өөр гарцгүй бөгөөд энэхүү тогтоол нь үйлдвэрийн бүтээн байгуулалт, түүнд тавих хяналттай холбоотойгоос бус Засгийн газраас соёрхон батлуулахаар оруулж ирсэн зээлийн хэлэлцээртэй холбоогүй гэдгийг тайлбарлав. Байнгын хорооны дарга С.Ганбаатар ТЭЗҮ, түүхий тос, усны хангамжийн баталгаа тооцоо тодорхойгүй, эдийн засгийн үр ашгийн тооцоо, техникийн зураглалын талаар мэдээлэл авч болох эсэх, төслийн ерөнхий гүйцэтгэгч болон ерөнхий захиалагч нь тусдаа эсэх зэргийг асууж, зарчмын зөрүүтэй таван санал гаргасан юм. Түүний асуултад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хариулт өгч, нэмэлт зээлийг Монгол Улсын Засгийн газар санаачлан авч байгааг тодотгож, Улсын Их Хурал, Засгийн газар хамтраад төслийн хэрэгжилтэд хяналт тавьж, гүйцэтгэлийг хянаад явах боломжтой гэсэн юм. Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай төслийн ТЭЗҮ-ийг Төрийн албаны нууцын тухай хуульд заасан журмын дагуу Улсын Их Хурлын Тамгын газрын нууцын эрхлэгчид хүлээлгэн өгсөн талаар мэдээлэв.

Хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгын гаргасан нэг, байнгын хорооны дарга С.Ганбаатарын гаргасан таван саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин Байнгын хорооны тогтоолын 1.1 дэх хэсгийг “төслийн зардлын хяналтыг сайжруулах зорилгоор үндэсний болон олон улсын хараат бус, өндөр түвшний мэргэжилтнүүдээс бүрдсэн баг томилж, төслийн хэрэгжилттэй холбоотой дотоодод болон хилийн чанадад хэрэгжүүлж байгаа зураг төсөл, худалдан авалт, барилга угсралтын ажилд хяналт тавьж, оролцуулах” гэж өөрчлөх Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргалын гаргасан найруулгын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Эцэст нь “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталъя гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаан оролцсон гишүүдийн олонх буюу 60.0 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
ХУРААХ
Есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр
"Эрт илрүүлгээр 21 насны 50 хүн...

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоол баталлаа

Kuzmo 2025-01-23

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

4 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

5 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

5 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

5 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

5 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

5 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

5 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

5 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

5 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах