• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна

Ч.БЯМБАХАЖИД

Агаарын бохирдол, утаа тортог Монгол Улсын нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудал болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл утааг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаанаар халаалтаа шийдэхийг төр засгийн зүгээс санал болгодог. Нийслэлийн хэмжээнд нийт 411.420 айл өрхийн 48.4 хувь нь төвлөрсөн дулааны шугамд холбогдсон бол 49 хувь нь нүүрсээр галладаг зуух болон хувийн уурын зуухаар халаалтаа шийджээ. Үүний зөвхөн 2.6 хувь буюу 10.514 өрх гэртээ цахилгаан халаагуур хэрэглэдэг гэх судалгаа байна. Гэвч цахилгаанаар халаалтаа шийдсэн дээрх айл өрхүүдэд цахилгааны төлөвлөгөөт бус тасралт, тогны үнийн өсөлт дарамт учруулсаар байна. Тиймээс бид энэ удаа  цахилгаанаар халаалтаа шийдсэн өрхүүдэд ямар хүндрэл учирч буй талаар сурвалжиллаа.

XXI зууны иргэд бид лааны гэрэлд хүүхдийнхээ хичээлийг хийлгээд сууж байна. Энэ нь өмнөх үе рүү ухарсан мэт сэтгэгдлийг төрүүлж буйг нуух юун. Тодруулбал, сүүлийн үед орон сууц, гэр хороолол ялгаагүй гэнэт тог тасрах нь ихэссэн. Орон сууцанд амьдарч буй иргэдийн хувьд халаалт байгаа учраас хүндрэл нь бага. Харин дулаанаа цахилгаанаар шийдсэн гэр хорооллын иргэд осгож үхэх дээрээ тулаад байна. Тэдний нэг бол иргэн Б.Гансүхийнх. Энэ тухайгаа тэрээр “Тог цахилгаан тасарсан үед гэрийн температур буурч, хүн байхын аргагүй хүйтэн болдог. Цаашлаад хоол ундаа хийж идэж чадахгүй нөхцөл байдал үүсдэг. Оргил ачааллын үе дуусахад буюу 22:00 цагийн орчимд тог ирэхээр хоолоо хийж идэх эсвэл лаа барьж газан плиткан дээр оройн хоолоо хийж байна. Мөн тогны хүчдэл сүүлийн хэд хоногт их муудсан. Тэгсэн атлаа цахилгааны төлбөр нэг нугарч гарч байна. Энэ талаар 1111 төв болон бусад холбогдох газруудад хандахаар бүртгэж аваад л хариу өгдөггүй. Эсвэл “Хэвийн байна” гэсэн хариултыг өгдөг. Энэ байдал удаан үргэлжилбэл зуухаа оруулж, нүүрс түлэхээс өөр аргагүй байдалд хүрч байна. Тиймээс цаашид цахилгаанаар халаалтаа шийдсэн айлуудынхаа тогийг таслахгүй байх тал дээр анхаарч, тогны хөнгөлөлтөд хамруулмаар байна. Уг нь бид чинь ид ачааллын үеэр халаалтаа унтраадаг шүү дээ. Гэсэн хэдий ч цахилгааны үнэ өмнө жилтэй харьцуулахад арай л өндөр дүнтэй гараад байна. Нэг ч гэсэн яндан нэмчихгүй юмсан гээд иргэд чинь хичээж байна шүү гэдгийг төр засагт танай сониноор дамжуулан хэлмээр байна” хэмээн ярьсан юм.

Энэ жил өмнөх жилтэй харьцуулахад харьцангуй дулаахан байгаа. Гэвч утааны нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрсэн. Уг нь иргэдийн хувьд орон сууцаа дулаалж, цахилгаан халаагуурт шилжих зэргээр утааг бууруулах тал дээр хэрэндээ л хичээж байна. Тухайлбал, БЗД-ийн иргэн Б.Ариунаа багагүй мөнгө зарлагадаж байшингаа дулаалжээ. Гэвч тог тасраад байгаа нь хүндрэлтэй байгаа аж.  Энэ тухайгаа “ Манайх хайбрид хийтэр халаагуурыг ашиглан, 100 хувь цахилгаанаар халаалтаа шийдсэн. Сүүлийн үед тог гэнэт тасарч байгаагаас үүдэж удвал гэр зэвхий даагаад, хүйтэн байгаа нь хүндрэлтэй байна. Тог цахилгаанаа хэмнэж бойлер, бүрэн автомат угаалгын машины хэрэглээг хязгаарласан. Нэмэлтээр үүдэндээ соронзтой дулаалга гадна хаалганы дотор талд өлгөж, байшингаа дулаалсан.  Мөн таван паарныхаа  нэгийг өдөрт бараг залгахгүй орой есөн цагаас залгаж байгаа. Гэсэн хэдий ч төдийлөн үр дүнгүй байна. Бид төр засаг хийх ёстой гээд гараа хумиад суусангүй. Гэвч ярьж буй зүйл, хэрэгжүүлж буй ажил хоёр нь зөрөөд байгаад бухимдалтай байна. Өөрөөр хэлбэл, тог цахилгаанаар халаалтаа шийдсэн иргэдийн эсрэг үйл ажиллагаа явуулж байна” гэсэн юм.

Бид утааг бууруулахын тулд олон аргыг туршиж байгаа. Энэ хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр олон ажлыг хийсэн. Мөн Монгол Улсын Засгийн газраас 2017 онд гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг баталсан. Үүнээс хойш долоо дахь жилдээ шөнийн тарифын хөнгөлөлтийн журмыг хэрэгжүүлж байна. Энэхүү шийдвэрээс айл өрхүүд цахилгаанаар халаалтаа шийдвэрлэх байдал нэмэгдсэн бөгөөд одоогийн байдлаар нийслэл хотын хэмжээнд 10 мянга гаруй айл өрх цахилгаанаар халаалтаа шийдсэн гэх албан бус судалгаа байна. Эдгээр айл өрхүүд сард дунджаар 200-аас 700 мянга хүртэлх төгрөгийг тогны мөнгөнд зарцуулдаг юм байна. Тэгвэл цахилгааны үнийг нэмснээр дээрх төлбөр хоёр дахин нэмэгдэхийн зэрэгцээ тог тасрах нь ихэссэн.

Гэвч цахилгаан халаалтыг шийдэх шийдвэр иргэдэд эргээд дарамт учруулж буйг дээрх жишээнүүдээс харж болно.

Тэгвэл агаарын бохирдлын эсрэг хийх дараагийн алхам нь газ руу шилжүүлэх гэж Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр мэдээлэл хийх үеэрээ хэлж буй нь төрийн шийдвэр тууштай байдаггүй гэдгийг харуулж байна. Энэ талаар “Нүүрснээс шилжихийн тулд 100.000 айл өрхийг газийн хэрэглээтэй болгохоор төлөвлөж байна. Гэхдээ хэрэглээг газ руу шилжүүлэхэд төлбөрийн асуудал хөндөгдөнө. Бид шилжилт хийж болно. Ингэж шилжилт хийхэд анхаарах хэд хэдэн асуудал бий. Одоогийн сайжруулсан түлшний үйлдвэрт өгч байгаа татаасаас бууруулахгүй хэмжээгээр улсын төсвөөс нийслэлд мөнгө хуваарилж өгөх ёстой. Хуваарилсан мөнгөөр халаалтын улирлын долоон сард хэрэглэгчдэд татаас олгох замаар дулааны хэрэглээндээ шилжилт хийе. Ингэснээр айл өрхүүд халуун устай болж, хийн плитка хэрэглэж, эрчим хүчний хэмнэлт үүсэх зэргээр олон талаас нь тооцоолсон” гэсэн юм.

Эрчим хүчний зохицуулах хороо /ЭХЗХ/ цахилгааны үнийг нэмнэ гэж мэдээлэл хийснээс хойш нэг сарын хугацаа өнгөрчээ. Тодруулбал, цахилгааны тарифыг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс, дулааны тарифыг 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрөөс бодит өртөгт хүргэж, нэмэгдүүлэхээр болсон. Ингэхдээ хэрэглээнээс хамаарч шаталсан байдлаар нэмэхээр төлөвлөсөн юм. Цахилгааны үнэ нь нэмэгдэж, цахилгааны хязгаарлалтад орж буй иргэд бухимдалтай байх нь аргагүй. Тэгвэл хилгааны хязгаарлалт нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс шалтгаалан их, бага хэмжээгээр өвлийн турш үргэлжлэх аж. Идэр есийн хүйтэн эхлээгүй энэ үед ийм байгаа юм чинь ирэх саруудад яах вэ гэдэг иргэд тань санаа зовж байна.

Уг нь төр цахилгаан халаалтыг дэмжиж байгаа бол эрчим хүч, тог цахилгаан тасрахгүй байх тал дээр хариуцлагатай ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, утаа гаргахгүй, гал түлэхгүй байгаа айл өрхүүд цахилгаантай амьдрал нь шууд холбоотой болж байна. Хэрвээ цахилгаан тасарвал гал түлэхээс өөр аргагүй болно. Цаашлаад цахилгаан халаалттай айлын санхүү, эрүүл мэндийн байдалд ч хүндрэл учирч байгаа юм. Тэд тог цахилгаанаар тасалдахгүй, цахилгааны үнийн дарамтад орохгүй байхад л хангалттай гэдгээ удаа дараа хэлсээр байгаа юм.

Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 245 (7489)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Ордын төлөөх “тэмцэл” Ордонд...
О.Алтангэрэл: Жагсаал хийх бол 48...

Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна

Kuzmo 2024-12-19

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
12 минутын өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

26 минутын өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

28 минутын өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

29 минутын өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

1 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

1 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

1 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

2 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах