• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанд оролцоогүй гишүүдээс дөрвөн гишүүн орон нутагт ажиллаж байгаа бол хоёр гишүүн чөлөөтэй, хоёр гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна. Харин 32 гишүүн гадаадад томилолттой байгаа гэж УИХ-ын Тамгын газраас мэдээлэв. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж, 73.5 хувиар дэмжлээ.   Тогтоолд, П.Сайнзоригийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Л.Соронзонболдыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Б.Бат-Эрдэнийг Хууль зүйн байнгын хорооны, Н.Алтаншагайг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлжээ. Мөн УИХ-ын гишүүн С.Замираг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Б.Бат-Эрдэнийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Н.Алтаншагайг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Л.Соронзонболдын Хууль зүйн байнгын хороо, П.Сайнзоригийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус батлав.  Үргэлжлүүлэн чуулганд Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Улс төрийн намын тухай хуулийг батлахдаа тодорхой хугацааг хуульд зааж өгсөн. Анх 2023 оны долоодугаар сарын 7-нд батлагдсан хууль өргөн баригдсан төслөөрөө батлагдсан. Хувийн хэргийг нь аваад үзэхээр төслийн танилцуулгад төслийг дагаж мөрдөх хугацааг огт дурдаагүй байна. Яагаад зургаан сарын хугацаа гэж тогтоосон бэ. Судалгаа байгаа юу.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

-2005 оноос хойш Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлах гэж олон давааг давсан. Өнгөрсөн парламент Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснийг баталсан юм. Энэ хууль сайн хууль болсон гэж харж байгаа. Олон дэвшилтэт заалтуудыг оруулсан. Намын дүрэм бол амар асуудал биш. Өргөн хэлэлцүүлэг өрнүүлдэг гэх мэт олон асуудал биш. Намын дотоод зохион байгуулалт нэлээд шаардана. Цаг хугацааны хувьд аль ч улс төрийн намууд амжихааргүй байна.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Өнгөрсөн Засгийн газрын үед “5Ш” ажиллагаа явуулсан. Шилэн ажиллагаагаар УДШ-д бүртгэлтэй 37 улс төрийн нам, эвсэл байгаагаас зургаан нам л санхүүжилтээ ил болгосон. Бусад нам нь хурлаа цаг хугацаандаа хийдэггүй, санхүүжилт нь ил тод бус байсан. Хааяа нэг идэвхждэг. Нам институци болохгүй бол төр хүчгүй байна гэж үзээд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийг баталсан.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулах асуудлыг ярьж байна. Цүнхний намуудынхаа хариуцлагагүй байдлын улам өөгшүүлж хүлээх ёстой юм уу.   Хэрэгжилтийг хойшлуулахгүйгээр явуулах нь чухал байна.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Улс төрийн намын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хуулийн үйлчлэх хугацаанд өөрчлөлт оруулаагүй. Зөвхөн улс төрийн намын хуулийг дагаж мөрдөх Журмын тухай хуулийн 2 дугаар зүйл УДШ зургаан сарын дотор бүртгэх заалтыг тодорхой хугацаагаар хойшлуулж, дүрмээ Улс төрийн намын шинэ хуульд нийцүүлж батлуулах боломжийг парламентад суудалгүй намуудад олгохгүй бол дахиад л шинэ хуулийн шаардлагыг биелүүлэхгүй, хурлаа хийхгүй байх эрсдэлтэй. Энэ хугацаанд шаардлагаа биелүүлэхгүй бол УДШ улс төрийн намыг бүртгэхгүй гэдэг тайлбартай. Зөвхөн улс төрийн намууд УДШ-д бүртгүүлэх хугацааг үргэлжлүүлэх, сунгах асуудлыг ярьж байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг шиг намууд нь өөрөө авлигажаад болохгүй болохоор улс орон авлигад идэгдээд болохгүй байна гэдэг иргэдийн шүүмжлэл явж байгаа. Хэрэгжээд явж байгаа хуультай холбоотойгоор ямар ч хууль өргөн барихгүй гэдэг тодорхой заалт байна. Гэтэл хуулийг хэрэгжүүлэх ёстой Засгийн газар хуулийн төсөл өргөн мэдүүлж байгаад харамсалтай байна. Энийг нь хэлэлцээд сууж байгаа УИХ өөрөө сонин байдалд орж байна. Хуулиа татаад авчих л даа. Засгийн газар хэдэн удаа бүдрэх гэсэн юм бэ.

УИХ-ын гишүүн А.Ундраа:

-Улс төрийн намын шинэчлэл бол Монголын парламентын ардчиллын хамгийн гол баталгаануудын нэг. Улс төрийн намуудын дотоод ардчилал хөгжих, улс төрийн нам бодлогын институц болж төлөвших боломжийг улс төрийн намууд бий болгох ёстой. Намын санхүүжилт ил тод бус байх, сонгуулийн зардал хэр өндөр байна,  төдий чинээ дараа нь засаглах процесс авлигад автагдах эрсдэл төдий чинээ өндөр байгаа. Тийм учраас намын санхүүжилт бол ил тод байх шаардлагыг Үндэсний эвслийн зүгээс тавьж байгаа юм.

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:

-2025 оны төсөв дээрээ хориг тавиулчхаад байж байгаа хэр нь Улс төрийн намын тухай хууль хэлэлцээд сууж байгаа нь эмгэнэлтэй ч юм шиг. Хууль хэлэлцэх дараалал, хөрөнгө оруулалт, нэн тэргүүнд юу нь чухал вэ гэдгээ манай парламент барихгүй юм. 2023 оны долоодугаар сарын 7-нд баталсан хуулиа дахин өөрчлөх болж байгаа нь, хууль хэрэгжих хугацааг нь 2027 оны наймдугаар сарын 1-нд гэж оруулж ирж байгаа нь олны эгдүүцлийг хүргэж байна. Хууль зүйн яамаараа хянагдаад Засгийн газраас өргөн барьсан болохоор хэлэлцэх л байлгүй.

УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан:

-Энэ хуулийг Ерөнхийлөгч санаачлан, УИХ-аар батлуулсан. Том шинэчлэл хийх хууль хэрэгжээд эхэлж байтал яагаад хугацааг нь хойшлуулах гээд байгаа юм бэ. Ерөнхийлөгч хориг тавьбал яах вэ?

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:

-Ерөнхийлөгч хориг тавих эсэх асуудалд би тайлбар хийх субъект биш. Ерөнхийлөгчийн онцгой бүрэн эрхийн асуудал.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 231 (7475)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа
Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Бүх зөвшөөрлийг цахимжуулж, төрийн оролцоо, хүнд суртлыг чөлөөлнө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Яам, Агентлаг
  • •Улсын Онцгой Комисс
  • •Халуун сэдэв
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Эрүүл мэнд
  • •Тэрбум мод
  • •Байнгын хороо
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Нээлттэй сонсгол
ХУРААХ
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ...
Папиллома вирусийн эсрэг...

Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

БАТСАЙХАН 2024-11-29

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа
Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Бүх зөвшөөрлийг цахимжуулж, төрийн оролцоо, хүнд суртлыг чөлөөлнө
ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

KHARKHORUM эргэн ирлээ

16 цагийн өмнө өмнө

Жолоодох эрхээ хасуулсан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 хэрэг бүртгэгдсэн

18 цагийн өмнө өмнө

5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ

18 цагийн өмнө өмнө

УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

18 цагийн өмнө өмнө

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

18 цагийн өмнө өмнө

Өнөөдрөөс тоосгоны үйлдвэрийн зам хааж, Ч:25, Ч:26 чиглэлд түр өөрчлөлт орно

18 цагийн өмнө өмнө

Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа

18 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

18 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Нобелийн шагналын 2026 оны эзэд

1 өдрийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

1 өдрийн өмнө өмнө

Бүх зөвшөөрлийг цахимжуулж, төрийн оролцоо, хүнд суртлыг чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

Намар мод тарьцгаая!

1 өдрийн өмнө өмнө

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

1 өдрийн өмнө өмнө

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Балжинням, Дашням давхарласан өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Дашпүрэв: Шатахууны нөөцийн агуулах, шилжүүлэн ачих байгууламжийн төслүүдийг эрчимжүүлэх үүрэг өглөө

2 өдрийн өмнө өмнө

АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Энэ жил улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

2 өдрийн өмнө өмнө

Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

2 өдрийн өмнө өмнө

Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

2 өдрийн өмнө өмнө

Намрын мод тарих арга хэмжээний хүрээнд 135.000 мод шинээр тарилаа

2 өдрийн өмнө өмнө

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

2 өдрийн өмнө өмнө

2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

2 өдрийн өмнө өмнө

Малын органик тэжээлийн “мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-09 өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

2026-10-09 өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

2026-10-09 өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

2026-10-09 өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-09 өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

2026-10-09 өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-10-08 өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

2026-10-08 өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2026-10-08 өмнө

Эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

2026-10-10 өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

2026-10-09 өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

2026-10-08 өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

2026-10-09 өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

2026-10-09 өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

2026-10-08 өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

2026-10-10 өмнө

Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

1 өдрийн өмнө өмнө

Нобелийн шагналын 2026 оны эзэд

2026-10-08 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-08 өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

2026-10-10 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-10-10 өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

2026-10-09 өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

2 өдрийн өмнө өмнө

Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

2026-10-11 өмнө

Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Энэ жил улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

2026-10-11 өмнө

Санзайгаас Багабаян амралтын газар хүртэлх автозамыг шинэчилж байна

2 өдрийн өмнө өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

2026-10-09 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах