• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Улсын циркийн хувьчлал ба циркийн урлагийн хувь заяа

Цирк хэмээх нэр, томьёог Я.Цэвэл гуайн Монгол хэлний товч тайлбар толь бичигт:

  1. Циркийн урлагийн тоглолт,
  2. Циркийн урлагаар үйлчилгээ үзүүлэх байгууллага ....  хэмээн тодорхойлжээ.

Wikipedia хэмээх цахим нэвтэрхий толь бичигт:

A circus is a company of performers who put on diverse entertainment shows that may include clowns, acrobats, jugglers, trained animals. The term circus also describes the field of performance.

Цирк нь олон төрлийн үзүүлбэр ( алиалагч, жонглер, акробат, амьтан сургалт, гимнастик) -ийн тоглолт, уран бүтээлчдээс бүрдсэн компани буюу байгууллага. Мөн цирк гэх нэр томьёо нь тоглолтын талбарыг илэрхийлнэ.

Өөрөөр хэлбэл ЦИРК нь циркийн жүжигчид болон тэдний үзүүлбэрээ бэлтгэх, үзүүлэх байгууламж бүхий  байгууллага юм.

Улсын Их Хурлын холбогдох байгууллагын шийдвэрийн дагуу 2007 оны сүүлчээр Төрийн өмчийн хорооноос нийгмийн салбарын хувьчлалын хүрээнд “Улсын циркийн удирдах үйл ажиллагааг гүйцэтгэж, менежментийн үр дүнг харгалзан хувьчлах” сонгон шалгаруулалт буюу тендэр зарлав.

Менежментийн хувьчлалын сонгон шалгаруулалт явагдах нь хэдэн жилийн өмнө УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны шийдвэрт тусгагдсан байв. Сонгон шалгаруулалтад 5 баг оролцсон. Тухайн үед Улсын циркт бүртгэлтэй ажиллаж байсан болон хувийн циркийн уран бүтээлчид дор бүрнээ л баг бүрдүүлэн бэлтгэлээ ил далд базаацгаасан. Тэдний нэг нь миний бие байв. Энэхүү сонгон шалгаруулалтад “Үндэсний цирк” буюу японы сумо бөхийн их аварга Д.Дагвадорж (цаашид Аса аварга гэе)- ийн ахалсан баг  Улсын циркийн удирдах үйл ажиллагааг гүйцэтгэх, менежментийн хувьчлалд ялав. Төрийн өмчийн хорооноос зохион байгуулсан сонгон шалгаруулалтын дүнг  үл зөвшөөрч, үнэлгээний хорооны 7 гишүүдийг сонгон шалгаруулалтын явцад 5 болгон цөөлж, сольсон, оролцогч багуудын  материалтай үнэлгээний хорооны гишүүд ажлын 7 хоногт танилцах ёстой атал 2 хоногт багтаахыг тулган шаардаж гүйцэтгүүлсэн нь дүрэм, журмаа зөрчсөн тул сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулах шаардлагатайг дурдсан өргөдлөө захиргааны хэргийн шүүхэд миний бие өглөө.  “Унасан бөхөд шалтаг мундах биш” хэмээн намайг тавлацгаасан зарим циркчид маань улаан тугаа мандуулан Аса аваргын араас хошуурцгаасан. Төдөлгүй, шүүхэд өгсөн өргөдлөө татаж авах нь ухаалаг үйлдэл болох талаар таних, танихгүй олон хүн зөвлөх, шаардахыг хослуулан “Монголчууд Аса аварга-даа нэг байшин өгчихөд чи юунд нь бачимдаав, шүүх ч гэсэн чиний талд шийд гаргахгүй” гэх агуулгатай үгс чулуудна. Тухайн үед Аса аваргыг монголчууд бурхан мэт хүндэтгэн ёстой л хөлтэйн мөлхөж, хөлгүй хөрвөөцгөөж байсан он жилүүд.  Аварга-ыг алтан нар мэт харж буй иргэдийн нүдэнд, энгийн нэгэн би өртөх ч зай байгаагүйн үнэн. Шүүхээс өргөдлөө татсанаар  Төрийн өмчийн хорооны шийдвэр биеллээ олж, Улсын циркийн удирдлагын үйл ажиллагаа Үндэсний цирк баг буюу АСА циркт шилжсэн. Сонгон шалгаруулалтад ялсан баг нь Улсын циркийн удирдлагын үйл ажиллагааг  менежментийн гэрээнд заасан тодорхой нөхцөл, болзлыг 2 жилийн хугацаанд ханган гүйцэтгэх үр дүнгийн гэрээг Төрийн өмчийн хороо, БСШУЯ-тай (тухайн үеийн) байгуулж,  гэрээний болзлыг биелүүлсэн тохиолдолд Улсын циркийн барилга, байгууламжийг үнэ төлбөртэй худалдан авах нөхцөлтэй байсан. Тус менежментийн гэрээний салшгүй хэсэг болох “Бизнес төлөвлөгөө” -нд гүйцэтгэх ажлын жагсаалтыг Төрийн өмчийн Хороогоор батлуулан хэрэгжүүлэх үүрэгтэй. Үүний заримаас дурдвал:

  1.  Байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүй бөгөөд циркийн урлагийг хөгжүүлэн түгээн дэлгэрүүлэх, хүний нөөцийн тогтвортой бодлого, баталгаа, урын сан, үнэт зүйл болон эд зүйлсийг хадгалж, хамгаалах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хүрсэн түвшинг бууруулахгүй, сайжруулна.
  2. Улсын төсвийн санхүүжилтийг үе шаттай бууруулж гэрээ дуусахад санхүүгийн хувьд бүрэн бие даасан байна.
  3. Бизнес төлөвлөгөөнд тусгасан хөрөнгө оруулалт хийх үүргээ хэрэгжүүлнэ. Хөрөнгө оруулалт хийх тухай бүр Төрийн өмчийн хорооны зөвшөөрлийг авсан байна.
  4. Гэрээний хугацаанд шинээр авах болох халах хүний тоо 15 хувиас хэтрэхгүй байх, Д.Дагвадорж ганцаараа бус багаараа сонгон шалгаруулалтад оролцсон. дагуу зохицуулна. “Халамжийн хөтөлбөр” хэрэгжүүлнэ.

 Миний ахалж байсан баг ялсан бол ийм гэрээг хэрэгжүүлэх үүрэг хүлээх байв 

Өнөөдөр АСА цирк хэмээх байгууллага ямар бүтээл туурвиж монголын болон олон улсын циркийн тайзнаа тоглож буйн тодорхой бус үүнтэй зэрэгцэн тэдний өмчлөлд буй циркийн барилга, байгууламжийг цаашид  зориулалтаар ашиглах нь эргэлзээтэй болсон талаар олон нийт шуугилдана. Эзэд нь удаа дараа “Тун удахгүй нээлтээ хийнэ” хэмээн хэвлэлээр мэдэгдэж циркчид, үзэгчдийг хүлээлгэсээр.  

Менежментийн хувьчлалын сонгон шалгаруулалтад ялсан Д.Дагвадоржийн ахалсан багт монголын циркийн урлагийн нэр хүндтэй цөөнгүй уран бүтээлчид багтсан байдаг. Эдгээр уран бүтээлчдэд, Аса аварга найдсан, итгэсэн байх.  Урагшгүй ноёнд ухаангүй түшмэл гэгч л болов уу яав. Юутай ч АСА гэх цирк уран бүтээлгүй, уран бүтээлчгүй болсоор олон жилийг өнгөрөөв. Үүнээс улбаалан иргэдийн дунд монгол улсад циркийн урлагийг устаж үгүй болсон гол буруутан нь Аса аварга гэлцэнэ. Д.Дагвадорж ганцаараа бус багаараа сонгон шалгаруулалтад оролцсон. Аваргын алдах, буруутах үүд хаалгыг нь хааж, мэргэжлийн заавар, зөвлөгөө өгөх үүрэгтэй багийн гишүүд нь юунд түүнээс нүүр буруулав. Улсын циркийн хувьчлалын хувь заяа нэг иймэрхүү гундуухан, гунигтай.

Харин монгол циркийн урлагийн хувь заяаг шинжвэл

Сүүлийн арав орчим жилд олон улсын циркчдын их наадам, тэмцээнд монгол циркчдын үзүүлсэн амжилтыг жагсаавал хэдэн арван хэвлэлийн хуудас дүүрнэ.

Эдгээр сайхан, бахархаад баршгүй амжилт нь циркийн хамтлаг, жүжигчдийн уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн үр дүн. Төр, засгаас эдгээр хамтлаг, жүжигчдэд “ Та нар хий, бүтээ, төсөв, хөрөнгө чинь энэ” хэмээн санал болгоогүй, шахаагүй, амлаагүй.  Циркчид ч хүлээж, горьдоогүй.

Миний амьдрал “циркийн урлаг” хэмээн сэтгэл, зорилгодоо хөтлөгдөн түүгээрээ хорвоогийн жаргал, зовлонг амсаж яваа залуус, Монголд циркийн урлаг устаагүйг нотлон өөрсдийн гайхамшигт бүтээлээр олон улсын циркийн манежнаа “ Монгол” гэх нэрийг цуурайтуулж явна. Тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медалиа гардан авч буй тамирчин шиг. Ялгаа нь гэвэл тамирчид улсын төсвийн мөнгөөр бэлтгэл сургуулилтаа базааж тэмцээнд оролцдог бол циркчид өөрийн болон гэр бүлийнхээ хоолны мөнгөнөөс илүүчлэн уран бүтээлээ туурвина. Ижил төстэй үзэгдэл нь хоёулаа гадаад оронд  “Монгол” хэмээн улсын нэр дуудуулна.

Сүүлийн хэдэн жилд циркчид маань овсгоо гарган Бөхийн Өргөө, Степпе Арена, UG Арена зэрэг үзвэр, үйлчилгээний томоохон байгууламжид үндэсний болон олон улсын циркийн тоглолтуудыг тогтмол зохион байгуулж буйд олон зуун мянган үзэгч талархаж, дараагийн тоглолтыг тэсэн ядан хүлээх болов. Ямар их хувь тавилангаар дээрх барилга, байгууламж нь циркийн урлагийн тоглолт зохион байгуулагдах боломжтой бүтээн байгуулагдав. Мөсөн Өргөө ордон баригдаж байх үед Степпе Арена ХХК-ийн удирдлага, циркчдыг удаа дараа урьж тэдний санал, зөвлөмжийг авч их бүтээн байгуулалтдаа тусгасан нь үр дүнгээ өгч улмаар  циркчидтэй хамтран мөсөн циркийн тоглолтыг урлан бүтээснээр монгол циркийн хөгжлийн түүхэнд шинэ хуудам нэмжээ. Олон улсад циркийн тоглолтыг спортын ордон, театрын тайзнаа зохион байгуулдаг уламжлал, туршлагаас манайхан чадамгай суралцжээ. ( Circus shows in arena and theatre )

Эндээс дүгнэвэл, монгол оронд циркийн урлаг баттай оршсоор. Хэдийгээр тэд бэрхшээлтэй нүүр тулан бие бялдар, сэтгэл санаагаар зүдэрч байгаа ч циркийн урлагийг “амьд” байлгахын төлөө хүн болгоны бие сэтгэл багтахааргүй хүч хөдөлмөр, зүтгэл чармайлт гаргасаар.  Монгол циркийн хувь заяа бартаатай, донсолгоотой замаар халгиа, цалгиатай урагшлан ертөнцийн өрнө, дорнын хаана ч нэр бүтэн, нүүр бардам явна.

Өнөөдөр манай улсад циркийн уран бүтээлчдийн залгамж халааг бэлтгэх циркийн сургууль  бий. Консерваторын дэргэдэх циркийн сургуулийн мэргэжлийн хичээлийн байрны түрээсэнд  2014 оноос хойш жил бүр 135 сая төгрөгийг улсын төсвөөс олгодог гэнэ. Өнгөрсөн 10 жилд 1 тэрбум 500 сая төгрөг түрээсийн зардалд зарцуулжээ. Цаашид хэдэн жил ийм маягаар улсын төсвийн мөнгийг түрээсийн зардалд өгөх бэ. Циркийн сургуулийн зориулалтын байр, байгууламжийг 15 орчим тэрбум төгрөгөөр бүтээн байгуулах зураг, төсөл  хэдэн жилийн өмнө БСШУЯ-нд хийгдсэн ч улсын төсөвт суулгаж чаддаггүй өдий хүрсэн түүхтэй. Үе, үеийн сайд, дарга нарт циркчид хүсэл саналаа илэрхийлэх тоолонд “Маш чухал санал байна би дэмжиж байна” хэмээн матрын нулимс унагаж, цаасан малгай өмсгөсөөр өдий хүрлээ. Циркийн сургуулийн болон циркийн хамтлагуудын бэлтгэлийн бааз болох уг барилгыг цаг алдалгүй бүтээн байгуулбал монголын циркийн урлагийн хөгжилд маш чухал хөшүүрэг болж хөгжлийн шинэ шатанд гарна. Зориулалтын байргүйн улмаас Монгол циркчдын эр зориг, ур чадвараа гайхуулан үзүүлэх агаарын нисэлт, морьтны гайхамшиг зэрэг орон зай, орчин шаардсан томоохон үзүүлбэрээ туурвиж амжихгүй сууна. Үүнийг шийдэх гарц бол циркийн сургуулийг  стандарт шаардлагад нийцсэн байртай болгох бүтээн байгуулалт мөн.

Хойшоо харж өнгөрснийг шүүхээс илүүтэй урагшаа харж хөгжлийн төлөө бүтээн байгуулья.

         Урлаг судлаач Н.БАТМӨНХ

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Азийн АШТ
  • •Байнгын хороо
ХУРААХ
Нийтийн тээврийн автобус...
Худалдан авсан автобусны...

Улсын циркийн хувьчлал ба циркийн урлагийн хувь заяа

Ирээдүй 2024-05-22

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

4 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

5 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

5 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

6 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

6 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

6 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах