• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Улс төрийн ЭЕШ” чангарчээ, УИХ-ын босго өндөрсөх үү?!

УИХ-ын энэ удаагийн сонгууль өмнөхүүдээс өөр болох бололтой. Учир нь, сонгуулийн хуанлийн дагуу өрнөж байгаа үйл явдлууд өмнөх найман удаагийн сонгуулиас тэс өөрөөр явж байна. Намууд өчигдөр нэр дэвшигчдээ тодруулав. Хэдэн зуун хүнээс жагсаалтад бичигдэх, тойрогт өрсөлдөх 126 хүнээ шигшиж авч үлдэв.

Ер нь бол намуудын нэр дэвшигчдээ тодруулах үйл явц нь бараг л сонгуулийн дайны үйл ажиллагаатай дүйцэхээр байв. Лав л том намуудын нэр дэвшигчид уйлаан майлаан, нус нулимс дундаас л тодорчих шиг болно лээ. Уг нь өмнөх сонгуулиудын нэр дэвшигчид ихээхэн хялбар зарчмаар тодордог байлаа. Ерөнхийдөө амар байсан л даа. МАН, АН-ынхан сонгуулийн жилийн хавар хотоос зайдуу Тэрэлж хавьд томоохон жуулчны баазыг амралтын өдрүүдээр түрээсэлчихнэ. Тэндээ намын дарга нь гишүүдээ ганц ганцаар нь хүлээж авч уулздаг. Чухамдаа тэнд л тухайн жилийн сонгуулийн 76 нэр дэвшигч тодордог байсан юм. Зуны дунд сард болох сонгуульд нэр дэвших эрхээ хаврын эхэн сард шахам өвөртөлчихдөг. Тэгээд л тойргоо усална. Бас намдаа хандив сэлтийг гардуулна. Олны нүднээс далд иймэрхүү талын олон үйл явдал болно. Тэгсхийгээд л УИХ-ын сонгууль болдог. Нөгөөдүүл нь сонгогдоод гараад ирдэг. Ер нь л нэг иймэрхүү найман удаагийн УИХ-ыг сонгуулийг намууд ч, сонгогчид ч өнгөрөөжээ.

Тэгвэл энэ сонгуулиас эхлээд “дүрэм” ихээхэн өөрчлөгдөж байх шиг байна.

Үндсэн хуульд 2023 оны тавдугаар сарын 31-нд өөрчлөлт оруулж, бүсчилсэн 13 том тойрог, намын жагсаалттай байх тогтолцоог баталсан. Мөн УИХ-ыг 126 гишүүнтэй болгосон. Чухамдаа тэр өдрөөс нь 2024 оны УИХ-ын ээлжит сонгууль эхэлсэн.

Гэвч намуудын өчигдөр нэр дэвшүүлж байгаа байдлаас харвал нэр дэвших хүмүүс эцсийн мөч хүртэл тодорхой болоогүй байжээ. Намуудын нэр дэвшигчид тодрохоос өмнөх сүүлийн 48 цагт Монголын улс төр халах, улайсах биш, бүр “шатсан” гэхэд болохоор байна. Товчхондоо, намуудын нэр дэвшүүлэх үйл явц хөшигний ард дунд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт шиг л явдал болжээ.

МАН-ын тухайд жагсаалтдаа “...УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, “муу дүн”-тэй улстөрчдийг оруулахгүй” гэсэн зарчим танилцуулжээ. Мөн тойрогт нэр дэвшүүлэхдээ ч “...Өмнө нь намын дарга, Ерөнхий сайдаар ажилласан хүмүүс, нөгөөх “муу дүн”-тэй улстөрчид, дээрээс нь авлига албан тушаалын асуудалд холбогдсон гишүүдэд хаалттай” гэчихсэн байна. Уг нь үүнийг МАН-ын дарга, генсек зэрэг удирдлагууд нь өнгөрсөн жилээс эхлээд л хэлээд яриад байсан. Гэвч үүнээс болоод тус намынхан уржигдар өдрөөс эхлээд бужигнаж гарсан байгаа юм. Дээр хэлсэнчлэн уйлаан майлаан болж, нус нулимс унагаад сүйд болжээ.

АН-д ч адилхан явдал болсон байна. Арай ялгаатай аж. Нэр дэвшүүлэх зарчмаа аль эртнээс л МАН-ынхтай адил “сонгон шалгаруулалт” явуулахаар ярьж байсан. Гэвч уржигдар өдөр гэхэд л намын жагсаалтад “ах эгч нар” нь бөөнөөрөө бичүүлэхээр нэрээ тавьчихаад хүлээж суугааг АН-ынхан мэджээ. Түүнчлэн Х.Баттулга л гэхэд “...С.Баярцогт нэр дэвших бол бич гэсэн дэвшинэ” гээд Булганы АН-аас нэрээ оруулаад иржээ. Энэ мэтээс болоод уржигдар орой УИХ-ын гишүүд тэргүүтэй АН-ын арав гаруй фракцын дийлэнхэд харьяалагддаг 400 орчим хүн цугласан байна. УИХ-ын гишүүдээс С.Ганбаатар, Д.Ганбат, Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, А.Адьяасүрэн нар оролцоогүй байна. Өөрөөр хэлбэл, АН-ынхан “...Намын жагсаалт цэвэр байх ёстой. Залуустаа, шинэ улстөрчдөд боломж олго” гэсэн шаардлага дээр нэгдсэн байгаа юм. Товчхондоо, “...Урьдын цаг ул болов” гэдэг шиг намуудын нэр дэвшүүлэх ажиллагаа ийм өөр хандлагатай болжээ.

Нам намд ийм “нанчилдаан” болж, эцэст нь удирдах байгууллагууд нь шийдвэрээ гаргаж, нэр дэвшигчдээ “сонгосон” байна. Нэр дэвшигчдээс нь л энэ нам хаахнуур “давхих” вэ гэдэг харагдана.

“...Яагаад” гэдгийг ганц л шалтгаанаар тайлбарлаж болно. Өнгөц харахаар Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тойрог томсож, цөөрсөн ч гишүүдийн тоо нэмэгдсэн нь МАН, АН гэлтгүй, жижиг намуудын гишүүдийг ч сэрээсэн. “...Одоо л УИХ-д орж болох юм байна” гэсэн итгэлийг өгсөн хэрэг. Ингэж үзээд байгаа юм. Энэ биш. Ерөөсөө, Монголын ард түмэн гучин жил муу муухайг далдалсан “улаан хивс” дээгүүр алхсан. Энэ хивсийг өнгөрсөн гурван жилд хуулж хаясан. Түүнээс болоод олон арван улстөрчийн рейтинг унасан. Дагаад олон нийтийн дунд улс төрийн намуудын нэр хүнд ч унасан. Тиймээс Монголын улс төр, намууд цоо шинээр бий болох шаардлага үүссэн. Эхлэл нь энэ сонгууль болж байгаа юм. Сонгуульд хэр зэрэг “цэвэр” хүмүүсийг нэр дэвшүүлнэ, тэр хэрээр нам нь санал авна. Иймдээ л тулчихсан. Өөрөөр хэлбэл, Ба аваргын тэр жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө гаргаж ирсэн “...Би нэр цэвэр, гар цэвэр” улстөрчдийг л нийгэм шаардаж эхэлсэн. Тэрийг мэдэрсэн учраас МАН, АН-ын удирдлагууд эртнээс нэр дэвшүүлэх зарчим, шаардлагаа яриад байсан. Гэсэн ч олон жилтийн туршид оршин тогтнож ирсэн “тогтолцоо”-той тулсан шиг байгаа юм. Үнэн хэрэгтээ, нэр дэвшихээр зүтгэгсдийн нэлээд  нь төр түшилцэхээс илүүтэй төрийн хам­гаалалтад орох “тийз” л хүссэн хэрэг.

Энгийнээр хэлэхэд, нийгмийн шахалтад орсон улстөрчид нь нам намдаа нөлөөгөө алдаагүй байна. Тиймээс намуудын нэр дэвшүүлэх үйл ажиллагаа ингэж юм юмандаа тулсан хэрэг бололтой.

Гэхдээ эндээс маш сайн нэг зүйлийг бид олж харах ёстой юм. Юу гэвэл, эрх мэдэл албан тушаалаа ашиглаж хулгай зэлгий хийсэн, хууль ёсны зөрчсөн улстөрчдөд хариуцлага тооцох хүсэл зөвхөн олон нийтэд бус улс төрийн намуудын шат шатны гишүүдэд суучихжээ. Тэр нь энэ удаад дунд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтыг санагдуулсан нэр дэвшүүлэх ажиллагаагаар илэрч байна. Улсын хийгээд олон нийтийн эрх ашгийн үүднээс энэ сайны дохио юм. Нэг үгээр хэлбэл, ингэж “улс төрийн ЭЕШ” чангарсан байна. Цаашлаад УИХ-ын босго өндөрсөж мэдэхээр болж байгаа юм.

Дашрамд хэлэхэд, ийм хүнд “сонгон шалгаруулалт”-аас гарч ирсэн нэр дэвшигчдэд дахиад хоёр даваа бий. Тэднийг СЕХ-гоор батламжлуулах нэг даваа байна. Түүний дараа 2024 оны зургадугаар сарын 28-ны санал хураалт гэсэн хамгийн том даваа бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 101 (7345)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Степпе Арена
ХУРААХ
3-р хорооллын зарим хэсгээр...
МАН-ын жагсаалтад багтсан 48 нэр...

“Улс төрийн ЭЕШ” чангарчээ, УИХ-ын босго өндөрсөх үү?!

ГАРЬД 2024-05-21

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Боловсрол  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

8 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

8 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

9 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

9 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

9 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

21 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

21 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

21 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

21 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

21 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах