• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат өнөөдөр (2024.05.08) Азийн сангийн дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Сюзанне Сискел, тус сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сара Тэйлор нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, хатагтай Сюзанне Сискел тэргүүтэй хүндэт зочидтой уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд Азийн сан нь Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойших хугацаанд засаглалыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр үр дүнтэй ажлуудыг амжилттай зохион байгуулж ирснийг тэмдэглэв. Энэ ташрамд Улсын Их Хурлаас хоёр дахь жилдээ зохион байгуулсан “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад Азийн сан дэмжлэг үзүүлж, хамтран ажилласныг Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат тэмдэглээд,  талархал илэрхийллээ.

Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сантай хамтран 2017 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар анхдугаар Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байсан бөгөөд 2021 онд Хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан юм. Энэ хүрээнд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдэд парламентын боловсрол олгох, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх, парламентын ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр үр дүнтэй ажлуудыг хамтран хэрэгжүүлсэн.

Өнөөдрийн уулзалтаар Хамтын ажиллагааны санамж бичгийг дахин байгуулахаар талууд уулзаж байгаа бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сантай хамтран ажилласан өмнөх туршлага дээрээ үндэслэн илүү эрч хүчтэй, бүтээлчээр хамтран ажиллах болно гэдгээ Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат илэрхийлэв.

Хатагтай Сюзанне Сискел, цаг гарган хүлээн авч буй Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад талархал илэрхийллээ. Тэрбээр, Азийн сангийн ерөнхийлөгч, удирдлагын баг болон ТУЗ-ийн мэндчилгээг Д.Энхбат даргад уламжилж, Улсын Их Хурлын Тамгын газартай өндөр үр дүнтэй, нягт хамтран ажилладагтаа сэтгэл хангалуун, баяртай байгаагаа хэлэв.

Олон Улсын Ардчилсан Холбооны хурал Монгол Улсад зохион байгуулагдаж байсан талаар хатагтай Сюзанне Сискел дурдаж байв. Өөрчлөгдөн хувьсаж буй энэ цаг үед Монгол Улс ардчиллыг бэхжүүлэх чиглэлд жишиг болж байгааг тэрбээр бахархан тэмдэглээд “Талууд хамтын ажиллагаагаа ийн үргэлжлүүлж, өргөжүүлсний үр шимийг Монголын нийт ард иргэд хүртэнэ хэмээн найдаж байна” гэлээ. Мөн тэрбээр Монгол Улс дахь Азийн сангийн Суурин төлөөлөгчөөр томилогдсон хатагтай Сара Тэйлорыг танилцуулж, цаашид үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн.

Талуудын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх энэ удаагийн Санамж бичигт таван чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээнүүд тусгагдсаны зэрэгцээ өөрчлөгдөн буй цаг үе, нөхцөлөөс үүдэн хэрэгцээ, шаардлага хувьсаж буйтай нийцүүлсэн онцлогийг хатагтай Сюзанне Сискел тэмдэглээд, оновчтой шийдэл хэмээлээ.

Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан ноён Марк Кэйнигтэй Улсын Их Хурлын Тамгын газар нягт хамтран ажиллаж байснаа Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат тэмдэглээд, шинээр томилогдсон хатагтай Сара Тэйлортэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн, бэхжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна гэв.

Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдэд парламентын боловсрол олгох, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх, парламентын ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр үр дүнтэй ажлуудыг хамтран хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдрийн уулзалтаар хамтын ажиллагааг үргэлжлүүлэх Санамж бичигт гарын үсэг зурах гэж буйдаа баяртай байгаагаа Д.Энхбат дарга илэрхийлсэн.

Монгол Улсын Их Хурал бүтцээ өргөжүүлж 126 гишүүнтэй болж буйтай холбоотой Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулиудыг шинэчлэн баталж буй талаар зочдод дуулгаад “Эрх зүйн энэ өөрчлөлтийн хүрээнд парламентат ёс төлөвшсөн орнуудын жишгээр Монголын парламентын музейг байгуулах асуудлыг тусгасан. Энэ санаачилгыг Азийн сан дэмжин ажиллана гэдэгт найдаж байна” хэмээв. Парламентын нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх, хүүхэд залууст парламентат ёс, парламентын үйл ажиллагааг таниулах үйл ажиллагааг дэмжин ажиллахдаа баяртай байдгаа Азийн сангийн дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал тэмдэглэсэн.

Монгол Улс парламентын ардчиллын хувьд цоо шинэ үеийг эхлүүлж буй энэ цаг үед Азийн сангийн дэмжлэг, санал, зөвлөгөө манай улсын парламентын өөрчлөлт, шинэчлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Азийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сара Тэйлор нар хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Азийн сангийн дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Сюзанне Сискел болон Улсын Их Хурлын Тамгын газрын Дэд дарга Ц.Батбаатар, Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Даваадаш, албаны бусад хүмүүс байлцав. Талууд хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд төлөвлөсөн ажлуудыг бүрэн дүүрэн гүйцэтгэхэд хичээл зүтгэл гарган ажиллаж, хамтын ажиллагаагаа илүү үр дүнтэй болоход анхаарахаа харилцан илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
ХУРААХ
НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн...
Хугацаа дууссан, шошгын...

УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа

Kuzmo 2024-05-09

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган   #Гадаад харилцаа  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

9 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

9 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

9 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

9 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

9 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

9 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

9 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

9 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах