• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Занданшатар зориг гаргалаа, нүүрсний хэрэг гацаанаас гарлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ руу нисэхийнхээ өмнөхөн, 2023 оны зургадугаар сарын 16-нд нэгэн захирамж гаргажээ. “Ажлын хэсэг байгуулах тухай” уг захирамждаа “Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хяна шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэлт, шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт,  холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсугай” гэсэн байгаа юм. Энэхүү ажлын хэсгийн даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нарыг оруулжээ. Хяналтын сонсголын бэлтгэлийг базааж, 2023 оны долдугаар сарын 1-ний дотор танилцуулахыг ажлын хэсэгт даалгасан байна.

“Хальт” харвал энэ нь УИХ-ын дарга Г.Занданшатарын өдөр тутам шахам гаргаж байдаг захирамжуудын л нэг мэт. Харин ухвал маш нарийн учиртай. Юу гэвэл нүүрсний хулгайтай холбоотой асуудлууд өнгөрсөн өвлөөс хойш гацчихаад байсан. Сүүлдээ ярьдаг ч хүнгүй болсон. Хааяа хууль хяналтынхан нүүрсний хулгайтай ганц нэг “жараахай” холбогдсон хэргийг ийш тийш болгосноо мэдээлдэг болоод байв. Гэвч олон нийт мартаагүй. УИХ-ын Нүүрсний түр хорооноос сонсгол хийхийг шаардсаар байлаа. Хэрэв хяналтын сонсгол хийвэл  оффтейк гэрээнүүд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн худалдан авалтын гэрээнүүдийн ард чухам юу болж байсныг бид мэдчихнэ. Ийм үр дүнтэй байв. Мэдээж энэ нүүрсний хулгайтай холбоотой хүн, хүчинд таалагдаагүй. Учир нь тэдний хамаг булай ил болно. Тиймээс л Нүүрсний түр хороо сонсгол хийх тал дээр хөдөлж чадаагүй байх. Ер нь ч хөдлөх дургүй байсан нь одоо ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл, нүүрсний сонсгол өнөөг хүртэл гацсан нь нүүрсний хулгайтай холбоотой хүмүүстэй холбоотой. Ер нь бол бүхэл бүтэн УИХ-ын үйл ажиллагааг баргийн хүн гацааж чадахгүй. Цаана нь нүүрснийхэн байсан нь ойлгомжтой байв. Нүүрсний сонсголыг гацааж байгаад “урьдын сайхан цаг”-аа эргүүлж авчрахын тулд янз бүрийн хор хуй найруулж, хов жив тарааж үзсэн. Ямар сайндаа “Нүүрснийхэнд мафи гэсэн нэр жижигдэнэ” гэсэн яриа гарахав дээ. Тийм л бяртай, хүчтэй хүмүүс шүү дээ.

Байдал иймдээ тулж, УИХ-аас байгуулсан Түр хороо хөдлөхгүй болохоор нүүрсний сонсголыг хийх өөр арга чарга харагдахаа болиод байсан юм. Нүүрсний сонсгол гацчихаар дагаад нүүрсний хэргүүд ч гацаанд орчихсон. Ийм л болсон.

Харин олон нийт идэвхийлэн шаардахтай зэрэгцээд УИХ-ын дарга Г.Занданшатар “гарц” гэж болохуйц дээрх захирамжийг гаргав. Ингэснээр нүүрсний хулгайн хэргүүд ч гацаанаас гарна. УИХ сонсголоо явуулчихвал хууль хяналтынхан ч халгаж зугтах хэрэггүй болж байгаа юм.

Үнэнийг хэлэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар ихээхэн зориг гаргаж, энэ захирамжийг гаргалаа л даа. Тэрбээр маш том хүчнийг сөрж, нийтийн эрх ашгийн төлөө алхам хийлээ. Товчхон хэлэхэд, УИХ-ын дарга зарчим барив. Магадгүй, УИХ-ын дарга Г.Занданшатар руу энэ захирамжийг гаргасных нь төлөө улс төрийн шахаа, шанаа чиглэхийг үгүйсгэхгүй. Энэ утгаараа тэр эрсдэлтэй л шийдвэр гаргаж байгаа юм.

Гэхдээ Г.Занданшатар ингэж захирамжилснаараа УИХ-ын даргын үзэг, алх хоёр ямар хүчтэйг харууллаа. Яагаад гэвэл манайх чинь Үндсэн хуульдаа “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэж заасан улс шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 121 (7106)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Степпе Арена
ХУРААХ
УИХ-ын дарга Г.Занданшатарт...
Г.Дамдинням: Англи хэлийг бүх...

Г.Занданшатар зориг гаргалаа, нүүрсний хэрэг гацаанаас гарлаа

БАТСАЙХАН 2023-06-20
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Г.Занданшатар зориг гаргалаа, нүүрсний хэрэг гацаанаас гарлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ руу нисэхийнхээ өмнөхөн, 2023 оны зургадугаар сарын 16-нд нэгэн захирамж гаргажээ. “Ажлын хэсэг байгуулах тухай” уг захирамждаа “Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хяна шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэлт, шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт,  холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсугай” гэсэн байгаа юм. Энэхүү ажлын хэсгийн даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нарыг оруулжээ. Хяналтын сонсголын бэлтгэлийг базааж, 2023 оны долдугаар сарын 1-ний дотор танилцуулахыг ажлын хэсэгт даалгасан байна.

“Хальт” харвал энэ нь УИХ-ын дарга Г.Занданшатарын өдөр тутам шахам гаргаж байдаг захирамжуудын л нэг мэт. Харин ухвал маш нарийн учиртай. Юу гэвэл нүүрсний хулгайтай холбоотой асуудлууд өнгөрсөн өвлөөс хойш гацчихаад байсан. Сүүлдээ ярьдаг ч хүнгүй болсон. Хааяа хууль хяналтынхан нүүрсний хулгайтай ганц нэг “жараахай” холбогдсон хэргийг ийш тийш болгосноо мэдээлдэг болоод байв. Гэвч олон нийт мартаагүй. УИХ-ын Нүүрсний түр хорооноос сонсгол хийхийг шаардсаар байлаа. Хэрэв хяналтын сонсгол хийвэл  оффтейк гэрээнүүд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн худалдан авалтын гэрээнүүдийн ард чухам юу болж байсныг бид мэдчихнэ. Ийм үр дүнтэй байв. Мэдээж энэ нүүрсний хулгайтай холбоотой хүн, хүчинд таалагдаагүй. Учир нь тэдний хамаг булай ил болно. Тиймээс л Нүүрсний түр хороо сонсгол хийх тал дээр хөдөлж чадаагүй байх. Ер нь ч хөдлөх дургүй байсан нь одоо ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл, нүүрсний сонсгол өнөөг хүртэл гацсан нь нүүрсний хулгайтай холбоотой хүмүүстэй холбоотой. Ер нь бол бүхэл бүтэн УИХ-ын үйл ажиллагааг баргийн хүн гацааж чадахгүй. Цаана нь нүүрснийхэн байсан нь ойлгомжтой байв. Нүүрсний сонсголыг гацааж байгаад “урьдын сайхан цаг”-аа эргүүлж авчрахын тулд янз бүрийн хор хуй найруулж, хов жив тарааж үзсэн. Ямар сайндаа “Нүүрснийхэнд мафи гэсэн нэр жижигдэнэ” гэсэн яриа гарахав дээ. Тийм л бяртай, хүчтэй хүмүүс шүү дээ.

Байдал иймдээ тулж, УИХ-аас байгуулсан Түр хороо хөдлөхгүй болохоор нүүрсний сонсголыг хийх өөр арга чарга харагдахаа болиод байсан юм. Нүүрсний сонсгол гацчихаар дагаад нүүрсний хэргүүд ч гацаанд орчихсон. Ийм л болсон.

Харин олон нийт идэвхийлэн шаардахтай зэрэгцээд УИХ-ын дарга Г.Занданшатар “гарц” гэж болохуйц дээрх захирамжийг гаргав. Ингэснээр нүүрсний хулгайн хэргүүд ч гацаанаас гарна. УИХ сонсголоо явуулчихвал хууль хяналтынхан ч халгаж зугтах хэрэггүй болж байгаа юм.

Үнэнийг хэлэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар ихээхэн зориг гаргаж, энэ захирамжийг гаргалаа л даа. Тэрбээр маш том хүчнийг сөрж, нийтийн эрх ашгийн төлөө алхам хийлээ. Товчхон хэлэхэд, УИХ-ын дарга зарчим барив. Магадгүй, УИХ-ын дарга Г.Занданшатар руу энэ захирамжийг гаргасных нь төлөө улс төрийн шахаа, шанаа чиглэхийг үгүйсгэхгүй. Энэ утгаараа тэр эрсдэлтэй л шийдвэр гаргаж байгаа юм.

Гэхдээ Г.Занданшатар ингэж захирамжилснаараа УИХ-ын даргын үзэг, алх хоёр ямар хүчтэйг харууллаа. Яагаад гэвэл манайх чинь Үндсэн хуульдаа “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэж заасан улс шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 121 (7106)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Уул уурхай  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

10 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

10 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

10 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

11 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

11 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

22 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

22 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

22 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

22 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

23 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах