• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Ганболд нүүрсний хулгайн сонсголыг Б.Энхбаяр шиг явуулж чадах уу?!

Хөгжлийн банкнаас хөлжөөгүй дарга, “хөгжөөгүй” бизнесмэн ховор аж. “...Ичмээр дамшиг” гэдэг шиг Монголын хамгийн том бизнесмэнүүд бараг бүгдээрээ Хөгжлийн банкийг “тоноход” оролцсон байх юм. Мэдэж хэрэг, улстөрчид гол хөдөлгүүр нь болсон байгаа юм. Тэд төрийн нэрээр мөнгө босгож, түүнийгээ эн тэнцүү хувааж аваад л гүрийчихдэг байж л дээ. Ийм дүгнэлтийг олон нийт УИХ-ын гишүүн Б.Энхбаярын удирдаж явуулсан нээлттэй сонсголын эцэст хийцгээж байна.

Үнэхээр л өнгөрсөн 30 жилд иргэд, олон нийт ямар ч мэдээлэлгүй байсан нь эндээс харагдав. Наанаа “...Ардчилал, ил тод байдал”, “...Амьрал сайхан болно” хэмээн ярих ч цаагуураа улсын хөгжил, иргэдийн ирээдүйг зүгээр л идээд, уугаад, казинодоод дуусгаж байсан нь үүгээр ил болов. 
Энэ утгаараа, Б.Энхбаяр болон тус Түр хорооныхны зохион байгуулсан нээлттэй сонсголыг “...Үр дүнтэй” хэмээх хэрэгтэй юм.

УИХ-аас Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хороог 2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд байгуулж байв. 12 гишүүнтэй. Энэ хороо Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэгтэй. Түр хороог эхлээд Ж.Сүхбаатар даргалж байв. Харин тэрбээр хот хариуцсан сайд болсон тул Түр хороо 2022 оны аравдугаар сарын 12-нд хуралдаж, Б.Энхбаярыг даргаараа сонгосон байдаг.

Түүнээс хоёр сарын дараа Түр хорооноос нотлох баримтыг шинжлэх нээлттэй сонсголын товыг тогтоож, гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг баталсан. Энэ дагуу нээлттэй сонсголыг 2023 оны нэгдүгээр сарын 16-20-нд, хоёрдугаар сарын 6-10-нд, гуравдугаар сарын 13-17-нд гурван үе шаттайгаар явуулсан нь энэ.  Нээлттэй сонсголын төгсгөлд Б.Энхбаяр “...Эхний шатны сонсголд 166, хоёр дахь шатанд 67, гурав дахь шатны сонсголд 123 хүн гэрчээр оролцож, нийт 356 хүн хүрэлцэн ирсэн. Нээлттэй сонсголын хүрээнд 672 хүнийг гэрчээр дуудсан ч 356 буюу 53 хувь нь ирсэн юм. Нэг дэх сонсголд Хөгжлийн Банкнаас шууд санхүүжүүлсэн 77 зээлийн 3.3 их наяд төгрөг, хоёр дахь сонсголд нийт 355 зээлийн 2.9 их наяд төгрөг, гурав дахь сонсголд 2,542 төсөл хөтөлбөрийн хүрээнд 1.6 их наяд төгрөгийн дамжуулан зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.  Түүнчлэн сүүлийн 10 жилийн хугацаанд хийгдсэн мөнгөн удирдлагын асуудлыг 3600 гаруй гэрээнд дүн шинжилгээ хийх замаар хэлэлцэн танилцууллаа. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд заасанчлан түр хорооноос гарсан санал дүгнэлтээ боловсруулж, дөрөвдүгээр сарын 15-нд багтаан УИХ-д танилцуулна” гэсэн юм. 

Тэгвэл залгуулаад нүүрсний хулгайн талаарх нээлттэй сонсголын сураг дуулдаад эхэллээ. УИХ мөн л Хөгжлийн банкных шиг нүүрсний асуудлаарх Түр хороог 2022 оны зургадугаар сарын 10-нд байгуулсан. 13 гишүүнтэй. Даргаараа Г.Ганболдыг сонгосон. Түр хороо нүүрсний экспорт саатаж, эндээс улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн орлого тасалдсан, Монгол Улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн зардал хэт өссөн, үүнтэй холбогдон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгаан, нөхцлийг тогтоох үүрэгтэй. Улмаар 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд дахин зургаан сараар сунгасан. Тэр хүртэл “...Бөмбөлөг тээвэртэй холбоотойгоор “Чалко” компанийн 100 машин өдөр бүр хилээр оочергүй гардаг талаар шалгаж эхэлсэн. Нууц гэрээнүүдийг ил болгож, төмөр замуудыг хэчнээн төгрөгөөр байгуулж, үр дүнд нь хэчнээн тонн нүүрсийг ямар үнээр авсныг ил болгоно. Нүүрсний хулгайн хохирол 44 их наяд төгрөг гэсэн зүйлийг Түр хороон дээр яриагүй. Хятад руу хоосон гарсан гээд байгаа 22 664 машины талаар  Хятадын гааль, ГХЯ-аар дамжуулан мэдээлэл авахаар ажиллаж байна. Нүүрс тээвэрлэлтийн С зөвшөөрлийг хүндрэлгүй өгдөг болохыг анхаарч байна. Бөмбөлөг тээврийн асуудал нэг үеэ бодвол хүрдний тогтолцоонд орсон. Мөн олон машины жолооч машиндаа хонож, архидан согтуурдаг асуудлыг цэгцэлсэн” гэж байв.

Түүнээс хойш УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг 2022 оны арванхоёрдугаар сарын 21-нд явуулсан. Явуулсан ч гэж, Төрийн ордны дотор гадаа хоёр нь энэ сонсголыг эсэргүүцсэн үйл ажиллагаа явагдаж, тэгсгээд өндөрлөсөн. Уг нь энэ Ерөнхий хяналтын сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй оффтэйк болон төлбөрийг урьдчилан авсан, ашигласан гэрээ, 2020-2022 онд улсын хэмжээнд коксжих нүүрс олборлосон аж ахуйн нэгжүүд, олборлолтын хэмжээ, коксжих нүүрс тээвэрлэсэн аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн олсон орлого, Монгол Улсын боомт тус бүрээр экспортолсон коксжих нүүрсний дэлгэрэнгүй мэдээллийг сонсохоор төлөвлөж байжээ.

Гэхдээ удахгүй нүүрсний асуудлаарх Түр хорооны нээлттэй сонсгол болох гэж байна. Түр хорооны дарга Г.Ганболдын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бусад эх сурвалжаар ингэж мэдээлсэн. Энэ сонсголоос олон нийт Хөгжлийн банкных шиг мэдээллийг, үнэнийг сонсохыг хүснэ. Гэтэл Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол явуулдаг жишгийг Б.Энхбаярын Түр хороо тогтоочихсон байдаг. Тиймээс “...Г.Ганболд нүүрсний хулгайг Хөгжлийн банк шиг “дэлгээд” өгч чадах уу” гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байгаа юм. 

Яагаад гэхээр цар хүрээ, хор хохирлын хувьд нүүрс нь Хөгжлийн банкны зээлүүдээс хэд дахин том хулгай шүү дээ. Одоо холбогдоод байгаа УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн тооноос ч энэ нь тодорхой харагдана. “...Мөсөн уулын орой” гэдэг шиг “..Нүүрсний хэргээр шалгуулах эхний ээлжний улстөрчид нь энэ” гэж байгаа юм шүү. Энэ долоо хоногт Ерөнхий прокуророос нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д гаргаж магадгүй байна. Ийм байдлаар нүүрсний хулгайн асуудал цаашаа хөвөрнө гэсэн үг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 56 (7041)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
ХУРААХ
“...ШӨХТГ судалгаагүй, ёс зүйгүй,...
Эрдэнэт Майнерс баг цувралыг...

Г.Ганболд нүүрсний хулгайн сонсголыг Б.Энхбаяр шиг явуулж чадах уу?!

ДАМДИН-ОЧИР 2023-03-20

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

9 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

9 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

10 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

10 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

10 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

10 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

10 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

10 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах