• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

1072 хувьцаатай Иргэд ногдол ашиг хүртэхгүй

Өнгөрсөн долоо хоногт болсон эдийн засгийн чухал үйл явдлуудыг тоймлон хүргэе. 

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах шийдвэр гаргасан. Энэ талаар "Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг "Өнөөдөр орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаж ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргалаа. 2022 оны бизнес төлөвлөгөөнд тусгаснаар 61 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараана гэж төлөвлөж байсан. Урьдчилсан байдлаар компанийн татварын дараах ашигт байдлыг харгалзан нэгж хувьцаанд 2.743.8 төгрөгөөр тооцон нийт 144 тэрбум төгрөг ногдол ашиг болгон хуваарилахаар боллоо” хэмээв. Гэвч иргэд “Эрдэнэс Тавантолгойн” ХК-тай андууран 1072 хувьцаатай хүн хоёр сая 900 мянган төгрөг авах нь гэх зэргээр цахим хуудсандаа бичиж буй. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК бус Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авах юм. 

Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК гэдэг нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багт үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн өмчит компани юм. Тодруулбал, тус компанийн 51 хувийг Өмнөговь аймаг үлдсэн 41 хувийг Монгол, Япон, Солонгос, Америк зэрэг 11 орны иргэн аж ахуй нэгж эзэмшдэг юм. 

Тодруулбал, “Тавантолгой” ХК-ийн 41 хувийн хувьцаа нь өдөр бүр Монголын Хөрөнгийн бирж дээр арилжаанд орж байдаг бөгөөд өсөлттэй хувьцаануудын нэг. Мөн орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийг “жижиг” гэж ялгаж нэрлэдэг ч орон нутгийн төсвөөс гадна улсын төсөвт томоохон нэмэр өгдөг уурхай. Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” ХК, хувийн өмчит “Энержи ресурс” ХХК, орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-иуд дундаас дотоод зах зээлд буюу иргэдийн хүссэн хэмжээгээр нүүрс борлуулж байгаа нь зөвхөн “Таван толгой” ХК. Тэгвэл тус компани нь  өнгөрсөн онд 41 хувийн борлуулалтын ашигтай ажиллажээ. Тиймээс нийт хувьцаа болох 52 сая 665 мянга 200 ширхэг хувьцааны ногдол ашгийн нэгж үнийг 2743.8 төгрөгөөр үнэлжээ.  Үүнийг нийт  2450 орчим хүн эзэмшдэг байна. 

Тэгвэл дээрх хувьцаануудын ногдлол ашгийг хэзээ олгох талаар “Тавантолгой” ХК-ийн хөрөнгө оруулалт төлөвлөлт судалгааны хэлтсийн захирал Ч.Төрмандахаас тодруулахад “Ирэх дөрөвдүгээр сарын 21-нд хувьцаа эзэмшигчдийн хурал болно. Ингээд тавдугаар сарын 1-нээс олгож эхлэх байх” гэсэн юм.

Харин Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшдэг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК юм. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд иргэдэд ногдол ашиг олгох талаар мэдэгдэл хийгээгүй. Харин иргэдийн зүгээс цагаан сараас өмнө ногдол ашгаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж хэвлэлийн бага хурал хийсэн. Гэвч нааштай хариу сонсож чадаагүй. Тиймээс иргэд энэ удаа ногдол ашиг хүртэхгүй. Сонирхуулахад орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн хувьцаа өнөөдөр хөрөнгийн бирж дээр 15520 төгрөгөөр худалдаалагдаж байна. 

ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ 1.6 ХУВИАР НЭМЭГДЛЭЭ

Төгрөгийн хадгаламж 2023 оны нэгдүгээр сарын эцэст 12.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 1.6 хувь хувиар нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 2 (13.4 хувь) их наяд төгрөгөөр багасав. Төгрөгийн хадгаламжийн 11.5 их наяд төгрөг нь иргэдийн, 1.3 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Харин валютын хадгаламж 5.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 562.4 (11.5 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (35.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. 

ЭНЭ ОНД ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ӨНГӨРСӨН ОНЫХООС ИЛҮҮ БАЙХ ТООЦООЛОЛ ГАРСАН

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлал болон эдийн засгийн өсөлтийн тухай мэдээлэл өгсөн. Тэрбээр "БНСУ-д албан ёсны айлчлал хийх үеэр голдуу зээлийн асуудлаар ярилцдаг байсан бол энэ удаад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр уулзалтууд хийлээ. Тухайлбал, Samsung, Daewoo, Korea telecon,  Hyundai зэрэг томоохон компаниудын удирдлагуудтай уулзаж, Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтуудын боломжуудын талаар санал бодлоо солилцсон. Мөн Бизнес форумд оролцож хөрөнгө оруулалтын боломжийн талаар ярилцсан. Цаашид Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд зээл биш гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэйг онцолж хэлье. 

ҮСХ-ноос мэдээлснээр 2022 онд эдийн засаг 4.8 хувь болж өссөн. 2020 онд манай улсын эдийн засаг 4.6 хувиар унасан. 2021 онд эдийн засгийн өсөлт 1.6 хувь байсан. Цар тахлын өмнөх онтой харьцуулахад эдийн засаг 1.6 хувийн өсөлттэй байна. Өнгөрсөн гурван жилийн эдийн засгийн хүндрэлүүдийг 2022 онд эцэслэн давж гарчээ. 

Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 52.9 их наяд төгрөгт хүрсэн. Ард иргэд болон бизнес эрхлэгчдийг 2023 онд ямар нөхцөл байдал угтаж буйг хэлье. Энэ онд хэд хэдэн зүйл эдийн засагт эерэг гарна гэж тооцоолж байгаа. Нэгдүгээрт, зэс, нүүрс, алтны үнэ сайн байхаар харагдаж байгаа. Монгол Улсын экспорт сайн байна. Хоёрдугаарт, ирэх гуравдугаар сард Оюутолгойн гүний уурхай тогтмол үйл ажиллагаатай болно. Энэ нь эдийн засагт гарч байгаа эерэг мэдээ. 2023 оны эдийн засгийн өсөлт 2022 оноос илүү байхаар тооцож үйл ажиллагаагаа явуулж байгаа. 

Гуравдугаарт, наадмын дараа долдугаар сарын 14, 15-нд Монгол Улсын эдийн засгийн форумыг зохион байгуулах шийдвэр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарлаа" гэсэн юм. 

Гэвч Үндэсний статистикийн хорооны 2023 оны нэгдүгээр сарын нийгэм эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулахад өрхийн бодит орлого 1.2 сая болж зарлагатайгаа тэнцсэн талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 42 (7027)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа
Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
ХУРААХ
БНСУ-д хууль бусаар оршин суугч...
Л.Оюун-Эрдэнэ: Үнэний төлөө явж...

1072 хувьцаатай Иргэд ногдол ашиг хүртэхгүй

Kuzmo 2023-02-27

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа
Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

8 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

8 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

8 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

8 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

8 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

8 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

8 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

8 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

8 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах