• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Бага насны хүүхэд болон ахмадууд эмэнд 90-350 мянган төгрөг зарцуулж байна

Ханиад томууны улирал эхэлж аав ээжүүд цалингийнхаа талыг хүүхдийн ханиадны эм, эмнэлгийн төлбөрт өгч байна гэж халаглан ярих болсон. Харин ахмадуудын хувьд тэтгэврийн мөнгө нь сард хэрэглэх эмээ аваад л дуусдаг байна. Тэгвэл эмийн үнэ өмнөх жилээс хэрхэн өссөн болон хэдэн төгрөг зарцуулж байгаа талаар сурвалжиллаа. 

Ханиад хүрсэн хүүхдэд ихэвчлэн anaferon, sinobax, парацетмолыг бичиж өгдөг. Тэгвэл энэ эмүүд эмийн сангуудад ийм үнэтэй байна.

Эмийн сан

Anaferon

sinobax

парацетмол

Монос

16400

7000

950

Ази фарм

16000

8000

650

Ento

16000

7000

800

Хувийн эмийн сан

17500

7000

1000

Нэг хүүхэдтэй айл дээрх эмүүдийг худалдаж авахад 90 гаруй мянган төгрөг зарцуулж байгаа бол бага насны 2-3 хүүхэдтэй хүмүүсийн хувьд 200 мянган төгрөг зарцуулж байгаа юм. Гэхдээ зөвхөн энэ эмүүдийг аваад зогсохгүй халуун бууруулах лаа, дархлаа дэмжих витамин, утлагын аппарат, утахдаа ашиглах бодисыг нэмж авдаг.

Энэ талаар ээжүүдийн төлөөлөл Ү.Эрдэнэсувд “Миний хувьд бага насны хоёр хүүхэдтэй. Өнгөрсөн есдүгээр сараас хойш ханиад тасарсангүй. Хоёр сарын хугацаанд бараг 500 гаруй мянган төгрөгийг ханиадны эмэнд зарцуулсан. Өрхийн эмнэлэгт үзүүлээд үр дүн муутай байгаа юм шиг санагдсан учир хувийн эмнэлэгт үзүүлдэг. Нэг удаагийн эмчийн үзлэг дунджаар 50 мянган төгрөг. Хоёр хүүхэд үзүүлэхэд 100 мянган төгрөг болдог. Ингээд эм худалдан авахад багадаа л 130 мянга болдог” гэв.

Бага насны хүүхдүүдтэй бүх айлд дээрх дүр зураг бий. Харин дараагийн эмийн үнийн хөөрөгдөлтөд өртөж буй хүмүүс бол ахмад настнууд юм. Тэдний хувьд ихэвчлэн 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Гэвч түүнийхээ ихэнх хэсгийг эм худалдан авахад зарцуулдаг.

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМ ОЛГОХОО БАЙЖЭЭ

Ахмадуудын хувьд цөс, даралт, зүрх, ходоод, цус шингэлдэг эмийг сар бүр тогтмол уудаг. 2022 онд ЭМД-ын сангаас 141 ерөнхий нэршлийн 541 эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Тэгвэл энэ оны долдугаар сарын 4-нд дахин шинэчилсэн байна. Ингэхдээ зарим эм хөнгөлөлтөөс хасагдсан бол зарим эмийг үнэгүй олгодог болсон. Тодруулбал, хорт хавдартай хүмүүст зориулсан эмүүд үнэгүй болсон аж.

Ахмад настан Б.Алтанцэцэг “Миний хувьд сард 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Үүнээсээ 350 мянган төгрөгийг сар бүр тогтмол эмэнд зарцуулдаг. Коронавирусын халдвар гарснаас хойш эмийг талх шиг л хэрэглэж байна. Би аксефорж, урсафалк, рибоксин, конкор, зинт 75, аторис, панангин, пантироз, домпредионуудыг сар бүр тогтмол уудаг. Дээрээс нь витамин С, Д хэрэглэх болсон. Дээрх эмүүдийг авахад 350 орчим  мянган төгрөг болдог. Уг нь зарим эмийг хөнгөлдөг байсан ч одоо хөнгөлөлттэй үнээр олгохгүй байна” гэв. Энэ талаар хөнгөлөлттэй эм олгодог Азифарм, ENTO, Монос эмийн сангаас асуухад зарим хөнгөлөлттэй эмийн хувьд тасрах, дуусах тохиолдол их байдаг. Тиймээс ахмадууд хөнгөлөлттэй эм олгодоггүй эмийн сангаас худалдан авдаг гэж байв.

Хөнгөлөлттэй эмтэй холбоотой асуудлыг хариуцдаг ганц салбар бол ЭМДЕГ. Тэгвэл ЭМДЕГ-ын Тусламж үйлчилгээний багц зохицуулалтын газрын дарга Б.Баярболд “2022 онд хөнгөлөлттэй эмийн жагсаалтад 159 ерөнхий нэршлийн 590 худалдааны нэршлийн эмийг олгохоор болсон. Хөнгөлөлтийг 30-70 хувиар олгож байгаа. Монгол Улсад зонхилон тохиолддог амбулаторийн үзлэг шинжилгээний үед уудаг эмүүдийг хөнгөлсөн. Зүрх судас, хорт хавдар, чихрийн шижингийн эм багтсан” гэлээ.

Тэгвэл эмийн үнэ болон сав баглаа боодол, хугацаанд ямар хяналт тавьж байгаа болон үнэ яагаад нэг жилийн дотор 20-30 хувиар өссөн талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Очирмаагаас тодрууллаа. Тэрбээр “Эмийн үнийн өсөлтийн хувьд Орос, Украины мөргөлдөөнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд өссөн. Тухайлбал, Европоос шууд ирдэг эм өөр газраар дамжин ирж байгаа учраас үнэ нь хоёр дахин нэмэгдсэн. Мөн орж ирж буй эмүүдийн хувьд гааль, НӨАТ, тээвэр, даатгал, ханган нийлүүлэлт, байгууллагын үйл ажиллагааны зардал, эмийн сангийн зардал нэмэгдэн хэрэглэгчдийн гар дээр очдог. Үнэ нэмэгдэхэд нөлөөлж буй гол зүйл бол экспортын хориг, хилийн хязгаарлалт, нөөцийн хомсдол, ариутгал, халдваргүйжүүлэлт үнэ нэмэх гол шалтгаан болж байна. Манай байгууллагаас эмийн хугацаа, сав баглаа боодолд тогтмол шалгалт хийж байгаа”  гэсэн юм.

Манай улсын хувьд эмийн 80 хувийг импортоор авдаг. Гэвч дээрх байр сууриудаас харахад эмийн үнэд хяналт тавьдаг газар байдаггүй гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Эм бол үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг. Гэвч энэ чухал салбараа бид яагаад зөнд нь хаяв. Эм, хүнс хоёртоо дархлаа тогтоохгүй бол энэ салбарууд хяналтаа нэгэнт алджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 224 (6956)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
  • •Байнгын хороо
ХУРААХ
Өнөөдөр чуулганаар хэлэлцэх...
Зорилтдоо хүрээгүй “Элэг бүтэн...

Бага насны хүүхэд болон ахмадууд эмэнд 90-350 мянган төгрөг зарцуулж байна

БАЯРЖАВХЛАН 2022-11-17
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Бага насны хүүхэд болон ахмадууд эмэнд 90-350 мянган төгрөг зарцуулж байна

Ханиад томууны улирал эхэлж аав ээжүүд цалингийнхаа талыг хүүхдийн ханиадны эм, эмнэлгийн төлбөрт өгч байна гэж халаглан ярих болсон. Харин ахмадуудын хувьд тэтгэврийн мөнгө нь сард хэрэглэх эмээ аваад л дуусдаг байна. Тэгвэл эмийн үнэ өмнөх жилээс хэрхэн өссөн болон хэдэн төгрөг зарцуулж байгаа талаар сурвалжиллаа. 

Ханиад хүрсэн хүүхдэд ихэвчлэн anaferon, sinobax, парацетмолыг бичиж өгдөг. Тэгвэл энэ эмүүд эмийн сангуудад ийм үнэтэй байна.

Эмийн сан

Anaferon

sinobax

парацетмол

Монос

16400

7000

950

Ази фарм

16000

8000

650

Ento

16000

7000

800

Хувийн эмийн сан

17500

7000

1000

Нэг хүүхэдтэй айл дээрх эмүүдийг худалдаж авахад 90 гаруй мянган төгрөг зарцуулж байгаа бол бага насны 2-3 хүүхэдтэй хүмүүсийн хувьд 200 мянган төгрөг зарцуулж байгаа юм. Гэхдээ зөвхөн энэ эмүүдийг аваад зогсохгүй халуун бууруулах лаа, дархлаа дэмжих витамин, утлагын аппарат, утахдаа ашиглах бодисыг нэмж авдаг.

Энэ талаар ээжүүдийн төлөөлөл Ү.Эрдэнэсувд “Миний хувьд бага насны хоёр хүүхэдтэй. Өнгөрсөн есдүгээр сараас хойш ханиад тасарсангүй. Хоёр сарын хугацаанд бараг 500 гаруй мянган төгрөгийг ханиадны эмэнд зарцуулсан. Өрхийн эмнэлэгт үзүүлээд үр дүн муутай байгаа юм шиг санагдсан учир хувийн эмнэлэгт үзүүлдэг. Нэг удаагийн эмчийн үзлэг дунджаар 50 мянган төгрөг. Хоёр хүүхэд үзүүлэхэд 100 мянган төгрөг болдог. Ингээд эм худалдан авахад багадаа л 130 мянга болдог” гэв.

Бага насны хүүхдүүдтэй бүх айлд дээрх дүр зураг бий. Харин дараагийн эмийн үнийн хөөрөгдөлтөд өртөж буй хүмүүс бол ахмад настнууд юм. Тэдний хувьд ихэвчлэн 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Гэвч түүнийхээ ихэнх хэсгийг эм худалдан авахад зарцуулдаг.

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМ ОЛГОХОО БАЙЖЭЭ

Ахмадуудын хувьд цөс, даралт, зүрх, ходоод, цус шингэлдэг эмийг сар бүр тогтмол уудаг. 2022 онд ЭМД-ын сангаас 141 ерөнхий нэршлийн 541 эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Тэгвэл энэ оны долдугаар сарын 4-нд дахин шинэчилсэн байна. Ингэхдээ зарим эм хөнгөлөлтөөс хасагдсан бол зарим эмийг үнэгүй олгодог болсон. Тодруулбал, хорт хавдартай хүмүүст зориулсан эмүүд үнэгүй болсон аж.

Ахмад настан Б.Алтанцэцэг “Миний хувьд сард 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Үүнээсээ 350 мянган төгрөгийг сар бүр тогтмол эмэнд зарцуулдаг. Коронавирусын халдвар гарснаас хойш эмийг талх шиг л хэрэглэж байна. Би аксефорж, урсафалк, рибоксин, конкор, зинт 75, аторис, панангин, пантироз, домпредионуудыг сар бүр тогтмол уудаг. Дээрээс нь витамин С, Д хэрэглэх болсон. Дээрх эмүүдийг авахад 350 орчим  мянган төгрөг болдог. Уг нь зарим эмийг хөнгөлдөг байсан ч одоо хөнгөлөлттэй үнээр олгохгүй байна” гэв. Энэ талаар хөнгөлөлттэй эм олгодог Азифарм, ENTO, Монос эмийн сангаас асуухад зарим хөнгөлөлттэй эмийн хувьд тасрах, дуусах тохиолдол их байдаг. Тиймээс ахмадууд хөнгөлөлттэй эм олгодоггүй эмийн сангаас худалдан авдаг гэж байв.

Хөнгөлөлттэй эмтэй холбоотой асуудлыг хариуцдаг ганц салбар бол ЭМДЕГ. Тэгвэл ЭМДЕГ-ын Тусламж үйлчилгээний багц зохицуулалтын газрын дарга Б.Баярболд “2022 онд хөнгөлөлттэй эмийн жагсаалтад 159 ерөнхий нэршлийн 590 худалдааны нэршлийн эмийг олгохоор болсон. Хөнгөлөлтийг 30-70 хувиар олгож байгаа. Монгол Улсад зонхилон тохиолддог амбулаторийн үзлэг шинжилгээний үед уудаг эмүүдийг хөнгөлсөн. Зүрх судас, хорт хавдар, чихрийн шижингийн эм багтсан” гэлээ.

Тэгвэл эмийн үнэ болон сав баглаа боодол, хугацаанд ямар хяналт тавьж байгаа болон үнэ яагаад нэг жилийн дотор 20-30 хувиар өссөн талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Очирмаагаас тодрууллаа. Тэрбээр “Эмийн үнийн өсөлтийн хувьд Орос, Украины мөргөлдөөнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд өссөн. Тухайлбал, Европоос шууд ирдэг эм өөр газраар дамжин ирж байгаа учраас үнэ нь хоёр дахин нэмэгдсэн. Мөн орж ирж буй эмүүдийн хувьд гааль, НӨАТ, тээвэр, даатгал, ханган нийлүүлэлт, байгууллагын үйл ажиллагааны зардал, эмийн сангийн зардал нэмэгдэн хэрэглэгчдийн гар дээр очдог. Үнэ нэмэгдэхэд нөлөөлж буй гол зүйл бол экспортын хориг, хилийн хязгаарлалт, нөөцийн хомсдол, ариутгал, халдваргүйжүүлэлт үнэ нэмэх гол шалтгаан болж байна. Манай байгууллагаас эмийн хугацаа, сав баглаа боодолд тогтмол шалгалт хийж байгаа”  гэсэн юм.

Манай улсын хувьд эмийн 80 хувийг импортоор авдаг. Гэвч дээрх байр сууриудаас харахад эмийн үнэд хяналт тавьдаг газар байдаггүй гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Эм бол үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг. Гэвч энэ чухал салбараа бид яагаад зөнд нь хаяв. Эм, хүнс хоёртоо дархлаа тогтоохгүй бол энэ салбарууд хяналтаа нэгэнт алджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 224 (6956)

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

8 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

8 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

9 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

9 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

9 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах