• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Боомтын сэргэлт: Төр хувийн хэвшилд бүх боломжийг нь нээж өгнө

Ц.МЯГМАРБАЯР

Монголын эдийн засгийн чуулган 2022 үндсэн хэлэлцүүлгээс өмнө урьдчилсан байдлаар зургаан салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ.Урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр “Боомтын сэргэлт” сэдвээр үргэлжилсэн юм. “Боомтын хөгжил” сэдвээр эхний илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж  үүний дагуу эхний хэлэлцүүлэг болсон юм. Тэрбээр “Бид улс төрийн болон гадаад, дотоод орчны бүх боломжит, тохироо бүрдсэн энэ цаг үед Боомтын шинэчлэлийг хийх хамгийн тааламжтай цаг үед бид ирээд байгаа. Хөрөнгө оруулагчдад боомтын шинэчлэлд 44 төсөл зургаан багц ажилд нийт 26 их  наяд  төгрөгийн эдийн засгийн өндөр ач холбогдолтой, үр ашигтай зах зээлийн бизнесийн санал тавьж байгаагаа хурлын индэр дээрээс хэлье.  Хувийн хэвшлийн судалгаа, тогтвортой байдал, алсын хараа, бизнесийн хурд нь  эдгээр төслийг хэрэгжүүлэхэд боломж, хүчин чадал нь төрөөс илүү байгаа гэдэгт  бид бүрэн илтгэлтэй байна. Төр өрсөлдөхгүй, бүх боломжийг хувийн хэвшилд тавьж ажиллана”  гэлээ.  Хил хамгаалах, хил нэвтрэн өнгөрүүлэх  хурдын талаар бизнесийн өнцөгөөс харж байгаа ч хил хамгаалах олон улсын хэлэлцээр нарийн зүйл байдаг. Тиймээс явж явж хоёр улсын энэ асуудал дээр зогсолт хийдэг. Иймээс эхнээс нь хоёр талд хэлэлцээрийг дээд хэмжээнд хийж бизнесийн үйл ажиллагаанд саад болохгүй байх нөхцлийг бүрдүүлж шийдвэрлээд явна гэдгээ хэлсэн. Эхнээсээ гэрээ хэлэлцээр амжилттай болж БНХАУ-д хийсэн ерөнхий сайдын нэг удаагийн айлчлалаар 12 жил гацсан гурван боомтын “Шивээхүрэн”, “Ханги”, “Бичигт”-ийн  хил солбилцолын цэгийг тогтож гацаанаас гаргасан.

Энэ бүгд хоёр улсын хүчин чармайлтын үр дүнгээр бий болж буйг тодотгож байв. Цаашид ч улс төрийн хүрээнд хоёр тал ойлголцлын  таатай үед байгааг онцолж байна. Үүний дараа “Боомтын сэргэлт” болон  “Эдийн засгийн чөлөөт бүс хуурай боомтын хөгжлийн бодлогын асуудал” сэдэвт панель хэлэлцүүлгүүд боллоо.  Замын-Үүд чөлөөт бүсийн тухайд одоогийн байдлаар 88 аж ахуйн нэгж 113 га газрыг эзэмшдэг. Эдгээр ААН-үүд чөлөөт бүсэд нийт 680 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төслөө ирүүлээд байгаа аж. Хэлэлцүүлгийн үеэр  зарим панилституудын үгийг хүргэе.

"Замын-Үүд чөлөөт бүс"-ийн захирагч А.Энхзул:

Цахимжуулалтад бизнесийнхэн оролцож, хамтрахад  бэлэн

- Б.Жавхлан сайд сая бизнесийнхэн та нар биднийг ташуурдаад өгөөч, түрээд өгөөч гэж байна. Үүнд бизнесийнхэн бид бэлэн байгаа гэдгийг онцолж хэлье. Шинэ сэргэлт бодлогын хүрээнд боомтын болон үйлдвэржилтийн үйл ажиллагааг сэргээж дөрвөн боомт, хурдны авто замыг барина гэлээ. Гэхдээ ямар төслүүдийг хувийн хэвшил, ямрыг нь төр нь хийх юм гэдгийг  тодорхой болгох шаардлагатай байна. Мэдээж бизнесийнхэн ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулалтаар хийнэ. Тэгэхээр Зөвшөөрлийн тухай болон төр хувийн хэвшлийн хуулийн төслүүдийг хэлэлцэхдээ эдгээрийн уялдаа холбоог сайн хангахад  анхаарах хэрэгтэй. Мөн зөөлөн дэд бүтэц бий болгох  цахимжуулалтын ажил хамгийн чухал. Нэг цонхны худалдааны системийг нэвтрүүлэхэд анхаарах нэг зүйлийг онцолж хэлэхэд Швейцар улс бүтээгдэхүүн  экспорт, импорт хийхэд 225 ам.доллар байдаг бол Монгол Улс 110 ам.доллар,  дээр нь  100 гаруй цаг зарцуулдаг. Тиймээс цахимжуулалтын асуудалд бизнесийнхэн оролцож хамтарч ажиллахад бэлэн байгаа. Мөн төрөөс эдгээр үйл ажиллагааг хийхдээ тогтвортой, тууштай хэрэгжүүлээсэй гэж  хүсч байна.  

“Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн  холбоо”-ны Удирдах зөвлөлийн дарга Г.Оргил:

Хуурай боомтын асуудлаа шийдвэрлэчихвэл, импортын болон экспорт, инфляцын асуудал дагаад намжина

- Монгол Улс Транзит монгол  болно гэж зарласан. Энэ нь Хятадын “Нэг бүс-нэг зам” төслийг дэмжиж байгаа нь ойлгомжтой. Тиймээс  ирээдүйд Монголын гурван сая хүн амынхаа импортын хэрэгцээг хангахаас илүүтэй транзит тээврээр бид илүү ашиг олно гэсэн тал дээр ажиллах байх. Үүнд манай тээврийн компаниуд ажиллахад бэлэн байгаа. Гэхдээ хуурай боомтын асуудлыг  яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна. Засгийн газар хэлэлцээрүүдийг шаргуу хийх хэрэгтэй. Дотооддоо нэгдсэн терминалаа хийх нь тодорхой. Гэхдээ хаана хийх вэ гэдэг нь чухал. Улаанбаатарт гол төмөр замаа түшиглэж байгуулах уу, эсвэл урд талын боомт Замын-Үүдэд хийх үү гэдгээ тогтож ТЭЗҮ-ээ  гаргах ёстой. Мөн үүний дагуу Хятадтай хэлэлцээрүүдийг яаралтай хийх хэрэгтэй. Заавал Тяньжин боомтын харьяанд нэг боомтоос хамааралтай  биш бусад боомтуудыг түшиглэх талд  ажиллах шаардлага байна. Учир нь импортын ачаанд 2019 онд 4500 ам.доллар байсан контейнерийн жишиг үнэ өнөөдөр 9800 ам.доллар болж хоёр дахин нэмэгдсэн. Энэ нь инфляцид нөлөөлж  асуудал дагуулж байна. Гол нь том зургаар нь харж хуурай боомтын асуудлаа шийдвэрлэчихвэл, импортын болон экспорт, инфляцын асуудал дагаад намжина. Түүнчлэн далайн тээврийн компаниуд чингэлгээ Монгол Улс руу явуулах сонирхол нь бий болох ёстой. Наашаа ирсэн чингэлэг буцаад хоосон буцах, эсвэл цаашаа Оросоор дамжиж Европ руу явах чингэлгийн хугацаа тодорхой байх ёстой. Ингэснээр хоосон чингэлэг хэзээ эргэлтэд орох ямар хугацаанд явах нь тодорхой байвал бид тоглогч болно. Гэтэл одоо бид чингэлгийг нь хүлээж аваад буцааж чадахгүй хятад нь хүлээж авахгүйгээс болоод хоног хугацаа алдаж түрээсийн зардал төлж, энэ нь эргээд ард түмний нуруу дээр ирж байгаа учраас дээр ярьсан нэгдсэн тээвэр, терминалийн зохицуулалтаар шийдвэрлэх нөхцөл үүссэн. ГХЯ-нд энэ асуудлыг ярьж манайх оролцож байгаа ч Засгийн газар үүнд анхаарал хандуулж илүү өөр түвшинд ажиллах ажлын хэсэг байгуулах нь зүйтэй.

МҮХАҮТ-ийн дэргэдэх Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын нэгдсэн бодлогын зөвлөлийн дарга Ч.Амарбаатар:

Хувийн хэвшилдээ эрхийг нь өгөхдөө урт хугацаандаа тогтвортой байх гэрээгээр өг

- Бид хатуу дэд бүтцийн тухай 30 жил ярьлаа. Гэтэл мөнгөө хэн гаргаж хийх тухай хэн ч ярьдаггүй. Хувийн хэвшлийнхэн Засаг мөнгө өгнө гээд бодоод байдаг. Гэвч Засагт мөнгө байхгүй. Бизнесийг хувийн хэвшил хийнэ. Хувийн хэвшлийг төрөөс байгуулсан зөвлөл хийдэггүй юм. Үүнийг ашгийн төлөө компани л хийнэ. Компаниуд хөрөнгө оруулалтын хэлбэртэй корпориацууд  бий болсноор  боломжтой болно. Өөрөөр хэлбэл, хоёр улсын корпорациуд хувьцаат компани  байж хувьцаа эзэмших ёстой. Зөвхөн монголчууд хувьцаа эзэмшээд явахгүй том сангууд орж ирж хувьцаа эзэмшсэнээр явах юм. Харин Засаг хууль эрх  зүйн орчныг нь бүрдүүлж, менежментэд  оролцох ёстой. Засаг алтан хувьцаа эзэмшигч байдлаар оролцож дэд бүтцээ  хийж өгөх юм. Түүнчлэн том сангууд оролцох улмаар том банкууд орж ирэх ёстой. Банк нээлттэй байж чөлөөт бүсийн банк гэдгээр байх юм.

Түүнчлэн дэд сангууд  байгуулагдсанаар төслүүд хэрэгжих боломжтой. Эдгээр нь заавал оролцож байж чөлөөт бүс хөгждөг зарчимтай. Хэн  нэгэн дуртай зүйлээ хийх гэж чөлөөт бүс байгуулдаггүй. Зоригтой шийдвэр гаргах цаг нь ирсэн байна. Тухайбал, МҮХАҮТ-д төвлөрүүлж хийх хэрэгтэй. Тус байгууллага төрийн ачааг тодорхой хэмжээнд чирээд явах чадамжтай. Энд Монголын толгой компаниуд, санхүүгийн толгой банк, даатгалын компаниуд цугларсан байна. Хувийн хэвшилдээ эрхийг нь өг. Эрхийг нь өгөхдөө урт хугацаандаа тогтвортой байх гэрээгээр өг. Засаг солигдох бүрд өөрчлөгдөж болохгүй байхаар. Монголын эдийн засгийн гол экспорт нүүрс гаргахдаа биш. Эдийн засгийн мөн чанар нь хоёр хөрштэйгөө маш сайн уялдаа холбоотой ажиллаж байж , тэдэнд  нэмэртэй байж гэмээнэ Монгол Улс транзит улс болох  зорилтоо хангана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 29. МЯГМАР ГАРАГ. № 63 (6795)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа
Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Степпе Арена
ХУРААХ
Үс засуулвал өлзийтэй сайн
З.Мэндсайхан: Хүнээ...

Боомтын сэргэлт: Төр хувийн хэвшилд бүх боломжийг нь нээж өгнө

Kuzmo 2022-03-29

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа
Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

4 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

4 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

4 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

4 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

15 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

15 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

15 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

15 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

15 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

15 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

15 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

15 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

15 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

16 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах