• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Лобби”-чин 76

“Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага.  Тиймээс хууль тогтоох эрх мэдлийг  хадгалдаг. Байнгын ажиллагаатай парламентыг  нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байхаар  1992 оны үндсэн хуулиар хуульчлан баталжээ. УИХ хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх үйл ажиллагаагаа байнгын хороодоор дамжуулан хэрэгжүүлдэг бол парламентад суудалтай намууд  бүлэг, зөвлөл байгуулан ажилладаг. Сүүлийн жилүүдэд эмэгтэй гишүүд  бүлэг байгуулан нийгмийн бодлогын асуудалд  хамтарч ажиллах болсон. Харин энэ удаагийн УИХ   “Лобби бүлэг”-ийн тоогоор түүхэнд бичигдэх боллоо. Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах  лобби бүлэг байгуулснаа орон нутгаас сонгогдсон гишүүд зарласан. Залгуулаад Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх,   Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх, Ардын эрүүл мэндийг дэмжих гэхчлэн лобби бүлгүүд мэндлэв. Харин лобби хийхийн эсрэг хяналт тавих нэг ч бүлэг байгуулагдсангүй.

Гишүүд  нь хэд гурваар нийлж ямар нэгэн эрх ашигт нэгдсэн “Үхрийн бөөр” шиг бүтцээс энэ УИХ эв нэгдэлгүй  нь  харагдана. Цаашлаад нэгдсэн удирдлага, зохион байгуулалт байна уу гэж эргэлзэхэд хүрч байна.

Лобби  гэдэг үг  монгол хэлэнд  үүдний өрөө, бусдыг аргалахыг оролдох, хахуульдах, наймаалцах  гэсэн утгаар орчуулагддаг. Гэтэл төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон хууль тогтоогч эрхмүүд юу  лоббидож, ямар шийдвэр гаргуулах    гээд сууж байна вэ.

УИХ  үйл ажиллагаагаа явуулах батлагдсан бүтэцтэй. Энэ удаа үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах, хяналтыг бий болгох гэхчлэн  гурван ч байнгын хороог нэмж байгуулсан. Намын бүлэг дээрээ  байр сууриа нэгтгэж, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлэлцүүлж  баталдаг.  Тэгвэл тогтсон  горим эвдэгдэж байна. Өөрөөр хэлбэл,  энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр сонгогчдын итгэлийг өвөртлөн гарч ирсэн УИХ-ын гишүүд нь  ямар нэгэн лобби хийхгүйгээр ажиллаж чадахгүй нь. Харин тус тусдаа жижиг бүлэг болж  засаглахаар улайрч байна. Гэхдээ “лобби бүлэг”-үүд тийм амжилттай байсан түүх  үгүй.

Парламентын түүхийг аваад үзвэл энэ удаагийнх шиг борооны дараах мөөг шиг олон биш,  харин тодорхой эрх ашиг дээр нэгдсэн ганц хоёр  “лобби бүлэг” байгуулагдсан удаа бий. Олны шүүмжлэл, хардлага сэрдлэг дор лоббидсон хуулийн төсөл нь унаснаас биш урагшлаагүй. Нэг жишээ нь Казино байгуулах  тухай хуулийн төсөл юм. Анх 1996-2000 онд ийм хуулийн төсөл  яригдаад Хуульзүйн сайд С.Батчулуун агсан, гишүүн  Д.Энхбаатар, Д.Баттулга нарыг лобби хийсэн хэмээн хорьсноор асуудал  намжсан. 2006-2007 онд нэр бүхий 7-8  гишүүн  “лобби бүлэг” байгуулан өргөн барьсан ч  “захиалгатай” гэх хардлага, сэрдлэгээр  хаагдсан. Тэдэнтэй барьцан  УИХ-ын гишүүн Л.Гүндалай Казиногийн хуулийн төсөл боловсруулснаа өргөн барьсан нь “Морин нуур ресурс”  компанийн лоббигоор ажиллаж байна  гэж шүүмжлүүлээд  буцсан.  2009-2010 онд Д.Кёкүшюзан Батбаяаар ахлуулсан 13 гишүүн “Лобби бүлэг” байгуулснаа зарлан  Казиногийн тухай хуулийн төслийг  өргөн барьсан нь бас л дэмжлэг аваагүй. Тэгэхээр лобби хийнэ гэдэг цаанаа ямар нэгэн захиалгатай, авлига хээл хахуулийн чанартай  эрх ашгийн төлөө явна гэсэн үг. Энэ үг одоогийн УИХ-ын ээлжит сонгуулийн дараах “мөөг”-нүүдэд ч хамаатай. Уг нь улс төр, улс төрийн намууд  үзлийн талбар. Энд зөв  үзэл санаатай, үнэт зүйлтэй, ард түмний элч төлөөлөгч нар улс орны төлөө, иргэдээ сайн сайхан амьдруулахын төлөө  ухаанаа уралдуулж суух ёстой. Гэтэл энэ УИХ тиймгүй ажээ. Удахгүй 76 гишүүн тус тусдаа “лобби агент” эсвэл “лобби станц”  болохоо зарлаж ч мэдэхээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.1 МЯГМАР № 168 (6393)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Онцгой дэглэмийн журам эцэг эхчүүдийг бухимдуулж байна
Улстөрчид боловсролын салбараас гараа тат
Хоёр настнаа ялгаварласан, хоёр өөр шийдвэрээ эргэж хараач!!!
Арцатын аманд зам барих ажлыг БОАЖЯ-наас “отог” барих зөвшөөрөл авсан ТӨХК-ийн дэд захирал, Улсын арслан хоёр гацааж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Аймгуудын мэдээлэл
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Сагсанбөмбөг
  • •Эрүүл мэнд
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Боловсрол
  • •Гэмт хэрэг
  • •Кино, театр
  • •Ярилцлага
  • •Засгийн газар
  • •Сурвалжлага
  • •Сонгууль
  • •Олимпизм
  • •Бөхийн төрлүүд
  • •Намууд
  • •Хөлбөмбөг
ХУРААХ
Өдөртөө бага зэргийн аадар...
Хоёр настнаа ялгаварласан, хоёр...

“Лобби”-чин 76

2020-09-01
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
“Лобби”-чин 76

“Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага.  Тиймээс хууль тогтоох эрх мэдлийг  хадгалдаг. Байнгын ажиллагаатай парламентыг  нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байхаар  1992 оны үндсэн хуулиар хуульчлан баталжээ. УИХ хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх үйл ажиллагаагаа байнгын хороодоор дамжуулан хэрэгжүүлдэг бол парламентад суудалтай намууд  бүлэг, зөвлөл байгуулан ажилладаг. Сүүлийн жилүүдэд эмэгтэй гишүүд  бүлэг байгуулан нийгмийн бодлогын асуудалд  хамтарч ажиллах болсон. Харин энэ удаагийн УИХ   “Лобби бүлэг”-ийн тоогоор түүхэнд бичигдэх боллоо. Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах  лобби бүлэг байгуулснаа орон нутгаас сонгогдсон гишүүд зарласан. Залгуулаад Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх,   Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх, Ардын эрүүл мэндийг дэмжих гэхчлэн лобби бүлгүүд мэндлэв. Харин лобби хийхийн эсрэг хяналт тавих нэг ч бүлэг байгуулагдсангүй.

Гишүүд  нь хэд гурваар нийлж ямар нэгэн эрх ашигт нэгдсэн “Үхрийн бөөр” шиг бүтцээс энэ УИХ эв нэгдэлгүй  нь  харагдана. Цаашлаад нэгдсэн удирдлага, зохион байгуулалт байна уу гэж эргэлзэхэд хүрч байна.

Лобби  гэдэг үг  монгол хэлэнд  үүдний өрөө, бусдыг аргалахыг оролдох, хахуульдах, наймаалцах  гэсэн утгаар орчуулагддаг. Гэтэл төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон хууль тогтоогч эрхмүүд юу  лоббидож, ямар шийдвэр гаргуулах    гээд сууж байна вэ.

УИХ  үйл ажиллагаагаа явуулах батлагдсан бүтэцтэй. Энэ удаа үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах, хяналтыг бий болгох гэхчлэн  гурван ч байнгын хороог нэмж байгуулсан. Намын бүлэг дээрээ  байр сууриа нэгтгэж, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлэлцүүлж  баталдаг.  Тэгвэл тогтсон  горим эвдэгдэж байна. Өөрөөр хэлбэл,  энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр сонгогчдын итгэлийг өвөртлөн гарч ирсэн УИХ-ын гишүүд нь  ямар нэгэн лобби хийхгүйгээр ажиллаж чадахгүй нь. Харин тус тусдаа жижиг бүлэг болж  засаглахаар улайрч байна. Гэхдээ “лобби бүлэг”-үүд тийм амжилттай байсан түүх  үгүй.

Парламентын түүхийг аваад үзвэл энэ удаагийнх шиг борооны дараах мөөг шиг олон биш,  харин тодорхой эрх ашиг дээр нэгдсэн ганц хоёр  “лобби бүлэг” байгуулагдсан удаа бий. Олны шүүмжлэл, хардлага сэрдлэг дор лоббидсон хуулийн төсөл нь унаснаас биш урагшлаагүй. Нэг жишээ нь Казино байгуулах  тухай хуулийн төсөл юм. Анх 1996-2000 онд ийм хуулийн төсөл  яригдаад Хуульзүйн сайд С.Батчулуун агсан, гишүүн  Д.Энхбаатар, Д.Баттулга нарыг лобби хийсэн хэмээн хорьсноор асуудал  намжсан. 2006-2007 онд нэр бүхий 7-8  гишүүн  “лобби бүлэг” байгуулан өргөн барьсан ч  “захиалгатай” гэх хардлага, сэрдлэгээр  хаагдсан. Тэдэнтэй барьцан  УИХ-ын гишүүн Л.Гүндалай Казиногийн хуулийн төсөл боловсруулснаа өргөн барьсан нь “Морин нуур ресурс”  компанийн лоббигоор ажиллаж байна  гэж шүүмжлүүлээд  буцсан.  2009-2010 онд Д.Кёкүшюзан Батбаяаар ахлуулсан 13 гишүүн “Лобби бүлэг” байгуулснаа зарлан  Казиногийн тухай хуулийн төслийг  өргөн барьсан нь бас л дэмжлэг аваагүй. Тэгэхээр лобби хийнэ гэдэг цаанаа ямар нэгэн захиалгатай, авлига хээл хахуулийн чанартай  эрх ашгийн төлөө явна гэсэн үг. Энэ үг одоогийн УИХ-ын ээлжит сонгуулийн дараах “мөөг”-нүүдэд ч хамаатай. Уг нь улс төр, улс төрийн намууд  үзлийн талбар. Энд зөв  үзэл санаатай, үнэт зүйлтэй, ард түмний элч төлөөлөгч нар улс орны төлөө, иргэдээ сайн сайхан амьдруулахын төлөө  ухаанаа уралдуулж суух ёстой. Гэтэл энэ УИХ тиймгүй ажээ. Удахгүй 76 гишүүн тус тусдаа “лобби агент” эсвэл “лобби станц”  болохоо зарлаж ч мэдэхээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.1 МЯГМАР № 168 (6393)

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Онцгой дэглэмийн журам эцэг эхчүүдийг бухимдуулж байна
Улстөрчид боловсролын салбараас гараа тат
Хоёр настнаа ялгаварласан, хоёр өөр шийдвэрээ эргэж хараач!!!
Арцатын аманд зам барих ажлыг БОАЖЯ-наас “отог” барих зөвшөөрөл авсан ТӨХК-ийн дэд захирал, Улсын арслан хоёр гацааж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Яннис Адетокумбо гэмтсэн ч, Милоуки Багс цувралыг хожиж ойртууллаа

3 цагийн өмнө өмнө

Орон нутгийн сонгууль: МАН-аас бусад нь эвсэнэ

3 цагийн өмнө өмнө

Жанжныхаа хөшөөг 100 жилийнх нь ойгоор сүйтгэхээр зэхэж байна

3 цагийн өмнө өмнө

“Эхиймаа эх хүний зориг тэвчээр бөхийх ёсгүй гэдгийг харуулна”

3 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр

3 цагийн өмнө өмнө

Өдөртөө 21-23 градус дулаан байна

21 цагийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 5 үзүүлбэр (20-09-06)

21 цагийн өмнө өмнө

Дэнвер Наггетс хожиж, цувралыг 1-1 болгож тэнцүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Шилдэг зургаа дахь тоглогчоор Монтрез Харрел тодорчээ

1 өдрийн өмнө өмнө

Тосонцэнгэл сум руу орох, гарах хөдөлгөөнийг 9-р сарын 11-нийг хүртэл хязгаарлалаа

1 өдрийн өмнө өмнө

Торонто Репторс баг цувралыг 2-2 болгож тэнцүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 17-19 градус дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Дарь-Эхийн зам нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Лос Анжелес Лейкэрс баг цувралын эхний тоглолтод ялагдал хүлээлээ

2 өдрийн өмнө өмнө

МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА 102 ДУГААР БАЙРАНД ЖАГСДАГ

2 өдрийн өмнө өмнө

О.Пүрэвбаатар чөлөөтийн шигшээ багт зөвлөнө

2 өдрийн өмнө өмнө

Тагнуулын байгууллагаас "TeamViewer"-ээ шинэчлэхийг анхаарууллаа

2 өдрийн өмнө өмнө

Жимми Батлер 4-р үед 17 оноог авч, цувралыг 3-0 болголоо

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө бага зэргийн аадар бороо орно

2 өдрийн өмнө өмнө

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 73 км төмөр зам тавьжээ

2 өдрийн өмнө өмнө

“Эх орон надаас эхэлнэ” уралдааны шилдэг оролцогчдыг урамшууллаа

2 өдрийн өмнө өмнө

ФИБА 3х3 Европын их дуулга эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Дирк Новицки Монголын U17 насны шигшээ багийнхантай онлайн ярилцлага хийнэ

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 үзүүлбэр (20-09-04)

2 өдрийн өмнө өмнө

Оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим картыг энэ сарын 28-наас олгоно

2 өдрийн өмнө өмнө

Лос Анжелес Клипперс баг бутниргэлээ

2 өдрийн өмнө өмнө

10 настай Н.Содбилэг хүү номныхоо орлогоос 500 мянган төгрөг хандивлалаа

2020-09-04 өмнө

Хүрэн баавгайн арьс, савар хадгалж байсныг илрүүллээ

САНАЛ БОЛГОХ
2020-09-01 өмнө

Дуучин Леди Гага дахиад олныг шуугиулав

2020-09-02 өмнө

Манай шигшээ хэсгээсээ гарлаа

2020-09-03 өмнө

"Улаанбаатар ММС Энержи" баг Дэлхийн хамгийн шилдгүүдийн тоонд анх удаагаа орж ирлээ

2020-08-31 өмнө

Арцатын аманд зам барих ажлыг БОАЖЯ-наас “отог” барих зөвшөөрөл авсан ТӨХК-ийн дэд захирал, Улсын арслан хоёр гацааж байна

2020-09-04 өмнө

Ануноби цаг дуусах мөчид холын зайн шидэлтээ амжилттай болгосноор цувралыг 2-1 болгож ойртууллаа

2020-08-31 өмнө

Жамал Муррэй 50 оноог авч цувралд 7 дахь тоглолтыг гаргалаа

2020-09-02 өмнө

Бостон Селтикс цувралыг 2-0 болголоо

2020-08-31 өмнө

Шинзо Абэг огцорсны дараа Японд юу болов?

2020-08-31 өмнө

Телевизээр гарах хичээлийн хуваарь

2020-09-02 өмнө

Дэнвер Наггетс долоо дахь тоглолт хожиж, хагас шигшээд үлдлээ

2020-09-03 өмнө

Жеймс Харден сүүлийн мөчид хаалтыг хийснээр, хагас шигшээд шалгарлаа

2020-09-03 өмнө

Миами Хит цувралыг 2-0 харьцаагаар тэргүүлж байна

2020-09-01 өмнө

Б.Долгорсүрэн дасгалжуулагчтай Хангарьд спорт хороо аваргаллаа

2020-08-31 өмнө

“Гэгээн муза”-гийн шилдгүүд тодорлоо

2020-09-02 өмнө

Б.Сүнээ: Бурхадуудтай ажилладаг болохоор нандин, зөв хүн байхсан гэж хичээдэг

2020-09-01 өмнө

Лионел Месси Барселона багаа орхих уу?

1 өдрийн өмнө өмнө

Торонто Репторс баг цувралыг 2-2 болгож тэнцүүллээ

2020-09-03 өмнө

Манай 3х3 залуус шилдэг 8-д бичигдлээ

2 өдрийн өмнө өмнө

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 73 км төмөр зам тавьжээ

2 өдрийн өмнө өмнө

Лос Анжелес Клипперс баг бутниргэлээ

2020-09-04 өмнө

Д.Жавхланбаяр: Оюутнуудын голсон тусгаарлах байр шүршүүр, интернэттэй

2020-09-01 өмнө

Хоёр настнаа ялгаварласан, хоёр өөр шийдвэрээ эргэж хараач!!!

1 өдрийн өмнө өмнө

Шилдэг зургаа дахь тоглогчоор Монтрез Харрел тодорчээ

2020-09-04 өмнө

Онцгой дэглэмийн журам эцэг эхчүүдийг бухимдуулж байна

2020-09-01 өмнө

Оклахома Сити Тандер баг хожил байгуулснаар цуврал долоон тоглолтод шийдэгдэхээр боллоо

2020-09-01 өмнө

3 настай хүүхдийг мөргөөд зугтсан согтуу жолоочийг шуурхай илрүүллээ

2020-09-01 өмнө

“Лобби”-чин 76

2020-09-02 өмнө

Б.Наминчимэд: Өмнөд монголчууд хэл бичгээ хаалгачихвал, Монгол гэх соёлын далайд цутгах том гол ширгэнэ

2020-08-31 өмнө

Мөнгө хүүлэлтийн эсрэг хууль гаргах нь зээлийн хүү буурахад нөлөөлнө

2020-09-03 өмнө

Д.Гонгор: Ю.Цэдэнбалын хар, цагааныг түүх шүүнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах