• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Парламент дахь “харамчийнхан”-аас ганц зүйл хүсье

Эх орны эдийн засаг элгээрээ хэвтэхэд тун ойртсон тухай мэдээлэл,  цочирдом тоо баримтыг Сангийн сайд олонд тунхаглаж,  дээр дооргүй бүсээ чангалах үе ирснийг сануулав. Түүний хийсэн мэдэгдлийг Ерөнхий сайдын хасах, танах, хэмнэх тухай мэдэгдлүүд, төв банкны бодлогын хүүгээ өсгөх шийдвэр  үндсэндээ баталж орхисон. Улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, өрийн тоо баримтыг хамгийн сайн мэдэх хүмүүс бол УИХ-ын гишүүд, сайдууд. Харин жирийн иргэдийн хувьд идэх хоол нь хэрхэн багасч,  халаас нь нимгэрснээр л улсын нөхцөл байдлыг төсөөлж суугаа гээд хэлчихвэл хэтийдэхгүй.  Уг нь энэ засгийн газар  тун чиг зоригтой алхам хийхээр зэхэж байлаа. Даанч  биелээгүй л болохоос.
 
Төрийн өмчийн компанийн дарга нарын толгой эргэм цалинг хасах тухай мэдэгдлийг хийсэн атлаа яагаад ч юм ухарсан. Харин түүний оронд иргэдэд олгох халамжийг танаж, татварыг нь нэмэгдүүлэхэд анхаарч эхлэв. Татвар, халамжийн дуулиан дэгдэхтэй зэрэгцэн эрхэм гишүүдийн унааны зардлын баримт анхаарал татаж эхэлсэн нь нууц биш.
 
Тодруулбал, 2016 оны долдугаар сарын 28-нд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, нягтлан бодогч Л.Хосбаяр нарын гарын үсэг бүхий 32.223.571 төгрөгийн зардал гаргасны гүйлгээний баримт ил болсон. Энэ нь  УИХ-ын гишүүдийн зургаа, долдугаар сарын унааны зардал байв.  Дээрх мөнгөн дүнгийн 5.953.000 төгрөг нь шуудан холбоо, интернэтийн төлбөр, 26.270.571 төгрөг нь тээвэр, шатахууны зардал юм байх. Энэ баримтаас харахад, гишүүн бүр сар тутамд 312-548 мянган төгрөг авдаг болж таарч байгаа юм. 
 
Сангийн сайд Б.Чойжилсүрэн ээлжит бус чуулганы хуралдаан дээр хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, халамжуудаа танахаа хатуухан  хэлсэн авч эрхэм гишүүд өөрсдийнх рүүгээ биш, иргэдийн халаас руу өнгийхийг илүүд үзсэн хэвээр.  Уг нь МАН-ынхан 85 хувийг бүрдүүлэх шинэ парламентад Монголын толгой баячууд нэлээд хэд бий. Улс орны эдийн засгийн байдлыг хамгийн сайн мэдэх Сангийн сайд Б.Чойжилсүрэн ч үүнд багтана.
 
Түүнийг гишүүн гэдгээр нь бус, “Хурд” группийн эзэн гэдгээр нь хүмүүс андахгүй. МАК-ийн Н.Номтойбаяр байна. Түүнийг амьд “АТМ” гэж нэрлэх нь бий. “МСS” группийн дэд Ерөнхийлөгч Л.Элдэв-Очир, “Монполимент”-ын Ц.Гарамжав, “Алтай трейдинг”-ийн Сү.Батболд, “Нью Прогресс”-ын С.Бямбацогт, “ТБД” ХХК-ийн эзэн Д.Тэрбишдагва, “Бодь” группийн эзэн Л.Болд, “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, “Ачлал трейд”-ийн М.Билэгт  гээд чинээлэг гишүүдийн жагсаалт уртаас урт хөвөрнө.
 
Өнгөрсөн жилийн улстөрчдийн ХОМ-тээ хамгийн их үнэт эдлэлтэй гишүүнээр тодорч байсан О.Содбилэг, ард иргэдээ тансаг хэмээн зад шүүмжилсэн “Дорнын говь” ХХК-ийн эзэн Б.Дэлгэрсайхан гишүүн ч энэ жагсаалтын урдуур эрэмбэлэгдэх нь гарцаагүй.  
 
Тэд  унаа, утасны зардлаа татвар төлөгчдөөр даалгах “ядарсан” эрхмүүд биш.  Хэтэрсэн энэ халамж байтугай, сарын цалингаасаа татгалзчихад нэг их гудайхааргүй хүмүүс гэдэг нь хэнд ч ойлгомжтой шүү. Сарын 1.542 сая төгрөгийн цалин тэдний хувьд магадгүй нэг оройн хоолны мөнгө биз.  Өмнөд Солонгосын хүүхнүүд улс орныхоо эдийн засгийг аврахын тулд үсээ экспортолж, үнэт эдлэлээ хандивлаж байсан түүх бий.  Үсээ экспортолж, үнэт эдлэлээ хандивладаггүй юмаа гэхэд, энэ мэт эрхэм гишүүд сарын цалин, халамжаасаа татгалзчихаж яагаад болохгүй гэж.
 
Үнэхээр улс орныхоо төлөө төр түшилцэж яваа гишүүдэд бол сарын цалингаасаа татгалзах  байтугай зүйлийг  энэ үед хийх учиртай сан.  Гэвч нэрт яруу найрагч Дөнгөтийн Цоодолын “Харамчийнхны дууль”-д  дүрслэгдсэнтэй нэгэн адил тэд гараа үл тэнийлгэх аж.  Зүдэрсэн иргэдийнхээ халаас руу өнгийх атлаа, өөрсдийн халаас руу орох мөнгөтэйгөө зууралдаж буй толгой баячуудыг “харамч” гэхээс өөрөөр юу гэж тодорхойлох билээ. Эцэст нь тэмдэглэхэд, УИХ-д байгаа “Харамчийнхан”-аас гуйх нэг хүсэлт байна.  Эх орноо хямралаас гаргах хэмнэлт, хасалт, таналтаа өөрсдөөсөө эхлүүлж, ядарсан иргэддээ үлгэрлэвэл яасан юм.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •ММ-ын тодруулга
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
ХУРААХ
Цэнгээний газрын цагаар...
Н.Энхбаяр: Бидэнд дотоодынхоо...

Парламент дахь “харамчийнхан”-аас ганц зүйл хүсье

Даваахүү 2016-09-06
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Парламент дахь “харамчийнхан”-аас ганц зүйл хүсье
Эх орны эдийн засаг элгээрээ хэвтэхэд тун ойртсон тухай мэдээлэл,  цочирдом тоо баримтыг Сангийн сайд олонд тунхаглаж,  дээр дооргүй бүсээ чангалах үе ирснийг сануулав. Түүний хийсэн мэдэгдлийг Ерөнхий сайдын хасах, танах, хэмнэх тухай мэдэгдлүүд, төв банкны бодлогын хүүгээ өсгөх шийдвэр  үндсэндээ баталж орхисон. Улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, өрийн тоо баримтыг хамгийн сайн мэдэх хүмүүс бол УИХ-ын гишүүд, сайдууд. Харин жирийн иргэдийн хувьд идэх хоол нь хэрхэн багасч,  халаас нь нимгэрснээр л улсын нөхцөл байдлыг төсөөлж суугаа гээд хэлчихвэл хэтийдэхгүй.  Уг нь энэ засгийн газар  тун чиг зоригтой алхам хийхээр зэхэж байлаа. Даанч  биелээгүй л болохоос.
 
Төрийн өмчийн компанийн дарга нарын толгой эргэм цалинг хасах тухай мэдэгдлийг хийсэн атлаа яагаад ч юм ухарсан. Харин түүний оронд иргэдэд олгох халамжийг танаж, татварыг нь нэмэгдүүлэхэд анхаарч эхлэв. Татвар, халамжийн дуулиан дэгдэхтэй зэрэгцэн эрхэм гишүүдийн унааны зардлын баримт анхаарал татаж эхэлсэн нь нууц биш.
 
Тодруулбал, 2016 оны долдугаар сарын 28-нд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, нягтлан бодогч Л.Хосбаяр нарын гарын үсэг бүхий 32.223.571 төгрөгийн зардал гаргасны гүйлгээний баримт ил болсон. Энэ нь  УИХ-ын гишүүдийн зургаа, долдугаар сарын унааны зардал байв.  Дээрх мөнгөн дүнгийн 5.953.000 төгрөг нь шуудан холбоо, интернэтийн төлбөр, 26.270.571 төгрөг нь тээвэр, шатахууны зардал юм байх. Энэ баримтаас харахад, гишүүн бүр сар тутамд 312-548 мянган төгрөг авдаг болж таарч байгаа юм. 
 
Сангийн сайд Б.Чойжилсүрэн ээлжит бус чуулганы хуралдаан дээр хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, халамжуудаа танахаа хатуухан  хэлсэн авч эрхэм гишүүд өөрсдийнх рүүгээ биш, иргэдийн халаас руу өнгийхийг илүүд үзсэн хэвээр.  Уг нь МАН-ынхан 85 хувийг бүрдүүлэх шинэ парламентад Монголын толгой баячууд нэлээд хэд бий. Улс орны эдийн засгийн байдлыг хамгийн сайн мэдэх Сангийн сайд Б.Чойжилсүрэн ч үүнд багтана.
 
Түүнийг гишүүн гэдгээр нь бус, “Хурд” группийн эзэн гэдгээр нь хүмүүс андахгүй. МАК-ийн Н.Номтойбаяр байна. Түүнийг амьд “АТМ” гэж нэрлэх нь бий. “МСS” группийн дэд Ерөнхийлөгч Л.Элдэв-Очир, “Монполимент”-ын Ц.Гарамжав, “Алтай трейдинг”-ийн Сү.Батболд, “Нью Прогресс”-ын С.Бямбацогт, “ТБД” ХХК-ийн эзэн Д.Тэрбишдагва, “Бодь” группийн эзэн Л.Болд, “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, “Ачлал трейд”-ийн М.Билэгт  гээд чинээлэг гишүүдийн жагсаалт уртаас урт хөвөрнө.
 
Өнгөрсөн жилийн улстөрчдийн ХОМ-тээ хамгийн их үнэт эдлэлтэй гишүүнээр тодорч байсан О.Содбилэг, ард иргэдээ тансаг хэмээн зад шүүмжилсэн “Дорнын говь” ХХК-ийн эзэн Б.Дэлгэрсайхан гишүүн ч энэ жагсаалтын урдуур эрэмбэлэгдэх нь гарцаагүй.  
 
Тэд  унаа, утасны зардлаа татвар төлөгчдөөр даалгах “ядарсан” эрхмүүд биш.  Хэтэрсэн энэ халамж байтугай, сарын цалингаасаа татгалзчихад нэг их гудайхааргүй хүмүүс гэдэг нь хэнд ч ойлгомжтой шүү. Сарын 1.542 сая төгрөгийн цалин тэдний хувьд магадгүй нэг оройн хоолны мөнгө биз.  Өмнөд Солонгосын хүүхнүүд улс орныхоо эдийн засгийг аврахын тулд үсээ экспортолж, үнэт эдлэлээ хандивлаж байсан түүх бий.  Үсээ экспортолж, үнэт эдлэлээ хандивладаггүй юмаа гэхэд, энэ мэт эрхэм гишүүд сарын цалин, халамжаасаа татгалзчихаж яагаад болохгүй гэж.
 
Үнэхээр улс орныхоо төлөө төр түшилцэж яваа гишүүдэд бол сарын цалингаасаа татгалзах  байтугай зүйлийг  энэ үед хийх учиртай сан.  Гэвч нэрт яруу найрагч Дөнгөтийн Цоодолын “Харамчийнхны дууль”-д  дүрслэгдсэнтэй нэгэн адил тэд гараа үл тэнийлгэх аж.  Зүдэрсэн иргэдийнхээ халаас руу өнгийх атлаа, өөрсдийн халаас руу орох мөнгөтэйгөө зууралдаж буй толгой баячуудыг “харамч” гэхээс өөрөөр юу гэж тодорхойлох билээ. Эцэст нь тэмдэглэхэд, УИХ-д байгаа “Харамчийнхан”-аас гуйх нэг хүсэлт байна.  Эх орноо хямралаас гаргах хэмнэлт, хасалт, таналтаа өөрсдөөсөө эхлүүлж, ядарсан иргэддээ үлгэрлэвэл яасан юм.
Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

2 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

14 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

14 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

14 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

14 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

14 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

14 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

14 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

14 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

14 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

14 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах