• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нэртэйгээр нь Монгол нэрээ, “Орк”-оор сольчих

Хэзээ, хэн нэвтрүүлсэн нь  үл мэдэгдэх “Орк” гэх үг нийгэмд хуурай өвсөнд тавьсан түймэр мэт өргөн хэрэглэгдэх болжээ. Эхэндээ хотын төвд, хэнэг ч үгүй “морь харах” залуус, нус цэрээ хаа тааралдсан газраа хаях бүдүүлэг нэгэн,  замын хөдөлгөөний наад захын дүрмийн мэдлэггүй жолооч, суурин соёлд төдийлөн дасч чадаагүй хүмүүсийг “Орк” гэж нэрлэдэг байв.

Харин одоо үгийнх нь утга улам бүр өргөжиж, өөрт нь таалагдахгүй үйлдэл гаргасан хүн бүр өнөөх “Орк” гэх нэрээр дуудуулах болж. Тэр бүү хэл ард түмний дэмжлэгээр төр түшилцэхээр сонгогдсон гишүүд хүртэл иргэдээ орк хэмээн доромжилж байх вэ дээ.

Дээл өмсөөд гудамжаар алхан “Аан нэг муу орк явна”. Зогсоолд машин таглаж зогсвол “Аан муу орк”. Жорлонгийн хананд байршуулсан зааврыг хүртэл “Орк заавар” гэх. Мөрөөрөө бүжиглэх нэгний зургийг дарж, “Орк дээрээ тавьсан байна” хэмээн жиргэх бөгөөд бүр сүүлдээ “Орк.мн” гэх вэб сайт хүртэл нээгдэж, нөгөө л орктой холбоотой мэдээллийг нийтэлдэг болжээ.

Нэг мэдэхэд л миний Монгол хэлний сан хөмрөг шинэ үг ойлголтоор баяжсан байх юм. Орк нь “хөдөөний, бүдүүлэг харанхуй” гэх утгатай үг гэнэ. Урьд соёлгүй, боловсролгүй нэгнээ монголчууд “Зайлуул даа, малын захаас холдож үзээгүй юм” гэж өмгөөлдөг байсан юм гэнэ билээ. Харин одоо орк гэж дуудуулаагүй монгол хүн ч гэж үгүй болж. Өөрийгөө хотын соёл мэддэг, соёлтой гэж дүрдээ итгэсэн хэсэг нь  бусдыгаа “орк” хэмээн хочилж, түүнээсээ баясал мэдэрдэг бололтой. Гэтэл хэн нэгний тоглоом тохуу болгож ашигласан үг нь савнаасаа хэдийнэ хальж, шоглоом болж гүйцлээ.

Хэдхэн хоногийн өмнө Орхон аймагт “ОРО” гэх машины серийн дугаарын хязгаар дуусч, “ОРК” гэх шинэ серийн дугаар гаргажээ. Гэвч, нутгийн жолооч нар тус улсын дугаарыг голж, зарим нь Авто тээврийн бүртгэлийн байгууллагадаа гомдол хүртэл гаргасан байх юм.

Гэтэл “Орк” нь зохиол, уран бүтээлд гардаг зохиомол амьтны нэр аж. Энэ амьтан эртний домогт нэр нь дурьдагдсан байх авч,  гол хэлбэр, утгаа олсон нь орчин үеийн фантаз уран зохиолын эцэг гэгддэг Английн зохиолч, яруу найрагч Жон Толкины уран бүтээлүүд юм байна.

Түүний “Бөгжний эзэн”, “Хоббит” зэрэг  бүтээлд харгис, хэрцгий, түрэмгий, муу ёрын, чөтгөр шулмын амьтдыг орк гэж нэрлэдэг. Улмаар яг энэ дүрслэл, утга агуулгаар “Dungeons & Dragons”, “Warhammer”, “ Warcraft” зэрэг тоглоомуудад дүрслэгдсэн байдаг юм. Кино, тоглоомд дүрслэгдсэн ногоон өнгөтэй, хүн дүрст адгуусан амьтдыг харин монголчууд “хөдөөний, бүдүүлэг харанхуй” гэсэн утгатай хэмээж, Монгол хэлний сан хөмрөгөө нэгээр нэмж байх жишээтэй. Бас болоогүй, нэг нэгнээ орк хэмээн дуудаж, үзлийн муухай амьтан мэтээр доромжлох.

Яах вэ, дээр дурьдсан орк маягийн авир гаргаж замын хөдөлгөөн, нийгмийн харилцаанд оролцох нэгэн байхыг үгүйсгэхгүй. Нэг хүний эрх ашиг, нийтийн эрх ашгаар хэмжигддэг болохоор шаардлага тавих нь байх л хэрэг. Гэхдээ үгийнх нь утга агуулгыг хөөргөж,  нийслэлд төрсөн, хөдөө төрсөн гэдгээр нь ялгаж, өөрт нь таалагдаагүй үйлдэл хийснийх нь төлөө хараалын үг мэт болсон “орк”-оо уншина гэвэл эндүүрэл. Өөрийнхөө харах өнцгөөр бусдын оршихуйг хязгаарлаж, өөрөөс нь бусад бүхнийг “Орк” гэж нэрлэн нэг нэгнээ хэмлэх монголчууд ерөөсөө “Монгол” нэрээ “орк”-оор сольчихвол яасан юм. Тоглоом шоглоом тань савнаасаа хальж, Чингисийн Монгол, “Оркийн орон” болох нь, та минь ээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •ММ-ын тодруулга
  • •Фото мэдээ
  • •Үндэсний спорт
ХУРААХ
ШУУД: Улаанбаатар Хангарьд...
“Ирма” хар салхи Флоридаг...

Нэртэйгээр нь Монгол нэрээ, “Орк”-оор сольчих

Даваахүү 2017-09-11
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Нэртэйгээр нь Монгол нэрээ, “Орк”-оор сольчих

Хэзээ, хэн нэвтрүүлсэн нь  үл мэдэгдэх “Орк” гэх үг нийгэмд хуурай өвсөнд тавьсан түймэр мэт өргөн хэрэглэгдэх болжээ. Эхэндээ хотын төвд, хэнэг ч үгүй “морь харах” залуус, нус цэрээ хаа тааралдсан газраа хаях бүдүүлэг нэгэн,  замын хөдөлгөөний наад захын дүрмийн мэдлэггүй жолооч, суурин соёлд төдийлөн дасч чадаагүй хүмүүсийг “Орк” гэж нэрлэдэг байв.

Харин одоо үгийнх нь утга улам бүр өргөжиж, өөрт нь таалагдахгүй үйлдэл гаргасан хүн бүр өнөөх “Орк” гэх нэрээр дуудуулах болж. Тэр бүү хэл ард түмний дэмжлэгээр төр түшилцэхээр сонгогдсон гишүүд хүртэл иргэдээ орк хэмээн доромжилж байх вэ дээ.

Дээл өмсөөд гудамжаар алхан “Аан нэг муу орк явна”. Зогсоолд машин таглаж зогсвол “Аан муу орк”. Жорлонгийн хананд байршуулсан зааврыг хүртэл “Орк заавар” гэх. Мөрөөрөө бүжиглэх нэгний зургийг дарж, “Орк дээрээ тавьсан байна” хэмээн жиргэх бөгөөд бүр сүүлдээ “Орк.мн” гэх вэб сайт хүртэл нээгдэж, нөгөө л орктой холбоотой мэдээллийг нийтэлдэг болжээ.

Нэг мэдэхэд л миний Монгол хэлний сан хөмрөг шинэ үг ойлголтоор баяжсан байх юм. Орк нь “хөдөөний, бүдүүлэг харанхуй” гэх утгатай үг гэнэ. Урьд соёлгүй, боловсролгүй нэгнээ монголчууд “Зайлуул даа, малын захаас холдож үзээгүй юм” гэж өмгөөлдөг байсан юм гэнэ билээ. Харин одоо орк гэж дуудуулаагүй монгол хүн ч гэж үгүй болж. Өөрийгөө хотын соёл мэддэг, соёлтой гэж дүрдээ итгэсэн хэсэг нь  бусдыгаа “орк” хэмээн хочилж, түүнээсээ баясал мэдэрдэг бололтой. Гэтэл хэн нэгний тоглоом тохуу болгож ашигласан үг нь савнаасаа хэдийнэ хальж, шоглоом болж гүйцлээ.

Хэдхэн хоногийн өмнө Орхон аймагт “ОРО” гэх машины серийн дугаарын хязгаар дуусч, “ОРК” гэх шинэ серийн дугаар гаргажээ. Гэвч, нутгийн жолооч нар тус улсын дугаарыг голж, зарим нь Авто тээврийн бүртгэлийн байгууллагадаа гомдол хүртэл гаргасан байх юм.

Гэтэл “Орк” нь зохиол, уран бүтээлд гардаг зохиомол амьтны нэр аж. Энэ амьтан эртний домогт нэр нь дурьдагдсан байх авч,  гол хэлбэр, утгаа олсон нь орчин үеийн фантаз уран зохиолын эцэг гэгддэг Английн зохиолч, яруу найрагч Жон Толкины уран бүтээлүүд юм байна.

Түүний “Бөгжний эзэн”, “Хоббит” зэрэг  бүтээлд харгис, хэрцгий, түрэмгий, муу ёрын, чөтгөр шулмын амьтдыг орк гэж нэрлэдэг. Улмаар яг энэ дүрслэл, утга агуулгаар “Dungeons & Dragons”, “Warhammer”, “ Warcraft” зэрэг тоглоомуудад дүрслэгдсэн байдаг юм. Кино, тоглоомд дүрслэгдсэн ногоон өнгөтэй, хүн дүрст адгуусан амьтдыг харин монголчууд “хөдөөний, бүдүүлэг харанхуй” гэсэн утгатай хэмээж, Монгол хэлний сан хөмрөгөө нэгээр нэмж байх жишээтэй. Бас болоогүй, нэг нэгнээ орк хэмээн дуудаж, үзлийн муухай амьтан мэтээр доромжлох.

Яах вэ, дээр дурьдсан орк маягийн авир гаргаж замын хөдөлгөөн, нийгмийн харилцаанд оролцох нэгэн байхыг үгүйсгэхгүй. Нэг хүний эрх ашиг, нийтийн эрх ашгаар хэмжигддэг болохоор шаардлага тавих нь байх л хэрэг. Гэхдээ үгийнх нь утга агуулгыг хөөргөж,  нийслэлд төрсөн, хөдөө төрсөн гэдгээр нь ялгаж, өөрт нь таалагдаагүй үйлдэл хийснийх нь төлөө хараалын үг мэт болсон “орк”-оо уншина гэвэл эндүүрэл. Өөрийнхөө харах өнцгөөр бусдын оршихуйг хязгаарлаж, өөрөөс нь бусад бүхнийг “Орк” гэж нэрлэн нэг нэгнээ хэмлэх монголчууд ерөөсөө “Монгол” нэрээ “орк”-оор сольчихвол яасан юм. Тоглоом шоглоом тань савнаасаа хальж, Чингисийн Монгол, “Оркийн орон” болох нь, та минь ээ.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
24 минутын өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

26 минутын өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

11 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

11 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

11 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

12 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

12 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

12 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

12 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

23 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

23 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

23 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

23 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах