• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

МАН-ын 65 муур, хулгана болж тоглов

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр хуралдаж, нэр бүхий 31 гишүүний өргөн мэдүүлсэн Засгийн газраа огцруулах асуудлыг хэлэлцэхээр 10.00 цагт хурлаа товлосон юм. Гэсэн ч хуралдааны ирц хүрэхгүй хойшилсоор өдрийн 13.00 цагт хуралдаан эхэллээ. Хамгийн сонирхолтой нь огцруулах асуудлыг өргөн мэдүүлсэн Ц.Нямдорж, Т.Аюурсайхан тэр­гүүтэй 31 гишүүн хуралдаа суугаагүй юм. Хуралдаан эхэлсэн даруйд УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч танилцуулав. Тэрбээр, “Өнөөдрийн ээлжит бус чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх гэж байна.

Энэ асуудал зөвхөн олонхийн бүлгийн дотоод маргаанаас хальж, ард иргэдийг талцуулсан, төр засагтаа үл итгэх байдал руу чиглүүлж байгаад харамсч байна” хэмээлээ. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулганы танхимд үг хэллээ. Түүний хувьд шийдвэр яаж ч гарсан хүлээж авна. Гэхдээ залуу хүний хувьд журмын нөхрөө тагнаж чагнасан гэх муухай нэртэй үлдмээргүй байгаагаа хэлж байв. Ж.Эрдэнэбат сайд “Намайг огцруулахаар нэр бүхий гишүүд гарын үсэг зурсан.

Гэхдээ үүний өмнө намайг Шадар сайдыгаа тагнасан гэх яриа гарсан. Эндээс болж иргэдийн дунд ч эргэлзээтэй байдал үүслээ. Би энэ асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэж өгөөч гэж хүсэлт тавьсан. Гэсэн ч хүлээж аваагүй. Одоо Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэж үнэн мөнийг тогтоож өгөөч гэж хүсье. Ард түмэнд зөв ойлголт өгмөөр байна. Би залуу хүн. Цаашдаа улс төрд явна.

Гэтэл ийм зүйлд холбогдохыг хүсэхгүй байна. Шаардлагатай гэвэл намайг огцруулахаар санал өгсөн хүмүүст ажлаа тайлагнахад бэлэн байна. Ардын хүүхдийг алагчлахгүй мөнгө өгөх ёстой гэж шийдвэр гаргасны төлөө огцрох гэж байна. Төсөвт өртөг нь нэмэгдчихсэн, АН-ын Засгийн газрын үед хэрэгжээд эхэлчихсэн концессыг 50 тэрбумаар багасгасан гэж намайг огцруулах бололтой” хэмээлээ.

Харин МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Ерөнхий сайдын хүсэлтийг дэмжиж буйгаа илэрхийлж, ард иргэдийн дунд үүсээд буй эргэлзээтэй байдлыг арилгах, нөгөөтэйгүүр хэн нь хэнийгээ тагнаж чагнасныг тодорхой болгосны дараа Засгийн газраа огцруулах уу, үгүй юу гэдгээ шийдмээр байна хэмээгээд УИХ-ын даргаас завсарлага хүслээ. МАН-ын бүлгийн хүсэлтийг УИХ-ын дарга хүлээн авч, хуульд заасны дагуу гурван цагийн завсарлага өгсөн юм.

УИХ-ын дарга хууль зөрчив үү

Шадар сайдыг тагнаж чагнасан асуудлаар Тусгай хяналтын дэд хороог хуралдуул хэмээн УИХ-ын дарга МАН-ын бүлэгт завсарлага өгсний дараа энэ завсарлага хууль ёсных мөн үү, биш үү гэх маргаан улстөрчдийн дунд гарсан юм. Тодруулбал, Үндсэн хуульд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлахдаа тодорхой нэг асуудлыг хэлэлцэх ёстой аж.

Нэг үгээр хэлбэл, УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн Засгийн газрыг огцруулах тухай. Огцруулах үндэслэлийн хүрээнд чуулган болон байнгын хороог хуралдуулах хуультай юм байна. Гэтэл Засгийн газрыг огцруулах үндэслэл дунд Шадар сайдаа тагнаж чагнасан гэж байхгүй учраас хууль зөрчиж, огт өөр асуудлаар Тусгай хяналтын дэд хороог хуралдуулж хууль зөрчиж байна гэх асуудал ч өрнөөд амжсан юм.

Түүнчлэн, огцруулах асуудлыг өргөн мэдүүлж, Байнгын хороогоор хэлэлцсэнээс хойш долоо хоногийн хугацаанд УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ гэсэн хуулийн хугацаа өчигдөр дууссан учраас УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчил рүү явж байгааг гишүүд сануулж байв. Эдгээр маргаантай асуудлын хүрээнд хэн ямар байр суурь илэрхийлснийг уншигч таньд хүргэе.

Д.Эрдэнэбат: Хоёр хүний маргааныг төрийн танхимд оруулж ирлээ

-Өнөөдөр /өчигдөр/ Засгийн газрыг огцруулах асуудлыг эцэслэн шийдэх хуулийн хугацаа дуусна. Ямар ч байсан Засгийн газрын асуудлыг эцэслэн шийдэх ёстой гэж харж байлаа. Харамсалтай нь олонхийн бүлэг өөрсдийн дотоод асуудлаа төрийн танхимд оруулж ирлээ. Тусгай хяналтын дэд хороогоор Ерөнхий сайд болон Шадар сайдыг тагнаж чагнасан асуудлыг хэлэлцэх бололтой. Хоёр хүний маргааныг хэлэлцэж болохгүй. Энэ бол хууль бус. Яагаад гэвэл өнөөдрийн чуулганаар зөвхөн Засгийн газрыг огцрох эсэх асуудлыг хэлэлцэхээр оруулж ирсэн.

Ээлжит бус чуулган зөвхөн байнгын хороогоор хэлэлцсэн асуудлаа л хэлэлцэх учиртай. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хийсэн мэдэгдэлдээ олонхийн бүлэг АН-тай хамтарч засаг унагах нь гэсэн туйлын хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Би өмнө нь байр сууриа тодорхой илэрхийлсэн. МАН өнөөдөр 65 суудалтай. Үнэмлэхүй олонхийн бүлэг Засгийн газраа хэрхэх нь бидэнд хамаагүй. Цөөнхийн бүлэг байр сууриа илэрхийлсэн. Засгийн газраа авч үлдэх үү, үгүй юу гэдэг нь тэдний дотоод асуудал. Үндсэн хуульд заасан хуулийн хугацаа буюу 15 хоногийн хугацаанд багтаж чуулганаа хуралдуулж чадахгүй бол УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн асуудалд унана шүү гэдгийг эрх баригчдад дахин сануулъя.

Д.Хаянхярваа: Би хууль зөрчөөгүй

Бүлэг өчигдөр хоёр ч удаа хуралдах гэж цугласан. Огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүд хуралд оролцохгүй ээ гээд ороогүй. Ер нь бол завсарлага авна гэдгийг бүлгээр шийдсэн. Засгийн газрыг огцруулах үндсэн гурван шалтгаан өөрөө бодитой мөн үү, биш үү гэдгийг гишүүд өөрсдөө тайлбарлах байх. Ер нь Засгийн газрыг огцруулах асуудал хурдасч, нийгмийн анхаарлыг татсан нь гарцаа байхгүй Шадар сайдыг тагнаж чагнасан гэх маргаанаас үүдэлтэй. Тиймээс энэ асуудлыг нэг талд нь гаргах ёстой. Нийгэмд тагнаж чагнасан гэх буруу ойлголт өгч байна. Төрийн тусгай албадад үүрэг өгсөн юм уу, эсвэл өөрсдөө тагнаж чагнасан юм уу гэдгийг ялгаж салгах ёстой.

Улстөрчдийг хооронд нь хагаралдуулж байгаа учраас ялгаж салгах нь зөв гэж үзсэн хэрэг. Тиймээс Тусгай хяналтын дэд хороо заавал хэлэлцэх учиртай юм.  Би хууль зөрчөөгүй. Бүлэг дээр Бага хурлаа чуулганаас өмнө хойно хуралдуулах уу үгүй юу гэдгийг хэлэлцэх байсан. Өчигдөр огцруулах гарын үсэг зурсан гишүүд хуралдаа ирээгүй. Тэр хурлаар шийдсэн. Хуулийн хугацаа маргааш /өнөөдөр/ дуусна. Тиймээс хэлэлцэж амжина.

Тусгай хяналтын хороо ашиг сонирхлын зөрчил гаргав

Шадар сайдаа тагнасан гэх маргааныг чуулган түр завсарласан хугацаанд хэлэлцэх учиртай Тусгай хяналтын дэд хороо хуралдах шаардлагагүй гэсэн шийдвэрт хүрсэн юм. Тэд хэлэлцэх асуудлын жагсаалтад байхгүй учраас Шадар сайдаа тагнасан эсэхийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн аж. Гэвч энэ хороонд багтдаг гишүүдийн дийлэнх нь АН-ын болон Засгийн газраа огцруулахаар санал өгсөн олонхийн бүлгийн гишүүд байсан гэж хэлж болно.

Тусгай хяналтын дэд хороонд УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Цогтбаатар, Г.Занданшатар,Сү.Батболд нар багтдаг. Гэтэл эдгээр таван гишүүн Засгийн газраа огцруулах сонирхолтой хэсэг бүлгийн эрх ашгийг дэмжиж буй учраас дэд хорооны хуралдааныг гацааж орхисон юм. 13.00 цагт завсарлага авсан учраас хуралдаан хуулийн хугацаанд буюу 16.00 цагт эргэж хуралдах ёстой байв.

Гэсэн ч 19.00 цаг хүртэл хойшилж хэргийн материалтай танилцаж байна гэх шалтгаанаар бүтэн өдрийн хурлыг тавхан гишүүн хойш татаж, өнөөдөр хуралдахаас өөр аргагүйд хүрэв. Огцруулна, огцруулахгүй хэмээн хоёр талцсан олонхийн бүлгийн улстөрчид өчигдөр Төрийн ордонд муур хулгана болж тоглосоор нэг өдрийг өнгөрүүллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоогүй асуудлаар завсарлага авсан, аваагүй гэх маргаан л өчигдрийн ярих сэдэв болж үлдсэн юм.

МАН хоёр бүлэгтэй болсон уу

Чуулган орно, орохгүй, дэд хорооны хурал эхэлнэ, эхлэхгүй гэсэн хүлээлт үндсэндээ 20.00 цаг хүртэл үргэлжилсэн гэхэд болно. Энэ хугацаанд улстөрчид ч зүгээр суусангүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Шадар сайд өөрийг нь тагнаж чагнасан асуудалд намайг хамаатай гэх мэтээр бүлгийн хурал болон намынхаа гишүүдэд ярьсан учраас энэ асуудлыг шалгуулах хүсэлт гаргасан юм. Мөн л Тусгай хяналтын дэд хороонд хандсан ч хэн ч түүний хүсэлтэд хариу өгөөгүй.

Олонхийн бүлгийн дотоод зодооныг хөндлөнгөөс ажиж суусан АН-ынхан хэдийгээр намын дотоод асуудал мөн боловч асуудлаа хуулийн хугацаанд хэлэлцэх ёстойг сануулж анхааруулга хүргүүлэхээ мартсангүй. Тодруулбал, хуульд заасан хугацаандаа асуудлаа хэлэлцэхгүй бол Үндсэн хуулийн зөрчил рүү явж байгааг УИХ-ын дарга М.Энхболдод анхааруулж, албан бичиг хүргүүллээ. Сэтгүүлчдийг чуулганы танхимын гадна чилээж орхисон улстөрчид энэ хугацаанд харин хоёр хуваагдан хуралдлаа.

Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн өрөөнд огцруулах албан бичигт гарын үсэг зураагүй гишүүд хуралдсан бол, Шадар сайдын өрөөнд огцруулахаар шийдсэн 31 хуралдсан гэхэд болно. Үндсэндээ өнгөрсөн мягмар гарагаас эхлээд тэд бүлгийн хуралдаа ч суухгүйгээр Шадар сайдын өрөөнд байсхийгээд л хуралдаж байгаа бор шувуу саарал ордонд нисч байлаа. МАН-ын бүлгийн дарга хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө “Манай нөгөө бүлгийнхэн” хэмээн ярьж, 65 гишүүнтэй МАН-ын бүлэг хоёр хуваагдсан гэдгийг батлаж орхив.

Чуулганы хурадааныг өнөөдөр 10:00 цагт хуралдуулах тов гарчээ. Өнөөдөр эцсийн хугацаа юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •ММ-ын тодруулга
  • •Фото мэдээ
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Жиовани Дос Сантос Мексикийн...
Сонины үе дуусах болоогүй шүү

МАН-ын 65 муур, хулгана болж тоглов

Өнөртогтох 2017-09-07

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
14 минутын өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

16 минутын өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

11 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

11 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

11 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

11 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

11 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

11 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

23 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

23 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

23 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

23 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах