• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сүм, дуганаа цэвэр ариун байлгахсан

Найр, хуримын сар үргэлжилсээр. Сайн өдрүүдийг харж, хувь тавилангаа холбож буй хосууд гэрлэх ёслол үйлдэхдээ сүсэгтэн олны хөлд дарагдсан сүм дуганаар орж, буян заяагаа даатгадаг нь ёс болсон гэлтэй. Түүгээр ч барахгүй тун удахгүй хичээлийн шинэ жилийн нээлт болж, оюутан сурагчид ч хэсэг бүлгээрээ нийлж аваад гандан гардаг нь уламжлал болж. Аялж яваа жуулчид ч манай нийслэлд ирэхдээ энэ л газруудаар орж, үзэх нь элбэг. Тэгвэл хэлэхгүй байж болохгүй нэг асуудал манай сүм дугануудад байх юм аа. Тодруулбал, тоосонд дарагдсан бурхан тахил, тортог болсон хадаг самбай, олны хөлөөр орж ирсэн шороо тоос энд үй түмээрээ байна. 
 
Гадна байрлах хүрднүүд ч эргүүлэхийн эцэсгүй хир даг болчихсон нь зарим хүний сэжгийг хүргэдэг талаар хэлж байх юм. Цаашлаад сүсэгтэн олон сүм, дуганд ирэхдээ дуганы хана, үүдэн дэх арслан, хүрдэн дээр шар тос нялж, шар, цагаан будаа цацаж, өнөөх нь халуунд үнэр танар нь ч дийлдэхээ больчихдог юм байна билээ. Төв ганданд маань байх Жанрайсаг бурхан маань ч тоос шороонд дарагдаж, өнгө нь гунджээ. Өлгөсөн таван өнгийн торго, эргэн тойрных нь бурхад ч тоосонд дарагдчихаж. Угтаа бол Гандантэгчинлэн хийдээр орж гарч буй хүмүүс Жанрайсаг бурханд мөргөж, буян заяагаа даатгадаг шүү дээ.
 
Тиймээс л энэ шүтээний газар маш ариун, цэвэрхэн байж гэмээнэ хүний сэтгэлд ариун номын орноор төсөөлөгдөж, сүсэглэх нь дамжиггүй. Гэтэл тэнд сүсэглэх нь бүү хэл сэжиглээд гарах хүний тоо сүүлийн үед нэмэгдэж байна. Дээр хэлснийг батлах хэд хэдэн хүний яриаг ч сонслоо. Тухайлбал, нэг танил маань “Жанрайсагийн шалыг нь хоёр жилийн өмнө үнэ төлбөргүй нэг удаа угаалгын тоног төхөөрөмжөөр цэвэрлэж өгч билээ. Хариуцсан хүмүүс нь нэг ч удаа ингэж цэвэрлэж байгаагүй гэж байсан. Жанрайсаг бурхнаа тойроод нил тос өөх. Цэвэрлэхэд хэцүү л юм билээ. Уг миний санаа бол цэвэрлэгээний тоног төхөөрөмж аваад хийчихвэл зүгээр гэж ойлгуулах гэсэн ухаантай. Гэтэл харуул нь шал согтуу, өөдөөс томроод угаах ус ч олоод өгөөгүй шүү.
 
Тэдний яриагаар бол мөргөлчдийн өргөж буй мөнгийг хийдэг гурван хайрцагнаас сардаа сая төгрөг өлхөн олдог гэсэн. Цэвэрлэгээ хариуцсан эмэгтэй хогийг нь л шүүрддэг гэж байна билээ. Гандангийн удирдлагууд нь ер санаа тавьдаггүй гэж гомдоллож суусан” гэж ярьсан юм. Харин нөгөө нэг танил маань “Тавдугаар сарын үед Бутанаас ирсэн хэдэн зочин дагуулаад Гандан орсон юм. Жанрайсаг бурхан байдаг дуган руу орох гэтэл манай зочид гутлаа тайлаад эхэлсэн.
 
Тухайн үед маш хүйтэн байсан болохоор та нар гуталтайгаа ороход болно, бид гутлаа тайлдаггүй юм гэсэн чинь маш их гайхаж, ийм ховор шүтээний танхимд уу гээд толгой сэгсэрч билээ. Тэгэхэд их ичсэн шүү. Ганц гандан ч биш Эрдэнэзуу хийд ч гэсэн тийм олон жуулчин хүлээж авдаг газар хэрнээ жилийн жилд нэмсэн нэг ч зүйл байхгүй, ядаж зэрлэгийг нь ч зулгаагүй харагддаг. Уг нь Бурхны зарлиг сударт хиртэй гараар хүрч болохгүй, бохир газар байлгаж болохгүй гэсэн байдгийг бүх лам нар, сүсэгтнүүд мэдэж байх учиртай л юмсан” хэмээн халаглаж байсан удаатай. Үнэндээ гандан хийдүүдэд маш олон лам хуварга бий. Тэд бурхан номын төлөө, бусдын төлөө амьдралаа зориулна хэмээж сахил хүртсэн болохоор эрхэлсэн ажилдаа эзэн ёсоор хандах л ёстой. Гэвч бодит байдал дээрээ тийм биш байна. Бурхан шүтээнийхээ тоосыг өдөр болгон биш юм гэхэд сардаа нэг удаа цэвэрлэчихэж болмоор доо, уг нь. Ганданд ном хуруулахад гаргасан тариф гээд өндөр үнэ зоочихсон самбар харагддаг.
 
Гэтэл өгч буй үнэ өртөгтөө таартал ариусч, гэгээрээд гарах нь юу л бол. Зарим хүний хэлж буйгаар бараг бичүүлсэн номыг маань уншиж байгаа эсэхийг ч мэдэхгүй, ямар ч байсан ном бичүүлсэндээ л гэж боддог гэх. Тэгэхээр авч буй үнэ өртгөө бодсон ч, ариусч гэгээрэх гэж очиж буй сүсэгтнүүдийг бодсон ч сүм, дуганы удирдлагууд минь ариун, гэгээн орчныг бүрдүүлж, бурхан шүтээнээ цэвэр ариун байлгах л хэрэгтэй байна. Гадны сүм хийдүүдийг гандангийн лам нар маань очиж үзээ л байлгүй дээ. Сүсэгтэн олныг хөл нүцгэн оруулж, сүм хийдээ шил толь болтол цэвэрлэчихсэн байдгийг нь гадарлах л байх.
 
Бараг худалч хүнд шалыг нь долооход ч болохоор тийм л цэвэрхэн, гоёмсог байдаг. Лам нар нь ч хар үүрээр босоод л бүгд цэвэрлэгээний ажил хийж, бурхан шүтээнээ өнгөлж зүлгэдэг юм билээ. Гэтэл  манай сүм хийдүүд ариун гэгээн газар шиг санагддаг бил үү. Хаалга үүднээсээ эхлээд л бурхан шашинтны төв гэдгээ илэрхийлэх, хүн орохдоо ч сүсэглэн бишрэх ёстой тэр л газар бол гандан. Гэтэл манай гандан хийдүүдийн гадна хаалганых нь шавар шохой нь хуураад уначихсан, шээс шивтэр үнэртсэн, халцарч муудаад хариугүй нурж унах нь уу гэмээр харагддаг нь худлаа биш ээ. Хашаан дотроо ч авах юмгүй. Ямар машин тэрэг оруулдаг биш. Сайхан зүлэгжүүлээд, мод бут тарьчихад болохгүй нь юу байх вэ дээ.
 
Одоогоос хоёр, гурван жилийн өмнө Дашчойлин хийдийн нэгэн хамба “Жилд сүсэгтэн олны хандиваас 600 гаруй сая төгрөгийн орлого ордог. Үүнийхээ 500 гаруй сая төгрөгийг нь лам нарын цалин, цахилгаан зэрэгт зарцуулаад, үлдсэнийг нь жил бүрийн засварын ажилдаа зориулдаг” гэж ярьж байсан юм. Тус хийдэд ном хуруулсан сүсэгтэн олон өнөөдрийг хүртэл ямар нэг тогтсон тарифгүйгээр өөрийнхөө сүсэг бишрэлээр л өргөлөө өгдөг.
 
Тэгэхэд л ийм их орлоготой байгаа юм чинь тариф тогтоосон Төв гандан маань бүр ч ихийг олдог нь мэдээжийн хэрэг. Тиймээс л шаардлага тавиад байгаа юм. Төв гандангийн удирдлагууд сэтгэл гаргаж, сүм дуганаа ариун дагшин бурхны орон болгохгүй бол аялал жуулчлалын жишиг бүс болгоод яах ч юм билээ дээ.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Биеэ, гэрээ ч зассан хүнийг л...
Пхеньян “цагаан туг” өргөв үү

Сүм, дуганаа цэвэр ариун байлгахсан

Энхцэцэг 2017-08-28
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сүм, дуганаа цэвэр ариун байлгахсан
Найр, хуримын сар үргэлжилсээр. Сайн өдрүүдийг харж, хувь тавилангаа холбож буй хосууд гэрлэх ёслол үйлдэхдээ сүсэгтэн олны хөлд дарагдсан сүм дуганаар орж, буян заяагаа даатгадаг нь ёс болсон гэлтэй. Түүгээр ч барахгүй тун удахгүй хичээлийн шинэ жилийн нээлт болж, оюутан сурагчид ч хэсэг бүлгээрээ нийлж аваад гандан гардаг нь уламжлал болж. Аялж яваа жуулчид ч манай нийслэлд ирэхдээ энэ л газруудаар орж, үзэх нь элбэг. Тэгвэл хэлэхгүй байж болохгүй нэг асуудал манай сүм дугануудад байх юм аа. Тодруулбал, тоосонд дарагдсан бурхан тахил, тортог болсон хадаг самбай, олны хөлөөр орж ирсэн шороо тоос энд үй түмээрээ байна. 
 
Гадна байрлах хүрднүүд ч эргүүлэхийн эцэсгүй хир даг болчихсон нь зарим хүний сэжгийг хүргэдэг талаар хэлж байх юм. Цаашлаад сүсэгтэн олон сүм, дуганд ирэхдээ дуганы хана, үүдэн дэх арслан, хүрдэн дээр шар тос нялж, шар, цагаан будаа цацаж, өнөөх нь халуунд үнэр танар нь ч дийлдэхээ больчихдог юм байна билээ. Төв ганданд маань байх Жанрайсаг бурхан маань ч тоос шороонд дарагдаж, өнгө нь гунджээ. Өлгөсөн таван өнгийн торго, эргэн тойрных нь бурхад ч тоосонд дарагдчихаж. Угтаа бол Гандантэгчинлэн хийдээр орж гарч буй хүмүүс Жанрайсаг бурханд мөргөж, буян заяагаа даатгадаг шүү дээ.
 
Тиймээс л энэ шүтээний газар маш ариун, цэвэрхэн байж гэмээнэ хүний сэтгэлд ариун номын орноор төсөөлөгдөж, сүсэглэх нь дамжиггүй. Гэтэл тэнд сүсэглэх нь бүү хэл сэжиглээд гарах хүний тоо сүүлийн үед нэмэгдэж байна. Дээр хэлснийг батлах хэд хэдэн хүний яриаг ч сонслоо. Тухайлбал, нэг танил маань “Жанрайсагийн шалыг нь хоёр жилийн өмнө үнэ төлбөргүй нэг удаа угаалгын тоног төхөөрөмжөөр цэвэрлэж өгч билээ. Хариуцсан хүмүүс нь нэг ч удаа ингэж цэвэрлэж байгаагүй гэж байсан. Жанрайсаг бурхнаа тойроод нил тос өөх. Цэвэрлэхэд хэцүү л юм билээ. Уг миний санаа бол цэвэрлэгээний тоног төхөөрөмж аваад хийчихвэл зүгээр гэж ойлгуулах гэсэн ухаантай. Гэтэл харуул нь шал согтуу, өөдөөс томроод угаах ус ч олоод өгөөгүй шүү.
 
Тэдний яриагаар бол мөргөлчдийн өргөж буй мөнгийг хийдэг гурван хайрцагнаас сардаа сая төгрөг өлхөн олдог гэсэн. Цэвэрлэгээ хариуцсан эмэгтэй хогийг нь л шүүрддэг гэж байна билээ. Гандангийн удирдлагууд нь ер санаа тавьдаггүй гэж гомдоллож суусан” гэж ярьсан юм. Харин нөгөө нэг танил маань “Тавдугаар сарын үед Бутанаас ирсэн хэдэн зочин дагуулаад Гандан орсон юм. Жанрайсаг бурхан байдаг дуган руу орох гэтэл манай зочид гутлаа тайлаад эхэлсэн.
 
Тухайн үед маш хүйтэн байсан болохоор та нар гуталтайгаа ороход болно, бид гутлаа тайлдаггүй юм гэсэн чинь маш их гайхаж, ийм ховор шүтээний танхимд уу гээд толгой сэгсэрч билээ. Тэгэхэд их ичсэн шүү. Ганц гандан ч биш Эрдэнэзуу хийд ч гэсэн тийм олон жуулчин хүлээж авдаг газар хэрнээ жилийн жилд нэмсэн нэг ч зүйл байхгүй, ядаж зэрлэгийг нь ч зулгаагүй харагддаг. Уг нь Бурхны зарлиг сударт хиртэй гараар хүрч болохгүй, бохир газар байлгаж болохгүй гэсэн байдгийг бүх лам нар, сүсэгтнүүд мэдэж байх учиртай л юмсан” хэмээн халаглаж байсан удаатай. Үнэндээ гандан хийдүүдэд маш олон лам хуварга бий. Тэд бурхан номын төлөө, бусдын төлөө амьдралаа зориулна хэмээж сахил хүртсэн болохоор эрхэлсэн ажилдаа эзэн ёсоор хандах л ёстой. Гэвч бодит байдал дээрээ тийм биш байна. Бурхан шүтээнийхээ тоосыг өдөр болгон биш юм гэхэд сардаа нэг удаа цэвэрлэчихэж болмоор доо, уг нь. Ганданд ном хуруулахад гаргасан тариф гээд өндөр үнэ зоочихсон самбар харагддаг.
 
Гэтэл өгч буй үнэ өртөгтөө таартал ариусч, гэгээрээд гарах нь юу л бол. Зарим хүний хэлж буйгаар бараг бичүүлсэн номыг маань уншиж байгаа эсэхийг ч мэдэхгүй, ямар ч байсан ном бичүүлсэндээ л гэж боддог гэх. Тэгэхээр авч буй үнэ өртгөө бодсон ч, ариусч гэгээрэх гэж очиж буй сүсэгтнүүдийг бодсон ч сүм, дуганы удирдлагууд минь ариун, гэгээн орчныг бүрдүүлж, бурхан шүтээнээ цэвэр ариун байлгах л хэрэгтэй байна. Гадны сүм хийдүүдийг гандангийн лам нар маань очиж үзээ л байлгүй дээ. Сүсэгтэн олныг хөл нүцгэн оруулж, сүм хийдээ шил толь болтол цэвэрлэчихсэн байдгийг нь гадарлах л байх.
 
Бараг худалч хүнд шалыг нь долооход ч болохоор тийм л цэвэрхэн, гоёмсог байдаг. Лам нар нь ч хар үүрээр босоод л бүгд цэвэрлэгээний ажил хийж, бурхан шүтээнээ өнгөлж зүлгэдэг юм билээ. Гэтэл  манай сүм хийдүүд ариун гэгээн газар шиг санагддаг бил үү. Хаалга үүднээсээ эхлээд л бурхан шашинтны төв гэдгээ илэрхийлэх, хүн орохдоо ч сүсэглэн бишрэх ёстой тэр л газар бол гандан. Гэтэл манай гандан хийдүүдийн гадна хаалганых нь шавар шохой нь хуураад уначихсан, шээс шивтэр үнэртсэн, халцарч муудаад хариугүй нурж унах нь уу гэмээр харагддаг нь худлаа биш ээ. Хашаан дотроо ч авах юмгүй. Ямар машин тэрэг оруулдаг биш. Сайхан зүлэгжүүлээд, мод бут тарьчихад болохгүй нь юу байх вэ дээ.
 
Одоогоос хоёр, гурван жилийн өмнө Дашчойлин хийдийн нэгэн хамба “Жилд сүсэгтэн олны хандиваас 600 гаруй сая төгрөгийн орлого ордог. Үүнийхээ 500 гаруй сая төгрөгийг нь лам нарын цалин, цахилгаан зэрэгт зарцуулаад, үлдсэнийг нь жил бүрийн засварын ажилдаа зориулдаг” гэж ярьж байсан юм. Тус хийдэд ном хуруулсан сүсэгтэн олон өнөөдрийг хүртэл ямар нэг тогтсон тарифгүйгээр өөрийнхөө сүсэг бишрэлээр л өргөлөө өгдөг.
 
Тэгэхэд л ийм их орлоготой байгаа юм чинь тариф тогтоосон Төв гандан маань бүр ч ихийг олдог нь мэдээжийн хэрэг. Тиймээс л шаардлага тавиад байгаа юм. Төв гандангийн удирдлагууд сэтгэл гаргаж, сүм дуганаа ариун дагшин бурхны орон болгохгүй бол аялал жуулчлалын жишиг бүс болгоод яах ч юм билээ дээ.
Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

3 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

4 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

4 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

5 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

5 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

5 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах