• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Биеэ, гэрээ ч зассан хүнийг л төрд ойртуулдаг байя

-Биеэ ч засч чадаагүй “бор халзан”-гууд төрийн нэр хүндийг унагаж гүйцлээ-
 
МАН-ын 65-ын бүлгийн үед гишүүдтэй холбоотой янз бүрийн юм сонсож байна даа. Бүр УИХ-ын гишүүн хүчингийн хэрэгт нэр холбогдохыг хүртэл сонсдог л юм байна. Дахиад ч нэг гишүүн ийн асуудалд орооцолдсон талаар жиг жуг гэлцээд байгаа. Удахгүй нэр нь тодорхой болох юм байлгүй дээ.  Ер нь өмнө нь ч гэсэн УИХ-ын гишүүд мөрийтэй тоглосон, хэрэг төвөгт холбогдсон, цаашлаад охид хүүх­нүүдийг татаж чангаасан хэрэгт үе үе холбогддог л байсан.
 
Гишүүний халдашгүй эрх энэ тэр гээд л тэгсгээд өнгөрдөг. Хохирсон хүмүүс нь хэдэн төгрөг аваад салдаг ч байсан байх. Харин энэ удаад бол УИХ-ын хамгийн залуу гишүүн гэх тодотголтой Д.Гантулгын холбогдсон хэрэг өндрөө авчихлаа. Түүнийг хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон. Хохирогч эмэгтэйн эгч өнөөдрийг хүртэл асуудлыг өөрийнхөө хэмжээнд, нотлох баримттайгаар дэлгэж, олон нийтэд харуулсаар байгаа. Мөн намынх нь нэр хүндийг унагасан хэмээн МАН-ын зарим гишүүд түүнийг нэр төртэйгээр шалгуулахыг ч шаардсан.
 
Ямар ч байсан түүний хэргийг шалгахаар болсон. Тэр ч битгий хэл УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх эмэгтэйн өргөдөл, гомдлыг анх хүлээн авч шалгасан Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл ч цацагдаад байгаа.
 
Энэ бүхнээс харахад, Д.Гантулга гишүүний хийсэн хэрэг бараг нэг талдаа гарчихаж байгаа юм биш үү. Одоо асуудал эцэслэн шийдэгдэхийг л хүлээх үлдэж байна. Ер нь бол мань хүн өөрийнхөө орооцолдсон асуудлыг яая даа гэж байж бас Засгийн газрыг унагахаар гарын үсэг цуглуулсан хэдтэй нийлчихсэн тууж явсан.  Дотуур өмдөө хаана тайлахаа ч мэдэхгүй, хаана хамаагүй айлд хонож яваа хүн Засгийн газрыг унагах эсэхийг шийдэлцэх гэж байгаа нь харамсалтай биш үү. Угтаа бол одоо УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаад, мань хүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхэд л хэргийг эцэслэн шалгаад, мөрдөн байцаагаад, буруутай эсэхийг нь нарийн шалгачихна.
 
Тэгээд ч Д.Гантулга буруутдаг ч байлаа, эсвэл зөвдсөн байсан ч гэсэн эцсийн эцэст Монголын төрийг самарчихлаа. УИХ-ын гишүүн юу дуртайгаа хийдэг төрд ийм л хүмүүс шургалдаг болж гэж ард түмэн бодож эхэлсэн. Юун төрийн сүлд өршөө гэж цай сүүнийхээ дээжийг өргөх. Төрийн ордонд “Би бандаашаа өмсөөд гарсан” гэж дотуур хувцасны хэрүүл хийж байгаа нөхдүүдийг үзэн ядаж, нийт гишүүдийг түүгээр төсөөлөх дээрээ тулчихлаа. Төрийн нэр хүнд унаж байсныг үгүйсгэхгүй. Одоо бол бүр шороотой хутгалдаад эхэллээ. Тэр хутгах ажлыг нь биеэ ч засч чадаагүй “шинэков”-ууд л хийж байна. Эхнэр хүүхэдтэй хүн байж хүүхэн дагуулж саун хэсээд л. Дараа нь өнөөх хүүхэнтэйгээ айлд очиж хоноод.
 
Тэгээд болоогүй бас гэрийн эзнийг нь хүчиндсэн хэрэг холбогдоод ч байх шиг. Чуулган тасалсан тоогоороо тэргүүлнэ. Хуралд суугаагүй шалтгаанаа тэнд байгаад хэрэггүй мэтээр тайлбарлана. Эмэгтэй сэтгүүлчтэй утсаар ярихдаа “Хүүхэд хийгээд өгье” энэ тэр гэж ангалзана. Тэр бичлэгээ эвлүүлэг гэж гүрийдэггүй л юм бол шүү дээ. МАН өнгөрсөн сонгуулиар 65 суудал авсны 40 гаруй нь шинэ гишүүн гээд байгаа. Яах вэ, шинэ гишүүд дунд мэдлэгтэй, чадвартай, өмнө нь төрийн байгууллагад ажилласан туршлагатай, эдийн засаг, хуулийн өндөр мэдлэгтэй нь бий. Харин төрийн нэр хүндийг унагаж гүйцэж байгаа нь ч цөөнгүй. Өмнөговь аймгаас сонгогдсон Н.Амарзаяа гэдэг гишүүн бий. Монголчууд бүгдээрээ түүнийг сайн таньдаг болсон байх. Учир нь эрхэм гишүүн хурал дээр хээвнэг бохь зажилна. Төрийн дуулал явж байхад утсаар яриад ярвайж зогсох.
 
...Ер нь бол мань хүн өөрийнхөө орооцолдсон асуудлыг яая даа гэж байж бас Засгийн газрыг унагахаар гарын үсэг цуглуулсан хэдтэй нийлчихсэн тууж явсан.  Дотуур өмдөө хаана тайлахаа ч мэдэхгүй, хаана хамаагүй айлд хонож яваа хүн Засгийн газрыг унагах эсэхийг шийдэлцэх гэж байгаа нь харамсалтай биш үү...
 
Сонгогчидтойгоо уулзахаараа зад загнана. “Та нар одоохондоо миний ажлыг дүгнэх болоогүй байна” ч гэж байх шиг. Бүр “Та нараас гуйж сонгогдоогүй” гэж ч аархаж байсан. Тэгээд сүүлдээ “Би олны анхааралд өртдөг гэдгээ одоо л мэдэрлээ” гэх маягийн зүйл яриад сууж байсан. Гэх мэтээр “шинэков”-уудын талаар бичээд, жишээ татаад байвал дуусахгүй их. Ер нь 30 гаруй насны, 40  хүрээгүй залуучууд төрд орж ирээд яаж ажиллаж байна вэ гэдгийг МАН-ын шинэковууд хангалттай харуулж байна. МАН-ын түүхэнд анх удаа Засгийн газраа намынхан нь өөрсдөө унагах гэж байгаа тохиолдол одоо л гарч байна. Гэтэл Ерөнхий сайдыг унагах бичигт гарын үсэг зураад явж байгаа гишүүдийн ихэнх нь шинэ суралцагсад байгаа юм.
 
Тэд өөрсдөө толгой мэдсэн үү гэвэл бас эргэлзээтэй. Бусдын үгээр л амаа залуулж, толгойгоо мэдүүлж яваа шүү дээ. Тиймээс УИХ-ын гишүүн, цаашлаад Ерөнхийлөгчид өрсөлдөх хүний нас, шалгуурыг ч нэммээр байгаа юм. Эрх баригч намынхны одоо хийх гээд байгаа гол ажлын нэг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах. Тэр дунд шүүгчийн насыг нэмэх гэж байгаа юм билээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын гишүүний насыг нэммээр байна. Залуучууд орж ирээд Төрийн ордонд бандааш яриад зогсч байна шүү гэдгийг хэлсэн. Яах аргагүй үнэн. Одоо бол 25 нас хүрсэн хүн УИХ-ын гишүүн болох боломжтой. Ердөө л нас заасан. Өөр шалгуур байхгүй. Өөр шалгуур тавина гэхээр хүний сонгох, сонгогдох эрхийг арай хэтэрхий зөрчсөн болох байх л даа. Гэхдээ ядаж УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхтэй насыг нь 35 болгочихмоор байна шүү дээ.
 
Гэтэл одоо гэрээ битгий хэл биеэ ч засч чадаагүй нөхдүүд саарал ордонд бандааш яриад, бохь зажлаад сууж байна.  Манайх л хүний эрх энэ тэр гэж сүржигнээд байгаа болохоос биш хуучин цагаас суралцах зүйлс их бий. Ядаж л гэр бүл нь тогтвортой, нас намбатай, боловсролтой хүмүүсийг даргын албанд томилдог байсан биз дээ, хуучин цагт. УИХ-ын гишүүн болох хүнд ядаж тийм ч болов шалгуур тавибал яадаг юм. Ёс зүйн доголдол гаргахааргүй, УИХ-ын гишүүн гэдэг бол өндөр ёс зүйтэй, алхам тутамдаа төрийн нэр хүндийг өндөрт өргөж, ард түмнийхээ төлөө зүтгэх алба ёстой гэсэн шалгуур ч тавих л ёстой. Түүнээс биш хүн л юм чинь тэгэх ч ёстой, ингэх ч эрхтэй гээд төрийн ордонд согтуу яваад, түүнийгээ даралтны эм гэж тайлбарлаад. Хаана хамаагүй боорцог идээд л, цайгаа ч уух завгүй байсан юм гээд байх ч шаардлагагүй.
 
Тэгээд ч 30 гаруйхан настай эрэгтэй гишүүд УИХ-д суухаар охид хүүхний асуудал нь ч дуусахгүй юм. Тийм болохоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бол үүнийг жаахан анхаарч үзмээр байна. Тэгээд намууд нэр дэвшигчээ сонгохдоо “бор халзан хонь” биш жаахан мэдлэгтэй, туршлагатай, хариуцлагатай хүнийг сонгомоор юм. Тэгэхгүй бол намынхаа, цаашлаад төрийн нэр хүндийг шавартай хутгаад дуусах нь байна.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл
“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
  • •Байнгын хороо
ХУРААХ
Зууны тулаанд Флоид Мэйвезэр...
Сүм, дуганаа цэвэр ариун...

Биеэ, гэрээ ч зассан хүнийг л төрд ойртуулдаг байя

Пунцагболд 2017-08-28

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл
“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

4 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

4 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

5 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

5 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

5 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

5 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах