• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Богд уулыг ашиглаж болно, хамгаалахаа бүү март

Хэрэв та мэдээ үздэг бол холбогдох мэргэжилтнүүдийн өнгөрсөн пүрэв гарагт хийсэн гал түймрийн талаархи мэдээллийг сонссон болов уу. Монгол Улсын  Шадар сайд, Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа, ОБЕГ, ЦУОШГ хамтран “Богд ууланд асч байсан зургаан түймрийн дөрвийг нь бүрэн унтрааж, хоёрыг нь цурманд оруулсан. Бороо оролгүй удсан учраас хөрсөн доогуур шатаж байхыг ч үгүйсгэхгүй.

Энэ сарын 22-нд ой хээрийн түймэрт зориулж үүл буудна” гэх мэдээлэл хийсэн. Хамгийн харамсалтай нь ууланд гарсан ихэнх түймрийн шалтгаан нь иргэний буруутай үйл ажиллагаатай холбоотой гэнэ. Тухайлбал, ууланд аялахаар очсон иргэд цай чанаж уух гэж байгаа нь энэ гээд гэрийн буйрын чинээ гал алдчихсан тохиолдол ч байдаг тухай холбогдох албаныхан анхааруулаад авна билээ.

Уг нь Богд уул Монгол Улсын төдийгүй дэлхийн дархан цаазат газруудын нэг. 1778 онд Монголын сэхээтнүүдийн нэг сайд Юндэндоржийн санаачилгаар Богд хан уулыг дархан цаазтай болгосон түүхтэй гэдэг. Гэвч улс орон хөгжихийн хэрээр хүмүүс байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахаас илүү гэр бүл, найз нөхдөөрөө аялал зугаалганд явж, зургаа авахуулан хорхог, боодог хийхийг илүүд үзэх болжээ.

Түүнээс болж хог тарих, цаашлаад гал түймэр хүртэл тавьж улсын тусгай хамгаалалттай газрыг сүйтгэж байна. Ялангуяа Нийслэлчүүд Богд уулын хамгийн өндөр оргил гэгдэх 2268 метрийн өндөртэй Цэцээ гүний оргил, Зайсан толгой, Их тэнгэрийн ам гэх мэтчилэн хэд хэдэн чиглэлээр алхалт хийдэг.  Яах вэ, аялал зугаалганд явж, эрүүл мэнддээ анхаарал тавьж болно.

Гэхдээ ядаж л хог тарихгүй, гал алдахгүй бол дээрсэн. Цаг ямагт улсын тусгай хамгаалалттай, дархан цаазтай бүс нутагт алхаж яваагаа мэдэрмээр юм даа, энэ аялагчид. Түүнээс гадна өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Богд хан уул, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт иргэдийн ая тухтай амрах нөхцөлийг хангасан цогцолбор барих асуудлыг шийдвэрлэсэн удаатай.

Энэ дагуу ч холбогдох сайд, дарга нар ажлаа гүйцэтгэж буй. Хамгийн сүүийн жишээ гэхэд Нийслэлийн аялал жуулчлалын газраас Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газар болон Богд ууланд БНСУ-ын олле стандартыг нэвтрүүлэх ажлыг 2016 оны зургадугаар сараас хэрэгжүүлжээ. Уг стандартын дагуу зам дагуу шар, цэнхэр өнгийн тууз бүхий нарийхан шон хатгаж, тэмдэглэгээ тавих бөгөөд зөвхөн эхлэл, төгсгөл цэг дээр мэдээллийн самбарууд байрлуулах аж.

Энгийнээр хэлэхэд иргэд тэмдэглэгээний дагуу явснаар зорилтот газраа очих юм байх. Олле стандартын нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 18, 19-нд болох бөгөөд эхний ээлжинд БНСУ-аас 300 жуулчин ирэх гэнэ. Цаашид тус улсаас олон тооны жуулчид ирэхээр болжээ. Энэ мэтчилэн Засгийн газрын бодлоготой уялдуулан Богд ууланд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй. Аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгаа нэмэгдүүлж болно.

Гэхдээ төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлсэн шиг хэрэгжүүлж, байгаль орчноо хамгаалахгүй бол дэлхийд эртнийд тооцогдох дархан цаазат газар устаж үгүй болох вий дээ. Цэцээ гүний хог дийлдэхээ больсон талаар холбогдох эх сурвалжууд анхааруулах болсон шүү дээ. Магадгүй Богд ууланд гал түймэр гарч, хог их болсон нь хамгаалалт, хяналт сул байгаатай ч холбоотой байж мэдэх юм. Тиймээс Богд уулыг хамгаалах ажлыг огт мартаж болохгүй.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Ерөнхийлөгч
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
Хүрэл медалийн төлөө дөрвөн бөх...
Ц.Дуламсүрэн: Автомашин хүрэх ...

Богд уулыг ашиглаж болно, хамгаалахаа бүү март

Батзаяа 2017-06-19
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Богд уулыг ашиглаж болно, хамгаалахаа  бүү март

Хэрэв та мэдээ үздэг бол холбогдох мэргэжилтнүүдийн өнгөрсөн пүрэв гарагт хийсэн гал түймрийн талаархи мэдээллийг сонссон болов уу. Монгол Улсын  Шадар сайд, Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа, ОБЕГ, ЦУОШГ хамтран “Богд ууланд асч байсан зургаан түймрийн дөрвийг нь бүрэн унтрааж, хоёрыг нь цурманд оруулсан. Бороо оролгүй удсан учраас хөрсөн доогуур шатаж байхыг ч үгүйсгэхгүй.

Энэ сарын 22-нд ой хээрийн түймэрт зориулж үүл буудна” гэх мэдээлэл хийсэн. Хамгийн харамсалтай нь ууланд гарсан ихэнх түймрийн шалтгаан нь иргэний буруутай үйл ажиллагаатай холбоотой гэнэ. Тухайлбал, ууланд аялахаар очсон иргэд цай чанаж уух гэж байгаа нь энэ гээд гэрийн буйрын чинээ гал алдчихсан тохиолдол ч байдаг тухай холбогдох албаныхан анхааруулаад авна билээ.

Уг нь Богд уул Монгол Улсын төдийгүй дэлхийн дархан цаазат газруудын нэг. 1778 онд Монголын сэхээтнүүдийн нэг сайд Юндэндоржийн санаачилгаар Богд хан уулыг дархан цаазтай болгосон түүхтэй гэдэг. Гэвч улс орон хөгжихийн хэрээр хүмүүс байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахаас илүү гэр бүл, найз нөхдөөрөө аялал зугаалганд явж, зургаа авахуулан хорхог, боодог хийхийг илүүд үзэх болжээ.

Түүнээс болж хог тарих, цаашлаад гал түймэр хүртэл тавьж улсын тусгай хамгаалалттай газрыг сүйтгэж байна. Ялангуяа Нийслэлчүүд Богд уулын хамгийн өндөр оргил гэгдэх 2268 метрийн өндөртэй Цэцээ гүний оргил, Зайсан толгой, Их тэнгэрийн ам гэх мэтчилэн хэд хэдэн чиглэлээр алхалт хийдэг.  Яах вэ, аялал зугаалганд явж, эрүүл мэнддээ анхаарал тавьж болно.

Гэхдээ ядаж л хог тарихгүй, гал алдахгүй бол дээрсэн. Цаг ямагт улсын тусгай хамгаалалттай, дархан цаазтай бүс нутагт алхаж яваагаа мэдэрмээр юм даа, энэ аялагчид. Түүнээс гадна өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Богд хан уул, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт иргэдийн ая тухтай амрах нөхцөлийг хангасан цогцолбор барих асуудлыг шийдвэрлэсэн удаатай.

Энэ дагуу ч холбогдох сайд, дарга нар ажлаа гүйцэтгэж буй. Хамгийн сүүийн жишээ гэхэд Нийслэлийн аялал жуулчлалын газраас Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газар болон Богд ууланд БНСУ-ын олле стандартыг нэвтрүүлэх ажлыг 2016 оны зургадугаар сараас хэрэгжүүлжээ. Уг стандартын дагуу зам дагуу шар, цэнхэр өнгийн тууз бүхий нарийхан шон хатгаж, тэмдэглэгээ тавих бөгөөд зөвхөн эхлэл, төгсгөл цэг дээр мэдээллийн самбарууд байрлуулах аж.

Энгийнээр хэлэхэд иргэд тэмдэглэгээний дагуу явснаар зорилтот газраа очих юм байх. Олле стандартын нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 18, 19-нд болох бөгөөд эхний ээлжинд БНСУ-аас 300 жуулчин ирэх гэнэ. Цаашид тус улсаас олон тооны жуулчид ирэхээр болжээ. Энэ мэтчилэн Засгийн газрын бодлоготой уялдуулан Богд ууланд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй. Аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгаа нэмэгдүүлж болно.

Гэхдээ төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлсэн шиг хэрэгжүүлж, байгаль орчноо хамгаалахгүй бол дэлхийд эртнийд тооцогдох дархан цаазат газар устаж үгүй болох вий дээ. Цэцээ гүний хог дийлдэхээ больсон талаар холбогдох эх сурвалжууд анхааруулах болсон шүү дээ. Магадгүй Богд ууланд гал түймэр гарч, хог их болсон нь хамгаалалт, хяналт сул байгаатай ч холбоотой байж мэдэх юм. Тиймээс Богд уулыг хамгаалах ажлыг огт мартаж болохгүй.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
14 минутын өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

16 минутын өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

11 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

11 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

11 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

11 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

11 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

11 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

23 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

23 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

23 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

23 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах