• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Болдод зориулсан нэвтрүүлэг алга, яах вэ

Сарнай охин дөрвөн настай. Тэр монгол хүүхдийн оюун ухаан, сэтгэхүйн онцлогт зориулагдсан бүх нэвтрүүлэг нь монгол хэлээр цацагддаг цорын ганц хүүхдийн телевиз болох  “Dreambox”-ын идэвхитэй үзэгч. Түүний ах Болд 16 настай.  Одоогоор түүний насны онцлогт тохирсон мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэн хүргэдэг телевизийн суваг байхгүй. “Dreambox”-ыг үзье гэхэд нийт  мэдээ мэдээллийнх нь агуулгыг  3-6 насныханд зориулсан хүүхэлдэйн кино, “Бонгын адал явдал”, “Мишээлийн цаг”, “Можухын цаг” гэх мэтчилэн нэвтрүүлгүүд эзэлдэг учир үздэггүй. Бусад телевизийн тухайд  хүүхдэд зориулсан тусгай нэвтрүүлэг  бараг байхгүйтэй адил.
 
Өдрийн цагаар хүүхэлдэйн кино гаргаж, хааяадаа танин мэдэхүйн холбогдолтой нэвтрүүлэг бэлтгэн хүргэх нь бий ч, тэр нь нөгөө л  бага насныханд зориулагдсан байх жишээтэй.  Гэтэл Болд гадны өөр нэгэн улс оронд амьдарч байсан бол өөрийн насны онцлогт тохирсон мэдээ мэдээлэл, мэдлэгийг телевизийн удирдлага барьж суухдаа л авах боломжтой байлаа. Тухайлбал, сонгуулийн талаар. Гадаадын улс оронд "Student news", "news round", “Teen kids news”, “funny kids news” зэрэг тусгайлсан мэдээний хөтөлбөрүүд  байдаг.
 
Түүнчлэн, BBC, ABC зэрэг томоохон  агентлагууд өсвөр насны хүүхдүүдэд зориулсан мэдээллийн хөтөлбөрийг гаргадаг байх юм. Энэ мэтээр олон жишээ дурьдаж болно. Тэд сонгуулийн талаар иргэддээ хүүхэд наснаас нь эхлэн боловсрол олгодог. Ингэхдээ тухайн нэгэн нутаг дэвсгэрт хүмүүний биеийг олж мэндэлсэн иргэн хүн сонгуулийн насанд хүрмэгцээ өөрийн хууль боловсруулах төвшин дэх төлөөллөө хэрхэн сонгох, яагаад сонголтоо хийх нь чухал болохыг маш энгийнээр, ойлгомжтойгоор тайлбарлан гаргадаг байна. Энд АНУ-ын жишээг дурьдаж болно.
 
Тус улсад өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдсан. Тухайн үед хүүхдийн мэдээллийн хөтөлбөрөөр сонгуулийн талаар, саналаа өгөхийн ач холбогдлын талаар энгийн ойлгомжтой тайлбарласан мэдээ гарч байсан юм. Түүнчлэн, АН-аас нэр дэвшигч Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, БНН-аас нэр дэвшигч Доналд Трампын талаар тайлбарлан ойлгуулж байв. Харин манайд ядаж сонгуулийн үеэр хүүхэд, залууст тохирсон агуулгатайгаар мэдээлэл бэлтгэдэг суваг байдаггүй.  Гэтэл хүүхдийн мэдэх эрхийг дээдэлдэг улс оронд тэдний нас насанд нь тохирсон  агуулгатай нэвтрүүлэг, телевизийн сувгууд байдаг юм билээ.  Өсвөр насныхан, тэр дундаа 12-18 насныханд зориулсан нэвтрүүлэг, хүүхдийн сувгийн аль нь ч манайд алга.
 
Байсан ч, амьдралд хэрэгтэй мэдээ, мэдээлэл олгох нь ховор.  Өнөөдөр хүүхэд, залуус сонгуульд саналаа өгч, төлөөллөө сонгохын ач холбогдлыг  ойлгохгүй байгаа нь нууц биш. Ойлгохгүй учраас саналаа өгдөггүй гээд хэлчихвэл хэтийдсэн болохгүй. Өсвөр насныхан “Нийгмийн тухай мэдлэг” хичээлээс л сонгуулийн талаарх ерөнхий мэдээлэл авах бөгөөд түүнийгээ амьдралд хэрэгжүүлдэггүй. Ийм байхад залуусын сонгуулийн оролцоо муу гэж халаглахын хэрэг юун. 
 
2012 оны парламентын сонгуулиар ирц 67.3 хувьтай гарсан бөгөөд үүнээс 18-25 насны залуус хамгийн бага хувь буюу дөнгөж 10 гаруй хувь нь саналаа өгсөн байдаг.  Манай улсын хүн амын 40 орчим хувийг 18-35 насны залуус эзлэдэг гэвэл  нийт залуусын 20 хүрэхгүй хувь нь л саналаа өгсөн гэх мэдээлэл бий.
 
Хэрэв манайх сонгууль гэх мэт амьдралд ойр сэдвийн талаар хүүхэд, залуустаа хангалттай мэдээлэл олгодог байсан бол залуусын ирц өндөр хувьтай байж, Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэх л байсан даа. Монголчууд сар хүрэхгүй хугацааны дараа Ерөнхийлөгчөө сонгоно. Тэр үед залуусын ирц муу байвал, бурууг өөрсдөөсөө л хайгаарай.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Ерөнхийлөгч
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
Монголбанкинд хийсэн шалгалт...
10 жил “амьгүй” явсан “Эрдэнэс...

Болдод зориулсан нэвтрүүлэг алга, яах вэ

Даваахүү 2017-05-29
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Болдод зориулсан нэвтрүүлэг алга, яах вэ
Сарнай охин дөрвөн настай. Тэр монгол хүүхдийн оюун ухаан, сэтгэхүйн онцлогт зориулагдсан бүх нэвтрүүлэг нь монгол хэлээр цацагддаг цорын ганц хүүхдийн телевиз болох  “Dreambox”-ын идэвхитэй үзэгч. Түүний ах Болд 16 настай.  Одоогоор түүний насны онцлогт тохирсон мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэн хүргэдэг телевизийн суваг байхгүй. “Dreambox”-ыг үзье гэхэд нийт  мэдээ мэдээллийнх нь агуулгыг  3-6 насныханд зориулсан хүүхэлдэйн кино, “Бонгын адал явдал”, “Мишээлийн цаг”, “Можухын цаг” гэх мэтчилэн нэвтрүүлгүүд эзэлдэг учир үздэггүй. Бусад телевизийн тухайд  хүүхдэд зориулсан тусгай нэвтрүүлэг  бараг байхгүйтэй адил.
 
Өдрийн цагаар хүүхэлдэйн кино гаргаж, хааяадаа танин мэдэхүйн холбогдолтой нэвтрүүлэг бэлтгэн хүргэх нь бий ч, тэр нь нөгөө л  бага насныханд зориулагдсан байх жишээтэй.  Гэтэл Болд гадны өөр нэгэн улс оронд амьдарч байсан бол өөрийн насны онцлогт тохирсон мэдээ мэдээлэл, мэдлэгийг телевизийн удирдлага барьж суухдаа л авах боломжтой байлаа. Тухайлбал, сонгуулийн талаар. Гадаадын улс оронд "Student news", "news round", “Teen kids news”, “funny kids news” зэрэг тусгайлсан мэдээний хөтөлбөрүүд  байдаг.
 
Түүнчлэн, BBC, ABC зэрэг томоохон  агентлагууд өсвөр насны хүүхдүүдэд зориулсан мэдээллийн хөтөлбөрийг гаргадаг байх юм. Энэ мэтээр олон жишээ дурьдаж болно. Тэд сонгуулийн талаар иргэддээ хүүхэд наснаас нь эхлэн боловсрол олгодог. Ингэхдээ тухайн нэгэн нутаг дэвсгэрт хүмүүний биеийг олж мэндэлсэн иргэн хүн сонгуулийн насанд хүрмэгцээ өөрийн хууль боловсруулах төвшин дэх төлөөллөө хэрхэн сонгох, яагаад сонголтоо хийх нь чухал болохыг маш энгийнээр, ойлгомжтойгоор тайлбарлан гаргадаг байна. Энд АНУ-ын жишээг дурьдаж болно.
 
Тус улсад өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдсан. Тухайн үед хүүхдийн мэдээллийн хөтөлбөрөөр сонгуулийн талаар, саналаа өгөхийн ач холбогдлын талаар энгийн ойлгомжтой тайлбарласан мэдээ гарч байсан юм. Түүнчлэн, АН-аас нэр дэвшигч Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, БНН-аас нэр дэвшигч Доналд Трампын талаар тайлбарлан ойлгуулж байв. Харин манайд ядаж сонгуулийн үеэр хүүхэд, залууст тохирсон агуулгатайгаар мэдээлэл бэлтгэдэг суваг байдаггүй.  Гэтэл хүүхдийн мэдэх эрхийг дээдэлдэг улс оронд тэдний нас насанд нь тохирсон  агуулгатай нэвтрүүлэг, телевизийн сувгууд байдаг юм билээ.  Өсвөр насныхан, тэр дундаа 12-18 насныханд зориулсан нэвтрүүлэг, хүүхдийн сувгийн аль нь ч манайд алга.
 
Байсан ч, амьдралд хэрэгтэй мэдээ, мэдээлэл олгох нь ховор.  Өнөөдөр хүүхэд, залуус сонгуульд саналаа өгч, төлөөллөө сонгохын ач холбогдлыг  ойлгохгүй байгаа нь нууц биш. Ойлгохгүй учраас саналаа өгдөггүй гээд хэлчихвэл хэтийдсэн болохгүй. Өсвөр насныхан “Нийгмийн тухай мэдлэг” хичээлээс л сонгуулийн талаарх ерөнхий мэдээлэл авах бөгөөд түүнийгээ амьдралд хэрэгжүүлдэггүй. Ийм байхад залуусын сонгуулийн оролцоо муу гэж халаглахын хэрэг юун. 
 
2012 оны парламентын сонгуулиар ирц 67.3 хувьтай гарсан бөгөөд үүнээс 18-25 насны залуус хамгийн бага хувь буюу дөнгөж 10 гаруй хувь нь саналаа өгсөн байдаг.  Манай улсын хүн амын 40 орчим хувийг 18-35 насны залуус эзлэдэг гэвэл  нийт залуусын 20 хүрэхгүй хувь нь л саналаа өгсөн гэх мэдээлэл бий.
 
Хэрэв манайх сонгууль гэх мэт амьдралд ойр сэдвийн талаар хүүхэд, залуустаа хангалттай мэдээлэл олгодог байсан бол залуусын ирц өндөр хувьтай байж, Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэх л байсан даа. Монголчууд сар хүрэхгүй хугацааны дараа Ерөнхийлөгчөө сонгоно. Тэр үед залуусын ирц муу байвал, бурууг өөрсдөөсөө л хайгаарай.
Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
34 минутын өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

36 минутын өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

11 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

11 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

11 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

12 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

12 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

12 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

12 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

12 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

23 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

23 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

23 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

23 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах