• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Далайн зүрх”-ийн бодит амьдрал дахь эмгэнэлт түүх

Дэлхийн далайн аялалын түүхэнд тод хараар бичигдэн үлдсэн хамгийн эмгэнэлтэй, бас сургамжтай нь яах аргагүй Титаник хөлөг мөсөн уул мөргөн осолдсон явдал юм. Тэртээ 1912 онд болсон  эмгэнэлт бодит түүхээс сэдэвлэсэн “Титаник” кино ч Оскарын хамгийн олон номинацид тэргүүлж байсан удаатай. Энэ утгаараа хэчнээн чанартай уран бүтээл болсон нь илхэн.

Кино 1997 онд дэлгэцнээ гарч, дэлхий даяар хит болж байлаа. Кино зохиолыг бичсэн алдарт найруулагч Жэймс Камерон “Титаник”-т 1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд осолдсон Титаник хөлөгт зорчиж явсан өөр өөр нийгмийн гаралтай ч, нэг нэгэндээ ухаангүй дурласан Роза, Жек Даусон нарын хайр сэтгэлийн тухай өгүүлсэн байдаг.  Мөн тэдний хайр сэтгэлийг “далайн зүрх” зүүлтний түүх, хөлгийн ахмадын ахуй байдалтай  уялдуулан бичсэн нь кино шүүмжлэгчдээс өндөр үнэлэлт авсан байдаг билээ. Ингэж л, зүрхэн хэлбэртэй хөх өнгийн зүүлт алдаршиж, ийм загварын үнэт эдлэл зах зээлд үнэд орж эхэлсэн байдаг юм.

Кинонд Францын 16 дугаар Людовик хааны хэрэглэж байсан алмазан хүзүүний зүүлтийг Розагийн чинээлэг сүйт залуу Каледон Хокли хуримын бэлэг болгон бэлэглэж буй тухай гардаг шүү дээ. Тэгвэл үнэхээр Титаник хөлөгт “Далайн зүрх” зүүлт байсан уу, эсвэл Камероны зохиомол түүх үү гэдгийг уншигчиддаа сонирхуулж байна.  

Үнэндээ, бодит байдалд ийм зүүлт байжээ. Кинонд гардаг шиг бодит хайрын түүх, бас бодит хүзүүний зүүлт ч байжээ. Түүхэнд тэмдэглэгдсэнээр Титаник хөлөгт зорчиж явсан Кэйт Флоренс Филиппс гэх бүсгүйд түүний дурлалт залуу Хэнри Самуэл Морли хайр сэтгэлийн бэлэгдэл болгон хөх шигтгээ бүхий зүүлт бэлэглэж байсан аж.

Кэйт жирийн нэгэн дэлгүүрийн худалдагч бүсгүй байсан гэдэг. Тэрбээр өөрийн ажиллаж байсан дэлгүүрийнхээ босст ухаангүй дурласан бөгөөд тэр нь Хэнри байлаа. Хэнри бүсгүйгээс 20 насаар ах нэгэн байсан төдийгүй өөрийн гэсэн амьдралтай, эхнэр хүүхэдтэй байжээ.

Гэхдээ 1912 оны тэрхүү хар өдөр Хэнри  эхнэр, хүүхдээ орхиж, хайр сэтгэлээ даган шинэ амьдрал эхлүүлэхээр Кэйттэй  хамт Маршалл гэх нэрээр “Титаник” хөлөгт зорчиж явсан байдаг. Гэвч, хөлөг онгоц нь Атлантын далайд осолдох үед  Хэнри амь үрэгджээ.  Энэ ослоос Кэйт амьд үлдсэн. Гэхдээ хэвлийдээ хүүхэд тээж, басхүү нас барсан хайртынх нь бэлэглэсэн зүүлтнээс өөр юу ч үгүй үлджээ.

Ийнхүү ослын дараа Кэйт 1913 оны нэгдүгээр сарын 11-нд охин Элленээ төрүүлжээ.

Бүсгүй 1918 онд Брентфордод Фредерик Х.Ватсонтой гэрлэсэн ч, удалгүй сэтгэцийн өвчин тусчээ. Харин Эллен охин  өвөө, эмээ дээрээ өссөн байна.  Кэйт 1964 оны гуравдугаар сарын 27-нд нас барсан бол Эллен охин 2005 он насан эцэслэсэн байна.

“Далайн зүрх” гэх хөх алмазан зүүлтний түүхийг ийн  Кэйтийн амьдралаас сэдэвлэжээ. Гэхдээ оргинал зүүлт нь хөх алмаз биш, хөх өнгийн сапир гэх чулуу байдаг гэнэ. Хэлбэр нь ч зүрх биш байв. Зохиол хэдий зохиомол ч, тухайн үед тэрхүү зүүлтийг “Тэнгисийн дурлал” хэмээн нэрийддэг байсан гэнэ.

Титаник хөлгийн осолтой хамт төгссөн Кэйт, Хэнри нарын эмгэнэлт дурлалаас сэдэвлэн Жек,  Роза нарын дурлалын түүх ч кинонд амилсан хэрэг.

Кинонд ашигласан зүүлтийг Лондонгийн үнэт эдлэлийн “Asprey & Garrad” хөх өнгийн циркон чулуу, цагаан алт ашиглан 10 мянган ам.доллараар бүтээжээ. Одоогоор “далайн зүрх”-ийг “XX зуун фокс “ кино компанийн архивт хадгалж байна.

Б.Даваахүү

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна
KHARKHORUM эргэн ирлээ
Нобелийн шагналын 2026 оны эзэд

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •ММ-ын тодруулга
  • •Фото мэдээ
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Ж.Ганбаатар: ХХААХҮЯ жижиг дунд...
Хакүхо М.Даваажаргал 38 дахь...

“Далайн зүрх”-ийн бодит амьдрал дахь эмгэнэлт түүх

Даваахүү 2017-05-27
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
 “Далайн зүрх”-ийн  бодит амьдрал дахь  эмгэнэлт түүх

Дэлхийн далайн аялалын түүхэнд тод хараар бичигдэн үлдсэн хамгийн эмгэнэлтэй, бас сургамжтай нь яах аргагүй Титаник хөлөг мөсөн уул мөргөн осолдсон явдал юм. Тэртээ 1912 онд болсон  эмгэнэлт бодит түүхээс сэдэвлэсэн “Титаник” кино ч Оскарын хамгийн олон номинацид тэргүүлж байсан удаатай. Энэ утгаараа хэчнээн чанартай уран бүтээл болсон нь илхэн.

Кино 1997 онд дэлгэцнээ гарч, дэлхий даяар хит болж байлаа. Кино зохиолыг бичсэн алдарт найруулагч Жэймс Камерон “Титаник”-т 1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд осолдсон Титаник хөлөгт зорчиж явсан өөр өөр нийгмийн гаралтай ч, нэг нэгэндээ ухаангүй дурласан Роза, Жек Даусон нарын хайр сэтгэлийн тухай өгүүлсэн байдаг.  Мөн тэдний хайр сэтгэлийг “далайн зүрх” зүүлтний түүх, хөлгийн ахмадын ахуй байдалтай  уялдуулан бичсэн нь кино шүүмжлэгчдээс өндөр үнэлэлт авсан байдаг билээ. Ингэж л, зүрхэн хэлбэртэй хөх өнгийн зүүлт алдаршиж, ийм загварын үнэт эдлэл зах зээлд үнэд орж эхэлсэн байдаг юм.

Кинонд Францын 16 дугаар Людовик хааны хэрэглэж байсан алмазан хүзүүний зүүлтийг Розагийн чинээлэг сүйт залуу Каледон Хокли хуримын бэлэг болгон бэлэглэж буй тухай гардаг шүү дээ. Тэгвэл үнэхээр Титаник хөлөгт “Далайн зүрх” зүүлт байсан уу, эсвэл Камероны зохиомол түүх үү гэдгийг уншигчиддаа сонирхуулж байна.  

Үнэндээ, бодит байдалд ийм зүүлт байжээ. Кинонд гардаг шиг бодит хайрын түүх, бас бодит хүзүүний зүүлт ч байжээ. Түүхэнд тэмдэглэгдсэнээр Титаник хөлөгт зорчиж явсан Кэйт Флоренс Филиппс гэх бүсгүйд түүний дурлалт залуу Хэнри Самуэл Морли хайр сэтгэлийн бэлэгдэл болгон хөх шигтгээ бүхий зүүлт бэлэглэж байсан аж.

“Далайн зүрх”-ийн бодит амьдрал дахь эмгэнэлт түүх

Кэйт жирийн нэгэн дэлгүүрийн худалдагч бүсгүй байсан гэдэг. Тэрбээр өөрийн ажиллаж байсан дэлгүүрийнхээ босст ухаангүй дурласан бөгөөд тэр нь Хэнри байлаа. Хэнри бүсгүйгээс 20 насаар ах нэгэн байсан төдийгүй өөрийн гэсэн амьдралтай, эхнэр хүүхэдтэй байжээ.

Гэхдээ 1912 оны тэрхүү хар өдөр Хэнри  эхнэр, хүүхдээ орхиж, хайр сэтгэлээ даган шинэ амьдрал эхлүүлэхээр Кэйттэй  хамт Маршалл гэх нэрээр “Титаник” хөлөгт зорчиж явсан байдаг. Гэвч, хөлөг онгоц нь Атлантын далайд осолдох үед  Хэнри амь үрэгджээ.  Энэ ослоос Кэйт амьд үлдсэн. Гэхдээ хэвлийдээ хүүхэд тээж, басхүү нас барсан хайртынх нь бэлэглэсэн зүүлтнээс өөр юу ч үгүй үлджээ.

Ийнхүү ослын дараа Кэйт 1913 оны нэгдүгээр сарын 11-нд охин Элленээ төрүүлжээ.

Бүсгүй 1918 онд Брентфордод Фредерик Х.Ватсонтой гэрлэсэн ч, удалгүй сэтгэцийн өвчин тусчээ. Харин Эллен охин  өвөө, эмээ дээрээ өссөн байна.  Кэйт 1964 оны гуравдугаар сарын 27-нд нас барсан бол Эллен охин 2005 он насан эцэслэсэн байна.

“Далайн зүрх” гэх хөх алмазан зүүлтний түүхийг ийн  Кэйтийн амьдралаас сэдэвлэжээ. Гэхдээ оргинал зүүлт нь хөх алмаз биш, хөх өнгийн сапир гэх чулуу байдаг гэнэ. Хэлбэр нь ч зүрх биш байв. Зохиол хэдий зохиомол ч, тухайн үед тэрхүү зүүлтийг “Тэнгисийн дурлал” хэмээн нэрийддэг байсан гэнэ.

Титаник хөлгийн осолтой хамт төгссөн Кэйт, Хэнри нарын эмгэнэлт дурлалаас сэдэвлэн Жек,  Роза нарын дурлалын түүх ч кинонд амилсан хэрэг.

Кинонд ашигласан зүүлтийг Лондонгийн үнэт эдлэлийн “Asprey & Garrad” хөх өнгийн циркон чулуу, цагаан алт ашиглан 10 мянган ам.доллараар бүтээжээ. Одоогоор “далайн зүрх”-ийг “XX зуун фокс “ кино компанийн архивт хадгалж байна.

Б.Даваахүү

Сэдвүүд : #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна
KHARKHORUM эргэн ирлээ
Нобелийн шагналын 2026 оны эзэд
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
14 минутын өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

16 минутын өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

11 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

11 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

11 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

11 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

11 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

11 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

23 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

23 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

23 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

23 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах