• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

БНХАУ-ын Элчин сайдын яамнаас “Ганжуур, Данжуур” судрын 333 ботийг хандивлав

Монголчуудын амьдрал, аж ахуйтай Буддын сургааль салшгүй холбоотой. Тиймээс ч “Ганжуур, Данжуур” бурхан багшийн сургаалийг XVII зууны дунд үед Лигдэн хааны зарлигаар  монгол хэлнээ орчуулагдсан талаар эрдэмтэн, судлаачид хэлдэг. Энэхүү бүтээлийг орчуулахад 200 гаруй эрдэмтэн 30 гаруй жилийн хөдөлмөр зарцуулсан байдаг гэнэ. Тэгвэл өчигдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас МУИС-д “Ганжуур, Данжуур” судар бичиг хандивлах ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд болон оюутан залуус оролцов. Энэ үеэр МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар “БНХАУ-ын Элчин сайдын яамнаас МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимд Монгол “Ганжуур, Данжуур” буддын судар номыг хандивлаж байгаад баяртай байна. Ганжуур, Данжуур судар бидний оюуны салшгүй нэгэн үнэт зүйл болон хөгжиж ирсэн. Хятад, Энэтхэг, Төвд, Монголчууд “Ганжуур, Данжуур”-ын бар хэвлэлийг тусгайлан хөгжүүлсэн нь дэлхийн ном хэвлэлийн баялгийг олон талтай болгосон юм. Энэхүү гайхамшигт бүтээлийг бидэнд бэлэглэсэнд баяртай байна. Манай сургууль БНХАУ-ын Элчин сайдын яамтай урт удаан хугацаанд хамтран ажиллаж байна. Цаашдын хамтын ажиллагааны хүрээнд 21 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар манай сургуульд хичээлийн шинэ байр барьж өгөхөөр болсон” гэв.

Ганжуур, Данжуур нь Бурхан багшийн сургааль юм. Тодруулбал, Ганжуур нь Бурхан багш амьд ахуйдаа айлдсан сургаалийн цогц бол Данжуур нь Бурхан багшаас хойших Энэтхэгийн эрдэмтэн мэргэд Ганжуурыг үзэж судлаад тайлбарлан, олон бүтээл туурвисны цогц юм байна. Тус сургааль нь  сэтгэл судлал, философи, логик, хими биологи, математик, анагаах, гоо зүй, сансар судлал гэх мэтчилэн байгаль, нийгмийн ухааны чиглэлийн суурь онол, судлах арга аргачлалын ерөнхий зарчмуудыг багтаасан мэдлэгийн сан хөмрөг гэдгийг эрдэмтэд онцлов. Тиймээс бурхны шашны онол сургаалийн чуулбар, шинжлэх ухааны бүрэн тайлбар толь хэмээн үздэг аж. Ганжуур, Данжуурыг монголчууд МЭ VIII зуунаас судалж эхэлсэн байдаг.

Энэ нь цаг хугацааны хувьд Төвдөөс өмнө судалж, өөрийн хэл бичигтээ орчуулан буулгаж байжээ. Ийнхүү 1629 онд Лигдэн хааны зарлигаар Ганжуурыг худам монгол бичигнээ бүрэн эхээр нь хөрвүүлэн, барлан хэвлэсэн аж. Үүнээс хойш хоёрдугаар Жанжаа хутагтын удирдлагаар 1742-1749 онд Данжуурыг мөн бүрэн эхээр нь орчуулж хэвлэсэн  түүхтэй гэнэ. Монгол Ганжуур, Данжуурыг бүтээхдээ тухайн үеийн дээд зэрэг зиндааны лам хувраг, нэрт орчуулагчид хамтран Санскрит, Төвд эхийг тулган орчуулсан тул Монгол Ганжуур Данжуур нь хамгийн алдаа мадаггүйд тооцогддог юм байна.

Хурлын үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин “Монгол “Ганжуур, Данжуур” нь бичмэл болон дармал хоёр хэлбэрээр тархсан байдаг гэнэ. Харин өнөөдөр БНХАУ-ын Элчин сайдын яамнаас бэлэглэсэн уг судар нь 1720, 1749 онд тус тус хэвлэгдсэн дармал “Ганжуур, Данжуур”-ын хувилбар юм байна. Ёслолын үйл ажиллагааны үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин үг хэлсэн юм. Тэрбээр “Энэ бол бурхны шашны шилдэг судар бичиг юм. Энэ нь зөвхөн бурхны судар ном төдийгүй бурхан шашны соёл, урлал, гүн ухаан зэрэг олон салбарыг хамруулсан маш том бүтээл юм. Энэ бүтээлийг хандивласнаар МУИС-ийн судалгааны ажилд тус дөхөм болно гэж үзэж байна” гэсэн юм.

БНХАУ-аас суугаа Элчин сайдын яамнаас хандивласан “Ганжуур, Данжуур” судрын боть нь Хятад улс дахь эхээс уйгуржин бичигт хөрвүүлсэн бөгөөд МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхэмийн оюутнууд Хятад, Монгол, Төвд Ганжуур, Данжуур судрын эхийг харьцуулан судлах боломж бүрдэж байгаа аж. Манай улсад “Ганжуур, Данжуур”-ын эх хувь нь Үндэсний төв номын санд ганц хувь байдаг гэнэ. Бурхан багш өөрөө айлдсан гэх зохиолуудын цоморлиг болсон Ганжуурын 108 ботид 1162 зохиол байдаг. Түүний хожмын шавь нар нь сэтгэлгээ, арга зүйн уламжлалаар нь бүтээсэн Данжуур нь 225 боть бөгөөд үүнд 3851 зохиол багтдаг. Харин “Ганжуур, Данжуур” нь нийт 333 боть, 5023 зохиол байдаг ажээ. Энэ үеэр бид “Монгол Ганжуур, Данжуур”-ыг хүлээн авах үйл ажиллагаанд оролцогчидтой уулзаж, ярилцлаа.

Т.Булган: Монголчуудын түүх соёлоо хойч үедээ өвлүүлэх судалгааны үндэс тавигдлаа

/МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор/

-Ганжуур, Данжуур бол бурхан багшийн сургааль болоод түүний дараа гарсан эрдэмтдийн тайлбар бүтээлүүдийн эмхэтгэл юм. Ганжуур нь 100 гаруй, Данжуур нь 220 гаруй боть байдаг. Бурхан багшийн өөрийнх нь жинхэнэ сургааль Ганжуурт, дараах үеийн Энэтхэг, Төвд, Монгол эрдэмтдийн бүтээлүүд Данжуурт багтдаг. Өнөөдөр БНХАУ-аас монгол хэлнээ орчуулагдсан Ганжуур, Данжуурыг бүрэн эхээр нь хүлээлгэн өгөх ёслол болж байна. Монголчуудын түүх соёлоо мэдэх, шашин соёлоо ухаарах, уламжилж ирсэн мэдлэг ухаанаа хойч үедээ өвлүүлэхэд хамгийн чухал судалгааны үндэс тавигдаж байна. Өнөөдөр хандивлаж буй монгол Ганжуурыг авснаар Хятад, Төвд, Монгол Ганжуур бүрэн эхээрээ цугларч байгаа юм.  Ингэснээр манай сургуулийн багш болон оюутнууд Хятад, Төвд, Монгол хэл дээрх Ганжуур, Данжуурыг харьцуулан судалгаа хийх боломж бүрдлээ. Цаашид энэхүү үйл ажиллагааны үр дүнд Ганжуур, Данжуурын судалгаанд нэг алхам нэмсэн томоохон судалгаа гарна гэдэгт итгэлтэй байна.

Н.Болд: Энэ гайхамшигт судрыг 114 боть болгож бүрэн  цэгцэлсэн цорын ганц ард түмэн бол Монголчууд

/БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга/

Монголчуудын оюуны өв болсон гайхамшигт бүтээл өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. XVII зуунд Ганжуур, Данжуурыг монгол хэлнээ хөрвүүлэхэд 41.6 мянган лан мөнгө цуглаж байсан. Түүний 31.2 мянган лан мөнгийг Монголын ард түмэн хандивласан байдаг. Энэ бүхэн монголчууд үеийн үед цаг үргэлж бичиг соёлтой нандин харьцаж байсны сонгодог жишээ юм. Тийм учраас "Монгол Шунхан Данжуур", 2012 онд "Есөн эрдэнийн ганжуур"-ыг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгүүлсэн. Энэ гайхамшигт судрыг 114 боть болгож бүрэн  цэгцэлсэн цорын ганц ард түмэн. Манай хойч үеийн залуучуудад өвөг дээсийн бүтээсэн зургаан боть номыг судлах өргөн боломж бий. Бид зургаан зууны дараа энэхүү гайхамшигт бичиг соёлын гэрч болж байна. Энэ гайхалтай бүтээлийг МУИС-ийн эрдэмтэн, багш нар, залуу хойч үед маань бэлэглэж байгаа БНХАУ-ын Засгийн газар, эрхэм Элчин сайдад БСШУСЯ-ны сайдын болон өөрийнхөө зүгээс талархал илэрхийлье.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна
Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •ММ-ын тодруулга
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
ХУРААХ
Хэн юу хэлэв
[Монгол Тулгатны 100 дуу] -...

БНХАУ-ын Элчин сайдын яамнаас “Ганжуур, Данжуур” судрын 333 ботийг хандивлав

Батзаяа 2017-03-31

Сэдвүүд : #Гадаад харилцаа   #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна
Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 минутын өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

27 минутын өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

11 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

11 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

11 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

11 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

11 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

11 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

11 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

11 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

11 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах