“Манчестер Юнайтед” Кроосыг дахиад сонирхож эхэллээ

“Манчестер Юнайтед” Кроосыг дахиад сонирхож эхэллээ

Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб Испанийн “Реал Мадрид”-ын хагас хамгаалагч Тони Кроосыг дахин сонирхож эхэлжээ. “Манчестер Юнайтед” түүнийг 2013 онд авах гэж оролдсон.

Тухайн үед Дэвид Мойс “Манчестер Юнайтед”-ыг удирдаж байсан бөгөөд “Байерн”-тай Кроосыг авахаар тохиролцоонд бараг л хүрээд байсан ч эцэстээ тоглогч өөрөө “Реал”-ыг сонгож, явсан билээ.

Харин ирэх зуны солилцооны цонхоор “Манчестер Юнайтед” дахин түүнийг авах оролдлого хийхээр төлөвлөж байгаа ажээ. Гэхдээ “Реал”-ын удирдлагууд түүнийг зарах бодолгүй байгаа талаар ойрын эх сурвалжууд нь мэдээлсэн байна. Чухам юу болохыг ирэх зун л харах нь.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.