Холбооны цомын шөвгийн наймд “Челси”, “Манчестер юнайтед”-тай тулна

Холбооны цомын шөвгийн наймд “Челси”, “Манчестер юнайтед”-тай тулна

Английн Хөлбөмбөгийн холбооны цом буюу “FA Cup”-ын 1/8 шигшээн ихэнх тоглолтууд өнгөрсөн шөнө болсон билээ. Өнөө шөнө “Арсенал” өрсөлдөгчтэйгээ тоглоод энэ шат өндөрлөнө. “Сити”-гийн хийх хариу тоглолтыг эс тооцвол шүү дээ.

Тэгвэл энэхүү тэмцээний ¼ шигшээн оноолт гарлаа. Шөвгийн наймд “Челси” талбайдаа “Манчестер Юнайтед”-ыг хүлээж авч, тулахаар боллоо.  Ингэснээр Английн том багуудын нэг нь шөвгийн наймаас мултрах нь.

Доод лигийн “Хаддерсфилд” клубын талбайд хариу тоглолт хийх “Манчестер Сити” хожиж чадвал “Мидлсбро”-тай тулна. Харин “Тоттенхэм” доод лигийн “Миллуол” клубтэй тулахаар боллоо. “Саттон Юнайтед” хэмээх доод лигийн багтай учраа таарсан “Арсенал” хожиж дөнгөвөл шөвгийн наймд “Линкольн Сити” хэмээх багтай тоглох юм.

Хэрвээ томчууд зангараг зааж хожиж чадвал хагас шигшээд томоохон “тулаан”-ууд болох нь ээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.