“Лейпциг” хожиж, хоёрдугаар байраа хадгаллаа

“Лейпциг” хожиж, хоёрдугаар байраа хадгаллаа

Германы Бундес лигийн 21 дүгээр тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байгаа “Лейпциг” клуб “Боруссия Мюнхэнгладбах”-ын эсрэг тулж, 1:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 45 оноотой болж, тэргүүлэгч “Байерн Мюнхэн”-ээс 5 оноогоор хоцорч байна.

Тоглолтын 31 дэх минутад Форсберг тооны харьцааг нээсэн. Улмаар Тимо Вернер Бундес лигийн 12 дахь гоолоо оруулсан юм. Талбайн эздээс 81 дэх минутад Вестергор нэр төрийн ганц гоол оруулжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.