“Рома”, “Наполи” хожлоо

“Рома”, “Наполи” хожлоо

Италийн Сери А лигийн 25 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт тэргүүлэгч “Ювентус”-ыг хамгийн ойрхон нэхэж байгаа “Рома” болон “Наполи” клубүүд хожлоо.  

“Рома”-гийн хувьд талбайдаа “Торино” клубыг хүлээж авч, 4:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 56 оноотой болж, тэргүүлэгчээс 7 оноогоор хоцорч байна. Тоглолтын 10 дахь минутад Эдин Жеко гоолдож, Сери А лигт 19 гоолтой боллоо. Улмаар 17 дахь минутад Салах нэгийг нэмсэн бол Паредес 65 дахь минутад багийнхаа гурав дахь гоолыг оруулжээ. Харин зочдоос Лопес 84 дэх минутад нэр төрийн ганц гоол оруулсан бол 90 дэх минутад Наингголан гүйцээжээ.

Хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж байгаа “Наполи” клубын хувьд “Кьево”-гийн талбайд зочилж, 1:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 54 оноотой болж, гуравдугаар байраа хадгаллаа. Тоглолтын 31 дэх минутад Инсинье тооны харьцааг нээсэн бол 38 дахь минутад Хамшик нэгийг нэмжээ. Улмаар Зелиньски 58 дахь минутад гүйцээж. Талбайн эздээс 72 дахь минутад Меджорини нэр төрийн ганц гоол оруулсан байна.

Бусад тоглолтын үр дүн

  • Сампдория 1-1 Кальяри
  • Пескара 5-0 Женао
  • Удинезе 1-2 Сассуоло
  • Милан 2-1 Фиорентина
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.