100 буудалт даамны өсвөрийн тэмцээний аваргууд тодорлоо

100 буудалт даамны өсвөрийн тэмцээний аваргууд тодорлоо

Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит зуун буудалт даамын өсвөр үеийн аварга шалгаруулах энэ сарын 18-19-ний өдрүүдэд боллоо. Уламжлалт энэхүү тэмцээнд 137 өсвөр тамирчид (үүний дотор спортын мастер цолтон 4, дэд мастер 9, зэрэгтэй даамчин 80 гаруй байв) ухаанаа уралдуулж, швейцарь системээр 7-9 тавил наадав.

Тэмцээний дүн гарахад,  6-9 насанд охидоос Б.Эрчис (39-р сургууль), хөвгүүдээс Б.Лхагватогтох (Өвөрхангай аймаг), 10-12 насанд охидоос Ч.Марал-Эрдэнэ (Орхон аймаг), хөвгүүдээс Б.Сүхбат (Орхон аймаг), 13-15 насанд охидоос Б.Анужин (Хасу-Мегастарс клуб), хөвгүүдээс С.Мөнх-Оргил (Хасу-Мегастарс клуб), 16-18 насанд охидоос Г.Хэрлэнмөрөн (Шавь цогцолбор), хөвгүүдээс Ц.Чинзориг (“Сант” сургууль) нар аваргалсан юм.

Өдгөөгөөс 15 жилийн өмнө Орхон аймгийн "Хас" банкны захирал Б.Ганбатын санаачилгаар бий болсон "Ирээдүйн саятан" хүүхдийн хадгаламжийн нэрэмжит тэмцээн нь 15 дахь жилдээ зохиогдсон нь энэ бөгөөд цаашид Техник технологийн дээд сургууль ивээн тэтгэж, жил бүр зохион байгуулахаар болжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.