ГС Уорриорс багийнхан ЛА Лейкэрс багаас хариугаа чангахан авлаа

ГС Уорриорс багийнхан ЛА Лейкэрс багаас хариугаа чангахан авлаа

NBA-ын талбайд 10 тоглолт боллоо. Голдэн Стэйт Уорриорс талбай дээрээ Лос Анжелес Лейкэрс багтай тоглолоо.

Өмнөх хоёр тоглолтод 37 онооны зөрүүгээр хожигдоод байсан Уорриорс өнөөдөр 43 онооны илүүгээр хожлоо. Тоглолтын эхнээс л оноогоор тасарч эхэлсэн талбайн эзэд эхний хагасыг 49-80 харьцаагаар үндсэн цаг дуусахад 106-149 харьцаагаар бутниргэж улирлыг 13 хожил, хоёр хожигдолтой өрнөд бүсийн хоёрт бичигдэж байна. Мөн сүүлийн есөн тоглолтодоо ялалт байгуулаад байна. Харин Лейкэрс найман хожил, найман хожигдолтой өрнөд бүсийн наймд бичигдэж байна. Энэ хоёр багийн дараагийн тоглолт нөгөөдөр буюу энэ сарын 27-нд ЛА Лейкэрсийн талбайд болно.

Тус тоглолтод Стифен Карри 31 оноо, 9 оновчтой дамжуулалт, таван самбараас бөмбөг бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Кэвин Дурант 28 оноо, Клэй Томпсон 26 оноо, Кларк 21 оноог тус тус авчээ. Харин эсрэг багаас Жулиус Рендл, ДиАнжело Рассел нар тоглоогүй бөгөөд Брэндон Инграм, Жордан Кларксон, Луй Уйлмас нар 16 оноог авчээ.   ДиАнжело Рассел хувь өчигдөрийн тоглолтод оролццоогүй бөгөөд өвдөгний бэртлийн улмаас 2-3 долоо хоног талбайд гарах боломжгүй болсон байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.