Итали, Бельги хэсгээ тэргүүлж, Ирланд гурваар гарлаа

Итали, Бельги хэсгээ тэргүүлж, Ирланд гурваар гарлаа
Европын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж, хасагдах шатны 16 багийн нэр эцэслэн тодорлоо. Өнгөрсөн шөнө Е хэсгийн хоёр тоглолт болж, хасагдах шатанд үлдэх багууд тодорсон. Энэ хэсгээс нэгэнт гарах нь тодорхой болоод байсан Италийн шигшээ баг гурав дахь тоглолтоо Ирландтай хийсэн. Италийн хувьд ямар ч үр дүн хамаагүй байлаа. Харин Ирландад зөвхөн хожил хэрэгтэй байсан.
 
Энэ даалгавараа ч Ирландын баг амжилттай гүйцэтгэж, хүчтэй өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авлаа. 
 
Ингэснээр Итали 6 оноотой хэвээр үлдэж, хэсгээ тэргүүлсэн бол Ирланд 4 оноотой болж, гурваар гарсан багуудын магнайд бичигдэж, хасагдах шатанд шалгарлаа. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 85 дахь минутад Брэйди оруулж, багтаа хэрэгтэй 3 оноог авчирсан юм. 
 
Тэгвэл нөгөө талд Бельгийн шигшээ баг Шведтэй тулсан. Хоёр багт хожил ус агаар мэт хэрэгтэй байсан. Аль хожигдсон нь хэсгээс гарах боломжгүй болох байлаа. Тэгвэл энэ удаад Бельги бага зэрэг илүү байж, өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авснаар 6 оноотой болж, Италийн араас хоёроор гарч байгаа юм. Харин Швед ердөө л 1 оноотой үлдэж, нутаг буцлаа. Тоглолтын хувь заяаг шийдсэн ганц гоолыг 84 дэх минутад Наингголан оруулж, багтаа ялалт авчирчээ. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.