Роналдо дөрвөн Европын аваргад гоол оруулсан анхны тоглогч боллоо

Роналдо дөрвөн Европын аваргад гоол оруулсан анхны тоглогч боллоо

Оруулсан гоол болгон нь ямар нэгэн дээд амжилтыг дагуулах болсон Португалын шигшээ багийн супер одо Криштиано Роналдо дахин нэг рекорд тогтоолоо. Тэрбээр өнгөрсөн шөнө Унгарын эсрэг тоглолтод хоёр ч гоол оруулаад амжсан. Ингэснээр тэрбээр дөрвөн  Европын аварга шалгаруулах тэмцээнд гоол оруулсан анхны тоглогч болж байгаа юм.

Тэрбээр 2004 онд Грек, Голландын хаалганд тус бүр нэг гоол оруулж байсан бол 2008 онд Чехийн хаалгыг мялаажээ. Харин 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр Голландын хаалганд хоёрыг, Чехийн шигшээн эсрэг нэг гоол оруулсан юм. Харин энэ удаад Унгарын эсрэг хоёрыг хийлээ. 

Мөн тэрбээр Европын аварга шалгаруулах тэмцээнд нийтдээ 8 гоол оруулаад байна

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.