Аргентин финалд үлдлээ

Аргентин финалд үлдлээ

Америкийн цомын тэмцээний 100 жилийн ойн хүрээнд болж байгаа “Копа Америка” АНУ-д болж байгаа билээ. Тэгвэл Америкийн цомын хагас шигшээн эхний тоглолт дөнгөж сая өндөрлөлөө. Хагас шигшээд АНУ-ын баг Аргентинтай тулсан. Тэгвэл Аргентины шигшээ өрсөлдөгчөө 4:0-ээр “шүүрдэж”, финалд шалгарлаа.

Тоглолтын 3 дахь минутад Лавесси гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 32 дахь минутад Месси энэхүү тэмцээний 5 дахь гоолоо оруулсан. Харин “Наполи”-гийн шилдэг довтлогч Игуаин 50, 86 дахь минутад хоёрыг хийснээр АНУ-ын шигшээг буулгаж авлаа.

Маргааш өглөө Колумб болон Чилийн шигшээ баг хоорондоо тулна. Аль хожсон нь Аргентинтай цом булаалдах юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.