Герман хэсгээ тэргүүлж, Польш дагалаа

Герман хэсгээ тэргүүлж, Польш дагалаа
Франц улсад болж буй Европын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөх шат руугаа орж байна. Өнгөрсөн шөнө C, D хэсгийн гурав дахь тоглолтууд боллоо. С хэсэгт Герман болон Польшийн хооронд хэсэг тэргүүлэх өрсөлдөөн өрнөсөн. Хоёр баг ту тусын өрсөлдөгчөө зайлшгүй хожих даалгавартай байлаа. Түүнийгээ ч хоёулаа биелүүлж, хүчтэй хамгаалалтын эсрэг гоол оруулж дөнгөсөн юм. 
 
Германы шигшээ баг Умард Ирландтай хэсгийн гурав дахь тоглолтоо хийсэн. Герман хожиж байж хэсгээс нэгээр гарах боломжтой байлаа. Харин Умард Ирландад ердөө л тэнцээ хэрэгтэй байсан юм. Гэвч Германы шигшээ ямар ч байсан хожиход хэрэгтэй нэг гоолоо оруулж дөнгөсөн. Тоглолтын 29 дэх минутад Гомес гоолдож, багтаа 3 оноо авчирснаар 7 оноотой болж, хэсгээс нэгээр гарлаа. 
 
Нөгөө талд Польш ч гэсэн үүргээ гүйцэтгэсэн. Украины шигшээтэй тулж, өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авснаар Германтай адил 7 оноотой болсон. Гэвч гоолын зөрүүгээр хоёрдугаар байраар гарлаа. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 54 дэх минутад Блашчиковски оруулжээ. 
 
Умард Ирландын хувьд боломж байгаа. Гуравт орсон багуудаас хамгийн өндөр оноотой 4 нь хасагдах шатанд шалгарах учиртай юм. Сүүлийн хоёр хэсэгт байгаа багуудын тоглолтоос шалтгаалж бөмбөг тоолох болов уу. Ямар ч байсан тэдэнд найдвар байна. 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.