Бразил талбайдаа Аргентиныг хожиж, Өмнөд Америкийн хэсгийг тэргүүлж эхэллээ

Бразил талбайдаа Аргентиныг хожиж, Өмнөд Америкийн хэсгийг тэргүүлж эхэллээ

2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд болж байгаа билээ. Өнөөдөр өглөө Өмнөд Америкийн бүсийн 11 дүгээр тойргийн тоглолтууд боллоо.

Энэ тойрогт хамгийн их анхаарал татаж байсан тоглолт нь Бразилийн шигшээ баг талбайдаа Аргентиныг хүлээж авсан “тулаан” байлаа. Энэ тоглолтод хоёр багийн бүх шилдгүүд оролцсон ч Бразилийн шигшээ Месси, Агуэро, Игуаин тэргүүтэй Аргентиныг 3:0-ээр буулгаж авлаа.  Ингэснээр Бразил 24 оноотой болж, Өмнөд Америкийн хэсгийг тэргүүлж байна.

Тоглолтын 25 дахь минутад Коутиньо тооны харьцааг нээсэн бол Неймар 45 дахь минутад нэгийг нэмсэн. Улмаар 58 дахь минутад Паулиньо гүйцээжээ.

Тэгвэл энэ тойрогт Уругвайн шигшээ баг талбайдаа “Эквадор”-ыг хүлээж авч, 2:1-ээр хожлоо. Ингэснээр 23 оноотой болж, хоёрдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 12 дахь минутад Коатес тооны харьцааг нэсэн бол 45 дахь минутад Ролан нэгийг нэмжээ. Харин зочин багаас 45 дахь минутад Кайседо нэр төрийн ганц гоол оруулсан байна.

11 тойргийн дараах байдлаар Бразил, Уругвай, Колумб, Эквадорын шигшээ баг эхний дөрвөн байрт бичигдэж байна. Харин Аргентин тавдугаар байрт бичигдэж байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.